Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 149/ШШ2024/00332

 

 

 

ТОГТООХ :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ................ овогт ******* *******тухайн үеийн нэрээр ............................. сумын Түнхэлийн Мод бэлтгэлийн аж ахуйд 1989 оны 03 дугаар сарын 04 -өөс 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл замын туслах ажилчин, 1989 оны 08 дугаар сарын 29-өөс 1992 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл ээлжийн мастер, 1992 оны 04 дүгээр сарын 15-аас 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл Асралт хайрхан ХК-нд зүсмэлийн ээлжийн мастераар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч П.Дашнямын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.