Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 39

    2022          12           20                                      2022/ДШМ/39

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарыг оролцуулан,

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаар шийтгэх  тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн *******ь суманд төрсөн, ******* настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн *******ь сумын Намир багт оршин суух, Чангас овогт Дамдины Ёндонсамбуу.

            2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын Баянсудал багийн нутаг " " гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

3. ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх:

4.1 Шүүгдэгч Чангас овогт Дамдины Ёндонсамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул уг тогтоолын 2 дахь заалтын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 180 хоног буюу 6 /зургаан/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******гийн биечлэн эдлэх ялын хэмжээг 1/нэг/ жил, 6 /зургаан/ сарын хорих ялаар тогтоож,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1/нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг ******* аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.6 Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн ууттай 6 кг 890 грамм шороог шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, цагаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, газны баллоноор хийсэн гар хийцийн уур 1 ширхэг, гар хийцийн нүдүүр 1 ширхгийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож,

4.8 Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1  Эрүүгийн хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 39.5 дугаар 1.1 дэх хэсэг Шүүхийн тогтоолд  заасан үндэслэл хэргийн бодит байдалтай  нийцээгүй, 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг  буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн 2 үндэслэлээр энэхүү гомдлыг гаргав. Шүүхийн тогтоолд  заасан үндэслэл хэргийн бодит байдалтай  нийцээгүй гэх үндэслэлийн тухайд Анхан  шатны  шүүх хуралдаан  дээр шүүгдэгч нь  өөрийн үйлдсэн  хэргийн талаар мэдүүлэхдээ  шинэ  нөхцөл байдал бүхий  бодит байдлыг  буюу “...би гэрч гийн гуйлтаар   гэдэг  айлын  гэрийн  гадна  овоолсон шорооноос тус шороог авч түүний гэрээс түмпэн гэх  мэт зүйлийг  авч гол  дээр  очоод байж байсан., ... манай хүүхдүүд оюутан  тул  чи цоохор аас авсан гээд  ахдаа хэлчих гэж гуйхаар нь анх мөрдөгчид цоохор аас авсан гэж мэдүүлсэн бөгөөд энэхүү мэдүүлэг хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар дүгнээгүй.

5.2 Шүүхийн шийдвэрт шүүгдэгч  Ёндонсамбууг цоохор аас шороо авсан  гэх  үйл баримтын талаар  гэрч , , гэсэн 3 хүн гэрчилсэн байх  бөгөөд тус гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа бүрэн заагаагүй, гэрчүүдийн мэдүүлгийн  эх сурвалжийг нягтлан шалгалгүйгээр шүүхийн шийдвэрийн  үндэслэл болгосонд гомдолтой байна.  Тухайн гэрчүүдийн  мэдүүлгийг  бусад нотлох баримттай  харьцуулан үнэн зөв эсэхийг  нягтлан шалгах  боломжтой  байсаар  байхад ийм ажиллагааг  огт хийгээгүй. Хэрвээ тухайн  эд мөрийн  баримтаар  хураагдсан  6 кг шороог  цоохор аас  авсан гэх  газрын  бүтэцтэй  харьцуулж шинжлүүлэх бүрэн  боломжтой  байсан.

5.3 Дээрх гэрчүүд  нь  тухайн хэрэгт  ямар  ашиг  сонирхолтой  болох гэрчилж байгаа үйл  баримтыг  хэзээ хэрхэн  мэдсэн   болон хэрэгт авагдсан бусад баримтаар гэрчүүдийн  мэдүүлэг  тохирч байгаа эсэхэд шүүх нэг ч үндэслэлтэй  харьцуулж дүгнэлт хийгээгүй.

            Мөн  мөрдөн шалгах  ажиллагааны явцад мөрдөгч нь  шүүгдэгч ******* намайг хууль мэдэхгүй  байдлыг далимдуулан  “...би  өмнөх  өгсөн  мэдүүлэгтээ бүх  зүйлээ худлаа ярьсан  тул  одоо үнэнээ хэлмээр байна”  гээд бүх үнэнийг  хэлэхэд “ чи  3 кг шорооноос болж гэмт хэрэгтэн  болохгүй тул мэдүүлгээ өөрчилж хэрэггүй, ял авахгүй” гэх  мэт байдлаар төөрөгдүүлсээр  өнөөдрийн  ийм  байдалд хүрсэн.

5.4 Эрүүгийн хуулийг  буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн   үндэслэлийн тухайд

Алт гэдэг  ашигт малтмал нь  газрын гадарга дээр ургамал шиг  ургадаггүй, газрын хэвлийн 1-500 метр хүртэл гүнд хэдэн мянган жилийн  туршид бий болсон эрдсийн хуримтлал бөгөөд түүнийг эрэх , хайх  гэдэг нэр  томьёог  тус тусад  нь  Ашигт малтмалын тухай хуульд заасан байна.  Тус хуулийн 4.1.5."ашигт малтмал эрэх" гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;

4.1.6."ашигт малтмал хайх" гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг хэлнэ гэж тус тус заасан байна.

16.2.Геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, ашигт малтмалын хуримтлал байж болох хэтийн төлөв бүхий талбайг тогтоох зорилгоор геологийн судалгааг шинжлэх ухааны үндэслэл бүхий арга, аргачлалын дагуу, тодорхой үе шаттайгаар гүйцэтгэнэ. Дээрх хуулийн нэр  томъёогоос дүгнэж үзвэл  ашигт  малтмал  эрэх  гэдэг нь тодорхой  шинжлэх  ухааны үндэслэл бүхий арга, аргачлалын  дагуу тодорхой үе шаттай хийгддэг үйл  ажиллагаа  гэж  ойлгогдохоор  байна.

5.5 Хууль  тогтоогчийн  үндсэн  санаа бол  тусгай  зөвшөөрлийн үндсэн  дээр хийгддэг энэ нарийн  үйл  ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй хийсэн байхыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Шүүгдэгч нь  газрын хэвлийг хөндөлгүйгээр 6 кг шороо түмпэнд хийгээд угааж байсан үйлдлийг ашигт малтмал эрж хайсан гэх гэмт хэргийн шинжийг төгс агуулсан гэж үзэх үндэслэлгүй  бөгөөд  гэмт  хэргийн шинжийг хэлбэрийн төдий  агуулсан байж болзошгүй юм.  Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дахь хэсэгт гэмт хэргийн сэдэлт зорилгыг заавал тогтоосон байх  ёстой.  Энэхүү ашигт малтмал эрэн хайх гэх  гэмт хэргийн  үндсэн сэдэлт зорилго бол  болох тухайн газрын эрдсийн хуримтлалыг тогтоож алтны нөөц илэрц байгаа эсэхийг тогтоох юм. Гэтэл шүүгдэгчид ийм зорилго байсан эсэхийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

5.6  Иймд ******* аймгийн *******  сум  дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын  18-ны өдрийн  54 дугаар шийтгэх  тогтоолыг  эс хүлээн зөвшөөрч хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            6 .Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж,  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            7.Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй  болсон байна.

8.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд “шүүгдэгч  *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд:

Хохирогч  Э.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Газрын хэвлийд гэмтэл учруулаагүй, газар ухаагүй, тул манай байгууллагад нэхэмжлэх зүйлгүй байхгүй...”/хх-23х/

            Гэрч  гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр найз өд сумын урд зүг ын хажуу талын зам дээр дугуйн шипилк  хүргэж өгсөн. ******* бид хоёр “ ”-ын  хажууу талд хуучин ухагдсан алт гарч байсан гэх эвдэгдсэн газраас жаахан шороо авч ирээд гол дээр гарч ******* шороог угааж үзээд алт гараагүй, Ланд-80 маркийн машинтай 2 залуу ирээд та нар болиоч гэхээр машиндаа суугаад сумын төв орох гэж байхад урдаас цагдаа нар гарч ирээд саатуулсан... ” гэх мэдүүлэг /хх-29-31х/ 

            Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 16-ны өглөө буудлаас гараад гол дээр гарч усанд орохоор байж байтал ******* машинаасаа ногоон өнгийн уутны ёроолд жаахан шороо гаргаж ирээд хоёр цагаан өнгийн хувинцар сав,чулуу нүддэг гар хийцийн нүдүүр гаргаж ирээд шороо угааж үзэхэд алт гараагүй, Ланд-80 маркийн машинтай 2 хүн ирээд боль гэхээр тэр

            Гэрч  гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ёндон надруу яриад би ******* ирсэн байна.Надад жаахан шороо байна алт гарах эсэхийг үзье гэхээр нь би дагуулаад гол дээр гараад ******* шороогоо угааж байхад бидний хажууд машин ирээд та нар болиоч гэчхээд явахаар нь бид нар явсан урдаас цагдаа нар гараад ирсэн” гэх мэдүүлэг /хх-37-38х/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шороо болон түүнийг угааж шигшиж үзэхэд хэрэглэгдэх бусад багаж хэрэгслүүдийг гэрэл зургаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-41-42,47-50х/

 Эд зүйл баримт бичиг,тээврийн хэрэгсэл,ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-45-46х/ зэрэг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.                                                                                                                                                                                                                                                                                                                         

9. Анхан шатны шүүх шүүгдэгч Д. Ёндонсамбуугийн үйлдлийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд зааснаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэргээр зүйлчлэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд зүйлчлэл тохирсон байна.

10. Харин шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнд анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д. Ёндонсамбуугийн цагдан хоригдсон 63 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож түүний эдлэх торгох ялыг 4.455.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

12.Анхан шатны шүүх шүүгдэгч *******гийн өмнө ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор  түүнийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн нийт эдлэх ялыг тогтоохдоо энэ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

12.1 Тухайлбал өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

12.2 Гэтэл түүний тэнсэнгийн үлдсэн хугацааг “эдлээгүй үлдсэн 180 хоног буюу 6 сарын  “хорих ял” гэж ойлгон сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

12.3 Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 5 төрлийн ялыг нэрлэж заасан ба үүнд тэнсэх ял гэж байхгүй юм. Өөрөөр хэлбэл өмнөх гэмт хэрэгт нь шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг “ял оногдуулсан” гэж ойлгох хууль зүйн үндэслэлгүй юм.

12.4 Иймээс өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгчид ял оногдуулаагүй тул шүүгдэгчийн хувьд “өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял” гэдэг ойлголт байхгүй юм.

12.5 Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэдэг нь мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа хүнд шүүхээс хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж “хянан харгалзах тодорхой хугацаа тогтоосон”-ыг ойлгоно.

12.6 Харин тэнсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл ямар хууль зүйн үр дагавар буй болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт тодорхой заасан байна. 

12.7 Иймд шүүгдэгч ******* нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул  анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар /шинээр/ ял оногдуулах ёстой байжээ.

12.8 Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээр дурдсан “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” алдааг засуулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй, мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг зөвтгөж, шүүгдэгчийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт нь шинээр ял оногдуулж эрх зүйн байдлыг нь дордуулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул “өмнөх шийтгэх тогтоолын хууль зүйн үр дагаврыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

13. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж  шүүгдэгч *******гийн “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан “гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******д анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж шийдвэрлэсэн тул түүнийг шүүх хуралдааны танхимаас суллав.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

            1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолыг Тогтоох 2 дахь заалтын  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.” гэж өөрчилж,

 Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.”

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  тайлбарласугай.” гэсэн заалтуудыг нэмж, шийтгэх тогтоолын 3, 4, 5, 8 дахь заалтуудыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******гийн давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 63 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу  945,000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, түүний үлдсэн торгох ялын хэмжээг 4.455.000 төгрөг гэж тогтоосугай. 

            2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч *******г шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

                                            ШҮҮГЧ                                       Д.КӨБЕШ      

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА