Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 149/ШШ2024/00396

 

 

 

 

 

 

2024 оны 10 дугаар

сарын 08-ны өдөр Дугаар 149/ШШ2024/00396 Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын *******, Нар******* тоотод оршин суух, ******* онд төрсөн, *******, эрэгтэй, ******* овогт *******гийн *******/рд:*******, утас-*******/-аас ирүүлсэн

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Дулаан-хаан мод дамжуулах баазын даргын 1988 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №11 тоот тушаалаар 3 дугаар зам бригадад нормчноор ажилд орсон. Тасралтгүй 6 жил 11 сар ажиллан 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №73 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажилд орсон ажлаас чөлөөлөгдсөн тэмдэглэлүүд хөдөлмөрийн дэвтэрт баталгаажигдсан боловч Сэлэнгэ аймгийн архиваас эдгээр тушаалууд олдох боломжгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Иймд 1988 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ыг хүртэл нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие 1988 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаан хаан тосгоны Мод дамжуулах баазад туслах ажилчнаар анх ажилд орж 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад ажлаасаа гарсан.Учир нь мод дамжуулах бааз өмч хувьчлалд орж татан буугдсан юм. Одоо тэтгэвэрт гарах гэтэл миний ажилд орсон гарсан тушаалууд архиваас олдохгүй байгаа юм. Тиймээс миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг бүхий, эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Б.******* нь Ой модны аж үйлдвэрийн яамны харья Сэлэнгэ аймгийн Дулаан хаан хороо дахь Мод дамжуулах баазад 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь:

-Хүсэлт гаргагч Б.*******т Дулаан хаан хорооны Мод бэлтгэлийн ангиас 19981 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

-Хүсэлт гаргагч Б.*******тай хамт ажиллаж байсан О., А., П. нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт

-Гэрч О. мэдүүлэхдээ: ...Миний бие 1987 оноос 1994 он хүртэл Дулаан-хаан засварын газарт ажиллаж байсан. 1994 оноос 2024 он хүртэл хувиараа ажиллаж байна. ...1987 онд анх сургуулиа төгсөж Дулаан-хаанд ажилд ороод танилцаж байсан. ...1987 оноос 1994 он хүртэл хамт Дулаан-хаанд би засварын газарт ******* нь мод дамжуулах 9 дугаар замд ажиллаж байсан. ...Б.******* нь эхлээд нормчноор ажиллаж байсан дараа нь бригадын дарга хийж байсан. ...гэх мэдүүлэг,

-Гэрч П. мэдүүлэхдээ: ...Миний бие 1989-1994 он хүртэл мод дамжуулах 3 дугаар баазад мод хэмжигчээр орсон. ...1989 оноос 1994 он хүртэл хамт Дулаан-хаанд би мод хэмжигчээр, ******* нь мод дамжуулах 3 дугаар замд нормчноор ажиллаж байсан. ...Б.******* нь бригадын дарга хийж байсан. Ерөнхийдөө бол нормчин ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Тиймээс хүсэлт гаргагч Б.*******ыг Ой модны аж үйлдвэрийн яамны харья Сэлэнгэ аймгийн Дулаан хаан хороо дахь Мод дамжуулах баазад 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт гийн *******ыг Ой модны аж үйлдвэрийн яамны харья Сэлэнгэ аймгийн Дулаан хаан хороо дахь Мод дамжуулах баазад 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ