Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/05492

 

2024 11 05

184/ШШ2024/05492

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хотхон ******* байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, тоот хаягт оршин суух, овогтой т холбогдох,

 

1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Гранд плаза их дэлгүүрийн 4 давхарт булган шубний худалдаа эрхэлдэг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн танил дүү болох Р.т 1.950.000 төгрөгийн үнэ бүхий булган шубийг 7 хоногийн хугацаатай түүнд зээлээр худалдаж борлуулсан юм. Ийнхүү 7 хоногийн дараа түүнээс мөнгөө төлөхийг шаардахад биднийг танилцуулсан төлнө гээд өнөөдрийг хүртэл худал хэлж намайг хохироосоор байгаа тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Р.аас 1.950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ын нэхэмжлэлтэй Р.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сайн дураар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Р.т холбогдуулан 1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758.1,3 дугаар зүйлийн 3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.т холбогдох 1,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,150 төгрөгөөс 23,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941/-аас 23,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР