Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/05648

 

2024 11 14 1*******4/ШШ2024/0*******4*******

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* *******, ******* давхар, *******10 тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар:10**************72/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, 1******* дугаар гудамж, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар: АК*******113012/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,970,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д. нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр №710707420 тоот цахим зээлийн гэрээ байгуулж, манай компаниас зээл авсан. 2023 оны 0******* дугаар сарын 0-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээнд заасан эргэн төлөх үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд Д.эс үндсэн зээл 1,300,000 төгрөг, хүү 01,34******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,*******37 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал *******,000 төгрөг нийт 1,970,********************* төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ББСБ ХХК-аас хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,970,********************* төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,970,********************* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний

дараа хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлийн 7**************.1,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,970,********************* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.4, 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,4*******4 төгрөгөөс 23,242 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941/-аас 23,242 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР