| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/08729/И |
| Дугаар | 184/ШШ2024/05646 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/05646
2024 11 14 1*******4/ШШ2024/0646
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* *******, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ДД9202*******00/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,449,0******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М. нь 2023 оны 0 дугаар сарын 24-ний өдөр №7107176*******0 тоот цахим зээлийн гэрээ байгуулж, манай компаниас зээл авсан. 2023 оны 0******* дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээнд заасан эргэн төлөх үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд М.гээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,117,******* төгрөг, хүү 1,179,966 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,604 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал ,000 төгрөг нийт 4,449,0******* төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага 4,449,0******* төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,112,271 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,112,271 төгрөг, 202 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,112,271 төгрөг, 202 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,112,272 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,449,0******* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага 4,449,0******* төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,112,271 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,112,271 төгрөг, 202 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,112,271 төгрөг, 202 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,112,272 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 7*******.1-д зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 4,449,0******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,112,271 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,112,271 төгрөг, 202 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,112,271 төгрөг, 202 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,112,272 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******6,13 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941 тоот данс/-аас 43,067. төгрөг, хариуцагч М.гээс 43,067. төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР