Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 149/ШШ2024/00431

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар баг Үйлдвэрлэлийн зүүн хойд хэсэг гудамжны 1 тоот хаягт байршилтай 95 м2 талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай, ******* дугаартай гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ******* эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх эд хөрөнгийг хууль бусаар ашигласны төлбөрт 16 050 000 төгрөг гаргуулах тухай болон ******* ******* -ийн ******* холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг болон 238 200 төгрөг, ******* ******* -аас сөрөг нэхэмжлэлдээ Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 150 төгрөг болон 70 200 төгрөг зэргийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* -аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.