Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/92

 

 

 

 

         2023           01            19                                    2023/ДШМ/92

 

Э.Оод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Азжаргал,   

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/903 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Оын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2211000001508 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Энхбаярын О, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Сэргээн хайрхан” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79 дүгээр гудамжны 904 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, нийтийн байранд амьдардаг,

Хэнтий аймагт дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /РД:СЭ81033019/;

Э.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 12-158 тоотод 2008 оны 12 дугаар сарын 1-ний өдөр төрсөн 13 нас 5 сартай Б.Оыг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед түүний дээр нь гарч хэвтэн хүчээр хөхийг нь базах, хөхөх, үнсэх, шортыг нь тайлах гэж оролдох, хүзүүг нь үнсэх зэргээр хохирогчийн дээр гарч хэвтэн богино өмдний гаднаас хөдлөн дур тавьж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

2022 оны 5 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 12-158 тоотод 13 нас 5 сартай Б.Оыг орон дээр хүчээр хэвтүүлэх, хөхийг нь хүчээр барих, үнсэх зэргээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

2022 оны 2 дугаар сараас 5 дугаар сарыг хүртэл хугацаанд 2008 оны 12 дугаар сарын 1-ний өдөр төрсөн Б.Оыг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 12-158 тоотод байх үед садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэг, бусад зүйлсийг зориуд фейсбүүк чатаар өгсөн, “хоёулаа зочид буудал орох уу, дараа бүх хувцасаа тайлаад хамт унтъя” гэх зэргээр бэлгийн харьцаанд орохыг санал болгож хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүүхдэд садар самууныг сурталчилсан, хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оод оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оод оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оын цагдан хоригдсон 82 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Оод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь согтуугийн гайгаар үйлдсэн гэмт хэрэгтээ маш ихээр харамсаж, гэмшиж, ухамсарлаж байна. Бас хэргээ үнэн зөвөөр хүлээж, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй, хэргээ түргэн шуурхай шийдүүлсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн.

Эдгээр үндэслэлүүдээр улсын яллагч надад нээлттэй хорих байгууллагад 5 жил ял эдлүүлэхээр санал болгосон.

Иймд миний эдлэх 6 жилийн хорих ялыг минь улсын яллагчийн саналыг дэмжиж нээлттэй  хорих ялаар сольж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оод түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул, хувийн байдал зэргийг харгалзан үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Э.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 12-158 тоотод 2008 оны 12 дугаар сарын 1-ний өдөр төрсөн 13 нас 5 сартай Б.Оыг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед түүний дээр нь гарч хэвтэн хүчээр хөхийг нь базах, хөхөх, үнсэх, шортыг нь тайлах гэж оролдох, хүзүүг нь үнсэх зэргээр хохирогчийн дээр гарч хэвтэн богино өмдний гаднаас хөдлөн дур тавьж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

2022 оны 5 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 12-158 тоотод 13 нас 5 сартай Б.Оыг орон дээр хүчээр хэвтүүлэх, хөхийг нь хүчээр барих, үнсэх зэргээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

2022 оны 2 дугаар сараас 5 дугаар сарыг хүртэл хугацаанд 2008 оны 12 дугаар сарын 1-ний өдөр төрсөн Б.Оыг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 12-158 тоотод байх үед садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэг, бусад зүйлсийг зориуд фейсбүүк чатаар өгсөн, “хоёулаа зочид буудал орох уу, дараа бүх хувцасаа тайлаад хамт унтъя” гэх зэргээр бэлгийн харьцаанд орохыг санал болгож хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.Оын төрсний гэрчилгээний хуулбар /хх 43-44/, насанд хүрээгүй хохирогч Б.Оын насыг тоолсон тэмдэглэлүүд /хх 46-47/ зэрэг нотлох баримтууд болон,

Насанд хүрээгүй хохирогч Б.Оын “...Би төрснөөсөө хойш Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 12-158 тоотод ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг юм. Харин ээжтэй хамтран амьдарч байсан Э.О нь манай гэрт 2020 оны 8 дугаар сараас эхлэн амьдарч эхэлсэн. Э.О ах бид хоёр хоёулахнаа байхдаа намайг орон дээр суулгаж байгаад хүчээр миний мөөмийг гаргаж ирээд амаараа хөхсөн. Тэгж байгаад “ажилдаа явлаа” гээд гараад явсан. ...Гэрт дүүтэйгээ өглөө хэвтэж байхад Э.О ах миний бөгснөөс барихаар нь би түлхсэн чинь яваад өгсөн. ...Чатаар над руу бэлэг эрхтэний зураг болон том хүний бичлэгүүд явуулаад, мөн “хайртай шүү, би чамайг хүсдэг” гээд мессеж бичдэг байсан. “Цагдаад дуудвал чи өөрөө хохирно шүү” гээд намайг айлгаад байдаг байсан болохоор би ээждээ болон эгч, ах нартаа хэлж чаддаггүй байсан. ...2022 оны 5 дугаар сарын эхээр өглөө ээжийг ажилдаа явсан хойгуур намайг гэртээ 2 дүүтэйгээ үлдээд 2 дүү гадаа гарч тоглосон хойгуур Э.О ах миний орон дээр гараад миний бөгсийг бариад, мөөмийг хүчээр хөхсөн. Энэ өдрөөс хойш над руу дахин “хоёулаа буудал орох уу, би чамайг хүсэж байна” гэсэн чатууд бичээд байсан. Би түүнээс чат ирэнгүүт нь шууд устгаад байдаг байсан. ...2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн орой 23 цагийн орчим гэрт согтуу ирсэн. Түүнийг ирэхэд би 2 дүүтэйгээ байсан ба ээж ажилтай байсан. Гэрт орж ирээд 2 дүүг унтсан байхад миний дээр хүчээр гараад мөөмийг маань хөхөөд, бөгс базаад, шортийг хүчээр тайлах гээд байхаар нь би тайлуулаагүй юм. Энэ үедээ “миний эрхтэнийг барьж үзэх үү” гэхээр нь би “үгүй” гээд бариагүй. Тэгээд намайг дээшээ харуулж хэвтүүлээд, өөрөө миний дээр гараад миний мөөм болон хүзүү хэсгийг үнсээд, намайг шорттой байхад өөрөө өмд түрсикээ доош нь шувтлаад миний дээр 20-30 орчим минут хөдөлж байгаад босоод явсан. Түүнийг босоход миний шортны урд тал норчихсон байсан. Ингээд Э.О орондоо ороод унтаад өгсөн. Маргааш орой нь 22 цагийн үед гэрт эрүүл ирээд мөн 2 дүүг унтаж байхад өмнөх өдрийнхөө зүйлийг дахин давтаад байсан. Би тэр үед “эмээдээ хэлнэ” гэтэл миний амыг таглаад байсан. Тэгээд надад хэлэхдээ “та нар цагдаад хэлэх юм бол би өөрөө та нарыг хохирооно” гэж хэлсэн. Түүнээс хойш удалгүй ээжээс салсан. ...Энхбаяр О гэсэн хаягнаас миний Б.О гэсэн хаяг руу чат болон бичлэг явуулдаг байсан. Би тэр чат, бичлэгүүдийг нь бүгдийг нь ирэнгүүт нь устгаад байсан. 2022 оны 2 дугаар сараас эхлэн над руу янз бүрийн бичлэг болон зурагнууд явуулж, “хайртай шүү хайраа” гэсэн мессежүүдийг хаяа явуулдаг байсан. Харин “би чамайг хүсэж байна” гэсэн мессежийг хамгийн сүүлд намайг оролдохдоо буюу 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн маргааш нь бичсэн. 2022 оны 3 дугаар сарын 25-ны орчим ажлаасаа согтуу ирээд надад “хоёулаа зочид буудал орох уу” гэж өөрөө амаараа нэг удаа л хэлж байсан. Би тэр үед нь уурласан чинь дуугүй болчихсон. ...Хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сард миний дээр 2 удаа гарсанаас хойш 2022 оны 5 дугаар сарын 15-ны орчим над руу чатаар “хоёулаа дараа нь бүх хувцасаа тайлдаа хамт унтъя” гэсэн чат бичсэн. Тэр мессежүүдийг 2022 оны 5 дугаар сарын 15-ны орчим 3-4 удаа бичиж байгаад гэрээс юмнуудаа аваад гэнэт яваад өгсөн. ...” /хх 3-8, 9-11/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бы “...Би Э.Отой 2020 оны 7 дугаар сард тавилгын үйлдвэрт хамт ажиллаж байгаад анх танилцсан ба түүнээс хойш 2020 оны 8 дугаар сарын сүүлээс эхлэн манай гэр болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-12-158 тоотод хамтран амьдрахаар болсон юм. Тухайн үеэс эхлэн хамтран амьдарч байгаад 2022 оны 5 дугаар сараас тусдаа амьдрахаар болж манай гэрээс явсан . У надад “О Оын хөхийг нь барих, үнсэх зэргээр оролдсон байна. Мөн дээр нь гарч хөдлөж, түүн рүү чатаар бичлэг, зурагнууд явуулж байсан байна. Сая надад энэ талаар О чатаар хэллээ” гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлтээр миний охины онгон хальс цоороогүй байсан. Тэгэхээр ямар нэгэн нэхэмжлэх гомдол, санал байхгүй. Хуулийн хүрээнд Э.Оод арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. ...” /хх 12-13/,

гэрч Б.Уын “...Одоогоос 3 сарын өмнө миний төрсөн дүү О нь “аниа танд нэг юм хэлэх гэсэн юм” гэчихээд хэлэхгүй байгаад байсан юм. 2, 3 удаа тэгж хэлсэн бөгөөд сүүлд “би таны царайг хараад хэлж чадахгүй байна” гэхээр нь би “тэгвэл хэлэх гэж байгаа юмаа над руу чатаар явуулчих” гэсэн. Тэгсэн миний чат руу “ээжийг ажилтай байх үед О ах миний мөөмийг барьдаг, бас ахтайгаа нэг удаа унтах юм бол гар утсаа өгнө” гэж хэлсэн. Бас “ээжийг байхгүй 2 дүүтэйгээ гурвуулаа байхад миний хажуугаар орж ирээд миний мөөмийг оролдоод хөхсөн, бас миний дээр хөдлөөд байсан” гэж чат бичсэн. Тэгээд би ээжтэй хамт Оын ажил дээр нь очиж “чи манай дүүг оролдсон байна” гэж хэлсэн чинь эхлээд “үгүй” гэж байгаад сүүлдээ “2-3 удаа хөхийг нь оролдсон юм” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх 16-17/,

яллагдагч Э.Оын “...Тогтоолыг уншиж танилцаад хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд Оын мөөмийг 1 удаа барьсан. Харин түүний дээр гарч бэлгийн дур хүслээ хангасан нь худлаа юм. Мөн би түүн рүү насанд хүрэгчдийн видео, зураг явуулж байгаагүй. Харин нэг удаа эмэгтэй хүний хөх барьж байгаа хүүхэлдэйн зураг явуулж байсан. Бусдаар бол ямар нэгэн зураг явуулж байгаагүй. ...” /хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд, 

“...Б.Оын биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.О нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй, охин хальс бүтэн, урагдалгүй, үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна. ...” гэх 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 11629 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 18-20/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Э.Оыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хүүхдэд садар самууныг сурталчилсан, хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оод оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно. ...” гэж заасныг харгалзан шүүгдэгч Э.Оын гаргасан “нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оод оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжид шүүгдэгч Э.Оын холбогдсон үйлдлийг бүрэн бичсэн атлаа шийтгэх тогтоолд “...2022 оны 5 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 12-158 тоотод 13 нас 5 сартай Б.Оыг орон дээр хүчээр хэвтүүлэх, хөхийг нь хүчээр барих, үнсэх зэргээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн. ...” гэх үйлдлийг орхигдуулан дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Оын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/903 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оод оногдуулсан 6 жилийн хорих хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулалгад эдлүүлсүгэй. ...” гэх өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оын 2022 оны 11 дүгээр сарын сарын 21-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ