| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0033/э |
| Дугаар | 000063 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 000063
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Т.Ганзориг
Хохирогч Ч.У
Шүүгдэгч Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982онд төрсөн, урьд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил хүртэл хугацаагаар хойшлуулж байсан, Д.О
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 15-ны өдрийн хооронд Ч.У-г ажилд оруулж өгнө гэж хуурч 1.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч Ч.У эгч нь миний хуурай эгч, ажилд оруулж өгөөч гэж надаас гуйж байсан. Сүүлдээ уянга нь надтай 2-3 удаа уулзаад та намайг ажилд оруулаад өгөөч гэж гуйж байсан.Тэгээд ажлын сураг гарвал хэлнэ гэж хэлсэн байсан. Уянгаас 1 сая төгрөг авсан нь үнэн гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: О надад хэлэхдээ яаралтай мөнгөө шилжүүлэхгүй бол цаана чинь 2-3 хүн байгаа шүү хурдлаарай гэж хэлсэн нь үнэн. Тэгээд би ээжид хэлтэл ээж Туркээс 500.000 төгрөг шилжүүлсэн юм. О над руу залгаад 10 юм уу 17 дугаар цэцэрлэгт туслах багшийн орон тоо гарч байна. Чи орох уу гэж асуусан, тухайн үед би ажилгүй байсан учир тэгье, оръё гэж хэлсэн. О ажилд оруулж өгнө гээд миний мэргэжлийн үнэмлэх, иргэний үнэмлэхийг хуулбарлан авч явсан. 2017 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөгөө буцаан авсан.Одоо надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг,
-Гэрч Н.Я мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08, 09 дүгээр сард манай байгууллагад туслах багшийн орон тоо гараагүй. Нэг тогооч тэтгэвэртээ гарч бид Хөдөлмөрийн хэлтэст захиалга өгч шалгаруулж авсан гэсэн мэдүүлэг /хх16 ху/
-Гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ч.У нь О-д мөнгө өгсөнийхөө дараа надад хэлсэн, тэгэхээр нь би мөнгө өгсөн юм бол баримтаа аваарай гэж хэлсэн. Тэрнээс хойш дахин энэ талаар сураглаагүй, Ч.У надад хэлэхдээ ажилд оруулах гээд мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө авсан. Тэгээд боловсролын газарт ажилладаг Т гэж хүний данс өгсөн, тэр хүний данс руу шилжүүлсэн гэж байсан. Би О манай дүү ажилгүй байгаа ажлын сураг гарвал хэлээрэй гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,
- Гэрч Т.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Энэ хугацаанд манай байгууллагад цэцэрлэгийн үндсэн болон туслах багшийн орон тоо гарч байгаагүй. Боловсрол соёл урлагийн газраас энэ талаар мэдээлэл авч байсан, манайд орон тоо гарч хүн томилогдон ажиллаагүй гэсэн мэдүүлэг /хх 22 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46 ху/
-Д.О яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 23-26 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 15-ны өдрийн хооронд Ч.У ажилд оруулж өгнө гэж хуурч 1.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “О над руу залгаад 10 юм уу 17 дугаар цэцэрлэгт туслах багшийн орон тоо гарч байна. Чи орох уу гэж асуусан, тухайн үед би ажилгүй байсан учир тэгье, оръё гэсэн. 2017 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөгөө буцаан авсан” гэсэн мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Я /хх 16 ху/, А.М /хх 21 ху/, Т.Э /хх 22 ху/ нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.О нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.