Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 38

 

 

                                         

    2022          12           20                                      2022/ДШМ/38

 

 

 

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа, Д.Хуягбаатар, Б.Ганбаатар, хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/205 дугаар шийтгэх  тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2236000000105 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 2*******, дээд боловсролтой, цагдаагийн ажилтан-эрх зүйч мэргэжилтэй, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт түр оршин суух, Ховд аймгийн Дарви сум дахь цагдаагийн хэсгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дуулга ургийн овогт ******* *******. /РД:ОК96050811/

 

            2. Шүүгдэгч Д.******* нь төрийн тусгай алба хаагч буюу Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус сумын нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байран дахь албан өрөөндөө 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 13 настай *******, ******* Б. Ёолкбаяр, ******* ******* нарт унадаг дугуй хулгайлсан гэх үндэслэлээр цонх гэрэлтүүлэггүй өрөөнд оруулах, *******, ******* нарын эрүүний доод хэсэгт гараараа чичих, хувцасны захаар нь хоолойг нь боох, чихнээс нь татах, хацар хэсэгт алгадах, *******гийн зүүн чихний хэсэгт нь алгадаж хана мөргүүлэх, 890 грамм жинтэй, шингэн бодистой, хуванцар сав бариулж гарыг нь өргүүлэх, зүүн чихний хэсэгт нь алгадах, мөн сараалжин төмөр хаалт бүхий цонхтой, цагаан өнгийн будгаар будсан төмөр хаалгатай, гэрэлтүүлэггүй, хаалтгүй өрөөнд оруулж суулгах, албаны өрөөнөөс орох хаалгатай цонх, гэрэлтүүлэг, халаалтгүй 1х2 метр харьцаатай өрөөнд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 00 цагаас 2022 оны 04 дүгээр 15-ны өдрийн 08 цаг хүртэл хугацаанд насанд хүрээгүй хохирогч 6.Дэлгэрмааг гавлаж, хаалгыг нь гаднаас нь цоожилж хонуулах зэргээр бие махбод, сарын сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан, Мөн насанд хүрээгүй хохирогч *******гийн хүсэл зоригийн эсрэг чөлөөтэй зорчих эрхийг нь тодорхой хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 00 цагаас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 цаг хүртэл хугацаанд сараалжин төмөр хаалт бүхий цонхтой, цагаан өнгийн будгаар будсан төмөр хаалгатай, гэрэлтүүлэггүй, хаалтгүй өрөөнд оруулж суулгах, албаны өрөөнөөс орох хаалгатай цонх, гэрэлтүүлэг, халаалтгүй 1х2 метр харьцаатай өрөөнд гавлаж, хаалгыг нь гаднаас нь цоожилж, хонуулж хууль бусаар хорьж хүнийг сураггүй алга болгох гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Ховд аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундынн эрүүгийн хэргийн анхан шүүх:

4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Дуулга ургийн овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Аллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

4.2 Шүүгдэгч Дуулга ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагч бусдын үйлдсэн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг гэм буруутайд тооцож,

4.3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэгт олгож,

4.6 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэг нь цаашид гарах эмчилгээний болон бусад холбогдох зардлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар битүүмжилсэн эд хөрөнгөгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн гавны уут-2 ширхэг, бууны судалгаа бүхий 2 хуудас бүртгэлийн баримт, Х.Энхманлай, М.Нэмэхбаяр, Ж.Есмаханбет гэсэн жолоочийн үнэмлэх-3ширхэг, 2579 ХОҮ, /3511УБЧ/ 2579ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ-2 ширхэгийг Ховд аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж, СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаагаар хадгалж, өрөөсөн ээмэгний хугархай-1 ширхэг, санитолын хуванцар сав-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж

4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1. 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч,  хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шийтгэх тогтоолд "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол... мөн хуулийн 2 дахь хэсэгт Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч хүнийг хууль бусаар хорьсон, хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан, эсхүл хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан талаарх мэдээллийг нууж, мэдээлэл өгөхөөс татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулсан нь энэ хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргийн шинжгүй бол гэж хүндрүүлэн зүйлчлэхээр тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд "...хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол" гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхой заасан ба уг гэмт

хэргийн шинжид хамаарахгүй үйлдлээр шүүгдэгч *******ыг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй болно.

5.2 Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******г 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 00 цагаас 2022 оны 04 дүгээр 15-ны үйлдлээр шүүгдэгч өдрийн 08 цаг хүртэл хугацаанд сараалжин төмөр хаалт бүхий цонхтой, цагаан өнгийн будгаар будсан төмөр хаалгатай, гэрэлтүүлэггүй, хаалтгүй сарын ороонд оруулж суулгах, албаны өрөөнөөс орох хаалгатай цонх, гэрэлтүүлэг, халаалтгүй 1х2 метр харьцаатай өрөөнд гавлаж, хаалгыг нь гаднаас нь цоожилж хонуулсан үйлдэл нь гадна илрэх байдлаараа хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хууль бусаар хорьж байгаа боловч тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл мэдэгдүүлээгүй, хууль бусаар нууж эрх чөлөөг хязгаарласан, хүнийг хүчээр алга байдалд хүүхэн хаана байгааг болон амьд, болгох санаа зорилго агуулаагүй байна гэж үзэн *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 аль болохыг бусдад дүгээр зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5.3 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1-д "хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол" гэж хуульчилсан нь Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэгт заасан "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах" гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх ойлголт юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч хүнийг хууль бусаар хорьсон..." гэж хуульчилсан нь тухайн гэмт хэргийн субъектийг тодорхой заасан буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч" байхаар хуульчилсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дээрх гэмт хэргийн субъектийг тодорхой заасан байхад "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд "...хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол" гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхой заасан ба уг гэмт хэргийн шинжид хамаарахгүй үйлдлээр шүүгдэгч *******ыг яллагдагчаар татсан нь үндэслэлгүй болно" гэж эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

5.4 Мөн шүүх шийтгэх тогтоолдоо "гадна илрэх байдлаараа хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хууль бусаар хорьж байгаа боловч тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд хүүхэн хаана байгааг болон амьд, үхсэн аль болохыг бусдад мэдэгдүүлээгүй, хууль бусаар нууж эрх чөлөөг хязгаарласан, хүнийг хүчээр алга болгох санаа зорилго агуулаагүй байна" үзсэн боловч үндэслэл болсон нотлох баримт, түүний агуулга, улсын яллагчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн үндэслэл тодорхойгүй байна.

5.5 Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт" Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно гэж хуульчилсан ба шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн хэд хэдэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1, 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангаж байгаа ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 хэсгийн 1.1-д зааснаар Дуулга ургийн овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь тодорхой бус, ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг шийдвэрлэхдээ, хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй, хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, Г.Батзаяа нар давж заалдах гомдол болонн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч  тус шийтгэх  тогтоолд  өөрчлөлт  оруулахаар дараах  байдлаар  давж заалдах  гомдол гаргаж байна.

Шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн  хуулийн 21.12 дугаар зүйлинй 1 дэх  хэсэгт зааснаар 1 жилийн хугацагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Эрүүгийн хариуцлагын зорилго нь ... гэмт хэрэг үйлдсэн  хүнийг  нийгэмшүүлэхэд оршино”,

мөн хуулийн  1.3 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн  үйлдсэн  гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”

мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн  хариуцлага хүээлгэхэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүзндрүүлэх  нөхцөл байдлыг харгалзан үзнэ.”,

мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг  гутаах  шинжгүй байна.”  гэснийг  тус тус зөрчсөн.

Учир нь шүүх шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын хэсэгт  шүүгдэгч *******ын  ял хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг анх удаа гэмт хэрэгт холбогдсон талаар, мөн  түүний хувийн зан чанарын талаар эерэг нөхцөл байдлыг гэрчийн  мэдүүлгийг дурдаж үнэлсэн атлаа эрүүгийн хариуцлагын  хамгийн хүнд  төрөл болох хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хууль тогтоогчийн үндсэн санаа бол тухайн сонгох эрүүгийн хариуцлагын санкцуудаас сонгож хэрэглэхдээ Эрүүгийн  хуулийн  5.1 дүгээр зүйл, 6.1 дүгээр зүйлд заасан гипотез  тус бүрийг нэг бүрчлэн анхаарч үзэх үүрэгтэй.

Өөрөөр  хэлбэл шүүх ял оногдуулахдаа хүнлэг бус хэрцгий хандахгүйгээр аль болох тухайн этгээдийг  нийгэмшүүлэхэд  нь хувийн байдлыг  нь анхаарч дүгнэж үзэх ёстой байтал энэ талаар шүүх шийтгэх тогтоолдоо  дурдалгүйгээр шууд хорьж шийдвэрлэсэн  нь шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулсан  гэж үзэх  үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын үндсэн зорилго бол тухайн гэмт хэрэг үйлдсэн  этгээдийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүгдэгч ******* нь хувийн  байдлын хувьд гэмт хэрэг  үйлдэхээс  өмнө  төрийн тусгай албанд  ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа ямар нэгэн ёс зүйн болон  бусад хөдөлмөрийн сахилгын зөрчил дутагдал гаргаж байгаагүй, гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй, зан харилцааны хувьд төлөв даруу гэдэг нь  гэрч нарын мэдүүлэг болон  хавтаст  хэрэгт авагдсан бусад баримтаар эргэлзээгүй тогтоогдож байна.

Мөн *******ын ар гэрийн нөхцөл байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, бага хүүхэд нь 1 нас гарантай, эрүүл мэндийн  хувьд гаранд нь 11 хадаас хадуулсан байдалтай байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэх шаардлагатай байсан.

Шүүх *******т ял оногдуулахад зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай дээрх нөхцөл байдлуудын талаар дурдаж дүгнэлт хийгээгүйгээс гадна яагаад хорих ял оногдуулах болсон талаараа нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******ын хувийн байдлыг, болон цаашид  нийгэмших боломж нөхцлийг харгалзан үзэж  торгох ялаар сольж хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна гэв.

7. Хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны болсон.

Шүүгдэгч нь төрийн тусгай албан хаагч бөгөөд Дарви сумын хэсгийн төлөөлөгч байсан, 3 хүүхдийг цагдаагийн байранд авч ирсэн нь тайлбар мэдүүлэг авах зорилгоор авч ирсэн гэдэг нь тодорхой байгаа. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн асуудалтай холбоотой ямар нэгэн тайлбар гаргаагүй. Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү, хүндэтгэж байгаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэхээр байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа. Мөн хорих ял оногдуулах шаардлагагүй гэдгийг хэлж байгаа. Тэнсэн харгалзах боломжгүй харин торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гомдол, прокурорын эсэргүүцэлд дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

9. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

10.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд “шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд:

10.1 Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ээж дүү нарыг үлдээгээд намайг буцаагаад цагдаа дээр авч ирээд ******* цагдаа миний хоёр чихний дээд талаас мушгиад байсан, тэр шөнө би цагдаагийн жижиг өрөөнд хоносон. Би тэр орой ганцаараа хоносон, би тэр орой айсан, бас даарсан, гадна талын хаалга нь төмөр хаалга байсан одоо өнгийг нь санахгүй байна. ...Миний гэдэс рүү тэр өрөөнд байсан буунаас нэг буу гаргаж ирээд тулгаад ална гэсэн нөгөө ээжийг буулгачхаад өрөөнд ирсэн ш дээ тэгэхэд би 2 дүүтэйгээ байхад тулгасан тэр үед Ёолка дүү цуг байсан мэдэж байгаа. Төмөр гав би зурагтаар харж байсан. Төмөр гав өнгөгүй байсан. Миний гаранд ******* цагдаа хийсэн. Миний куртикны ханцуй урт болохоор тэр куртикны ханцуйн дээгүүр гавласан. Намайг  ******* цагдаа  гавлаад хонуулсан. Намайг гавлахдаа миний хоёр гарыг нуруунд гавласан /ингэж гавласан гэж хоёр гараа хойд талдаа барьж холбож зогсов./ Би тэр шөнө унтаагүй, суугаад хоносон, миний гар өвдөөд өрөөний гэрэл байхгүй, харанхуй айгаад унтаж чадаагүй. Тэр өрөө хүйтэн байсан болохоор би даарсан. Тэгээд өглөө болоход ******* цагдаа орж ирээд гараад ир гээд гарсан. Намайг гавтай байхыг ээж харсан. Би ээжийгээ хараад уйлсан. Тэгж байтал ******* цагдаа миний гарыг тайлсан. ...миний зүүн чих рүү зодоод гараараа зүүн тал руу алгадаад, баахан алгадаад хана мөргөх үед чихний ээмэг хугарсан. Миний одоо зүүсэн ээмэг биш, миний хугарсан ээмэг гэрт байгаа. ******* цагдаа миний эрүүний доод хэсэг рүү хуруугаараа чичээд байсан. Тэгээд шалбарсан, чихний ард байгаа нь алгадсанаас болсон. Миний гар одоо ч өвдөж байна энэ гарны өвчин гав гавласнаас болсон. Аавыг амьд байхад архи уучихсан байхад авч ирж байсан цагдаа. ...Намайг ариутгагч өргүүлээд зогсож байхад 6 настны багш Ганцэцэг, дотуур байрны Үүрээ, Нармандах нар харсан. Манай 2 дүүг харанхуй өрөө рүү оруулсны өрд ирсэн тэр хэд. Миний дүү *******ын гэдэс рүү буу тулгаад алчихна шүү гэсэн.” гэх мэдүүлэг /1хх-н 75-76, 80х/,

10.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэгийн гэрчээр өгсөн “...тэгээд намайг орж ирэхэд ******* энэ хүүхэд чинь насанд хүрчихсэн хүүхэд байна, хэрэг хариуцах насны болчихсон байна, хүүхдийн колон гэдэг юманд явуул гэсэн. Тэгээд миний охин *******гийн эрүүн доороос долоовор хуруугаараа чичээд хана руу шахаад байсан. Тэгж байгаад дугуй авсан уу? гэхэд аваагүй гэсэн. ...Гэрт очоод ******* ******* бид гуравыг гэрт буулгаад *******г явъя гээд аваад явсан. *******г авч явж байхад ******* нь эгчийг аваад явчихлаа гээд уйлж байснаа таталт өгсөн. Тэгэхээр нь би тэр хоёрыг хаяад явж чадахгүйгээр 2 хүүхдээ хараад гэртээ үлдэж хоночхоод 2022 оны оны 4 дүгээр сарын 15-ны өглөө *******г авахаар цагдаагийн хэсгийн байр луу явсан. Яваад очихын өмнө Г.Туул эгч рүү залгаад та цагдаагийн байранд хүрээд ир гэсэн. Г.Туул эгч ирээд бид хоёр цагдаагийн хаалга цохиход 2-3 удаа цохиулаад хаалга тайлсан. Ингээд Г.Туул эгч бид хоёр цагдаагийн байр луу орох гэхэд ******* Г.Туул эгчийг та цаашаа яв гэж хэлсэн. Тэгээд ******* бид хоёр цагдаагийн ажлын байр луу гадна төмөр хаалгыг онгойлгоод ороход миний охин тус өрөөнд хойд талд нь гавлуулчихсан байсан. Ингээд би *******г хаана хоносон бэ гэхэд “тэр” гээд *******ын ажлын том өрөөтэй залгаа байсан цагаан өнгийн хаалгатай харанхуй өрөөг заасан. ******* даарчихсан, чичирсэн, уйлчихсан зогсож байсан. Тэгээд хэсэг байж байгаад пизда минь гавыг чинь тайлъя гээд өмднийхөө халааснаас түлхүүр гаргаж ирээд гавыг тайлсан. ...*******г 4 сарын 15-ны өглөө очиж аваад гэртээ ирээд түүний хүзүү шалбарсан байхыг харсан. Би *******гаас энэ яасан бэ гэхэд миний цамцны захаар хоолойг боож, хуруугаараа чичээд байсан гэж хэлсэн. Хуруугаараа чичиж байхыг бол би өөрөө харсан. Цамцны захаар боож байхыг би хараагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 91-93х/,

10.3 Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 12 настай, ...Ээж тэнд байгаагүй, цагдаагийн байранд ирээд цохисон. Миний хацар луу унадаг дугуй өг гэх хэлээд алгадсан. Бас куртикны ханцуйгаас өргөсөн. ...бид 3 цагдаагийн өрөөнд бас жижиг харанхуй өрөөнд бид 3-ыг оруулж байлгасан. 6 ширхэг буу байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-85х/,

10.4 Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цагдаа бид нарыг өрөөндөө авч очсон, намайг зодоогүй, аниа, агаа хоёрыг чанга алгадсан. Хацар луу нь алгадсан. Хана мөргүүлсэн. Ээж ирээд бид нар харьсан. Аниаг гэрт авч очоод буцаагаад аваад явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 89х/,

10.5 Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 13 настай ******* гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12-13х/,

3.6 Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-ийн 4-9х/, нөхөн үзлэгийн тэмдэглэл /1хх-ийн 10-11х/,

10.6 Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр насанд хүрээгүй хохирогч *******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 36-38х/,

10.7 Мөрдөгчийн насанд хүрээгүй хохирогчид бариулж гар өргүүлсэн гэх “санитол”-ыг таниулсан тухай таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1хх-ийн 39-40х/,

3.9 Мөрдөгчийн гав болон буу таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /1хх-ийн 41-52х, 58х/,

10.8 Гэрч Дарви сумын сургуулийн дотуур байрын жижүүр Г.Туул, байрны багш Э.Ганцэцэг, анги удирдсан багш Л.Мягмарсүрэн, насанд хүрээгүй гэрч Б.Үүрцайх, М.Нармандах нарын мэдүүлгүүд,

10.9 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...цайвар өнгийн ээмэг гэх зүйлд 1х1 мм хэмжээтэй хугарсан гэмтэл байна. Уг хугарсан гэмтэл нь шинэ хугарсан гэмтэл байна” гэх 36 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 126-129х/,

3.12 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 354 дугаартай “...*******гийн биед гэмтэл учирсан байна.

            *******гийн зүүн чихний ар доод хэсгийн зулгаралтууд, зүүн эрүүний доод хэсгийн зулгаруулалтууд, хоёр далны дунд хэсгийн зулгаралтууд, зүүн гарын шууны дотор доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 137-140х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

11. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар шүүгдэгч ******* нь эрүү шүүлт тулгах буюу “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

12. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

13. Мөн шүүгдэгч ******* нь “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг бага насны буюу 13 настай эмэгтэй хүүхдийн эсрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх шинжтэй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих” агуулгатай давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.

14. Прокурор “анхан шатын шүүх шүүгдэгч *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх агуулгатай эсэргүүцэл бичжээ.

15. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан хүнийг хууль бусаар хорих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо “Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол” гэж заасан.

16. Гэтэл шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******гийн “зүүн талын чихийг нь мушгисан, алгадсан, эрүүн доороос нь хуруугаараа чичсэн зэрэг үйлдэл хийж, түүний биед “зүүн чихний ар доод хэсгийн зулгаралтууд, зүүн эрүүний доод хэсгийн зулгаруулалтууд, хоёр далны дунд хэсгийн зулгаралтууд, зүүн гарын шууны дотор доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” гэх гэмтэл учруулсан, мөн гэрэлгүй өрөөнд гарыг нь ард нь гавлаж хонуулсны улмаас охин айгаад унтаагүй хоносон, даарсан, гавтай гар нь өвдсөн зэргээр бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоосон үйлдэл хийсэн нь зөвхөн “алга болсон унадаг дугуйг би хулгайлсан” гэж хэлүүлэх зорилготой байсан.

17. Өөрөөр хэлбэл “өөрийнх нь эзэмшлийн унадаг дугуйг хулгайлж авсан” гэх хувийн сэдэлтээр албан ёсны өргөдөл, гомдол бүртгэж авахгүйгээр, хууль бусаар тайлбар мэдүүлэг авах зорилгоор дээр дурдсан үйлдэл хийж, 13 настай хохирогчид эрүү шүүлт тулгасан болох нь тогтоогдсон байна.

18. Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хүний халдашгүй эрхийг хангах, эрүү шүүлт хүнлэг бус харьцаанаас ангид байх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмууд алдагдсан байна. Иймээс түүний үйлдэл нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

19. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүйгээр зөвхөн “хүний халдашгүй чөлөөтэй байх” эрхэд халдсан байдаг онцлогтой.

20. Иймээс хууль тогтоогч “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг буюу “Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т, “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг мөн хуулийн 21 дүгээр бүлэг буюу “хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг”-т хамаарахаар хуульчилсан байна. 

21. Дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

22. Иймд шүүдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгох, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, талаар гаргасан гомдлууд, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Д.Хуягбаатар, Г.Батзаяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон  66 / гучин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

           

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

                                                       ШҮҮГЧ                                        Д.КӨБЕШ

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР