Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 149/ШШ2024/00451

 

 

 

 

 

******* оны 11 сарын ******* өдөр

Дугаар 1*******/ШШ*******/00**************

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шүүгч Б.Алтанцэцэг, Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ******* сумын ******* ******* дүгээр баг, ******* ******* № ******* тоотод оршин суух, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 1 настай, эмэгтэй, Саху овогт /РД:МИ033*******07/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* сумын ******* ******* дүгээр баг, № , тоотод оршин суух, оны дугаар сарын -ны өдөр төрсөн, *******7 настай, эрэгтэй, Дүүрэнбаяр овогт д /РД:МИ77*******/ холбогдох

1701700 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дуламсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа, иргэдийн төлөөлөгч Д.Батцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг ******* сумын дүгээр баг, № ******* тоотод оршин суух, 18******* оны дугаар сарын -ны өдөр төрсөн, *******0 настай, эмэгтэй, Саху овогт /РД:МИ8*******/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний охин Д. нь 1 оны 0******* дүгээр сарын -ны өдөр зам тээврийн осолд орсон. Хариуцагч Т. нь согтуугаар машин жолоодож яваад манай охин Д.г мөргөсөн юм. Д. нь биедээ хүнд гэмтэл авч осол болсноос хойш одоог хүртэл өвдөгний үеийн бяцралаа эмчлүүлсээр байгаа. Эдгэсэн зүйл огт байхгүй байна. Хөл нь явж болохгүй байнга таягтай явдаг учир сургууль руугаа явахдаа байнга такси хөлсөлж явдаг. 0 оноос ******* он хүртэлх хугацааны эмчилгээний зардал болон бусад зардалд *******5*******70 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг ******* сумын дугаар баг, *******7 дугаар байрны № тоотод оршин суух, 15 оны 0******* дүгээр сарын -ний өдөр төрсөн, 65 настай, эмэгтэй, овогт /РД:МЗ50*******7/ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн судлан үзэхэд эмчилгээний зардалд 6**************70 төгрөг зарцуулсан байна гэж үзэж байгаа. Хүнсэнд 153600 төгрөг, бусад зардалд 1*******7*******50 төгрөгийн зардал гаргасан байна. Эдгээрийг нэмэхэд *******550 төгрөг болж байна. Т. нь *******5*******70 төгрөг нэхэмжилсний зөрүү нь 150 төгрөг илүү нэхэмжилсэн байна. Эмчилгээний зардлын 6**************70 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй. Ямар учраас 1 сая гаран төгрөгийн таксины мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Зарим өдөр 3 удаа таксигаар явсан баримтууд байгаад байна гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 1 оны дугаар сарын 0-ны өдрийн № 11 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар, хоёр суга таягтай явж байгаа гэрэл зураг, өвдөгний үеийн бяцралыг харуулсан гэрэл зураг, НӨАТ-ын баримтууд, Д. депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг хавсаргаж өгсөн.

Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн хувийг ******* оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Т.аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол *******5*******70 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 6**************70 төгрөгийг маргахгүйгээр төлнө гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 1 оны дугаар сарын 0-ны өдрийн № 11 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд дурьдсанаар хариуцагч Т. нь 1 оны 0******* дүгээр сарын -ны өдөр шөнийн цагийн орчимд Тоёота ландкруйзер 80 маркийн 13- СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын хөдөлгөөний дүрмийн *******.3, 11.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Супер бени маркийн мотоциклыг жолоодон явсан Л.- биед хүндэвтэр хохирол, Д., Г. нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Прокуророос Т. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж 1 оны 07 дугаар сарын -ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан Т.д холбогдох 1300057007 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .3-д зааснаар яллагдагчаар татсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 1 оны дугаар сарын -ны өдрийн № 1******* дугаартай дүгнэлтэд... Д. биед нарийн гэдэсний тасрал, хэвлийн хөндийн сул шингэн, баруун, дунд чөмгөний доод толгой хэсгийн хугарал, зүүн шуу ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.*******-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.. гэж заажээ.

Нэхэмжлэгч Д. нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ одоог хүртэл эмчлүүлж байх бөгөөд эмчилгээний болон бусад зардалд нийт *******5*******70 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл татгалзаж байгаа эсэх талаар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдаа нь эмчилгээний зардлын баримтыг хүлээн зөвшөөрнө, харин таксигаар үйлчлүүлэхэд гарсан зардлын баримтыг зөвшөөрөхгүй, нэхэмжилж байгаа үнийн дүнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэмж тооцоход зөрүүтэй байна гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн *******5*******70 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэргийн 1-7******* дүгээр хуудсанд авагдсан худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримтууд, өөрийн депозит дансны хуулганы зарлага гарсан тухай зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Батцоож нь хариуцагч тал нь нэхэмжлэгчийн гаргасан мөнгөн дүнг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг дүгнэлтийг хүлээн авч хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд хариуцагч Т.аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол *******5*******70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д. нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Т.аас *******5*******70 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 5*******877 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг ******* сумын орон нутгийн төрийн сангийн 100130*******00*******1 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                         ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 505 дугаар зүйлийн 505.1, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Т.аас *******5*******70 /хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгосугай.

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид 5*******877 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг ******* сумын төрийн сангийн 100130*******00*******1 тоот дансанд оруулсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.******* дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 11.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0. дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  

                                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН

 

                                                               ШҮҮГЧИД Б.АЛТАНЦЭЦЭГ

 

         Ж.ЭРДЭНЭБАТ