Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2024/00399

 

 

1. ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох 4520000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж ******* нь 4520000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 1000000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 3520000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 44203 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгож, 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай болохыг дурьдав.

Даргалагчаас: Шүүх хуралдаан хаасныг мэдэгдэв.

Шүүх хуралдаан 11 цаг 05 минутанд дуусав.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ: Ж.ЭРДЭНЭБАТ

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭБАТ

                                  ШҮҮГЧИД                                                      -