| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0055/э |
| Дугаар | 000061 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 000061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн Д.Б
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам аавыгаа хэл амаар доромжилон зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн гэм буруу дээрээ маргахгүй гэв.
-Хохирогч Ө.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 27-ны орой гэртээ унтаж байтал хүргэн Б орж ирээд намайг сэрээгээд та нар яасан их хов зөөдөг юм бэ? чамтай архи хувааж уумаар байна, яагаад болдоггүй юм гэж агсарч эхлэхээр нь одоо надад боломж алга, хоёулаа гэрээс гаръя гэж хэлээд хувцасаа өмсөөд гэрээс гарсан. Тэгээд гадаа гараад чи одоо хариарай надад мөнгө байхгүй байна гэсэн чинь танайх руу оръё гэж хэлээд гэрт орж ирсэн. Гэрт орж ирээд учир зүггүй манай эхнэр рүү дайраад гар утсыг нь дэвсэж эвдсэн, бас өөрийнхөө гар утсыг эвдсэн. Эхнэр гарч явсан, охин А, Б-ийн эгчийг дагуулаад орж ирсэн. Энэ хоёрыг орж ирэхээс өмнө Б надтай барьцалдаж аваад намайг хана мөргүүлж толгой тархи руу цохисон, гэрийн эд зүйл хувцасны өлгүүр, том өрөөний хаалга зэргийг эвдсэн. Миний биеийн байдал гайгүй байна, эхний 4-5 хоногт толгой өвдөж дотор муухай оргиж байсан. Би Б-тэй ноцолдож байхдаа ханын ирмэг рүү унаад толгойгоо халцалсан, Б намайг түлхсэн, гараараа хойшоогоо савахдаа миний шүд рүү цохисон гэсэн мэдүүлэг
-Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: намайг гаднаас орж ирэхэд нөхрийн толгойноос цус гарсан, нүдний дээд хэсэгт сэтэрсэн, шүд нь хөдөлсөн байдалтай сууж байсан гэсэн мэдүүлэг /хх33-35 ху/
-Гэрч Л.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Б агсараад байхаар нь аав болиулах гээд ноцолдсон юм билээ, ноцолдож байхдаа аавын толгой шалбарсан. Модонд шалбарсан уу? Б цохисон уу гэдгийг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 36-37 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн...Ө.Л-ийн биед нэг шүд унасан, толгойн оройд 2 тооны зулгаралт, зүүн хөмсөг дээр зөөлөн эдэд 1 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг шүд унасан нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5% байна. Гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх-ийн 23 ху/,
-Д.Б-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01-03 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам аав Ө.Л хэл амаар доромжилон зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний биеийн байдал гайгүй байна, эхний 4-5 хоногт толгой өвдөж дотор муухай оргиж байсан. Би Б ноцолдож байхдаа ханын ирмэг рүү унаад толгойгоо халцалсан, Баянмөнх намайг түлхсэн, гараараа хойшоогоо савахдаа миний шүд рүү цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч М.Э мэдүүлэг /хх33-35 ху/, Л.А мэдүүлэг /хх 36-37 ху/, хохирогчийн биед нэг шүд унасан, толгойн оройд 2 тооны зулгаралт, зүүн хөмсөг дээр зөөлөн эдэд 1 тооны цус хуралт үүссэнийг тогтоосон 14 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ө.Л нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.