Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 149/ШШ2024/00412

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банкны Зүүнхараа салбарын Зээлийн үлдэгдэл төлбөр болох 3,412,443.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,549 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 34,774 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 34,774 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зээлийн төлбөр 651500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ-ын Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Т.Мөнхцэцэг нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Вишнфанд ББСБ-ын Зүүнхараа салбараас 11005266 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 3.75%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу төлөлт хийж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 30-нд төлөлт болох 70000 төгрөг хийсэн тэрнээс хойш дахин төлөлт хийгдээгүй өдий хүрсэн байгаа. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Эвлэрүүлэн зуучлах албанд хүсэлт өгсөн. Тухайн үед зам хааж өөрөө ирэх боломжгүй эмнэлэгт хэвтэж байсны улмаас хугацаа дуусаж материал нь буцсан. Зээлдэгч Т.Мөнхцэцэг нь үндсэн зээл 540100 төгрөг, хүү 105900 төгрөг, нотариатчийн зардал 5500 төгрөг нийт 651500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Үн