Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 158/ШШ2024/0017

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ын , *******ын , Ганбаатарын , ийн ,

Нэхэмжлэгч Д., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Нэхэмжлэгч Д.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Нэхэмжлэгч Г.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,

Хариуцагч: аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.жаргал нарын хоорондын “ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 0 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” IX/9 дугаартай тогтоолоор батлагдсан сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан авто зам дайран өнгөрөх, мөн авто машины зогсоол баригдахаар төлөвлөгдсөн хэсгийг хүчингүй болгуулах” маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Д.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Г.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц., хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.жаргал, гэрч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б., Газрын удирдлагын хэлтсийн дарга С., аймгийн ерөнхий архитектор Б., “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Нэхэмжлэгч Д., Д., Г., Л. нар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 0 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” IX/9 дугаартай тогтоолоор батлагдсан “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-ын нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газартай давхцуулан авто зам дайран өнгөрөх, мөн авто машины зогсоол баригдахаар төлөвлөгдсөн хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
    1. Нэхэмжлэгч Д. аймгийн сумын Засаг даргын 0******* оны 0 дугаар сарын 4-ний өдрийн 6 дугаар захирамжаар нэгж талбарын дугаартай 48 м газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар, Д. аймгийн Засаг даргын 0 оны дугаар сарын 3-ний өдрийн Б/ дугаартай “Газрын хэмжээ өөрчлөх, газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “дын өргөн чөлөө дүгээр гудамжны 0 тоот” хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 39м газрыг орон сууцны зориулалтаар, Г. аймгийн Засаг даргын 00 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/ дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “ С.ын дугаар гудамж тоот” хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 7******* м газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар, Л. аймгийн Засаг даргын 03 оны 07 дугаар сарын -ны өдрийн Б/******* дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “С.ийн өргөн чөлөө захын баруун урд талд ******* тоот” хаягт байршилтай 300 м газрыг орон сууцны зориулалтаар тус тус эзэмших эрхтэй болсон байна.
  2. аймгийн Засаг даргаас “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-г батлуулах саналыг хүргүүлснээр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 0 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн IX/9 дугаартай “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг гаргажээ.
  3. Нэхэмжлэгч Д. нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 03 оны дугаар сарын 3-ны өдрийн /7, Барилга, хот байгуулалтын яамны 04 оны 0 дүгээр сарын -ний өдрийн дугаартай албан бичгүүдийг хүлээн авснаар дээрх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Д., Г., Л., А. нарын хамт гарган 04 оны 0 дугаар сарын 0-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
  4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А. гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн тул шүүгчийн  04 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 8/ШЗ04/006 дугаарын захирамжаар холбогдох хэргийг тусгаарласан.
  5. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... аймгийн сумын нутаг дэвсгэрт тодорхой зориулалтаар, эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрлийн дагуу газар эзэмшдэг... Нэхэмжлэгч нарт аймгийн сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах гэж байна, бэлтгэл ажил хийгдэж байна, эзэмшил газраар нь авто зам дайран өнгөрөх, мөн авто машины зогсоол баригдахаар төлөвлөгдөж байгаа, маргаж буй IX/9 дугаартай тогтоол батлагдсан талаар эрх бүхий этгээдийн зүгээс огт хэлж байгаагүй, мэдэгдээгүй.

Иргэн Д. нь дээр дурьдсан тогтоолыг 03 оны сүүлээр мэдэж аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсан боловч үнэн бодит мэдээлэл өгөхгүй байсан тул Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар болон Барилга хот байгуулалтын яаманд хандахад: нэхэмжлэгч нарын эзэмшил газар нь сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар авто зам, зогсоол болохоор байгаа болно. Хууль зүйн үндэслэлийн хувьд:

/ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3-т заасан газар ... эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах... 4..6-т заасан газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах зарчмыг зөрчсөн, ...3 дугаар зүйлийн 3..-т заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн..., 0 дугаар зүйлийн 0..-т зааснаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлахдаа холбогдох хууль тогтоомж болон нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн ..-т заасан нийтийн эрх ашгийг эрхэмлэх., ..-т заасан олон нийтийн оролцоог хангах зарчмыг... 0 дугаар зүйлийн 0..-т зааснаар хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлан төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоож, шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомж болон нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3-т заасан хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах зарчмыг... 8 дугаар зүйлийн 8..7-д зааснаар шинэ хороолол, хотхон, гэр хороолол, хотын хуучин хэсгийг шинэчлэн барилгажуулах шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомж болон нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг ... дугаар зүйлийн .4.-т заасан хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь хүн амын амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн байх шаардлыг... 7 дугаар зүйлийн 7.-т заасан хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллана гэснийг зөрчсөн, ...Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар авто зам нь: зорчих хэсэг, замын хөвөө, замын байгууламж, авто замын зурвас газар, хяналт тавих зурвас газар, авто замын тусгайлсан эгнээнээс бүрддэг. Өөрөөр хэлбэл маргаж буй газар дээгүүр авто зам тавьж, авто машины зогсоол барьснаар нэхэмжлэгч нар нь кадастрын зурагт орсноос илүү их хэмжээний газраа эзэмших, ашиглах боломжгүй нөхцөл байдал үүснэ. Дээр дурьдсан асуудлын хүрээнд аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргаж өгсөн кадастрын зургийг Барилга хот байгуулалтын яамнаас тодруулахад схем зураг, мэдээлэл нь зөрүүтэй гэх хариуг 04 оны 0 дүгээр сарын -ний өдөр өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно...” гэжээ.

  1. Нэхэмжлэгч Д., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийнхөө хариуцаад баталсан тогтоол дээр хариуцлага хүлээхгүй, Засаг даргад хандах ёстой гэсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага. Уг байгууллагаар дамжуулж иргэд төрийн чиг үүрэг, бодлого шийдвэрт оролцдог... Хуульд бүрэн эрх, үүрэг, хариуцлагыг тусгайлан заасан байхад хариуцахгүй гэдгийг ойлгохгүй байна. Эрх, үүргээ ухамсарлах хэрэгтэй. 6 айлд яригдсан асуудал нь иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн гэдгийг огт мэдэгдээгүй. хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө баталлаа гэж мэдээ явахад энгийн иргэдийн толгойд буухгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тайлбарлан таниулах үүргээ биелүүлээгүй. Би хариуцахгүй гэж хариуцлагаас зугтаж буруу арга ядсан тайлбар тавьж байна. гийн хувьд гэрийнх нь хаяан дээгүүр зам дулааны шугам давхцаад явж байгаа. энэ газрыг 0 онд худалдаж авсан. Эндээс бид аймгийн Газрын албанаас ямар нэгэн газрыг авъя гэх санал тавиагүй. Шууд хоосон газар аваагүй. Өмнө нь тухайн газрыг эзэмшиж авсан айлаас худалдаж аваад Засаг даргын захирамж гарсан. Байшингаа өргөтгөөд дотор нь амьд хүн амьдарч байгаа гал голомт. Тэгээд газрын гэрчилгээгээ сунгах гэсэн танай газрын гэрчилгээг сунгахгүй, танай дээгүүр зам тавих болсон гэсэн. Гайхаад асуухад зам тавина, энэ дээр зөвшөөрч байна гэсэн гарын үсэг зурвал 3 жилээр сунгана гэсэн. тахир дутуу, чихний аппараттай. Одоо бодоход ерөнхий төлөвлөгөөн дээр гарын үсэг зуруулах гэж, зөвшөөрсөн гэж гарын үсэг зур гэсэн байсан. Над руу ярихаар нь гарын үсэг зурж болохгүй, 3 жилээр олгоно гэж байхгүй, хамгийн доод хугацаа жил байх ёстой гэсэн. Манайхаар тогтохгүй, ойр хавийн айлууд дээр ийм асуудал яригдсан. Бид энэ асуудлыг ойлгоогүй байж байгаад газрын албанд хүсэлтээ гаргаж өгсөн. Миний газар дээгүүр зам тавих гэнэ гэсэн төрийн газар түрээсэлж суучихаад юу гээд байгаа юм, гэрийнхээ талыг буулгаад яв, төрийн газар түрээсэлж суучихаад гэсэн. Төр иргэдийн эрх ашгийг зохицуулах гэж хууль байгаа. Ингээд бид албан ёсоор бичиг тайлбар хүсэхээр тайлбар дээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албанаас д өгсөн тайлбараа худлаа өгсөн. 03 оны 0 дүгээр сарын 7-ны өдрийн 093 албан тоот хавтаст хэрэгт байгаа. Энэ зургийг лавлагаа болгож өгсөн. Зургийг харвал хар саарал нь шинээр төлөвлөж байгаа барилгуудыг тэмдэглэсэн ба ...зоорин дээр баригдаж байгаа барилгууд, 3 давхар худалдааны төв, гийн захын дунд байх 04 дугаартай орон сууц бүгд шинээр төлөвлөж байгаа барилга гэж орсон. Одоо байгаа барилга хараар, шинээр баригдах нь саарлаар орсон. гийн эзэмшлийн захын байр саарлаар орсон. Тайлбараа зөрүүлж лавлагаа өгсөн... аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн албан бичигт танай газрыг жилээр сунгасан ... гэсэн байсан. Бид нар тэр үед газраа ...хууль ярьж байгаад жилээр сунгуулсан. танаа гэж байгаад танай газрыг жилээр сунгасан байх тул Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуг хүргүүллээ гэсэн. Би энийг тодруулаад өгөөч гэж даргаас асуухад худлаа, доодуулын хийсэн ажил гэсэн... “Танай шинэчилсэн төлөвлөлтийн хүрээнд сумын дугаар баг ийн гудамжны хойд хэсэгт холимог орон сууцны барилга барихаар төвлөсөн бөгөөд түүнийг дагасан авто замын зурвас газар иргэн гийн 7.3 м.кв талбай орсон байсныг хуучин талбайгаар буюу 39 м.кв газрыг Аймгийн Засаг даргын дугаар захирамжаар жилийн хугацаатай сунгасан шийдвэр гарсан тул таны эзэмшил газар энэ замд хөндөгдөхгүй болно” гэж Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга албан бичиг өгсөн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлын чиг үүрэгт энэ ажил хамааралгүй гэсэн... д 7.3 м.кв газар байгаагүй. Ийм байсныг хуучин 39 м.кв гэж иргэн хүнийг төөрүүлж Аймгийн Засаг даргын Тамгын газар болон газрын алба хандаж байна. Тэгээд жилээр сунгасан тул таны газар дээгүүр зам тавихгүй гэсэн. Хэрэв зам тавих үндэслэлтэй байх юм бол нарийвчилсан төлөвлөгөөгөө хийгээд нөхөн төлбөрөө өгөөд газрыг авах эрх нь хуулиараа төрд байгаа... гийн газар 7 байж байгаад 9 болсон гэдгийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Алтаншагай мэдэхгүй. Үүнийг Аймгийн Газрын албаныхан энэ хүнд гаргаж өгч байгаа... Газрын албаны дарга дээр ороод уулзахад наад зам чинь мөд тавигдахгүй, худлаа, мянгуужингийн үлгэр, мөд хэрэгжихгүй, та хаячих гэсэн. Ингэж явсаар байгаад бид Барилга хот байгуулалтын яаманд хандаад хэрэгт байгаа лавлагааг хавсаргасан. Барилга хот байгуулалтын яаманд хандахад танай объект замын трасстай давхацсан байна гэсэн. Улсын төв байгууллага газрын мэдээллийн сангийн 0 оны мэдээлэл дээр тулгуурлаад гаргаж өгсөн лавлагаа гэж надад хэлсэн. Тэгээд Геодези зураг зүйн газарт хүсэлт гаргаад Д сайдад өргөдөл өгөхөд Барилга хот байгуулалтын яам тэрийг авч хянаад таны газар зохион байгуулалт, геодези зураг зүйн хэлтэс Хот байгуулалтын яамны цахим системээс тодруулга авахад таны хүсэлтэд хавсаргасан схем зураг мэдээлэл нь зөрүүтэй байна гэсэн албан тоот өгсөн. Энэ бичгийг 04 оны 0 дүгээр сарын -ний өдөр хүлээж аваад хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл өгсөн тул хөөн хэлэлцэх хугацаан дээр асуудал гараагүй. , нарын газар дээгүүр зам төлөвлөсөн. Ерөнхий төлөвлөгөөний 79, 8, 76 дахь талд авагдсан баримт дээр тулгуурлаж ярихад 7 метр өргөнтэй урсгалтай зам төлөвлөх шаардлагатай юу. Хойно 00-300 метрийн цаана төв замтай, ордог гардаг орц байгаа... Энэ замын гадна талын аюулгүй хамгаалалтын бүс гэдэг нь хааш хаашаагаа 30 метр байх ёстой. Авто замын тухай хуульд зааснаар барилга, орон сууцны дундын зам гэж явдаг. Энэ өргөн талбайгаар хэн явах вэ гэхээр зоорин дээр баригдахаар төлөвлөж байгаа 3 давхрын айлууд явах уу? эсвэл зах руу орох хүмүүс төв замаар орохгүйгээр араар тойроод нарийн замаар явж байгаад орох уу?... Иргэн хүний хувьд шаардлагагүй зам. ын зоорин дээр 68 дугаартай байр гэж 3 давхар орон сууц төлөвлөсөн тул гийн байшинд тулгаж зам тавиад бусад айлыг арчиж хаяад тэгшилж ногоон төгөл, мод тарина гэж төлөвлөсөн. Энэ зөвхөн зоорин дээр баригдаж байгаа байшинд зориулж байгаа. Энэ хавьд ногоон байгууламж дутаагүй, урд талд нь ногоон байгууламж байгаа. Энэ 3 давхар байшинд нэг айлд 0 хүн амьдарсан ч ногоон байгууламж дутахгүй. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Мөн гийн хашаан дундуур засмал зам тавихаар төлөвлөөд байгаа ба одоогоос 0-аад жилийн өмнө баригдсан дулааны шугам сүлжээг .8 тэрбумаар барьсан... Шугамыг эмнэлгийн тэндээс татсан. Энэ шугам яагаад татагдсан гэхээр Оюунбатын шар байр баригдаад, энд байр баригдана гээд татагдсан... Эцсийн цэг нь гийн захын булан дээр очиж тогтсон. Тэр хавийг хангана гээд эцсийн цэг гэж техникийн үзүүлэлтээрээ байгаа. Ингээд дулаан тавигдсан шугам байхад энэ шугам дээгүүр давхцуулаад зам тавихаар төлөвлөсөн. Давхацсан баримтыг хэлэхэд шугам хоолойн трасс гэдэг захын шугамаас 3 метр байх ёстой. гийн газар дээгүүр өргөтгөөд хагас сайн өдөр дураараа зам татсан. Засаг дарга, Тамгын дарга, Газрын алба дураараа авирладаг. Иргэн хүний хуулиар олгогдсон эрхийг маш ноцтой зөрчдөг, хэлж ярьдаггүй, хагас сайн өдөр гэнэт газрыг ухаад ийм шугам татна гэсэн. Энэ шугамыг яагаад ярьж байна гэхээр энэ шугам төлөвлөсөн замтай холбоотой... 600 сая гэж яригдаж байгаа ерөнхий төлөвлөгөөний зураг янз янз болоод нэг айлын газрыг байгаа, байхгүй гэж -3 янзаар хийж байгаа тул бид Барилгын яаманд хандсан. Буруу зүйл хийсэн тул хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Мөн хэргийн 4 дэх талд Одхүү 00-040 он хүртэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд уг төлөвлөгөөтэй уялдуулсан, ямар нэгэн давхцал орохгүй, энэ дээр ямар нэг барилга, байгууламж барихгүй тул тойм зураг гаргасан. Тойм зургаар дулааны шугам татах асуудал байхгүй гэсэн... 0-040 оны ерөнхий төлөвлөгөөнд ийн хашааг давхцуулаад зам тавихаар төлөвлөсөн.  Ингээд шүүгч газар дээр нь очиж газрын байршлын зургийг шүүхийн үзлэг хийсэн... тийн газар дээр яриангүй шугам давхацсан. гийн үл хөдлөх хөрөнгө байшин луу метр гаран ороод үл хөдлөх хөрөнгийг зүсээд гарсан... Замын хувьд өнөөдөр аймагт газар хөдлөлтийн хэмжээ ямар байна, барилга байгууламжийн төвлөрөл хэр байна. Дулааны шугам дээгүүр давхцуулаад зам тавих гээд байна. Дулааны шугамыг шүүгч харсан байх. Онгорхой хоёр худаг жилд -оос доошгүй удаа хөлддөг. гийн зах дотор хөлддөг. Ийм байхад шинэ барих гэж байгаа байшингийн тэндээс зам тавина гэж байхгүй. Би ...Ахмадын өргөөнд ороод -Эрдэнийн ээж Энхмаагаар Мээж рүү утсаар яриулж, энэ шугамаа хаагаачээ, дахиж хөлдлөө гэж хэлүүлж байсан. Тэр шугам хөлдвөл замыг дахиад ухаад улсын мөнгөөр дахиад зам тавина. Ямар төлөвлөлт, ямар бодлогоор аймгийг хөгжүүлэх гэсэн төр засаг ийм зүйл хийх вэ?, Үүн дээр Улаанбаатар хот бол өөр хэрэг. Анхнаасаа төлөвлөгөөгөө буруу хийсэн. Нэг дороо шаваад дэд бүтцээ дагаад ширэнгэн ой шиг болоод зам дулаанаа тавих газаргүй болчихсон газар дээр огтлоод гарна. Дулааны шугам дээр зам тавих асуудал норм, дүрэм дээр ямраар байдаг вэ?, хууль эрх зүй ямар байдаг гэхээр дулааны шугам дээр зам тавьж болно. Гэхдээ шаардлагатай бол гэж байгаа. Тодорхой хэсэгт давхцуулаад тавь гэсэн болохоос дагуулаад тавь гээгүй. Нөхцөл нь газар эзэмшигч нартай юм уу дулаан эзэмшигч нартай зөвшилцсөний үндсэн дээр тавьж болно гэж байгаа. Ийм асуудлыг бид нар тавьсан байна.гийн гэрийн ард зам тавьсантай холбоотой. ...хэлэхэд өмнө нь байсан орц, гарцыг хааж ын эзэмшил дээр орц, гарц нэмж байгаад барилгын зөвшөөрөл өгсөн... ерөнхий төлөвлөгөөний 76, 79, 8 дахь талд байгаа зураг дээр 3 дугаартай объектыг гийн захын объект дээр төлөвлөсөн. аас ирэхдээ шинэ барих байрны лавлагаа ирсэн. Гэтэл өөрсдөө хэлэхдээ хуучин байсан объект гэсэн. Уртаашаа мерт өргөнтэй, хойшоогоо 0 гаран метр өргөнтэй объект 980-аад онд баригдсан, насжилт дуусаагүй барилга. Намайг дунд сургуульд байхад барьсан ба Аймгийн өөртөө үйлчлэх дэлгүүр гэж байсан. Энэ барилгыг байхгүй болгоод 3 гэсэн дугаар тавиад жижигхэн дөрвөлжин болгоод /3 болгоод дороо үйлчилгээний төвтэй орон сууцны барилга гэж төлөвлөсөн. Энд ямар ашиг сонирхол байгаа гэдгийг ойлгохгүй байна. Ийм юм хийчихээд Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ...Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй байна. Энийг төлөвлөхдөө энэ объектыг яагаад устгаж байгаа юм... хүнсний зах гэдгийг Барилгын тухай хуулиараа нийтийн үйлчилгээний барилга гэдэг. Нийтийн үйлчилгээний газрын үүдээр урсгалтай зам тавьдаг төлөвлөлт хаана ч байхгүй. Аль ч улс оронд ийм төлөвлөлтийн зарчим байхгүй. Зарчим байна, төлөвлөлтийн норм дүрэм байна. Энэ үйлчилгээний төв гаднаа барилгын суурийн 30 хувьд авто машины зогсоол, ногоон байгууламжтай байна. Одоо Барилгын тухай хуулиар 0 хувь болохоор яригдаж байна. Одоогийн хуулиар 30 хувь байгаа. 380 билүү 390 м.кв-н 30 хувь зогсоолтой байх ёстой. Үүнийг барилгын инженер хийдэг бүх хүн мэднэ. гийн байшинг урт чигээр нь суурь зураг дээр гаргасан бол батлахгүй учраас энэ байшинг устгаад шинээр жижигхэн буюу /3-ээр нь байшин болгож зураад шинээр төлөвлөсөн барилга болгоод зурсан. Ингээд зам тавихаар төлөвлөсөн. Хүнсний зах үүдэндээ зогсоол байхгүй байх юм уу. Захаас шууд гараад машинд дайруулаад үхвэл эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхгүй болно. Нөгөө 60 мянган иргэний эрх ашгийг хангах үүднээс энэ замыг тавьсан гэж барилга хот байгуулалтын газраас хэлсэн тул шүүхэд өгөөд байгаа. Гэтэл 60 мянган хүний нэг эд эс бид хэд. Дээр нь захаар үйлчлүүлж байгаа иргэд. Өмнө нь мянга байсан одоо 7 мянга болсон байх. Дээрээс нь хөдөө, гадааны маш олон хүн ирж айраг цагаагаа зардаг. Улаанбаатараас ирсэн бүх зочид төлөөлөгч эндээс сүү тараг, цагаан идээгээ авдаг. Өрөм дээрээс зарим нь авдаг. Энэ хүмүүст авто машины зогсоол хэрэгтэй. Гэтэл захыг хэрчээд барилга төлөвлөсөн... худалдааны төвийг гийн ард төлөвлөж байгаад худалдааны төвийн зогсоолыг гийн газар дээр төлөвлөсөн. Ямар худалдааны төв гэхээрээ төв зам руугаа харахгүй битүү байх юм. Төв замаасаа ороод худалдааны төвийн зогсоол дээр зогсоод үйлчлүүлж болно. Ямар ч зарчим тэр. Бүгд үүдэндээ авто машины зогсоолтой. Гэтэл худалдааны төвийн ар талд гийн газар дээр зогсоол хийж байгаа. Гэтэл худалдааны төвийн ард хийсэн зогсоол дээр 04 дугаартай давхар орон сууцны оршин суугч зогсох уу, худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүс зогсох уу?, 60 мянган иргэний эрх ашиг хаана байна. Маш жижиг зогсоолтой зогсоол дээр хэдэн машин зогсох вэ?. Үүдэндээ зогсоолгүй худалдааны төв барина гэж төлөвлөсөн ямар архитектур байна. Энэ зогсоол хаана ч хүрэхгүй тул ашиг сонирхлын зөрчилтэй төлөвлөсөн гэж үзсэн. Энэ эгнээний айлууд олон жил болсон ба энэ эгнээнд байгаа 3 давхар байшингийн зураг төслийг гэж архитектур хүн өөрөө баталж өгөөд, зөвшөөрөл өгөөд 3 давхар орон сууц бариулсан. Энэ гараад нэг ч алхах зайгүй... Сараа гэх хүн ...Аймгийн даргаар ажил хийх зөвшөөрөл гаргуулаад ...гадаа гараад гишгэх газаргүй барилга барьсан. Зогсоол байхгүй... улсын комисс одоо авах гэж байгаа юм гэсэн. Тэр цайны газар одоо ажиллаад эхэлсэн... Энэ байшингаа буулгаж хаяад зам тавина гэсэн. Буух нь зөв. Гэхдээ төр хүнийг хохироогоод өчнөөн мөнгөөр барилга бариулаад зөвшөөрөл олгоод байна... Энэ байрууд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байна. Тийм учраас энд зам тавих шаардлагагүй. Орон сууцны голд нэг урсгалтай зам гараад ирнэ. зоорин дээр зогсоол барь. Энэ хүн 06 онд хашааг худалдаж авсан. Тэгэхдээ гарц, орцыг хааж өгсөн. Одоо зоорин дээр байшин бариулахдаа хажуу айлуудын газрын авч зогсоол болгоод, урдах айлуудын газрыг ногоон байгууламж болгох гээд байгааг ойлгохгүй байна... Дахин төлөвлөлтийн зарчим гэж байдаг ба үүнд нэг иргэний эзэмшлийн газрын 0 хувь орсон бол нөгөө иргэнээс 0 хувийг оруулах гэх мэтээр тэгш зарчмыг баримтална гэж хуульд байгаа. Гэтэл ын “Нутгийн дэлгүүр”, зоогийн газар үлдсэн байгаа. Зөвхөн хашаагаа буулгахаар байгаа. Дэлгүүр, гэр хоёр залгаатай үлдсэн. Энд байшингаа бариад нэг айлыг зам болгоод нөгөө айлыг зогсоол болгож болохгүй... 67, 68 дугаартай байрыг буулгаад төв замаасаа оруулаад зогсоол, ногоон байгууламжаа хийгээд орц, гарц хэвээр үлдэх боломжтой. 9 гэж дутуу барьсан гийн арын хашаанд блокон хана байгаа. Үүнийг худалдаад авсан гэсэн. Тэгээд энэ хэвээр үлдсэн. ын бүтэн эзэмшил газрууд бүгд хэвээрээ үлдсэн... Гэтэл бид гэрээ буулгаад голомтоо самруулаад хоосон үлдэхээр байна... Зөвхөн энэ замыг төлөвлөснөөр ...0 гаран айл өрх, аж ахуй нэгжийн эрх хөндөгдөж байна. Эдгээр хүмүүст нөхөн төлбөр өгнө. Ерөнхий төлөвлөгөө гэж хууль. ерөнхий төлөвлөгөө ...өөрчилж болно гэсэн. Гэтэл ерөнхий төлөвлөгөөг нарийвчилсан төлөвлөгөөгөөр өөрчилж болно гээд байгаа нь худал. Хэдэн мянган нарийвчилсан төлөвлөгөө хийгээд замыг байхгүй болгож болохгүй. Хуулиараа тендер зарлана, төсөв санхүү гаргуулна, тэнд байгаа иргэдтэй нөхөн төлбөр тохирно, газар чөлөөлүүлнэ. Түүнээс ерөнхий төлөвлөгөөг өөрчилнө гэж байхгүй. Ерөнхий архитектур байсан. Одоо газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга хүн өнөөдөр шүүхийн өмнө шүүгчид ийм тайлбар хэлээд зогсож байна гэхээр ямар сонирхолтой нь харагдаж байна. Бүх айлд нөхөн төлбөр өгнө. Гэтэл нөхөн төлбөр хэд гарах юм. Замаас илүү зардал гарах уу?. Замын өртөгөөс давсан нөхөн төлбөр гарах уу?. Хичээгээд гаргадаггүй юм гэхэд замын зардал нөхөн төлбөртэйгээ нийлээд хэд болох вэ?, Төв замаас орц гарцтай газрын орцыг хааж байгаад дундуур нь зам, зогсоол хийдэг нь нөхөн төлбөр өгөөд замаа барихад зардал хэд болох вэ?. Яагаад улсын мөнгийг үр ашиггүй төлөвлөж байна. Улаанбаатараас ирсэн “ ” ХХК хийсэн гэж байгаа ч ы Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар яагаад энийг судлаагүй юм. Яагаад боломж олгож хянаагүй юм. сумын Засаг дарга зөвшилцсөн гэж ерөнхий төлөвлөгөөн дээр гарын үсэг зурсан. Ерөнхий архитектур баталсан гэж гарын үсэг зурсан. Энэ хүмүүс хариуцлага хүлээхгүй юу?. Улсын төсвийг үр ашиггүй зарцуулаад байна. Яагаад ингэж хандаж байна гэдэг дээр маш их бухимдаж байна. Яриад байгаа юм юун дээр очих вэ гэхээр ашиг сонирхол, албан тушаалын илт давуу байдал олгосон дарамт. Албан тушаалаа хэтрүүлэн ашигласан. Нөхөн төлбөр өгөөд зам тавина гэсэн. сумын орлогч дарга хүүхэн энд зам тавихаар төлөвлөөд төсөвөө батлуулсан гэж яриад сууж байсан. Замыг эдийн засгийн ашиггүй тавилаа гэхэд энэ замаар хэн явах вэ?, 3 давхар орон сууцанд байгаа хүн явах уу. захаар үйлчлүүлж байгаа хүмүүс үү... Ийм юм төлөвлөөд иргэдийг хохироогоод байна. 60 мянган хүний эрх ашиг битгий хэл Аймгийн төвд байгаа 7 мянган хүний эрх ашиг яригдахгүй. 0, 30 хүний эрх ашгийг зөрчөөд айлын гал голомтыг самраад байна. Улсын мөнгийг үр ашиггүй зарж байна... Хууль бус юмаа хаацайлж байна. Хэн нэгний газрыг авахдаа чи улсын газар дээр түрээсэлж сууж байгаа, нөхөн төлбөр өгөхгүй, чи гэрийнхээ талыг буулгаад яв гэж байгаа... Энэ барих гээд байгаа зам нь ард иргэдэд үйлчлэх ашиггүй, тавих шаардлагагүй зам. Зам тавьсан орчны хувьд суурь байр зүйн зураг буруу. Одоо байгаа объект байхгүй, дутуу болсон. Ийм төлөвлөгөөг төлөвлөсөн. Геодези зураг зүйн газар дээр очиж хүсэлт тавиад байр зүйн зургийг авахад 0 онд хийгээд 07 онд хүлээж авсан гэсэн. Надад тайлбарлаж өгөхдөө 0 оны зураг дээр байгаа гэсэн. Ийм зураг дээр төлөвлөлт хийж болох уу гэхэд болохгүй, танай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Одбаяр гэж хүн жил бүр шинэчлэх ёстой гэсэн. Манайх байшингаа өргөтгөөд барьсан ба хэдэн зуугаар кадастр хийлгэсэн ч тэр өөрчлөлт ороогүй байгаа. Танай аймаг нэг ч өөрчлөлт оруулаагүй, ажлаа хийгээгүй байна гэсэн. Хэн нэгний ашиг сонирхлыг хамгаалаад хэн нэгний газрыг аваад, хэн нэгэнд газар олгосноороо ажил хийж байна гэж үзэж болохгүй. Үндсэн ажлаа огт хийдэггүй. Байр зүйн зураг буруу болсон. Ерөнхий төлөвлөлт хийхэд барьдаг “Байр зүйн дэвсгэр зураглалын ажил” гэсэн барилгын норм, дүрэм байгаа. Төлөвлөлт хийнэ, байр зүйн зургийг гаргана, байрь зүйн зураг гаргаж байгаад түүн дээрээ төлөвлөлөө хийнэ. Үүнийг хийхдээ улсын хэмжээгээр үүнийг баримталдаг. Энэ байхгүй бол заримыг үлдээгээд заримыг байхгүй болгоод зурдаг. 90 оны байшинг үлдээж байгаад 980 оны барилгыг устгах гээд байна. Би үүнийг мэргэжлийн байгууллагаас авсан. “:00, : 000, : 000,: 000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын ажил” дүрмийн 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт “Байр зүйн дэвсгэр зургийн агуулга нь дэвсгэр зургийн масштабаас хамаарах бөгөөд  байр зүйн элементүүдийг үнэн зөв, шаардагдах нарийвчлал, мэдээллийн агуулгаар нь дүрслэн үзүүлэхэд оршино” гэсэн. ийг байхгүй болгож болохгүй. Үүнд нарийвчлан заасан. Мэргэжлийн хүн учраас мэдэхгүй гэхгүй, зориудаар ингэж хийсэн. Байгаа зүйлийг байхгүй, байхгүй зүйлийг байгаа болгосныг ойлгохгүй байна. Гэнэт өөрчлөөд тавьсан байна. сумын ерөнхий төлөвлөгөө гаргаж байгаа нь зүйн хэрэг. Гэхдээ хууль эрх зүйн үндэслэлтэй, бодит төлөвлөгөөтэй, иргэдийн эрх ашгийг эрх тэгш хангасан, улсын төсвийг хэтрүүлээгүй байх ёстой. сумын төв замаа өргөтгөх ёстой. Энэ төлөвлөгөө хамгийн муу төлөвлөгөө. сумын төлөвлөлт хуучны хот төлөвлөлтөөр одоо баримталж байгаа гэсэн. Орц гарцыг хаагаад байна. Төв замаа өргөтгөх боломжтой. Төв зам дээрээ л түгжирнэ. Яагаад төлөвлөхгүй хийдэг юм гэдгийг цэвэр ашиг сонирхол гэж харж байна. Өөрсдийнх нь хандлагаас харагдаж байгаа... Суурь судалгааг сайн хийснээр иргэдийн эрх ашиг хөндөгдөхгүй. Энд тавихаар төлөвлөсөн зам хэнд үйлчлэх гээд байгаа нь тодорхойгүй байна. Энэ замаар хэн тойрч гарах вэ?, Ямар ч ашиггүй зам тавих гээд байна... Зүгээр үзүүлэн маягаар ийм юм хийж байна. Гол зорилго нь худалдааны төвийг авах зорилготой байгаа. Тэр газарт эрх мэдэлтэй хүн ирээд барилга барина. Захаар үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал алдагдсан. Барилгын стандартыг нураасан. т илт давуу байдал үүсгэж, улс төржүүлсэн. Бусдыг дарамталж эд хөрөнгөд халдсан асуудал байх тул тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
  2. Нэхэмжлэгч Д.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ыг дэмжиж байна. Нөгөөтэйгүүр хуучин барилгыг дугаарласан байна. Геодези зураг зүйн газраас хамгийн сүүлд 07 онд хийгдсэн зураг байна, энэ зураг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хадгалагдаж байгаа зураг дээр хийгдсэн, тэмдэглэгдсэн үйлдлүүдийн хувьд мэдээллийн санд хүлээлгэж өгсөн зүйл байна уу гэхэд мэдээлэл байхгүй байна гээд 07 оны зургийг баталгаажуулж хэвлэсэн. Ерөнхий төлөвлөгөө хийгээд хуучин байшингуудыг дугаарласан. 07 оны зурагтай харьцуулсан. Ерөнхий төлөвлөгөөн дээр одоогийн зураг дээр одоогийн барилга дээр байгаа барилга шинэчлэгдээгүй. Жишээ нь гийн дээр үеийн барилга байгаад одоогийн 6*0 харьцаатай барилга байхгүй. Манай эзэмшиж байгаа газрын хашааны зураг байхгүй.   иргэдийн байшинг судлахад нэг давхар байрыг хоёр давхар болгосон байна. Суурь баримтууд буруу болохоор байшин дугаарлалтад ороогүй. Хэмжээ өөрчлөгдсөн байдалд нэг давхар гэж буруу бичиж эзэмшил газар хаана байгааг зургандаа тусгаагүй зам төлөвлөсөн байна гэж харсан. Гэхдээ ын газрыг сүүлийнхээр оруулсан байгаа. Урд талын эгнээний иргэдийн газрыг орхисон байгаа. Зургийг буруу төлөвлөсөн байна. Зургаа буруу уншсан байна гэж хэлэх байна. 3 дугаартай байшин байна гэж байгаа ч дугаараар хөөхөөр шинэ байшин шиг харагдаад байгаа. Бид нарын яриад байгаа зам дагуу чөлөөлөөд зогсоолын хооронд нийт хүний эзэмшил газар, барилга байгаа. Бүрэн судалгаа хийлгүй зам төлөвлөсөн байна. Иймд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд хамрагдах хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Мөн энэ зураг дээр ашигласан 07 оны зураг дээр одоогийн зоорины зураг байхгүй байна. Хоосон газар мэт харагдаад байна. Шугам сүлжээ, зам төлөвлөсөн ба төлөвлөлтийн зураг нь шугам сүлжээн дээр давхардуулж объект барихгүй гэж сунгасан. Эцсийн цэг гийн газар дээр очоод дууссан. Байр зүйн зургийг ашиглах зарчим гэж байгаа. Ерөнхий төлөвлөгөө боловсруулсан аж ахуй нэгж объект газар дээр таарч байна уу гэдэг дээр судалгаа хийх ёстой. Нарийвчилсан шаардлага гэхээр маш нарийн хэмжээ байдаг. Шинээр оруулсан бол хуучин объект гэж дугаарлах боломжтой байсан. 9 гээд баригдаж дуусаагүй дээр дугаар өгсөн. Гэтэл давхар амины орон сууц байгаа тул дугаарлалт авах боломжтой байсан. Замыг төлөвлөхгүй байх боломжтой байсан. гөөс гийн хооронд байгаа 3 иргэний газрын хэмжээ өөр байгаа. Зураг дутуу агуулгатай байсан тул жижигхэн байсан мэтээр харагдаж байна. Амины орон сууц баригдаад дууссан байхад зам төлөвлөх шаардлагагүй байсан тул зам тавих талаарх заалтыг хүчингүй болгож өгнө үү. Мэдээллийг оруулахдаа , хүртэлх иргэдийн мэдээллийг дутуу оруулж, ын мэдээллийг бүрэн оруулсан байх тул түүнд давуу байдал олгосон гэх хардлага төрж байна. ийн барилга 3 давхар, дээвэр нь хийгдсэн, дулаан цэвэр орсон байхад одоогийн барилга дээр дугаарлалт өгөөгүй. Гэтэл 9 гэх дугаартай барилга дөнгөж нэг давхар нь баригдаж байх тул иргэдэд тэггш байдал олгоогүй байна” гэв.
  3. Нэхэмжлэгч Г.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ийн гэсэн 7******* м.кв газрыг 008 онд 0 сая төгрөгөөр худалдаж аваад 07 он хүртэл 90 саяаар бариад дуусаагүй барилгын тайланг өгсөн. Манайх 008 онд авахад үл хөдлөхийн гэрчилгээ авсан байсан. 3 давхар болгон өөрчлөн 7 хувийн гүйцэтгэлтэй, дулаан цэвэр, бохироо оруулсан. Өөрөө халаалттай барилга байсан. ийн урд тал зоорин дээр баригдсан барилга шинэчилсэн зураг дээр дугаар өгсөн байсан. Манай барилгыг дугаарлаагүй нь шинэчилсэн төлөвлөлтөд оруулаагүй байна. зоорь авахад зоорийг нураах ёстой байсан. Тэр дотор хүн үхсэн. Аймгийн захиргааны хүн аваад хүн үхээд 4- жил шүүхээр яваад байсан.  зах руу гардаг гарцыг хаагаад барилга барьсан. Одоо зоорийг номерлоод кадастрт оруулаад нийтийн эзэмшлийн талбай болгосон. 00 онд нийтийн эзэмшил болгоод 0 оны кадастрын зураг дээр ынх гээд байгаа. Яагаад давуу эрх олгож, кадастр өөрчилж олгодог юм... Орц, гарц байхгүй гэж байгаа  ч орох гарах гарц байгаа. Ахмадын сувиллын барилга барихад Аймгийн 4 хүний  газар орсон. 0 сая төгрөгөөр газрыг худалдаж аваад сувиллын барилга барьсан ба баригдаж байгаа барилга гэж төлөвлөлтөд орсон. ыг дэмжиж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтоор ерөнхий төлөвлөгөө баталдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх үүргийн талаар хуулийг дахин яриад яахав. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоолоо гаргаж хянан баталгаажуулчхаад ийм ийм юм судал гэж хэлэлцүүлэг хийсэн байсан. Тогтоол гаргахдаа сонсох ажиллагааг заавал хийсэн байх ёстой. Танай газар дээр ийм ийм барилга барихаар төвлөсөн гэж хэлээгүй. Сонсох ажиллагаа хийсэн гэдэг нь худлаа. Сонсох ажилагаа хийгээгүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд сонсох ажиллагааны талаар зохицуулсан радио, телевиээр явуулсан нь сонсох ажиллагаа биш. Нөхцөл байдлаа тайлбарлах ёстой. Сонсох ажиллагааны талаар хэлээгүй. аас сонсоод газрын албанаас манай газар яасан бэ гэж асуусан ч хариу ирээгүй. Ерөнхий төлөвлөөг харах боломж байдаггүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сайт, тэмдэглэл, тогтоолыг, хуралдсан он сартай хэвлээд уншсан. Газрын албанаас явуулсан мэдээллүүдийг бүгдийг нь уншсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гурван удаа тогтоол баталснаа ярьдаг, аймагт хэдэн давхар байшин барина гэдэг талаар баталсныг хардаг. Танай сайтыг нэг бүрчлэн олж үзсэн. Хот тосгоны төлөвлөлт, барилгажилт 30/0/ гэсэн яамны журам байдаг. Үүний дагуу төлөвлөдөг. Үүн дээр ямар барилга яаж төлөвлөж байгаа, зам яаж барих талаар нарийн заасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга -6 давхар барилга барих ёстой гэж заасан байдаг. Бидний газар нийлээд 8 га хүрэхгүй. Төрийн албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа нь харагдаж байна. дээр өгсөн баримтаа хар. Хүн төөрөлдүүлсэн баримт аваад явж байна. Энэ газарт -6 давхар барихад 8 га газар хүрэхгүй. Зоорины цаана нийтийн эзэмшлийн газар дээр барилга төлөвлөснийг ашиг сонирхлын зөрчил орсон гэж үзэж байна.  Газар авах 3 тохиолдол л байгаа. Шинжлэх ухааны, тусгай хамгаалалтай гэж заасан. Хуульд заасан тохиолдолд төр газраа татаж авах боломжтой. Биднээс авч байгаа бол ярих ёстой. Хуулиа барь. Ганц бид хэд биш Аймгийн төв дагуудаа байгаа хэсэгт шунасан...” гэв.
  4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нарыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэл хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй гэсэн зүйл ярьдаг. Төлөвлөгөө батлагдлаа гээд 03 оноос нэхэмжлэгч нар эрх бүхий байгууллага хандсан. Тэгэхэд Аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх бүхий албан тушаалтан худал мэдээллээр нэхэмжлэгч нарыг хангасан. Асуусан зүйлийг хариулахдаа өөрөөр хэлсэн ба таны газар давхцаж байсан тул болиулаад газар эзэмших эрхийг жилээр сунгалаа гэж бичиг хийж өгсөн. Кадастрын зураг бусад материалыг нэхэмжлэгч нар хот авч яваад газрын харилцаа, геодези зураг зүйн газар дээр очихоор бидэнд баримт гаргаж өгсөн тул ингэж шийдэгдсэн гэсэн. Барилга хот байгуулалт яам дээр очихоор кадастрын нэгдсэн санд байгаа зургаас зөрүүтэй байна гэх зүйлийг 04 оны 0 дүгээр сарын -ний өдөр өгсөн ба 44 дэх талд авагдсан. Ингээд хариуцагч нар Аймгийн Засаг даргын албан тушаалтнуудтай хуйвалдаж худал мэдээллээр хангасан гээд 04 оны 0 дугаар сарын 0-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гэж юу вэ гэхээр өөрийнхөө эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалуулахаар гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэнэ гэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд нэхэмжлэл гаргах хугацаа гэсэн зохицуулалт байгаа. Дээд шатны байгууллага байхгүй тул шууд шүүхэд гаргасан. 04 оны 0 дүгээр сарын -ний өдөр мэдээд 04 оны 0 дугаар сарын 0-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн асуудал нэхэмжлэгч нарын хувьд байхгүй. Энэ хугацааг төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдлээс болоод хэтрүүлсэн бол хөөн хэлэлцэх хугацаа ярихгүй гэсэн зохицуулалт байгаа. Сонсох ажиллагаан дээр хоног маргасан. Хариуцагчийн төлөөлөгч болон гэрч нар ерөнхий төлөвлөгөө 0 буюу түүнээс дээш этгээдэд хамаатай тул нийтэд телевиз, радио, өөр хэлбэрээр сонсох ажиллагааг хийсэн гэсэн. Бидний асуусан асуултад сонсох ажиллагааг хийх ёстой этгээд ер нь 0 хүрэхгүй, 0 гаран айлын эзэмшил газрын асуудал дээр замын трасс бусдын эзэмшил газар дээгүүр дайрсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ерөнхий төлөвлөгөө батлагдаж болно. Бид ерөнхий төлөвлөгөөг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага гаргаагүй. Бусдын эзэмшил дээр эрх ашиг нь хөндөгдөж байгаа асуудал. Хүчингүй болголоо гээд ерөнхий төлөвлөгөө хэрэгжихэд саад болохгүй. Эрх ашиг нь хөндөгдсөн тул нэхэмжлэл гаргасан. 0 буюу түүнээс дээш этгээд байх тул бидэнд нэг бүрчлэн мэдэгдэх үүрэггүй гэсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахдаа шалгаагүй л асуудал. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх зөрчигдсөн асуудал дээр хөндөгдөөгүй гэсэн зүйл хариуцагч талаас яриагүй. Мөн үүнийгээ нотолсон бичгийн нотлох баримт судлуулаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж ойлголоо. Шугам сүлжээ бүхий газраа авто зам барихаар төлөвлөсөн гэж нэхэмжлэгч нар маргадаг ба уг шугам сүлжээг төсвийн .8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан. Дулааны шугам сүлжээн дээгүүр авто зам барихаар төлөвлөсөн. Энэ дээр эд нар бухимдаад байгаа. Тэр мөнгө татвар төлөгч нарын мөнгөөр цугладаг тул үргүй зарах хэрэггүй. Хажуугаар авто замын зурвас газраас төлөвлөх боломжтой. Эрдэнэтээс их мөнгө ордог юм бол цэцэрлэг барь. Шугам хагарахаар замаа ухаад дахин зам тавих нь нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа. Ерөнхий төлөвлөгөө хэрэгжсэнээр Авто замын тухай хуульд заасан зам тавигдахаар нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Хэсэгчилсэн төлөвлөгөөг өөрчилж болно гэчихээд хуулийн зүйл заалт асуухаар заалтаа хэлэхгүй ер нь тэгдэг гээд байна. Хот байгуулалт дахин төлөвлөлтийн тухай хуулийг харахаар хэзээ аль хэсгийг хэрэгжүүлэх юм, тэрийг хэрэгжүүлье гэдэг нь тодотгол. Түүнээс замыг муруйлгаад замыг байхгүй болгохгүй. Зам байхгүй байж болно гэж болохгүй. Ингэж ярьж байгаа хүмүүсийг сонсоод бухимдлаа илэрхийлээд байгаа. Би хуульч хүний хувьд хардах эрхтэй гэж хэлэх боломжгүй. Холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудлыг нягталж шалгах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг зөрсөн. Үл хөдлөх хөрөнгийг нь алга болгоод зогсоол, зам төлөвлөсөн. Үүн дээр гэрч нар болон хариуцагч няцаалт өгөхгүй байна. Ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ хүний ярьж байгаа зүйлийг харахаар ерөнхий төлөвлөгөө нь судалгаа, төлөвлөлт, хэрэгжилт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байхгүй гэдэг нь харагдаж байгаа. Яах гэж зураг төсөл, суурь зураг байдаг юм. Яах гэж кадастрын зураг гэж байдаг юм. Зам явна, авто машины зогсоол энд байна гэж бичээд ерөнхий төлөвлөгөөг батлуулах ёстой. Гэтэл ийм их мөнгө зараад ерөнхий төлөвлөгөө батлах шаардлага байхгүй. хоногийн хугацаанд тодорхой зүйлс яригдаж тодорхой боллоо Гэрч нар эрх бүхий албан тушаалтнууд ирж мэдүүлгээ өглөө. Яриад байгаа зүйлийг яриад, сонсохоор нэг зүйлийг хамгаалаад байгааг харахаар ерөнхий төлөвлөгөө байх шаардлагагүй. Энэ бол хэтийн төлөвлөгөө гэнэ. Хүн амьд байх хугацаандаа аз жаргалтай амьдрах мөрөөдөл гэдэг шиг юм яриад байна. Ийм зүйлийн төлөө ажлын хөлс аваад байна. Хэн ашиг олоод байгаа юм. Аймгийн нийт иргэд ашиг олохгүй нь харагдаж байна. Ерөнхий төлөвлөгөөг өөрчилж болно, заавал биелэгдэхгүй, зураг юу ч байж болно, байхгүй ч байж болно, өөрчлөлт орохоор өөрчлөлт гэж үзэхгүй, одоо байгаа хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй байхгүй болгож, эсвэл шинээр баригдаж болно гэлээ. Өөрсдийнхөө хийгээгүй зүйлээ техникийн алдаа гэж болох юм байна. Байр зүйн зургаа өөрчилж болох юм байна. Нэгж талбарын дугаарын хувьд дэлхий дээр давтагддаггүй дугаар. Хэзээ ч өөрчлөгдөхгүй ганцхан цэг. Тэгэхээр байр зүйн зураг үнэн зөв байх гэсэн шаардлага үүнээс үүдэж байгаа. Газар дээр юу байгаа гэдэг байр зүйн зураг үнэн зөв байж төлөвлөлт зөв болно. Санаатайгаар худал хэлж байгаад ерөнхий төлөвлөгөө зохиосон нь нэг зорилго байгаад байна. Ерөнхий төлөвлөгөө батлуулах гэсэн л зорилготой байгаа. Газар гэдэг зүйлд нэг онцлог байдаг. Байгалийн шинжлэн ухаанд хамаатай. Газар өөрчлөгдөхгүй, шилжихгүй. Аймгийн Засаг дарга ба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргаагүй бол газар байгаа хэмжээгээрээ байна. Энэ бол маргаангүй үнэн. Тийм учраас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байна. Одоо засахгүй бол дараа нэхэмжлэл гаргах боломжгүй. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад хоног бухимдаад байна. Авто зам дээр байршил өөрчилж болно гэсэн. Газар хөдлөхгүй тул авто зогсоолын байршил хөдөлгөмөгц өөр иргэний эрх хөндөгдөнө. Нэхэмжлэгч нарын эрхийг хөндөхгүй гэвэл газар хөндөхгүй, газаргүй байж болно. Энэ асуудал дээр хариуцагч хариулт өгөхгүй байгаа. Тийм учраас Иргэдийн Төлөөлгчдийн Хурал ерөнхий төлөвлөгөөг батлахдаа нягталж шалгах үүрэгтэй байсан. Хариуцагчийн төлөөлөгч иргэдээс асуусан эсэхийг шалгасан гэсэн. Үүнийг хамгийн их шалгадаг. Гэтэл ерөнхий төлөвлөгөө боловсруулсан эд нарт хэлэх шаардлагагүй гэсэн. Ерөнхий төлөвлөгөө боловсруулсан хүн асуугаагүй гэж байхад маргаж буй захиргааны актыг батлахдаа яаж баталсан юм. Асуугаагүй байж батлуулахдаа асуусан гэж хэлсэн юм уу. Үүнийг шалгах ёстой. Хариуцагчийн төлөөлөгч Аймгийн Засаг дарга оруулж ирээд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан тул бид жинхэнэ хариуцагч биш гээд байгаа. Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгт түүний удирдлагын тухай хуулийн дугаар зүйлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчим гэсэн заалт байгаа. Үүнд үндсэн зарчим байгаа. Хууль ёсны, эрх, эрх чөлөөг хангах зарчмыг хангах ёстой. Иргэдийн саналыг харгалзан үздэг байх гэсэн зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Мэдээллээр хангах зарчмыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа явуулахдаа хуралдаанаар баримтлах ёстой. Гэтэл бид олонхоор батлаад шийдсэн гэж болохгүй. Хуульд заасан зарчмыг баримтлах ёстой. 4 нэхэмжлэгч иргэн биш юм уу?, харьяалалгүй хүн юм уу?. Иргэн мөн гэдгийг гаргаж өгсөн. дүгээр хавтаст хэргийн 4 дахь талд кадастрын зураг байгаа. Зургийг нэхэмжлэгч нар өөрсдөө очиж авсан. , нарын үл хөдлөх хөрөнгийг байхгүй мэтээр зурсан. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “ ” ХХК-д санаатайгаар алдаатай зүйл гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 40, 4 дэх талд авагдсан гийн захыг шинээр төлөвлөсөн гэж өөрчлөөд оруулсан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгч нарт гаргаж өгсөн баримт. Ерөнхий төлөвлөгөөний 74, 79 дэх талыг нэлээн судалсан. Ерөнхий төлөвлөгөөгөөр ийн үл хөдлөх хөрөнгийн оронд авто машины зогсоол зурагдсан. , нарын газрыг ногоон байгууламж, гийн барилгыг шинэ барилга гэж оруулсан ба үүнийгээ техникийн алдаа гэсэн. Ингэж зураагүй бол Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Барилгын яамны зөвлөл, шинжлэн ухааны зөвлөл “ ” ХХК-ийн төлөвлөгөөг батлахгүй байсан. Зам тавьсны дараа шинээр барилга барих мэт харагдуулж байна. Өмнө нь 980-аад онд баригдсан байр байна гэвэл чи юу яриад байгаа юм гэх байсан. Зам тавихгүй зөвшөөрөхгүй гэх байсан. Байгаа зүйлийг байхгүй болгоод шинээр баригдах барилга гээд байна. Нормдоо нийцүүлээд хойшоо явах гээд байна. Орчин нь сайхан харагдаж байгаа тул дэмжигдээд явах байсан. Төлөвлөгөөг батлуулахын тулд санаатай хийсэн үйлдэл. Үүнийг хариуцагч нягталж шалгаагүй. Үйл ажиллагаандаа баримтлах зарчмаа огоорсон. Ингэж хэлэхээс өөр арга байхгүй байна.  Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Аймгийн Засаг дарга оруулж ирсэн юм бол Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүнийг баталж байгаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэсэгчилсэн төлөвлөгөөгөө өөрчилж оруулж ирэхгүй бол яах юм. Ерөнхий төлөвлөгөөний дагуу оруулаад ирвэл яах юм. Нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдсөн хэвээр байна. Өөрчлөлт оруулах эрх хариуцагчид байхгүй. Харин хянах үүрэгтэй. Хүний хуулиар олгосон эрхэд халдаад байна. Аргацаасан аргаа зөв болгохын тулд асуултад хүртэл худал хариулаад байна. Аймгийн Засаг дарга ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлт хийж байна. Аймгийн Засаг дага хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хуучнаар нь оруулж ирвэл яах вэ?, баталгаа өгөх үү гэхээр үгүй гэсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч асуухаар би мэргэжлийн хүн биш гээд байна. Дүгнэлт гаргуулахгүй яасан юм гэдэг нь зөв. Ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар орж ирэхээр дүгнэлт гарга гэж буцаах боломжтой байсан. яагаад шинээр баригдах гээд байна. Байршил нь муу юм уу дүгнэлт гарга, тэрний дараа батлъя гэх эрх байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа ч яагаад гэдгээ тодорхой ярихгүй байна. Гэрч нар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахдаа ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж болно гэж хэн нэгэн зааж өгсөн юм шиг яриад байгаа. Асуухаар бидэнд тийм эрх байхгүй гэдэг. Хуулиар олгоогүй зүйлийг болдог гэж ярих эрхийг хэн олгосон юм. Энэ хүнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын олгосон эрх байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүх гишүүдээс олгосон эрх байхгүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар юу шийдэх вэ гэдэг дээр баталгаа гаргах эрх байхгүй. Болно, бүтээнэ гэж ярих эрх байхгүй. Хариуцагчийн төлөөлөгч хэсэгчилсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгч нартай зөвшилцөлд хүрээд нөхөн төлбөр өгнө гэсэн. Зөвшилцөхгүй бол яах юм. Улсын Үндсэн Хууль, Иргэний хуулиар өмчийг хамгаалсан хамгаалалт байгаа. Зөвшилцөхгүй бол яах вэ гэдэг дээр хариулаагүй. дараагийн шатны арга хэмээ авна гэсэн. Тэр юу гэхээр хэлэхгүй байгаа. Би байшингаа буулгахгүй гэж хэлж болно. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй гэж гараагүй гэж хэлэх боломжтой. Ингэвэл яах юм гэхээр хариулж чадахгүй байна. сонсох ажиллагаан дээр суугаад зам тавъя гэсэн өргөдөл өгсөн юм шиг яриад байгаа. Нотлох баримтыг шинжлэн судлахад н өргөдлийг хариуцагч талаас судлуулаагүй. Хэргийн 6-63 дахь талд өргөдөл байхгүй. Өөрсдөө л яриад байдаг. Иргэдтэй уулзсан, өргөдөл өгсөн гээд бичсэн байдаг. Үүнийг өргөдөл өгсөн гэж үзэхгүй. Сонсох ажиллагааг Аймгийн ерөнхий архитектур нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөж байгаа гэж өөрөө хэлсэн. Энэ хүн тухайн үед мэдэж байсан... Мэдэж байсан бол эрх нь зөрчигдөж байгаа хүнийг тодорхойлоод 0-оос доош хүн байсан гэж өөрөө хэлсэн. Хүн болгонд өгөх ёстой байсан. Нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын бухимдаад байгаа зүйл авто зам, зогсоол тавих гэж байгаагаа яагаад хэлээгүй юм, хэлсэн бол арай өөр гээд байгаа. Хэлсэн бол өөр газраар зам тавигдахаар төлөвлөхөөр өөр этгээдийн эрх сонирхол хөндөгдөг. Захиргааны акт хэн нэгний эх ашиг хөндөгдөхөөс сэргийлнэ. Зөвшөөрсөн бол одоо яриад байх юмгүй гэсэн. Хийгээгүй байж хэсэгчилсэн төлөвлөгөө батлахдаа өөрчилчихдөг гэж болохгүй. Хариуцагчийн төлөөлөгч байгууллага батлах үүрэгтэй. Өчигдөр ёсчилно гэсэн. Нутгийн өөрөө удирдах байгууллагын төрийн алба хаагч нар доромжилж болохгүй. Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө батална гэж байгаа болохоос ёсчилно гэсэн үг байхгүй. Гэрч нарт тийм эрх олгоогүй. Ёсчлох бол хариуцагч болохгүй. Баталгаа өг гэхээр өгөхгүй. Өөрт олгоогүй эрхээр ёсчилно гэж болохгүй. Ярьсан зүйл нь зөрчилдөөнтэй байна. Зорилго нь маргаж буй захиргааны актыг хэвээр үлдээх гэсэн санаа байна. Эрх зөрчигдсөн байх эсэх хамаагүй. Ярьж байгаа зүйл нь бүгд хууль бус байна. Иймд ерөнхий төлөвлөгөөний нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай хэсгийг хууль бус болохыг тооцож, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
  1. Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж тус Хурлын дарга Д. хариу тайлбартаа: “Д., Д., А., Л., Г. нараас аймгийн ИТХ-д холбогдуулан гаргасан “0 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 9 дүгээр хуралдааны 9 дүгээр тогтоолоор батлагдсан сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний “нэхэмжлэгч нарын эзэмшиж ашиглаж буй газартай давхацуулан авто зам дайран өнгөрөх, мөн авто машины зогсоол баригдахаар төлөвлөгдсөн” хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 04 оны 0 дугаар сарын 0-ны өдөр гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

.Газрын тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0..-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж заасны дагуу аймгийн ИТХ-ын 0 оны ******* дугаар сарын 9-ний өдрийн хуралдааны IХ/9 дугаар тогтоолоор “ сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцэн баталж, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга Б.-Эрдэнэ, сумын Засаг дарга болон аймгийн ерөнхий архитектор нарт үүрэг болгосон байна. Нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж заасан байхад 0 оны ******* сарын 9-ний өдрийн 9-р тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 04 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжпэгч нар нь 03 оны 9 дүгээр сарын -ны өдөр аймгийн ИТХ-д дээрх шийдвэрийг мэдсэн талаар гомдол ирүүлж, ИТХ-аас хариуг 03 оны 09 сарын -ний өдрийн 0/6 тоот албан бичгээр хариуг Д.д ИТХ-ын ажилтан Ч. гардуулан өгсөн байна. Энэ үеэс хугацааг тооцож үзсэн ч шүүхэд гомдол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул дээрх нэхэмжпэлээр үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож ЗХШХШТухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжпэлд хавсаргаж ирүүлсэн “ аймгийн ИТХ-д гомдол гаргах нь” гэсэн баримтад огноо нь “03.0.”, бичвэр хэсэгт “03.0.4”-нд өргөдөл гаргасан гэх боловч тийм өргөдлүүд манайд бүртгэгдээгүй байна. Аймгийн ИТХ-ын 0 оны ******* дугаар сарын 9-ний өдрийн 9 дүгээр тогтоолд хавсаргасан баримтаас харахад уг төлөвлөлтийн ажил 09 оны 07 сарын 0-нээс эхэлсэн, төлөвлөгөөг боловсруулах явцад сумын иргэдтэй удаа уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэд аж ахуйн нэгжүүдээс санал авсан гэх ба уг уулзалтад одоо сумын иргэдийн Хурлын төлөөлөгчөөр (06-00 онд аймгийн ИТХ төлөөлөгчөөр ажиллаж байсан) ажиллаж байгаа нэхэмжлэгч *******ын оролцож, өөрөө зам төлөвлөх санал гаргаж байсан байна.

.Нэхэмжпэлд “ сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах гэж байна, бэлтгэл ажил хийгдэж байна, эзэмшил газраар нь авто зам дайран өнгөрөх, мөн авто машины зогсоол баригдахаар төлөвлөгдөж байгаа, маргаж буй тогтоол батлагдсан талаар нэхэмжпэгч нарт хэлж мэдэгдээгүй” гэжээ. Аймгийн ИТХ-д “ерөнхий төлөвлөгөө батлагдах гэж байна, бэлтгэл ажил хийгдэж байна, ингэж тэгж төлөвлөж байна гэж иргэдэд мэдээлэх үүргийг хуулиар хүлээлгээгүй, харин Газрын тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0..3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;”-ээр заасны дагуу Аймгийн Засаг даргаас уг төлөвлөгөөний төслийг аймгийн ИТХ-д оруулж батлуулсан. Уг төслийг боловсруулах явцад Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.0-т зааснаар “газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэх; нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн; улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан байршилтай давхацсан;” зэрэг тохиолдлуудад эзэмшил газрын хэмжээ, байршлыг өөрчилж болох шийдвэрийг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон эдэлбэр газрын бүсчлэлд нийцүүлэн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргахаар хуульчилжээ. Мөн Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.- - “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга энэ зүйлийн 4.-д заасан саналыг дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зохион байгуулж, уг төлөвлөгөөнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн саналыг авч тусгана” гэжээ. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд нэхэмжпэгч нар нь сумын шинэчилсэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах явцад эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж хөндөгдсөн тухай маргаан гаргаж байх тул нэхэмжпэгч нар хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна” гэжээ.

    1. Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.жаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “03 оны ******* дугаар сарын -ны өдрийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 09 дүгээр хуралдаанаар ерөнхий төлөвлөгөөг “ ” ХХК-ийн танилцуулж холбогдох мэргэжилтнүүд оролцож хэлэлцүүлсэн. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус хурлаар төлөвлөгөөг хэлэлцээд Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8. “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий Засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8. дэх хэсгийн 8.. дахь заалтад “бүс нутгийн хөгжлийн төслийн үндсэн шийдэлтэй уялдуулан орон нутгийн зэрэглэлтэй хот болон тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд төлөвлөгөөг баталсан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ батлах гэж байна, бэлтгэл ажил хийгдэж байгаа, зогсоол барихаар төлөвлөж байгаа, маргаж буй тогтоолыг батлах талаар мэдэгдээгүй гэсэн. Төлөвлөгөө боловсруулах явцад нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндсөн гэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77. дэх заалтад “Нийтийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эсхүл тухайн этгээдэд өмнө нь танилцуулж байсан бол энэ хуулийн 74, 76 дугаар зүйлд заасан ажиллагааг хийхийг шаардахгүй” гэж заасан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  уг төлөвлөгөөг боловсруулаагүй тул Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонсох ажиллагаа зохион байгуулах, зам дайран өнгөрөх гээд байна, зогсоол тавих талаар мэдэгдэхээр зохицуулаагүй тул хариуцагчаа буруу тодорхойлсон. Тогтоолыг баталсан талаар огт мэдэгдээгүй гэж маргаж байна. Тогтоол нэг этгээдэд чиглэсэн захиргааны акт биш. Энэ бол сумын хөгжлийн төлөвлөгөөг баталсан нийтэд мэдэгдэх захиргааны акт тул нэхэмжлэгч нарт нэг бүрчлэн мэдэгдэх шаардлагагүй. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дхь хэсэгт “Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй” гэж заасан. Мөн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн өдрийн хуралдааныг телевизээр шууд дамжуулсан. Мөн Аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын фэйж хуудсаар тухайн өдрийн хуралдааныг шууд дамжуулж байсан. Хэвшсэн журам гэдгийн хувьд тогтоол баталсныг батлах явцыг тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэж нийтэд мэдээллэсэн байхад нэхэмжлэгч нар мэдээгүй, мэдэгдээгүй гэдэг үндэслэлгүй. Мэдсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан ч хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээс өөр асуудлыг их ярьж байна. Ашиг сонирхлын зөрчил гаргасан, ын талд газрын харилцааныхан бүгд ажилласан гэж байна. Энэ асуудалд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ямар хамааралтай юм. Ашиг сонирхлын зөрчил гаргасан гэвэл Авилгатай тэмцэх газарт шалгуулна уу. Суурь зураг зөрөөд байна гэдэг дээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамаагүй, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хамаатай тул хамааралтай байгууллагад холбогдуулан гомдлоо гаргана уу” гэв.  
  1. Гэрч
    1. аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “... сумын шинэчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах сонсох ажиллагааг 4 удаа хийсэн. сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдээс санал авах ажлыг хийсэн. Тэр үед ковидийн дэглэмтэй байсан тул баг багаас тодорхой тооны хүмүүсээс түүврийн аргаар мэдээлэл авсан. Мөн сумын цахим сүлжээ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын цахим сүлжээгээр мэдээлэл өгч санал авч байгаа гэх зарын чанартай мэдээлэл тавьсан. 90 орчим хүн санал өгсөн байсан. Иргэдээс ирүүлсэн саналын дагуу ерөнхий төлөвлөгөөний багийнханд мэдээллийг дамжуулсан. Мэдээллээ харж байгаад хариуг өгсөн. Боломжгүй хариуг мөн тухай бүр өгсөн. 0 орчим санал гаргасан хүн байсан. өөрөө ерөнхий төлөвлөгөөтэй холбоотойгоор захын хашаанд орон сууц баримаар байна гэсэн өргөдөл өгөөд ерөнхий төлөвлөгөөнд оруулах боломжтой гэсэн хариуг өөрт нь мэдэгдсэн. Тухайн орчны барилгажилт аж ахуйн аргаар галд шатах эрсдэлийг болон газар хөдлөлтийн 3-4 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх, гал гарах орчин их байсан. Мөн замын сүлжээ ороогүйгээс болж галын машин орж гарах болон түргэн тусламж саадгүй зорчих ёстой гэсэн үүднээс төлөвлөлт хийсэн. Өмнө нь энэ асуудлыг д танилцуулсан. Энэ хүн 3 удаагийн уулзалтад ирсэн. Тэрийг баталгаажуулсан фото зураг байгаа. Энд ийм юм байх ёстой гэсэн ерөнхий төлөвлөгөө л гаргасан. Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд -3 шатны арга хэмжээ авна. 3 шат дараагаар явна. Одоогоор зам байх нь зүйтэй гэж ерөнхий төлөвлөгөө гаргасан. Замаа хийхийн тул ажлын зураг хийнэ. Ажлын зураг хийхэд айлуудтай тохиролцоно. Хуулийн дагуу айлуудтай тохироод явахад болно. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах дүрэм журам, түүнийг хэрэгжүүлэх дүрэм журам гэж байгаа. Ерөнхий төлөвлөгөө гэж бүхлээр хийгдсэн ажлыг хэлдэг. Харин ажлын зураг гэж ерөнхий төлөвлөгөөг нарийвчлах гээд байгаа. Ажлын зургаар замын чиглэл тодорхой болно. Нарийвчилсан зургаар зам тавих газар нааш цаашаа хөдөлж болно. Нарийн ажлын зураг хийхэд гарч ирнэ. 3 дугаартай гийн барилга одоо байгаа барилга. Барилгын хэмжээ өөр байгаа гэдгийг тодруулж харахгүй бол хэлж мэдэхгүй байна. Дээрээс нь автороос асуух хэрэгтэй байх. Ажлын зураг хийхдээ харж болох байх гэв. Байр зүйн дэвсгэр зургийг “ ” ХХК-д манайхаас өгсөн зураг дээр ажилласан байх. Хуучин төлөвлөгөө, одоо төлөвлөгөө хоёр хоорондоо тийм ч их зөрөхгүй. Хуучин төлөвлөгөөнөөс санаа аваад шинэ төлөвлөгөөг хийдэг. Хот байгуулалтын тухай хуульд барилгажих талбай, ногоон байгууламжийн харьцааг заасан. Цэвэр агаарын чанарт нөлөөлөх байдлаар төлөвлөсөн. Урдах ногоон байгууламж хангалттай байхад яагаад ингэж төлөвлөсөн бэ гэж байгааг зураг төслийн компаниас асуу. Ерөнхий төлөвлөлтийг тухайн орчинд тааруулж хийхгүй. Алс хэтийг харж хийнэ. Аюулгүй байдлыг харж заавал замын төлөвлөлтийг хийнэ. Тэр газарт төлөвлөсөн үйлчилгээний газар байгаа тул зогсоол байх ёстой. Нийт хэдэн машины зогсоол болгосныг ажлын зургийн шатанд тодорхой болгоно. Яг хэд гэдгийг мэдэхгүй. Ажлын зургийн шатанд жаахан хөдөлгөөн орох уу гэдгийг нарийвчилж шийднэ. Ерөнхий төлөвлөгөөг хийхээс өмнө судалгаа хийгээд барилгуудаа үнэлсэн. Нийт мянган га газраас 00 га газар дээр байгаа объект нурах эрсдэлтэй, төлөвлөлтийн шаардлага хангахгүй гэж дахин төлөвлөлтөд оруулсан. Нөлөөлөлд оруулж байна гэсэн үг. Газрыг үлдээнэ гэсэн үг биш. Төлөвлөгөө хийхээс өмнө 7 төрлийн үнэлгээ хийдэг. Гал гарахаас наад зах нь сэргийлдэг. Хүмүүст газар өгөхөд газар дээрээ барилга шахаад барьсан тул гал гарах, газар хөдлөхөд нөлөөлөх магадлал өндөр болсон. Нөлөөллөө яаж хийсэн бэ?, газар дээр барьсан байшин байхгүй байна. Хот байгууллалтын тухай хуульд суурь судалгаа гэж юу болох талаар заасан. Яг нөлөөллийн үнэлгээг үнэлсэн нь үнэн үү? гэдгийг үнэлгээ хийсэн байгууллага өөрөө хэлэх байх... Төлөвлөлт хийсэн газраас мэдээлэл авах байх. Ерөнхий төлөвлөгөөг хэсэгчилсэн болгоод, дараа нь ажлын төлөвлөгөө болно. Зураг төсөв хийх батлах дүрмийн дагуу би батлах үүрэгтэй. Газар ашиглалтыг хянах ёстой болохоор ерөнхий төлөвлөгөө хуулийн дагуу явагдаж баталсан. Зураг төсөл зөвшилцөх дүрмийн дагуу гарын үсгээ зурсан. Орон нутгаас гарсан саналыг тусгуулах санал авсан. Газар суурь зурагт ороогүй үлдсэн гэдэг алдаа гарсан байж болзошгүй. Материалыг харвал хэлэх боломжтой.  Механик алдаа гарсан бол засна. Байх ёстой төлөвлөгөө гарсан бол засах боломжгүй. Хэсэгчилсэн төлөвлөгөө хийхдээ засаж болно. ийн тоот байхгүй болчихоод байгаа. Байшингийн тал, гараж зогсоол болсон. Тал байшин байна уу гэхээр тоосго өрсөн зүйл дээр номер өгөөд хоосон кадастртай байгаад байна гэж байгааг нарийн судалъя. Хэлж мэдэхгүй байна. Хүн болгоны хүслээр төлөвлөгөө хийхгүй. Зоорийг яагаад дугаарлаад, заримыг яагаад алга болгосон юм бэ? гэдэг дээр газар ашиглалтыг тооцоод үлдсэн дээр орон сууц төлөвлөсөн төлөвлөлт байна. Барилга яагаад үлдсэн юм бэ? гэдгийг Боловсруулалт хийсэн хүнээс нь асуу. Автор мэднэ. Кадастртай үл хөдлөх хөрөнгөтэй барилга шинэ төлөвлөлтөд орохгүй гэсэн нь төлөвлөлтөд нөлөөлөхгүй бол хэвээрээ үлдэнэ. Насжилт, зам, хамгаалалтын насжилт, өнгө үзэмж зэргийг харна. Төлөвлөлтөд одоо байгаа барилга байрлал дээрээ байгаа. Үлдэх барилга дотор байгаа. Нийтийн үйлчилгээний тухай хуульд зааснаар зах заавал зогсоолтой байх ёстой гэдэгт өргөдөл өгөөд орон сууц төлөвлөсөн ба карма зогсоол байгаа. Шугам сүлжээн дээгүүр зам тавьж болохгүй гэсэн норм, хууль байхгүй. Ерөнхий төлөвлөгөө 09 онд эхлээд 0 онд дууссан. Иргэдээс санал асуугаад мэргэжлийн байгууллагаар үзүүлээд сайдын зөвлөлөөр батлуулдаг. Ерөнхий төлөвлөгөө мянган хүнтэй хотыг хөгжүүлэх төлөвлөгөө. Төлөвлөгөөг тэр хүмүүст тааруулж хийх ёстой. Одоогийн байдлаар .900 иргэнтэй гэж гарсан. ын газар дээр зогсоол хамаагүй. Тэр объектын урдуур явсан замын орчны газар ашиглалтыг сайжруулах гэж төлөвлөсөн. Төлөвлөсөн зогсоол хэдэн машины багтаамжтай байхыг ажлын зургаар хэлэлцээр хийнэ. Замыг томруулах боломж байгаа эсэхийг судална. Хэсэгчилсэн төлөвлөгөө гарахаар зам өөрчлөгдөх эсэх ажлын зураг гарахаар тодорхой болно. Газарт халдахгүй байх орон зайн боломж байгаа. Ажлын зургаар мэргэжлийн байгууллага дараа нь шийднэ. Барилгын хийц, түүхийн дурсгалт байдлаар зарим барилга үлдсэн байх магадлалтай. Би өөрөө төлөвлөлт хийгээгүй болохоор мэдэхгүй байна. Би мэдээж зохион байгуулж төлөвлөнө, нарийвчилж зурна. Ерөнхий төлөвлөгөөнөөс ишлэл авч байж нарийвчилсан төлөвлөгөөг хийнэ. Тухайн хэсэгт зам байх ёстой юм байна. Үйлчилгээнй газар, орон сууц байна гэж бүсчлэлээр тогтоосон. Бүсчлэл дотор орж байна. Замын урсгал орох эсэх дээр байгаа орон зайгаа харна. Хүнсний захаар үйлчлүүлж байгаа иргэдийн эрүүл аюулгүй байх эрх зөрчигдөж байна уу? гэдэгт одоо байгаа газар шороогоороо байгаа. Дараагийн зорилго хүн шигүү байгаа хэсэг рүү зам оруулах. Замын цагдаагийн тасгаар хянагдсан. Үүн дээрээ тулгуурлаад төлөвлөгөө хийсэн тул зам тавих боломжгүй гэхгүй. Барилгыг байхгүй болгосноо яагаад хариулахгүй байна вэ? гэхэд байгааг нь харж байна, байрыг нь солиод тавьсан байна. Иргэдийн аюулгүй байдлыг бодолцож зам байх ёстой гэсэн тул баталсан. Төр өөрөө төлбөрөө өгөх, өгөхгүйгээр газраа авч болно. Хөндлөн байшинг шаардлагатай гэвэл төр нөхөн олговор олгоод авч болно. Эзэмшилд байсан ч төрийн өмчийн газар учраас боломжтой. зөвшөөрөхгүй бол зөвшилцөх, хэлцлийн гэх мэт арга хэмжээ авна, зөвшилцөхгүй бол трассаа өөрчлөх асуудал гарч ирнэ. гэдэг хүн өөрийнхөө үл хөдлөх хөрөнгө дээгүүр зам тавихыг зөвшөөрөөд өргөдөл өгөөгүй. нийтийн үйлчилгээний зах Байшингийн ёроолоор зам тавихыг танилцсан тул зөвшөөрөгдсөн гэж ойлгож байгаа. зам тавиулах хүсэлт өгөөгүй. Орон сууцны хүсэлт өгсөн. Өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр төрийн давуу эрхээр оруулж байгаа бол зөвшилцөнө. Зөвшилцөхгүй бол гэрээ гэрчилгээн дээр ярьж байгаа ажлын зургаар шийдэж болно. Ажлын зураг хийхдээ бүх хүнтэй ярина. Аль болох иргэний асуудлыг хөндөхгүйг хичээнэ. Би хэлэлцүүлэг хийх, санал авах, аймагт болж байгаа бүх хуралд орж байгаа. Иргэний асуудлыг хөндөхгүй ажлын зургаар шийднэ. ийн үл хөдлөх хөрөнгийг хөдөлгөхгүйгээр авто машины зогсоолын байршил өөрчлөгдөнө. Хот байгуулалтын тухай хуульд зааснаар Хот байгууллын төлөвлөгөөг өөрчлөхгүй. Сайжруулж ажлын зургаар шийднэ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Ажлын зураг батлаад хурал ёсчилно. Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газарт газар өмчлүүлэхийг хориглох бөгөөд газар түр эзэмшүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ” гэснээр орон нутгийн авто зам болох биш хорооллын чанартай зам, хуульд Хорооллын чанартай замын өргөнийг заасан байгаа. Авто зам шийдсэнээр эрсдэл бууруулна гэсэн болохоос хамгаалалтын зурвас руу орлоо гэхгүй. Өмнө нь гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг шугам үргэлжлүүлэх эсэх асуудал ярьсан. Шугам үргэлжлүүлэхгүй гэсэн утгаар тийм бичиг хийж өгсөн. Газар дээр тавих зам, зогсоолыг улсын төсвөөс юм уу орон нутгийн төсвөөр барина. Тэр үед би Ерөнхий төлөвлөгөө боловсруулах шатанд даалгавар боловсруулаад яамаар хянуулсан. Ажлын даалгавар боловсруулаад яамаар хянуулаад, компанийнхантай судалгаанд яваад Геодези зураг зүйн газраар хянуулаад Аймгийн Засаг дарга батлуулсан. Тэр үед ковидын дэглэмтэй байсан тул цөөн тооны иргэд цуглуулаад санал авсан. Иргэдээс цахимаар хэлэлцүүлэх ажлыг хийсэн. Баримт бичгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулах ажлыг хийхэд орсон. Зургийг мэргэжлийн байгууллага бүгд үзээд болсон байна гэвэл гарын үсэг зурдаг. Миний гарын үсэг зурсны дараа улсын хянан магадланд ордог. Хянан магадлан хянаад дууссаны дараа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ордог. Шугам сүлжээ талаас нь үзсэн. Барилгын орон зайн төлөвлөлтийг харсан. Тэгээд зам тавих нь зүйтэй гэсэн ойлголтод хүрсэн. хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр асуудлаа шийдэх бол эрсдэл гарна. Тухайн бүс хэсгийн газрын мэдээлэл, бүх баазыг гаргаад өгсөн. Зам тавих нь зүйтэй эсэхийг ярилцаад зүйтэй гэж үзсэн. Хэдэн хүний өмчлөлд халдах гээд байгаа вэ? гэвэл дан эзэмшил газрууд, 0 хүрээгүй. Иргэдийг багийн даргад хэлээд судалгаанд хамруулсан. танилцуулгад 3 удаа ирсэн. Нарийвчилсан төлөвлөгөөг тусгайлан танилцуулсан. Ерөнхий төлөвлөгөө заавал хэрэгжинэ. Зам, зогсоол баригдах нь зөв. Зам яаж тавих нь ажлын зургийн шатанд гарна. Иргэдтэй нарийн уулзалт хийнэ... ийн газар дээр зогсоолын төлөвлөлт хийгдсэнийг ажлын зургаар шийднэ. Хил залгаа бусдын эзэмшил байгаа. Тэр хүмүүс гомдол гаргах боломжтой. Эд нарыг хөдөлгөх боломжит талбай байгаа гэж харж байна. Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө өөр өөр. Ажлын зургийн даалгавар дээр боловсруулах байх. Барилгаа хийсэн судалгааны үндсэн дээр барина. ын газар төлөвлөгөөнд одоо байгаа газарт орсон. хүсэлт өгсөн. Төлөвлөгөөг танилцуулах ажиллагааг төлөвлөлт эхэлснээс авахуулаад фэйж хуудсаар, цахимаар иргэдийн саналыг авсан. Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон бусад иргэдтэй уулзаж тайлбарласан, мэдээлэл хийсэн баримт байгаа байх. Маргаан бүхий хэсгийн төлөвлөгөө орон нутаг, улсын төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ дараанд 0 жилийн дотор орох байх. Сонсох ажиллагааг ерөнхий төлөлөвлөгөөг хийхдээ хүн болгоноос нарийн санал авах боломжгүй. Нийт массаар нь хийсэн. “ ”” ХХК зураг төсөл гаргасан 04 оноос одоог хүртэлх мэдээллээ өгсөн” гэв.
    2. Гэрч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга С. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Миний ажлын чиг үүрэг Газрын багц хуулийг хэрэгжүүлж иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлнэ. г газар эзэмшдэг талаар мэднэ. Газар эзэмших гэрээг жилээр, гэрчилгээг 40 жилээр гаргасан байсан. Улсын дээд шүүхийн тайлбар дээр гэрээ байгуулж байж гэрчилгээг адил хугацаагаар олгоно байна. Гэрчилгээний хугацаа гэрээтэй адил байна. гийн хугацаа дууссан гэж хүсэлтээ өг гээд байгаа. Гэрээ байгуулсны үндсэн дээр гэрчилгээ олгоно. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34. дэх заалтад заасан зохицуулалт байгаа. Ерөнхий төлөвлөгөө боловсруулахад манай хэлтсээс газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөөр хангасан. Ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн хот төлөвлөлтөө хийсэн. Би кадастр хариуцдаг. Захиалагчид Байр зүйн зураг байгаа. Хүсэлт тавьсны дагуу тагнуулын албанаас баталгаа гаргуулаад өгсөн. Бодит мэдээллийг захиалагчид өгсөн. Одоогийн газар дээр өөр, ажлыг зураг дээр өөр байгаа гэж байна 07 онд дунд талын зүйл баригдаагүй байсан. 07 онд ямар байсныг хийж байгаа. Тэрнээс хойш гүйцэтгэлийн зураг дээр баяжуулаад явж байгаа. Хүмүүсийн барьсан барилга дугаарлалтад байхгүй гэж байна. Дугаар ямар учиртайг мэдэхгүй байна. Хуучин байшинг дугаарлаад байгаа. Бүх орон сууц байхгүй байгаад байна. Энэ барилгууд баригдсан байсан уу гэдэг дээр хэлэхэд Ерөнхий төлөвлөгөөг 3 жилийн хугацаатай гүйцэтгэсэн. Манайхаас 00 онд авсан зураг байгаа байх. Хүсэлт тавингуут хамгийн сүүлийн үеийн зургаар хангаж байсан. 07 онд хийгдсэн байр зүйн зураг дээр барилга байгууламж бариад гүйцэтгэлийн зураг аваад баяжуулдаг. Олголт хийдэг. 00 онд хийгдсэн. Сүүлд баригдсан барилгын зураг очоогүй байгаа. Хүсэлт гаргасан үед нь байгаа зургаа өгсөн. Г.ийн эзэмшлийн газрын хэмжээ кадастраар хамгийн анх 007 онд 660 м.кв байсан. 07 онд 709 м.кв болсон. Өөрчлөгдөх нь системийн солбицлын зөрүүгээс болдог. Зураг хийсэн хүмүүс өөр хүмүүс байдаг. Мөн айлын хашааны шон өөр хэмжээтэй ба шонг гаднаас, дотор талаас хэмжиж байгаа дээр зөрүү гардаг. Газрын гэрчилгээгээ сунгах эсэх нь шүүхийн шийдвэр яаж гарахаас хамаараад дараагийн бүс дээр ажиллагаа явагдана. Ерөнхий төлөвлөгөө хийхэд суурь зураг, байрь зүйн зураг дээр байшин байхгүй гэдэгт гүйцэтгэлийн зураг хийлгүүлэх ёстой. Барилгаа дууссан бол гүйцэтгэлийн кадастр хийлгэж байж баяжилт хийнэ. Байшингийн кадастр орж байгаа. Харин байрь зүйн зураг өөр.  Манайх “ ” ХХК-г мэдээллээр хангасан. Ажлын явцын талаар мэдээлэл өгөхөд нэг хэлэлцүүлэг дээр суусан. Хамгийн сүүлд 07 онд шинэчлэлт хийгдсэн. 07 оноос хойш өгсөн. Гүйцэтгэлийн кадастр хийлгэхээр бид нэмэлт баяжилт хийдэг. Объект цаг хугацаагаар шинэчлэгдээд байна. Нэг мэдээлэл өгөөд дахиж мэдээллээр хангаагүй, нэг л удаа өгсөн байх. Би нууцын материал өгдөггүй болохоор мэдэхгүй байна” гэв.
    3. Гэрч аймгийн ерөнхий архитектор Б. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Ерөнхий төлөвлөгөөг Франц улсын хөрөнгө оруулалттай компанитай 00 оноос авахуулаад хийсэн ба 6- удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хот байгуулалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд зааснаар 0-оос дээш хүнд хамааралтай байсан тул нийт дунд нь материал хүргүүлсэн. Тэгэхэд 3-4 удаа орсон. хүсэлт гаргаад зах дээр орон сууц баримаар байна гэсэн. Тэгээд “ ” ХХК руу албан бичгээр уламжилъя гээд өгсөн. Ингээд үйлчилгээний зориулалттай давхар байр барихаар төлөвлөсөн. Ерөнхий төлөвлөгөө 0 оны 3 сард батлагдсан. 040 он хүртэлх урт хугацааны төлөвлөгөө. Нэхэмжлэл гаргасан иргэдийн замын трасс барилгажилтын төсөл, үе шат нэгж талбарын иргэдтэй уулзаад тогтооно. Ажлын зураг хийгээд иргэдийн санаа бодлыг сонсож ерөнхий төлөвлөгөөг өөрчлөх боломж байгаа. Би одоо Аймгийн ерөнхий архитектураар ажиллаж байгаа. Сонсох ажиллагааг  хийх үед би Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн байсан. Хамтран зохион байгуулах ажиллагааг “ ” ХХК-тай хамтраад хийж байсан. Тэгж байгаад Аймгийн Тамгын газар руу шилжиж ажилласан. Аймгийн ерөнхий архитектураар оролцоогүй. Тухайн үед ерөнхий архитектороор ажиллаж байсан. Ерөнхий төлөвлөгөөг ажлын зургаар өөрчилж болно гэж Хот байгуулалтын тухай хуулийн дүгээр зүйлд заасан байгаа. Ерөнхий архитекторын эрх үүрэг дээр байгаа. Засаг даргын эрх дээр байгаа. Аймгийн Засаг даргад ерөнхий төлөвлөгөөг өөрчлөх эрх байгаа эсэхийг хууль харж байгаад тантай ярина. Барилгажилтын төслийн зураг дээр замын ажлын зургийг эцсийн байдлаар улаан шугамыг нарийвчлан тогтооно. захын өрөөсөн өнцөг дээгүүр зам дайруулаад тавихаар төлөвлөснийг мэдэж байгаа. ийн 7******* м.кв газар дээр үл хөдлөх хөрөнгөтэй. Гэтэл хөрөнгийн тал дээр авто зам, зогсоол төлөвлөсөн гэдгийг мэргэжилтэн байхдаа мэдээгүй. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөрөө үүрэг зориулалтаар зам өөр өөр болоод байгаа. Ерөнхий төлөвлөгөө замын улаан шугамын трассыг ангилна. Тэр улаан шугам дээр 0- метрийг төлөвлөсөн. Тэр дотор барилга ороогүй байсан. огт зөвшилцөхгүй гэвэл зам татах эсэхийг мэдэхгүй. Нарийвчлаад зам явах эсэхийг мэдэхгүй байна. Эрх ашиг хөндөгдөж байгаа бол иргэдэд хэлээд газрын харилцаагаар дамжуулаад ерөнхий гүйцэтгэгч компанид хэлнэ. Би бүгдэд нь хэлсэн байгаа... Өмчлөлөөс бусад газар төрийн мэдлийн газар. Газрын тухай хуульд тийм заалт байгаа. Ерөнхий төлөвлөлт хийхэд би гүйцэтгэгчийг мэдээллээр хангах. Миний хувьд орон нутгийн түвшинд мэдээллээр хангах үүрэгтэй байсан. гийн байшинг мэднэ. Байшин газрын зураг дээр үлдэх барилгын төлөвлөгөөн дээр байгаа. 3 гэж дугаарласан байшин мөн. Ийм хэмжээтэй гэдгийг ганц би мэдээллээр хангахгүй болохоор мэдэхгүй байна. 3 дугаартай барилга шинээр биш, энэ дугаартай тод шинээр баригдах барилга. Хуучин цагаанаар тэмдэглэсэн нь авч үлдэх барилга. Засаг дарга хайрга дайрга үнэтэй байна гэж ярихыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ерөнхий төлөвлөгөө хийлгэхэд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байсан. Барилгын компанитай уулзахад Баярмангай очиж суусан эсэхийг мэдэхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахад очсон. Зоорь дээр барилга барих гэж байна гэж сүүлд мэдсэн. Зоорин дээр байгаа барилгыг бариад ын эзэмшлийн газар дээр зогсоол гаргахаар төлөвлөж болох уу?, эсвэл заавал тэр айлуудыг устгаж байгаад зам тавих ёстой эсэх нь авто замын ажлын зураг дээр тодорхой болно. Авто зам бол тэр хэсгийн оршин суугчдын ая тухтай амьдрах орчинг бүрдүүлнэ. Та хотыг л хар л даа. Төлөвлөлтгүй олгосон газрыг цэгцлэх гэж байна. Сонсох ажиллагааны талаар Захиргааны ерөнхий хуулийн хэд дээр зохицуулсан байдаг талаар мэдэхгүй. Би сонсох ажиллагааг хийхгүй. Улаанбаатараас ирсэн компани суурь зураг газрын харилцаанаас авсан. 00 оноос хойш хийгээгүй. Өмнөх ерөнхий төлөвлөгөөний суурь зураг дээр баяжуулалт хийдэг. Би тухайн компанид шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй байсан. Судалгаанд хамт яваагүй... Нийт иргэний газар байна. гөөс хүртэл иргэдийн хашаа одоогийн байдлын зураг дээр байхгүй. Тэр газарт шинэ байшин барьсан байгаа атал зурагт байхгүй байна гэж байгаа боловч зурагт байгаа. Кадастр байгаа бол дэвсгэр зураг дээр байгаа... Тухайн үеийн мэдээллийн сангийн зургийг өгсөн байх. Тухайн үеийн манайд байгаа зургийг өгч байгаа. Иргэн кадастраа хийлгээгүй бол өөрчлөлт хийгээгүй зургаа өгсөн байх. Иргэн кадастраа гаргаж өгөх ёстой. Бид байгаа зургийг л өгнө. “ ” ХХК баяжуулалтаа хийнэ. Хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулна. Ингэхдээ ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт хийж болно гэсэн. Өөрчлөлт хэдэн метр хүртэл өөрчлөх вэ?, бүр өөрчлөх юм уу? гэдэг нь ажлын зураг дээр өөрчлөлтийг гаргана. Яаж өөрчлөх талаар хэлэх боломжгүй. Ажлын зургийн дагуу хийгдэнэ. Зарчмын хувьд трасс хадгалагдана. Тойруу замаар болгох гэх мэтээр өөрчлөх боломжтой. ийн хөрөнгийн /3 дээр зогсоол төлөвлөсөн, зогсоолыг шилжүүлж болно. Ерөнхий төлөвлөгөө баталсны ач холбогдол нь Авто замын улаан шугам, сургууль, цэцэрлэг, инженерийн хангамжийн судалгааг хийж байгаа. Ногоон байгууламж төлөвлөөд ороод ирсэн гэж байгаа нь дэд бүсчлэлийн зураг байна. Орон сууц, олон нийтийн бүс байна. Авто замын улаан шугамаа гаргасан. Бүсийг дагаад дэд бүсийн зураг дотроо тухайн хэсэг газар орон сууц байна уу? зам байна уу гэдэг нь тодорхойлогдоно. Дэд бүсийн зургаар явна. Ажлын зураг хийгдэнэ. Ажлын зураг дээр орон сууц төлөвлөлөө гэхэд ажлын зургийн төлөвлөгөөн дээр нарийвчлан гаргана. Хэргийн дахь талд бүсчлэлийн зураг байна. Үүн дээр 0 дугаартай барилга байна. Хэргийн дахь талд авагдсан барилгажилтын төсөл дотор байхгүй байна. Барилгажилтын төсөл дээр байхгүйгээр зурсан байна. Дэд бүсчлэлийн зураг дээр үйлчилгээтэй орон сууц дээр байршлын дагуу барилга барих боломжтой... Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд Аймгийн ерөнхий архитектор хэсэгчилсэн төлөвлөгөө, шаардлагатай үед барилгажилтын төлөвлөгөө гэх мэт даалгавар өгөөд барилгын үе шатанд хяналт тавина. Дэд бүсээ харж байгаад авто замын трассаа төлөвлөөд улаан шугамаа хараад барилгажилтын төлөвлөгөө хийнэ.  Төлөвлөгөөг боловсруулах үед мэдээллээр хангаж байсан. Дэвсгэр зургийг хамгийн сүүлд хэдэн онд орсон мэдээллээр хэдэн онд дууссан бэ? гэдгийг геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцдаг. Яг хэднээр хүссэн байна гэж мэдэхгүй. Тэр үеэр өгсөн байх. Ажлаа эхлэх үедээ авсан байгаа. 09 оны намраас 00 он хүртэл дэвсгэр зураг Одбаяр дээр хадгалагдаж байсан.  Захиалагч нь Барилга хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банк гэрээ байгуулаад орсон байх. Бид нэг чиг үүргийн байгууллага болохоор харилцаж байгаа. Суурь судалгаа, төлөвлөлтийн үе шатаа хийгээд олон нийт болон холбогдох газраас санал аваад эцсийн байдал төлөвлөлтөө гаргаад шат шатаар төлөвлөөд зөвшилцөөд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ёсчилж баталж байгаа. Сонсох ажиллагааг сумыг чиглүүлээд сумын хурлын зааланд хурал хийхээр төлөвлөөд, хэдэн иргэн ирэх байна, энд байгаа иргэдийг цуглуул гэсэн. Үүнийг төлөвлөлтийн шатанд хийнэ. Магадлуулсны дараа ийм ажиллагаа явагдсан. Хуралд танилцуулсан, вэйб сайтад танилцуулсан. Тэр үед ковидын нөхцөл байдал байсан тул иргэдийг шууд цуглуулах боломжгүй байсан” гэв.
    4. Гэрч “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Төлөвлөгөөг хийх үндэс суурь 09 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, Барилга хот байгуулалтын яамны захиалгаар хийсэн. Төслийн үндсэн гүйцэтгэгч Франц улсын Ижис компани шалгарсан ба компани байх ёстой гэж манайхтай гэрээ байгуулсан. Техникийн туслалцаа, бүх сонгон шалгаруулалт, гэрээ хэлэлцээрийг Азийн хөгжлийн банк хийсэн. Нийт баримт бичгийн эх хувийг хүлээлгэж өгсөн тул тайлан дээр бүгд байгаа. Тайланд дурдсанаар 8 удаагийн чиглэл бүрийн хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгуулсан. Үүнээс 3-т нь иргэд орсон... г би танихгүй. Өчигдөр газрын харилцааныхнаас сонсоход сонсох ажиллагаанд оролцсон байсан. Заавал иргэн бүрийн саналыг авах ёстой, иргэн бүр 00 хувь дэмжсэн байх ёстой гэж байх боломжгүй. Ерөнхий төлөвлөгөө гэдэг дээр зураг төслийн салбарын ангиллыг зохицуулж байгаа үе шат байгаа. Хот байгуулалтын тухай хуульд 6-7, Барилгын тухай хуульд 4- үе шат байгаа. Эхлээд хот байгуулалтын төлөвлөгөө хийгдэж байж дараагийн төсөл хийгдэнэ. Миний мөрддөг эрх зүйн баримт бичиг нь Хот байгуулалтын аргачлал, аргачилсан заавар, Зам тээвэр аялал жуулчлалын яамнаас баталсан журам, зааврын дагуу төлөвлөгөөгөө боловсруулж үе шаттай хэлэлцүүлж баталсан. Ерөнхий төлөвлөгөө бодлогын баримт бичиг. Хэлэлцүүлэх журам дээр тодорхой бичсэн. Ерөнхий төлөвлөгөө боловсруулахад иргэн болгоноос санал авна гэсэн зүйл байхгүй. Ажил эхлээд захиалагч болон иргэдээс санал авна. Дараа нь иргэдэд төслөө танилцуулна. Дараа нь орон нутгийн байгууллагатай зөвшилцсөний дараа ын архитекторын зөвлөлийн дэргэдэх хот байгуулалтын архитекторын мэргэжлийн зөвлөлийн хурлаар орно. Зургийн даалгаварт тусгагдсан байдаг. Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ. Эдгээр үе шатны дагуу үйл ажиллагаагаа хийж байна уу харна. Мөн ногоон байгууламж нормд нийцэж байна уу?, гэдэг дээр мэргэжлийн зөвлөлийн хурлаар удаа орсон. Эдгээрийн дараагаар Барилга хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэн ухаан технологийн зөвлөлийн хурлаар орно. Төлөвлөлт зөв үү гэдгийг хэлэлцээд зөвлөмж өгсний дараа барилгын хөгжлийн төв дээр хөндлөнгийн дүгнэлт гаргуулдаг. Тэгж байж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр ирж хүчин төгөлдөр болдог. Ямар ч шаардлагагүй газар авто зам төлөвлөөд байна. Авто зам байх ёстой талаарх дүрэм журам стандарт байна уу гэж үе шат дээр энэ бүхэн яригдаж байгаа. Сая хэлсэн хурал болгон дээр энэ асуудлууд яригддаг. Хот байгуулалтын тухай хууль дээр ногоон байгууламж нь  хэдэн хувь байна гэж яригддаг. Төлөвлөгөөгөө бүх хурал дээр хамгаалах ёстой. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бодлогын баримт бичиг. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Хот байгуулалтын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар Засаг даргад байгаа. Бид зургийг хийх ёстой. Ерөнхий төлөвлөгөөн дээрээс юуг хөдөлгөж болохгүй гэхээр ерөнхий трассыг өөрчилж болохгүй. Ажлын зураг, барилгажилтын төсөл дээр яг хаана байна гэдгийг шийднэ. Нарийн шийдэж байж төсөв гаргана. Ерөнхий төлөвлөгөө гол гол шийдвэрийг барьж дараа дараагийн зураг төслийг зурж хэрэгжинэ. Блок барилаа гэхэд заавал зам орно гэдгийг зурсан. Ямар нэг иргэнээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Ажлын зураг дээр хаагуур явах вэ гэдгийг шийднэ. Ямар газраар хаагуур явах юм гэдгийг заавал мөрдөнө. Мөн инженерийн шугам сүлжээний трассыг мөрдөнө. Ерөнхий төлөвлөгөө хэрэгжихийн тулд авто замын зураг хийлгэхэд нэхэмжлэл гаргаад байгаа иргэдтэй уулзаад трасс өөрчлөх, хойш нь тойруулах талаар тохирох боломж байдаг. Миний санаж байгаагаар холимог орон сууц төлөвлөсөн байгаа. Зориулалт, нягтрал маш чухал. Хамгийн дээд хэмжээгээр хүн байх хэмжээг тавьж өгсөн. Нэг дор бүх зургийг хийх боломжгүй. Дараа дараагийн шатны зураг дээр трассад өртсөн айлуудад нөхөн олговор өгөх үү гэдгийг шийднэ. Ажлын зураг дээр зурагт өөрчлөлт оруулах боломжтой. Манай байгууллагаас хэд хэдэн сумын ерөнхий төлөвлөгөөг хийж байгаа. Ингэхэд газар чөлөөлөх, байшин барилга буулгаж байгаа тохиолдол байдаг. Уг төлөвлөгөөг нийт 00.000 доллараар хийсэн. 09 онд гэрээ хийсэн. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонсох ажиллагаа хийсэн. Хэлэлцүүлгийг төрийн захиргааны байгууллага хийсэн. Би өөрөө ирж хийгээгүй. Би 8 удаагийн хэлэлцүүлэг хийнэ үү гэсэн албан бичиг өгсөн. Зохион байгуулах эрх үүрэг төрийн захиргааны байгууллагынх. Би юмаа тайлбарласан. Ерөнхий төлөвлөгөөг батлахдаа газар дээгүүр нь явсан. Газар дээр нь очих нь хамгийн анхны алхам. Хүнсний захын хажуугаар авто зам явсан. Багцаагаар зам захаас хэдэн метрийн зайтай байна гэж зайг хэлэх боломжгүй. дүгээр хавтаст хэргийн 4 дэх талд авагдсанаар  ингэж зурлаа гээд танай байшин жижиг болно гэсэн үг биш. Нарийвчилсан дүгнэлт дээрээ энүүгээр орох юм уу гэдэг нь та нарын асуудал. дүгээр хавтаст хэргийн 64 дэх талд авагдсан баримтыг хараад би энэ зайг хэд гэж хэлэх боломжгүй. Хэдэн метр байхыг ажлын зургаар шийднэ. Үл хөдлөх хөрөнгө дээр зам төлөвлөсөн байгааг мэдэж байсан. Дэвсгэр зураг байгаа. гэх айл 7******* м.кв газар эзэмшиж үл хөдлөх эд хөрөнгөтэй, тал дээгүүр нь авто зам, зогсоол төлөвлөсөн гэдгийг мэдэж байсан. Шинжлэх ухаан технологийн зөвлөл, мэргэжлийн зөвлөлөөр ороход газар эзэмшиж байгаа нарийн зураг явуулаагүй байж магадгүй. Ерөнхий төлөвлөгөө өөрчлөгдөж болно гэдгийн өөрчилнө гэж юуг ойлгож байгаа нь чухал. Замын хувьд өөрчилж байгаа гэж ойлгохгүй. Ерөнхий төлөвлөгөө гэж энэ блок дундуур заавал зам орох ёстой гэдгийг тодорхойлно. Түүнээс яг энд байх ёстой гэсэн үг биш. Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж байна гэсэн үг. Яг энд байх ёстой юм байна гэж ойлгож болохгүй. Энэ талаар яг нарийн бичээгүй ч ажлын зураг дээр шийдээд явдаг. Хууль баримтлаад ерөнхий төлөвлөгөө боловсруулдаг. Ерөнхий төлөвлөгөө дотроо ийм бүтэцтэй байна гэдэг шаардлагын дагуу зураг төсвөө баримталдаг. Замын трассыг ажлын зургийн шатанд ингэж өөрчилж болно гэсэн тийм үг үсэг байхгүй. Ажлын зураг өөр баримт бичиг. Би ерөнхий төлөвлөгөөн дээр энд байна гэж мэдэхгүй. Бид дэвсгэр зураг дээр ажилладаг. Ажлын зураг хийхэд 00 масштабтай дэвсгэр зураг ашигладаг тул нарийн мэдэгддэг. Нийт хотын иргэдийн, тухайн бүлгийн иргэдийн гэж харах ёстой. Тэнд байгаа иргэдэд өөрсөд нь зориулсан галын аюулгүй байдал, эрүүл аюулгүй байдлыг хангасан. Тэдний эрхийг хангах нь дараагийн шатны арга. , нарын үл хөдлөх хөрөнгө дээр авто зам, зогсоол төлөвлөөд байгаа ба гэрчилгээн дээр хууль ёсны өмчлөгч мөн тул гэж гэрчилгээ олгосон гэдэг дараагийн шатны асуудал. Яагаад бусдын эзэмшилд халдаад байна вэ гэвэл Хот байгууллалтын норм гэж байгаа. Үл хөдлөх хөрөнгийг Хот байгуулалтын дахин төлөвлөлтийн тухай хуульд зааснаар зохицуулна гэж байгаа. гэж хүнсний зах хамгийн захад нь байдаг зах. Ерөнхий төлөвлөгөөнд заавал мөрдөж явах зүйл байгаа. Ямар зориулалтаар ашиглах дээр холимог орон сууцны үйлчилгээ байгаа. Блокоор ярьж байгаа. Орон сууцны дотор хүнсний зах холимог байж болно гэж тайлбарлана. Яг ийм байна гэхгүй. Газрын харилцаанаас дэвсгэр зураг гаргаж өгдөг. зах 300 орчим м.кв газар байсан. Үйлчилгээний газрын үүдээр урсгалтай зам төлөвлөсөн.. замын өргөн хэдэн метр байх уу гэдгийг ажлын зургаар шийднэ. Ерөнхий төлөвлөгөөнд тусгадаггүй. Зам нэг биш урсгалтай байж болно. Ерөнхий төлөвлөгөө хамаагүй биш хаагуур явахыг шийднэ. Захын үйлчлүүлэгч нарт зогсоол гарах боломж байгаа. Төлөвлөлтийг өөрчилж болно.  Зогсоол хэдэн машины хүчин чадалтай вэ? гэдгийг мэдэхгүй. Харахгүй бол хэлж мэдэхгүй байна.

Хүнсний захаар үйлчлүүлж байгаа иргэд 04 дүгээр байр, үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн машин багтана. Дахиад хэлэхэд ажлын зураг дээр нарийн тогтооно. Томруулах боломж байгаа. Худалдаа үйлчилгээний  газрын зургаа нариййвчлаад нарийвчилсан зураг дээр хийж болно. Төлөвлөлтийг  хариуцлагагүй гэж хэлэхгүй. Зоорь дээр байр төлөвлөсөн гэдгийг мэдэхгүй.  Зоогийн газрын үүдэнд зогсоол болох талбайг хайсаар хашаад миний эзэмшлийн газарт зогсоол хийхгүй гээд байна. Ерөнхий төлөвлөгөө байх ёсгүй гээгүй. Энэ хүний эзэмшил дээр багтаагаад зогсоолыг төлөвлөөд, өөр хүний газар дээр мод тарина гэж байгаа юм. Өөр байдлаар төлөвлөж болно. Ерөнхий төлөвлөгөөн дээр төсвийн томсгосон өртөг гэж байгаа. Түүнийг хэрэгжүүлэх нь Засаг даргын бүрэн эрхийн асуудал. Нөхөн олговортой холбоотой нэг ч төсөв байхгүй. Би газрын үнэлгээг хийх эрхгүй. Зам блокод байгаа бүх хүнд үйлчилнэ. Улсын төсвийн хөрөнгөөр хийнэ гэсэн үг биш. Тухайн хэсэгт зам байх ёстой гэсэн төлөвлөгөөг л гаргасан. Аймгийн нийгэм эдийн засгийн байдал хамаагүй гэж ойлгож болохгүй. Шүүхэд дулааны шугам тавьсан асуудлыг шүүхээр шийдүүлэхдээ үүн дээгүүр ямар нэгэн барилга байгууламж давхцуулахгүйгээр төлөвлөсөн гэснийг  мэдээгүй. Сонсгол байгуулах эрх аймагт байгаа. Би юмаа танилцуулна. сумын төлөөлөгч нарт танилцуулсан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр дахиж ярь гэсэн санал тавьж танилцуулсан. 400 гаран иргэнээс санал аваад концепц хийж танилцуулсан. Ерөнхий төлөвлөгөөг өөрчилж болно. Бүх зүйл ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэнэ. Одоо нарийвчилсан төлөвлөгөө хийх нь барилгын салбарын зураг төсөл хийх тогтолцоо. Ажлын зураг хийхэд эгнээ зам нэг эгнээ болж болно. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Аймгийн удирдлага маш сайн хамтарч ажилласан. Бүх мэдээллийг гаргаж өгсөн. 400 гаран иргэнээс санал авсан. 80 гаран зүйлийг тусгасан. Ажлаа сайн хийсэн гэж үзэж байна. Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хуульд ерөнхий төлөвлөгөө хийж байхад газар олголт түр зогсоож болно гэсэн зохицуулалт байгаа. Тийм учир ерөнхий төлөвлөгөө гээд байгаа. Төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа гэдэг үүднээс ерөнхий төлөвлөгөө гараад байгаа. Иргэдтэй зохицож чадахгүй байж магадгүй. Иргэдтэй зохицож чадахгүй байдлаасаа болоод зөндөө ажил зогсдог. Гэхдээ яг ийм асуудал үүсээд байдаг тул зөвхөн нийслэлд шинээр хууль гарсан. Ерөнхий төлөвлөгөөг мөрдөнө. Юуг заавал мөрдөх вэ гэхээр блокод хэдэн орон сууц, хэдэн зам байх ёстой гэдгийг шийдэж байгаа. Тэрийг хаагуур байх, хэн давхар, хэн 3 давхар байр барьсан байхыг ажлын зургаар шийднэ... Иргэдийн байшингийн дугаарлалт ороогүй байна гэдгийг жилийн өмнөх ажил тул сайн мэдэхгүй байна. Санаатай үйлдэл биш. Барилга байсан бол зураг дээр байна. Ногоон байгууламжаар төлөвлөх эрх Газрын харилцааны газар, Засаг даргад байгаа. Энэ хэсэг айлууд нийлээд нэгдсэн төлөвлөлт хийхэд зөвшилцөх ёстой. Заавал ногоон байгууламж байна гэсэн үг биш. Барилга байгууламж ороогүй нь техникийн алдаа байна. Дэвсгэр зураг дээр байсан эсэхийг мэдэхгүй байна.  Дараагийн ажлын зурагт ерөнхий төлөвлөгөө өөрчлөгдөн байрлал хэмжээ, хэдэн метрээр өөрчлөгдөж болно гэсэн яг тийм нарийн зохицуулалт байхгүй. Зургаа хийхдээ шийдэх ёстой. Ингэж зурсан зургийг ингэж зөөж болно гэсэн зүйл байхгүй Төлөвлөлтөө хийхдээ л зурна. Энэ зурсан байшин яг ийм хэмжээгээрээ байх ёстой гэсэн үг биш. Заавал авч үлдэх юм нь үйлдвэр барьж болохгүй. Зам төлөвлөхгүй байж болохгүй, заавал төлөвлөнө. Яг энэ метрээр зөөж болно, метрээр зөөж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Айлуудыг байлгаж болно гэсэн зохицуулалт байж болно. Дараагийн шатны ажлын зураг төсвөөр шийдэгдэнэ. Гэрээгээ дүгнэж байж санхүүжилтээ авна. Байгаа барилгыг байхгүй болгоод, хог новшинд дарагдсан зоорийг орон сууцаар төлөвлөөд байна... миний баримталсан зарчим бол дүрэм баримталсан. Тэр га дээр хэдэн нягтрал байгааг мэдэхгүй. Тохируулаад газрын харилцаа, ерөнхий архитектур, Засаг даргатай ярилцана. Ерөнхий төлөвлөгөөг хуульд заасан үе шаттай хийх ёстой. Дараагийн шатанд орох юман дээр маргаад байна. Шинээр төлөвлөхдөө яаж ч төлөвлөж болно” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. Нэхэмжлэл үндэслэлтэй байна.
  2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр “хууль бус шийдвэр гаргасан тул хүчингүй болгож өгнө үү” гэж  маргасан байна. Үүнд:
    1. Эзэмшлийн газар дээр минь автозам, автомашины зогсоол барихаар төлөвлөж, газар эзэмших эрхийг минь зөрчсөн.
    2. Эзэмшиж буй газар дээрээ барьсан үл хөдлөх хөрөнгийн үүдэнд тулгаж авто зам барихаар төлөвлөснөөр бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн,
    3. Өөрийн хөрөнгөөр бий болгосон үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газар дээр автомашины зогсоол барихаар төлөвлөн өмчлөх эрхийг зөрчсөн.
    4. Төлөвлөгөөг батлахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүй.
    5. Эзэмшлийн газар дээр минь автозам, автомашины зогсоол барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдээгүй гэх агуулгуудаар мэтгэлцэв.
  3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, цахим баримтыг хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдтэй харьцуулан судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд: Нэхэмжлэгч
    1. Д.н газар эзэмших эрхийн тухайд: Тэрээр аймгийн сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан болох Д.тай “7х4 бүгд 0,33” гэх хэмжээс бүхий газрыг “Худалдаа үйлчилгээ, зогсоол, граж” зориулалтаар эзэмшихээр 999 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 04 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг дуусталх хугацаатай гэрээг 999 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан байна. Улмаар аймгийн сумын Засаг даргын 0******* оны 0 дугаар сарын 4-ний өдрийн 6 дугаартай “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах тухай” захирамжийг үндэслэн нэгж талбарын дугаартай 48 м газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг түүнд олгосон. Гэвч 0******* оны 7 дугаар сарын 0-ний өдөр Д.тай байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд газрын хэмжээг “4068.70 га” гэж тусгасан байх ба гэрээний хугацааг “ жил” гэж, тус газрын кадастрын зурагт нэгж талбарын дугаарыг “*******”, хэмжээг “4080 м.кв” гэжээ.
    2. Д.н газар эзэмших эрхийн тухайд:   аймгийн Засаг даргын 0 оны дугаар сарын 3-ний өдрийн Б/ дугаартай “Газрын хэмжээ өөрчлөх, газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар Ш.*******ын “ сумын дугаар багийн дын өргөн чөлөөнд дүгээр гудамжны 0 тоот” хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 39м газрыг эзэмших эрхийг Д.д шилжүүлсэн байна. Улмаар тус газрыг орон сууцны зориулалтаар 3 жилийн хугацаагаар эзэмшүүлэх дугаартай гэрчилгээг 06 оны 0 дүгээр сарын -ний өдөр олгож, гэрээ байгуулсан. Дээрх Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” 09 оны 04 дүгээр сарын -ны өдрийн А/06 дугаартай захирамжаар гэрчилгээний хугацааг 3 жилээр сунгаж, 09 оны 0 дугаар сарын 0-ны өдөр дугаарын гэрчилгээг олгон, гэрээ байгуулсан, 0 оны 06 дугаар сарын -ний өдрийн дугаартай захирамжаар жилээр сунгаж, дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгосон байна.
    3. Г.ийн газар эзэмших эрхийн тухайд: аймгийн Засаг даргын 00 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/ дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар М.гийн “ сум дугаар баг С.ын дугаар гудамж тоот” хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаар бүхий 7******* м газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг Г.ид шилжүүлэн, улсын бүртгэлийн ******* дугаар бүхий 4 жилийн хугацаатай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г 00 оны дугаар сарын -ний өдөр олгон, хамтран эзэмшигчээр Г.г бүртгэжээ.  
    4. Л.ийн газар эзэмших эрхийн тухайд: аймгийн Засаг даргын 03 оны 07 дугаар сарын -ны өдрийн Б/******* дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар Т.ийн “ сумын дугаар баг С.ийн өргөн чөлөө захын баруун урд талд ******* тоот” хаягт байршилтай 300 м газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг Л.т шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд мөн оны 09 дүгээр сарын *******-ны өдөр холбогдох гэрээг байгуулан, улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээг олгосон. Уг гэрээнд газар эзэмшүүлэх хугацааг “ жилийн хугацаатай” гэжээ. Түүнчлэн дээрх Засаг даргын 06 оны 08 дугаар сарын 7-ны өдрийн А/ дугаартай “Газар эзэмших эрхийг шинэчлэн олгох тухай” захирамж гарснаар тус газарт “нэгж талбарын ******* дугаар бүхий 97 м газрыг түүнээс доош давхар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг 4 жилийн хугацаатай олгосон” гэрээг байгуулж, улсын бүртгэлийн ******* дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г 00 оны 0 дугаар сарын -ний өдөр олгосон байна. Гэрчилгээнд газар эзэмших эрх олгосон хугацааг “4 жилийн хугацаатай” гэж тэмдэглэжээ.
  4. Өмнөх хэсэгт тусгагдсан баримтуудаар Д., Д., Г., Л. нарын  хэн алиных нь газар эзэмших эрхийн хугацаа тус шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн 04 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн байдлаар дуусаагүй байсан болох нь нотлогдож байна.  
    1. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нарыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж мэтгэлцэн “ ТВ” ХХК-ийн пэйж хуудаст хадгалагдаж буй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 0 оны ******* дугаар сарын 9-ний өдрийн хуралдааны бичлэгийг “маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн” гэх үйл явдлын нотлох баримтын эх сурвалжаар заан, тус бичлэгээс 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалт болон “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” IX/9 дүгээр тогтоолыг баталж буй хэсгүүдийг шинжлэн судлуулах хүсэлт гаргасныг ханган, нотлох баримтаар шинжлэн судлав.
    2. Тус бичлэгийн IX/9 дүгээр тогтоолыг батлахаар шийдвэрлэж буй хэсгээс нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж байгаа хэсгийн талаар танилцуулж, мэдэгдэх үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсонгүй. Тодруулбал: аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлая гэдгээр санал хураалт явуулъя” гэснээр тус Хурлын төлөөлөгчид гар өргөн саналаа өгч “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” IX/9 дугаартай тогтоолыг гаргасан үйл баримт харагдав[].
    3. Гэтэл нэхэмжлэгч нар нь “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-г баталсан IX/9 дүгээр тогтоолыг бүхэлд нь бус өөрсдийн газар эзэмших эрхэд хамаарах хэсэгт холбогдуулан маргаж байгаа ба Хурлын шийдвэр гаргах дээрх үйл ажиллагаанд нэхэмжлэгч нарын эзэмшлийн газрын зарим хэсэгтэй давхцуулан автозам болон авто машины зогсоол барихаар төлөвлөснийг мэдэгдсэн гэж ойлгогдох хэсэг байхгүй байх тул түүнийг “маргаан бүхий захиргааны актыг цахимаар мэдэгдсэн” гэж үнэлэх боломжгүй байна.
    4. Харин нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 03 оны дугаар сарын 3-ны өдрийн /7 дугаартай албан бичигт “...Д., ...Г., Л., Д. нарын эзэмшиж буй газар нь ... IX/9 дүгээр тогтоолоор батлагдсан ” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний орон сууц, олон нийтийн бүсэд төлөвлөгдсөн барилга, авто зам, явган хүний зам, талбайтай давхцалтай байна...”,  Барилга, хот байгуулалтын яамны 04 оны 0 дүгээр сарын -ний өдрийн дугаартай албан бичигт “Таны ...хүсэлтийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас эрхэлдэг ”Хот байгуулалтын цахим систем”-ээс тодруулга авахад ...хүсэлтэд хавсаргасан схем зураг, мэдээлэл нь зөрүүтэй байна” гэжээ.  
    5. Тиймээс нэхэмжлэгч нарын “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-ын холбогдох хэсэг тэдгээрийн эзэмшлийн газартай давхцалтай байгаа талаар “мэдсэн өдөр” нь Барилга, хот байгуулалтын яамнаас дугаартай албан бичгийг гаргасан 04 оны 0 дүгээр сарын -ний өдөр байх тул тухайн өдрөөс нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг эхлэн тоолох нь зүйд нийцнэ гэж дүгнэлээ. Тодруулбал: Барилга, хот байгуулалтын яам нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас  холбогдох мэдээллийг /7 дугаартай албан бичгээр авсны эцэст нэхэмжлэгч Д.д хаягласан дугаартай албан бичгийг гаргасан байх тул тухайн албан бичгийг гаргасан өдөр /04 оны 0 дүгээр сарын / нь нэхэмжлэгч нар “маргаан бүхий захиргааны актын талаар мэдсэн өдөр” болох нь нотлогдож байна.
    6. Нэхэмжлэгч Д., Д., Г., Л. нар нь нэхэмжлэлээ 04 оны 0 дугаар сарын 0-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байх тул тэднийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үгүйсгэгдэв.
  5. Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн .-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, ..-д “нутгийн өөрөө удирдах байгууллага...” гэж, Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..-д “нутгийн өөрөө удирдах байгууллага” гэж аймаг...-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал...ыг ойлгоно” гэж тус тус хуульчилсан.
  6. Түүнчлэн дээрх хуулийн 7 дугаар бүлэгт “төлөвлөлт”-тэй холбогдох харилцааг нарийвчлан зохицуулсан бөгөөд 73 дугаар зүйлийн 73.-д “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулах, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно” гэж, 73..6-д “зам, талбай... зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж... ыг байгуулах...” гэжээ.
  7. Тиймээс хариуцагч нь “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-г батласан шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндсэн болон тусгай зарчмуудыг баримтлан, дээрх хэсэгт заасан үйл ажиллагааг явуулах учиртай.
  8. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батласан шийдвэр гаргахдаа “сонсох ажиллагаа явуулаагүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сонсох ажиллагаа явуулах боломжтой байсан. сумын дугаар багийн нутагт авто зам, авто машины зогсоол барихаар төлөвлөгдсөн хэсэгт 0 хүрэхгүй иргэдийн газар эзэмших эрхийн асуудал яригдаж байгаа. Тиймээс сонсох ажиллагааны мэдэгдлийг этгээд тус бүрээр хүргүүлж, сонсох ажиллагааг хийх байсан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч нар нь “зургаан удаа төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг оролцуулсан, гурван удаа сумын иргэдийг оролцуулсан сонсох ажиллагааг явуулсан. “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он” нь аймгийн сум буюу “ хот”-ын 0 оноос 040 он хүртэлх урт хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг бөгөөд тухайн төлөвлөгөө нь зөвхөн нэхэмжлэгч нарт чиглэсэн бус аймгийн болон сумын нийт ард иргэдэд чиглэсэн тул нэхэмжлэгч нартай сонсох ажиллагааг тухайлан хийх шаардлагагүй. Захиргааны ерөнхий хуульд -ээс дээш этгээд хамаарахаар бол цахим болон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргэж, уг ажиллагааг явуулна гэж заасны дагуу хэрэгжүүлсэн” гэх агуулга бүхий тайлбар болон мэдүүлгүүдийг гаргав.
  9. Захиргааны ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д “Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцна”, 74.-т “Төлөвлөгөөнд сонсох ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 7 дугаар зүйлийг баримтална” гэжээ.
  10. Харин дээрх хуулийн 7 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах журмыг зохицуулсан. Тухайлбал: Мөн зүйлийн 7.-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 7.-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гээд тухайн ажиллагаанд оролцох этгээдийн тооноос хамаарч мэдэгдлийг хэрхэн хүргүүлэх арга хэрэгсэл, мэдэгдэлд тусгах мэдээлэл, сонсох ажиллагааг явуулах арга хэлбэрийг хуульчилсан байна.
  11. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт “Төлөвлөгөөг танилцуулснаас хойш 30 хоногийн дотор чиг үүргийн дагуу санал өгөх үүрэгтэй захиргааны байгууллага болон төлөвлөлт хийгдэж байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга тайлбар, саналаа гаргаж өгөх үүрэгтэй”, 7 дугаар зүйлийн 7.-д “Төлөвлөгөөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд, энэ хуулийн 74.3-т заасан хугацаа дууссанаас хойш, эсхүл албан ёсоор мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төлөвлөгөөний талаар эсрэг санал байвал төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллагад уг саналаа гаргах эрхтэй”, 76 дугаар зүйлийн 76.-д “Төлөвлөгөөнд эсрэг санал ирсэн тохиолдолд төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага уг төлөвлөгөөнд санал өгсөн эсрэг санал гаргасан бүх оролцогчид 0-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэнээр хэлэлцүүлэг зохион байгуулна”, 76.3-т “Төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага энэ хуулийн 74.3-т заасан этгээдийн тайлбар, санал, энэ хуулийн 7.-д заасан этгээдээс гаргасан эсрэг саналыг төлөвлөгөөг батлах захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан.
  12. Харин Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3..3-т "хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" гэж хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг”, 4 дүгээр зүйлийн 4.-д “Хот байгуулалт, төлөвлөлтөд дараахь үндсэн зарчим баримтална”, 4..-т “хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах”, 4..3-т “хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах”, 8 дугаар зүйлийн 8.-д “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8..-д “бүс нутгийн хөгжлийн төслийн үндсэн шийдэлтэй уялдуулан орон нутгийн зэрэглэлтэй хот болон тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах”, 9 дүгээр зүйлийн 9.-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9..4-т “аймаг, нийслэлийн хөгжлийн төсөл, хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, тодотгол, шинэчлэл хийх асуудлыг санаачлан зохион байгуулах”, 8 дугаар зүйлийн 8.-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, хотын захирагчийн ажлын алба нь энэ хуулийн хүрээнд гаргасан аливаа шийдвэрийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлнэ” гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нарын “ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-тэй холбогдох харилцаанд хэрэгжүүлэх эрх, үүргийг тодорхойлжээ. 
  13. Хот байгуулалтын тухай хуульд зааснаар орон нутгийн чанартай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр Иргэний хуульд заасан журмаар боловсруулуулах бөгөөд боловсруулсан төлөвлөгөөг нийтэд танилцуулах үүргийг тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын тамгын газар хэрэгжүүлэхээр байна.
  14. Харин ингэж танилцуулснаас хойш 30 хоногийн дотор аймгийн сумын Засаг дарга болон холбогдох мэргэжлийн байгууллага нь санал, тайлбараа гаргах, энэхүү хугацаа дууссанаас хойш, эсхүл албан ёсоор мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төлөвлөгөөний талаар эсрэг саналтай бол тухайн саналаа төлөвлөгөөг боловсруулж буй захиргааны байгууллагад гаргах эрхийг нэхэмжлэгч нар эдлэх байжээ.
  15. Гэтэл аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нь нэхэмжлэгч нарын дээрх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаагүй байна. Тодруулбал: Нэхэмжлэгч нар нь “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-д өөрсдийн газар эзэмших эрх хөндөгдөж буй эсэх талаар мэдээлэл авахыг хүссэн боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, түүний Тамгын газрын болон тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдээс тодорхой хариу өгөөгүй, өгч буй мэдээллүүд нь хоорондоо зөрүүтэй байсны улмаас Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүсэлт гаргаж байж өөрсдийн эзэмшлийн газрын зарим хэсэгтэй давхцуулан авто зам болон авто машины зогсоол барихаар төлөвлөсөн талаар мэдсэн гэдгээ тайлбарлан шүүх хуралдаанд мэтгэлцэж байна.
  16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нар нь дээрх тайлбарыг үгүйсгэсэн тайлбар, мэдүүлгийг гаргаж байгаа ч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйн дээр нэхэмжлэгч нартай сонсох ажиллагаа явуулсан гэдгийг нотлох баримтаар нэхэмжлэгч Д. бүхий аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын пэйж хуудсын гэрэл зургуудыг гаргаж байгаа нь бусад нэхэмжлэгч нарыг төлөвлөгөөг танилцуулах үйл ажиллагаанд оролцсон гэдгийг нотлохгүй байна.
  17. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч Б. нар нь “…Д. нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байсныхаа тухайд энэхүү төлөвлөгөөний талаар мэдэж байсан. Тиймдээ ч өөрийн эзэмшлийн газрынхаа зарим хэсгийг орон сууцны зориулалттай болгуулж, төлөвлөгөөнд тусгуулсан…” гэх тайлбар болон мэдүүлгийг гаргав.
  18. Гэвч нэхэмжлэгч Д.н хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа гэдгийг мэдсэн үйл баримт нь түүний төлөвлөгөөнд эсрэг санал гаргах эрхээ хэрэгжүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 74.3, 7 дугаар зүйлийн 7. дэх хэсэгт заасан үйл ажиллагаанд хамаарах цаг хугацаатай хэрхэн тохирч давхцаж буйг илэрхийлсэн нотлох баримт тогтоогдсонгүй.
  19. Түүнчлэн гэрч Б. болон нар нь маргаан бүхий хэсгийг боловсруулах шатанд хийсэн сонсох ажиллагаанд нэхэмжлэгч нар оролцоогүй талаар “…Ковидын улмаас хөл хориотой байсан тул тухайн багийн Засаг даргын цуглуулсан иргэдийг оролцуулсан сонсох ажиллагааг явуулж байсан... дугаар багийн иргэдтэй хийсэн сонсох ажиллагаанд эдгээр нэхэмжлэгч нар оролцоогүй… ” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх ба хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг ирүүлсэнгүй. 
  20. Нөгөө талаар тус шүүхээс 04 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр газарт хийсэн үзлэгийн ажиллагаа /тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд/-гаар нэхэмжлэгч Г., Д. нарын эзэмшиж буй газар дээрээ барьсан үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг, нийт нэхэмжлэгч нарын эзэмшлийн газрын зарим хэсгүүд нь төлөвлөгөөнд авто зам болон автомашины зогсоол барихаар төлөвлөсөн хэсэгтэй хэсэгчлэн давхцсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүнийг үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг мөн ирүүлсэнгүй.
  21. Дээрх бүгдээс нэхэмжлэгч нар нь аймгийн сумын дугаар багийн нутаг дын өргөн чөлөөнд байрших нэгж талбарын *******, *******, *******, ******* дугаар бүхий газруудыг эзэмших эрхтэй бөгөөд тэдгээрийн эзэмшиж буй газруудын зохих хэсгийг давхцуулан авто зам, автомашины зогсоол барихаар “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-д тусгасан,   аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний холбогдох мэргэжлийн байгууллага, ажлын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар бүлэг болон мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг зохих ёсоор хийгээгүйн улмаас нэхэмжлэгч Д., Г. нарын газар эзэмших болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, Д., Л. нарын газар эзэмших эрхүүд тус тус хөндөгдсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус нотлогдов.
  22. Тиймээс шүүх аймгийнм Засаг дарга, төлөвлөгөөг боловсруулахад оролцсон ажлын хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7., 7.3 болон 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсгүүдэд заасан үүргээ, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-г батласан шийдвэр гаргахаас өмнө тухайн төлөвлөгөөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд байгаа эсэх, байгаа бол тухайн иргэн, хуулийн этгээдээс төлөвлөгөөнд эсрэг санал гаргах эрхийг хангах үйл ажиллагааг явуулсан эсэхийг тодруулан нягтлан шалгах дээрх хуулийн 73 дугаар зүйлийн 73.-д заасан үүргээ хангалттай хэрэгжүүлэлгүйгээр IX/9 дугаартай “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг гаргасан байна гэх дүгнэлтэд хүрлээ.
  23. Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар эсрэг саналыг төлөвлөгөөнд тусгах эсэх нь түүнийг боловсруулж буй захиргааны байгууллагын эрхэд хамаарна.
  24. Нөгөө талаар нэхэмжлэгч нарын гаргасан саналыг төлөвлөгөөнд тусгах эсэхийг шийдвэрлэхээс өмнө тэдгээрээс гаргасан эсрэг саналыг Захиргааны ерөнхий хуулийн 76 дугаар зүйлд зааснаар хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх учиртай бөгөөд тухайн саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргэх үүрэг төлөвлөгөө боловсруулагч захиргааны байгууллагад үүснэ.
  25. Нэхэмжлэгч нарын төлөвлөгөөнд эсрэг санал гаргах эрхийг хангасан үйл ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж буй захиргааны байгууллага явуулахыг хууль шаардсан бөгөөд шүүх түүний өмнөөс уг үйл ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхгүй.
  26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.3.-т зааснаар дээрх ажиллагаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчийг 0 оны ******* дугаар сарын 9-ний өдрийн IX/9 дугаар тогтоолоороо батласан “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-ын маргаан бүхий хэсэгт нэхэмжлэгч нарын эсрэг санал гаргах эрхийг хангасан үйл ажиллагааг явуулсны эцэст тухайн хэсгийг батлах эсэхийг шийдвэрлэсэн дахин шинэ акт гаргах хүртэл түүний 0 оны ******* дугаар сарын 9-ний өдөр гаргасан “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолын маргаан бүхий хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 
  27. Харин төлөвлөгөөг боловсруулж буй захиргааны байгууллага нь нэхэмжлэгч нарын эсрэг санал гаргах эрхийг хангасан үйл ажиллагааг явуулахдаа өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болон хөндөж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэхгүй байдлаар зохион байгуулбал зүйд нийцэхийг анхаарвал зохино.
  28. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 07 дугаар зүйлийн 07.6-д зааснаар хариуцагч нь дээрх зургаан сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 0 оны ******* дугаар сарын 9-ний өдрийн IX/9 дугаар тогтоолоор батлагдсан “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-ын маргаан бүхий хэсгийг шүүх хүчингүй болгохыг тайлбарлах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06.3. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

. Захиргааны ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 74., 7 дугаар зүйлийн 7.-т тус тус заасныг баримтлан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Д., Д., Г., Л. нарын эзэмшиж буй газруудын зарим хэсэгтэй давхцуулан авто зам, авто машины зогсоол барихаар төлөвлөгдсөн хэсэгт нэхэмжлэгч нарын эсрэг санал гаргах эрхийг хангасан үйл ажиллагааг гүйцэтгүүлсний эцэст төлөвлөгөөний тухайн хэсгийг батлах эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл түүний 0 оны ******* дугаар сарын 9-ний өдрийн IX/9 дугаартай “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор батласан “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-ын маргаан бүхий хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 07 дугаар зүйлийн 07.6-д зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд нэхэмжлэгч нарын “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-ын өөрсдийн газар эзэмших эрхэд холбогдох хэсэгт эсрэг санал гаргах эрхийг хангасан үйл ажиллагааг явуулуулсны дараа тухайн хэсгийг батлах эсэх талаар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд тус 0 оны ******* дугаар сарын 9-ний өдрийн IX/9 дугаартай “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор батлагдсан “ хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 040 он”-ын маргаан бүхий хэсгийг хүчингүй болгохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн ., 48 дугаар зүйлийн 48., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7000 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 08 дугаар зүйлийн 08., 08.4, дүгээр зүйлийн ., 3 дугаар зүйлийн 3.-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 08 дугаар зүйлийн 08.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТЧИМЭГ

 

[] “ ТВ” ХХК-ийн пэйж хуудаст хадгалагдаж буй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 0 оны ******* дугаар сарын 9-ний өдрийн хуралдааныг шууд дамжуулж байсан бичлэг. Линк: https://www.facebook.com/0006460046046/posts/33446340044/?rdid=XTYd8dkB4jxxLBA8, https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=960703787948&rdid=oX3PWqRTu0Jxat3.