| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/00358/И |
| Дугаар | 149/ШШ2024/00422 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 149/ШШ2024/00422
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* ******* ******* *******, Монгол ******* ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.5-д заасныг баримтлан ******* ******* , ******* нарыг эх асрамжид, ******* 04 Э.*******ы асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан ******* ыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр Э.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Э.*******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 1001304041 тоот дансанд оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Болор-Эрдэнэд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.
ТОГТООХ НЬ:
1.
2.
3.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ