| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/08769/И |
| Дугаар | 184/ШШ2024/05546 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2024/05546
2024 11 11 1*******4/ШШ2024/05546
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* *******, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, гудамж, байр, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ШВ*******5091700/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,512,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П. нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр № тоот Бизнесийн зээлийн гэрээ, № тоот Барьцааны гэрээ-г тус тус байгуулан 17,000,000 төгрөгийн зээлийг 26,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалттайгаар зээлж авсан. Зээлдэгч нь Бизнесийн зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйлд заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулж авах үндэслэлтэй байна. Иймд П.аас үндсэн зээл 9,462,*******02 төгрөг, хүү 6,0*******1,54******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 953,5 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал *******,000 төгрөг нийт 16,512,645 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлага 16,512,645 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын -ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын -ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын -ны өдөр 3,62*******,161.25 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 3,62*******,161.25 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын -ны өдөр 3,62*******,161.25 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын -ны өдөр 3,62*******,161.25 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч П.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,512,645 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлага 16,512,645 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын -ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын -ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын -ны өдөр 3,62*******,161.25 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 3,62*******,161.25 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын -ны өдөр 3,62*******,161.25 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын -ны өдөр 3,62*******,161.25 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75*******.1-д зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 16,512,645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын -ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын -ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын -ны өдөр 3,62*******,161.25 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 3,62*******,161.25 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын -ны өдөр 3,62*******,161.25 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын -ны өдөр 3,62*******,161.25 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,514 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941 тоот данс/-аас 120,257 төгрөг, хариуцагч П.аас 120,257 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР