| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00270/И |
| Дугаар | 149/ШШ2024/00443 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 149/ШШ2024/00443
2024 оны 11 сарын 06 өдөр Дугаар 149/ШШ2024/00443 Мандал сум
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн *******ын ******* баг, *******лын хэсэг *******од оршин суух, ******* овогт *******ийн *******/рд:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн *******ын ******* баг, од оршин суух, ******* овогт гийн /рд:/-д холбогдох
Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сэлэнгэ аймгийн *******ын ******* баг, , байрлах нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 63.4га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Л.*******ийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч с., хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн өмгөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би 1970 онд ногоочин илгээлтээр Сэлэнгэ аймгийн *******анд ирж ажиллаж байгаад 1973-1976 оны хооронд Улаанбаатар хотод Улиастай 016-р цэргийн ангид цэргийн алба хаасан. Тэгээд 1976 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд трактор, комбайны курст яваад 1977 онд төгсөж, өөрийн төрөлх нутаг Сэлэнгэ аймгийн *******анд улсын ногоо бригадад Түмэнбаяр агрономичийн удирдлага дор удирдлага дор трактор, комбайнчаар 1995 оныг хүртэл ажилласан. 1995 онд өмч хувьчлал явагдаж, цомхотголд орсноор, трактороо хүлээлгэн өгөөд 3 жил огт ажил хийгээгүй. Ингээд дараа нь Хөдөө аж ахуйн яамнаас трактор, комбайн барьдаг, газар тариалан эрхэлдэг хүмүүст давуу эрхээр 100 га хүртэл газар эзэмшүүлэх тогтоол гарч, 2018 онд газар эзэмшүүлэх захирамж гарч, 2019.07.02-нд дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэгж талбарын дугаартай, Сэлэнгэ аймгийн *******ын 1-р баг, , байрлах 63.4 га газрыг надад 40 жилийн хугацаатайгаар, үр тариалан, усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн. Ингээд би уг эрхийнхээ дагуу газраа эзэмшээд газар тариалан эрхлэхээр бэлдэж байтал 2020 онд тухайн үед манай сумын Засаг даргын Тамгын газарт Хөдөө аж ахуйн мэргэжилтнээр ажиллаж байсан Н. гэх залуу надтай уулзаж, "би ногоон тэжээлийн үр Хөтөлөөс авдаг юмаа, гэтэл ногоон тэжээлийг ахмад тариаланч, тариалангийн газартай хүмүүст хөнгөлөлттэй үнээр өгдөг юм байна, би таны нэр дээр ногоон тэжээл аваадахъя, танд явдал чирэгдэл болохгүйгээр би амжуулчихна, та надад иргэний үнэмлэхээ өгчих, та надад ногоон тэжээл нэр дээрээ авах итгэмжлэл дээр гарын үсэг зураад л өгчих" гэсэн.
Ингээд тухайн үед би үр тариалан эрхлэх чиглэлээр ажилладаг, харин Н. нь манай сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн байсан учир би түүнд итгээд иргэний үнэмлэхээ өгөөд явуулсан. Ингээд Н. нь миний иргэний үнэмлэхийг аваад, намайг дагуулаад сумын захиргаан дээр очоод ногоон тэжээл миний нэр дээр авах итгэмжлэл гэдэг зүйл дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед надад ногоон тэжээл миний нэр дээр хөнгөлөлттэйгөөр авах итгэмжлэл дээр зуруулж байгаа юмаа л гэж хэлээд надад уншуулалгүй, шууд энд зур гээд гарын үсэг зуруулсан. Тухайн үед Н., газрын даамал Г. 2 байсан. Тэгээд тэр итгэмжлэл гэх зүйл дээр зуруулсан. Ингэхдээ итгэмжлэлийн агуулгыг худлаа тайлбарлаж, намайг хуурч мэхэлж гарын үсэг зуруулсныг би сая 2024 онд л мэдсэн.Ингээд бид газар дээрээ юм тарина гээд явж байтал Н. манай газраас ашиглаад ногоон тэжээл тариад яваад байхаар нь манай эхнэр Б. Н.аас яагаад манай газрыг ашиглаад байгаа юм бэ гэхээр Н. бүр манай эхнэрийн өөдөөс хэрэлдсэн байсан. Тэгэхээр нь манай эхнэр *******ын газрын даамал Г. рүү орж, энэ манай газрыг яагаад Н. ашиглаад байгаа юм бэ гэхэд би мэдэхгүй ээ, танай газар танай нэр дээр л байгаа шүү дээ, танай нөхөр, Н. 2 юун дээр гарын үсэг зураад байсныг би мэдэхгүй гэсэн. Ингээд манай охин М. 2024 оны хавар асууж сурч явсаар миний 63.4 га газрыг Н. өөрийнхөө аав Д. гэх хүний нэр дээр шилжүүлж авсныг мэдсэн.Ингээд бид энэ асуудлыг шалгуулахаар Сэлэнгэ аймгийн *******ын Цагдаагийн хэлтсийн Х.Мөнхбат гэх хүнд гомдол гаргасан. Гэтэл энэ асуудал шалгагдсаар 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 67-р прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан. Ингэхдээ намайг өөрөө 2020 онд Н.д газрын эрх шилжүүлэх итгэмжлэл олгосон байна. Энэ итгэмжлэлийн дагуу Н. нь өөрийн аав Д.д газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь би 2020 онд Н.д газрын эрх шилжүүлэх итгэмжлэл хийж өгөөгүй, зөвхөн миний нэр дээр хөнгөлөлттэй нөхцөлөөр ногоон тэжээл авах л эрх өгсөн. Надад ингэж л тайлбарлаж гарын үсэг зуруулсан. Мөн тэр итгэмжлэл гэх зүйлийг нотариатын эрхтэй хүн дээр ч хийгээгүй. Газрын , Н. 2 л байж байгаад тэгж тайлбарлаад л зуруулсан. Би учрыг нь тэгж л ойлгосон. Иймд 2020.04.21-ний өдрийн Итгэмжлэл гэх зүйлийг Н. намайг хуурч мэхэлж зуруулсан, өөрөөр хэлбэл хууран мэхэлж надтай хэлцэл хийсэн, мөн энэ хэлцлийн агуулгын би ноцтой төөрөгдсөн учир энэ итгэмжлэл нь миний хүсэл зоригийн илэрхийлэл биш юм. Иймд Н.ын намайг хууран мэхэлж зуруулсан итгэмжлэл гэх зүйлийг үндэслэн Н. нь өөрийн аав Д. рүү миний 63.4 га газрыг шилжүүлж авсан тул энэхүү хэлцэл нь ч хүчин төгөлдөр бус бөгөөд Д. нь уг газрын хууль бус эзэмшигч юм.
Иймд бусдын хууль бус эзэмшлээс би өөрийн эзэмшлийн газраа гаргуулж, эзэмших эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Иймд 2020.04.21-ны өдрийн Л.*******, Н. нарын хооронд хийгдсэн "Итгэмжлэл" гэх нэртэй итгэмжлэлээр төлөөлүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Сэлэнгэ аймгийн *******ын 1-р багийн , байрлах, нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 63,4 га газрын эзэмшигчээр Л.******* намайг тогтоон хариуцагч Д.д уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр рүү шилжүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би 2016 онд сумын засаг даргын шийдвэрийн дагуу хөдөө аж ахуйн журмаар 63.4 га газрыг эзэмшсэн юм. намайг та надад хандан туслаач би ногоон тэжээлийн үрийн зээл авах гэсэн юм гэхээр нь за гээд ногоон тэжээлийн үр авах гэрээнд гарын үсэг зурж байна гэж бодоод нэг бичиг дээр гарын үсэг зурсан. нь өөрийн ажил албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж миний итгэлийг эвдэж хуурч мэхлэн миний газрыг авч аавдаа өгсөн гэгийг сая мэдсэн. Тиймээс итгэмжлэлийг хүчингүй болгож газрыг минь буцаан олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Л.*******оос тус шүүхэд иргэн Д. болон Н. нарт холбогдуулан гаргасан иргэн Л.*******оос 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцож Сэлэнгэ аймгийн *******, 1 дүгээр баг, , 101 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн бүртгэлийн Э-130300131 дугаарт бүртгэгдсэн 63.4га талбайн хэмжээтэй газрын эзэмшигчээр нэхэмжлэгчийг тогтоолгож, тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч Д.д даалгах тухай шаардлагатай нэхэмжлэлийн тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна.
Татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлан мэтгэлцэж оролцох болно. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон уу гэжээ.
Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын засаг даргын тамгын газарт 2009 оноос би байгаль хамгаалагчаар анх ажилд орсон юм. Тэгээд би байгаль хамгаалагчаар ажиллах явцдаа энэ 63,4 га газар энэ пойлийг хараад авах талаас нь хөөцөлдөж эхэлсэн юм. Тэгээд 2012, 2013 оноос эхлээд манай энэ пойлийн хажуу талд манай хадлангийн талбай байдаг юм. Тэгээд хадлангийн талбай руугаа явах замаараа л энэ пойлийг хараад энэ ерөөсөө хүн амьтан юм тарьдаггүй олон жил өнжчихсөн, тийм атаршчихсан пойль байгаад байдаг юм. Тэгээд би 2014, 2015 оны хавьцаа би газрын даамалтай уулзсан юм. Тэгээд энд ийм пойль байна. Ерөөсөө хүн эзэмшиж ашиглахгүй, юм тарихгүй байгаад байна. Би энийг авбал яаж авах вэ гэхэд энэ пойль ерөнхийдөө Сүмбэр сумын нутагт ордог юм. Төв аймгийн Сүмбэр сумын нутагт ордог учраас чи авах боломжгүй гэсэн. Би өөрөө энийг хөөцөлдөөд байршил тогтоогчоор эцсийн цэг тавиад *******ын нутагт орж байна гэдгийг нь өөрөө олж тогтоосон. Тэгээд уг талбайг авахаар хөөцөлдөөд явж байхад 2018 онд сумын иргэдийн хурлын тогтоол гарсан. Давуу эрхээр 18, 19 хүнд энэ газар эзэмшүүлэх тогтоол хамгийн сүүлд нь энэ ******* гэдэг хүн байсан. Тэгээд би энэ ******* гэдэг хүнтэй уулзаад би энэ газрыг авах гэсэн юм, таны нэр дээр авчхаад буцаагаад би өөр дээрээ шилжүүлээд авчихъя. Тэгээд та бид нэг нутгийн улсууд та надаа тусал, би танд чадах чинээгээрээ туслах юм байвал дэмжиж тусалъя гэж ярилцаад тохирсон. Тэгээд 2018 оны 11 сард ******* дээр сумын засаг даргын захирамж гарсан юм. Энэ 64 га газрыг авахад би зохих журмын дагуу бүхий л зүйлийг нь хөөцөлдөөд өөрөө кадастрын зургийг нь хийлгээд бүх л юмаа би өөрөө л хийсэн. ******* ах тухайн үед бараг надаа юу өгснөө ч бараг тэр үед мартсан уу яасан. Тэгээд юу ч хөөцөлдөөгүй. Тэгээд би 2019 онд энэ газрыг би өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах талаар ярилцах гэж гэрт нь очиж ******* ахтай уулзаад би энэ газраа таны нэр дээрээс шилжүүлж авъя. Хоёулаа нотариат оръё гээд би цуг нотариат ороод шилжүүлж авсан. Бүх зүйл нь хуулийн дагуу л хийгдсэн. Тухайн үед нотариат хийж байсан тэр хууль эрх зүйн мэргэжилтэн гэдэг хүн бас энийг тайлбарлаж өгсөн юм. ******* гуайд өөрөө ч тэр талаар их сайн ойлгож байсан. Тэгээд шилжүүлээд авсан хойно сүүлд энэ жилээс янз янзын юм яриад яваад байгаа. Би бас ******* гуайд бас туслах үедээ тусалж байсан. Манай охиныг ажилд оруулаад өг гээд 2021 онд шиг санаад байна. Энэ коронагын үед би охиныг нь би өөрөө Бороо-гоулд компанийн орон нутгийн ажилтан хийдэг. Би охиныг нь Бороо-гоулд компанид үйлчлэгчээр оруулахаар ярьж Зүүнхараад 13 хоног тусгаарлагддаг байсан юм. Охин нь өөрөө Зүүнхараад ирээд алга болоод ажилдаа очоогүй. Бас Бороо-гоулд компаниас нэг сумын арван таван ногоочдод хүлэмж олгосон. 6х20 харьцаатай. Би энэ үед бас ярьж хөөцөлдөж өгөөд ******* гуайд нэг хүлэмжийг нь авч шийдүүлж өгч л байсан. Одоо ч ******* гуай тэр хүлэмждээ ногоогоо тариад л байж байгаа. Тэгээд тэр нэхэмжлэгч дээр манай эхнэр лүү уурлаж загнасан гэж би эхнэртэй нь юу ч яриагүй. Эхнэр нь л над руу уурлаж загнаж хашхичиж ярьсан. Би энэ газрыг анх авахаар хөөцөлдөж байхад ******* гуай нэр дээрээ бичиг баримтыг гаргуулахыг зөвшөөрөөгүй бол би өөр хүн гуйгаад авчхаж болох л байсан. Аж ахуйн нэгж байгуулаад авчхаж болох л байсан. Тэгээд ******* гуайг л зөвшөөрсөн болохоор аль болох түргэн шуурхай бүтээх гэсэн. Тэгээд би энэ тариа тарих явцдаа энэ газрыг олон жил өмчилчихсөн. Тийм атаржсан газар чулууг нь зөндөө түүсэн. Хашаа хороо барьсан. Тэр арван есөн оноос хойш гэвэл яг л энэ газрыг зориулалтынх нь дагуу л ашиглаад л явж байгаа. Тэгээд одоо ******* гуай сая бас ингээд ярьж байна. 2016 онд газрын тушаал гарсан гэж яриад байна 2016 онд газрын тушаал ч гараагүй 2018 онд ерөнхийдөө 2018 оны 11 дүгээр сард анх захирамж нь гарсан байгаа. Тэгээд намайг анх очиж уулзахад би 100га газартай тэрэнд битгий хүрээрэй гэсэн. Анх намайг очиж уулзахад ******* гуайд 100га газар байгаагүй. Би ******* гуайтай хоёр л уулзсан. Эхний уулзахдаа би нэг газар авах гэсэн юм таны нэр дээр авчхаад буцаагаад авъя гэж нэг уулзсан. Дараа нь нэг уулзахдаа би газраа шилжүүлж авъя гэж нэг уулзсан. Тэгээд л хоёр л удаа уулзсан байх. Тэгээд энэ олон жил энэ газрыг боловсруулж зөндөө хөрөнгө мөнгө хүч зарцуулсан хойно гэнэт энэ жилээс ухаан орсон юм шиг энэ газар байгаа нь надад ч гэсэн гомдолтой байна гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Н.д 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Сэлэнгэ аймгийн *******ын ******* баг, , 101 тоотод байрлах 63.4 га газрын эзэмшигчээр тогтоолгож, хариуцагч Д.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д. нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д. нь хариуцагч Н.д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эдлэх бүх эрх, үүргийг олгосон итгэмжлэлийг олгожээ./хх-ийн 105 дугаар хуудас/
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.2.7 дахь хэсэгт заасан шаардлага ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон ба хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэн хэлэлцэхээс татгалзаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцов.
Нэхэмжлэгч Л.******* нь Сэлэнгэ аймгийн *******ын ******* баг, , 101 тоотод байрлах 63.4га газрыг үр тариа, усалгаагүй тариалангийн зориулалтаар Сэлэнгэ аймгийн *******ын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №А/208 дугаартай захирамжтай, иргэний газар эзэмших эрхийн № дугаартай гэрчилгээгээр тус газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшиж эхэлсэн байна./хх-ийн 12-13 дугаар хуудас/
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. ...гэж зааснаар нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Н.д мөн хуулийн 62.3 дэх хэсэгт төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ ...гэж зааснаар өөрийн эзэмшилд байгаа эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг, бусдад шилжүүлэх үйлдэл хийхийг буюу Сэлэнгэ аймгийн *******ын Хараа баг, , 101 тоотод байрлах 63.4га үр тариа, усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмших газрыг хариуцагч Н.д 03 жилийн хугацаагаар итгэмжлэлийн үндсэн дээр олгожээ./хх-ийн 22 дугаар хуудас/
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. ...гэж зааснаар нэхэмжлэгч Л.******* нь өөрийн эзэмшилд байгаа 63.4га газрыг бусдад шилжүүлэх, ашиглуулах эрхийг Н.аар дамжуулан өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон итгэмжлэлийг хийж, тус хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч Н. хүлээн авахаас татгалзаагүй ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2-д Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. ...гэж зааснаар итгэмжлэлийг бичгээр хийж нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Н.д олгосон итгэмжлэлд гарын үсэг зурснаас үзвэл хэлцэл/итгэмжлэл/ хүчин төгөлдөр болсон./хх-ийн 22 дугаар хуудас/
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. ...2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн итгэмжлэлд нэхэмжлэгч Л.*******ийн хариуцагч Н.д олгосон хүсэл зоригийн илэрхийлэл буюу № бүртгэлийн дугаартай, № дугаарын иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг Сэлэнгэ аймгийн *******ын Тамгын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/17 дугаартай Нотариатын үүрэг гүйцэтгэгч томилох тухай тушаалаар тус тамгын газрын Төрийн захиргаа хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн Ж.ийг тус сумын нотариатын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, ажиллаж байх хугацаанд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Н.д 03 жилийн хугацаагаар итгэмжлэл олгохдоо нотариатын бүртгэлийн дэвтрийн 64 дүгээрт нэхэмжлэгч Л.******* нь өөрийн хүсэлтээр хүсэл зоригийн илэрхийлэл болгож итгэмжлэлийг хариуцагч Н.д олгож, бүртгэлийн дэвтэрт гарын /******* гэж/ үсэг зурсан,/хх-ийн 80-81, 83 дугаар хуудас/, газар ашиглах, эрх шилжүүлэх талаар тодорхой ойлгомжтой, бичгийн хэлбэрээр хийгдсэн ба ...Нотариатын үүрэг гүйцэтгэгч Ж. гэрчээр мэдүүлэхдээ: ...Тухайн үед Л.******* нь Н.д уг газрыг ашиглуулах, эрх шилжүүлэх эрх олгож байгаагаа ухамсарлаж ойлгож байсан. Миний бие мөн тайлбарлан өгсөн болно. ...гэх мэдүүлэг/хх-ийн 92-93 дугаар хуудас/ гэх мэдүүлгээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч Л.******* хэнд ямар зорилгоор өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож итгэмжлэл олгож байгаагаа ухамсарлан ойлгож байсан байна./Сэлэнгэ аймгийн *******ын Засаг даргын тамгын газрын архивт үзлэг хийсэн тэмдэглэл-хх-87 дугаар хуудас/
Тиймээс нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Н.д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дугаар зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа ба нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Н. намайг хуурч мэхэлж, төөрөгдөлд оруулж, өөрийн ажил албан тушаалаа ашиглан миний эзэмшил газрыг бусдад шилжүүлж, худалдсан гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт 2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ...гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.
Харин хариуцагч Н. нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй...гэж зааснаар нэхэмжлэгч Л.*******ид түүний хүсэл зоригийн илэрхийлэл болгож газрыг ашиглах, бусдад шилжүүлэх, түүнээс олсон үр шимийг хүртэх хууль ёсны ашиг сонирхлыг шударгаар биелүүлж, тус газрыг худалдан борлуулсны ашиг 10000000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ...нэхэмжлэгч Л.*******ийн хүсэл зоригийн илэрхийлэл болгон хариуцагч Н.д олгосон 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03 жилийн хугацаагаар бичгийн хэлбэрээр хийгдсэн/хүчин төгөлдөр хэлцэл/итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч Н. нь иргэн Д.д 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн *******ын ******* баг, , 101 тоотод байрлах гэрчилгээний № дугаартай, улсын бүртгэлийн № дугаарт бүртгэлтэй 63.4 га газрыг 10000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, төлбөрийг бэлнээр төлж тус 63.4га газрыг Д. нь өөрийн мэдэлд шилжүүлэн авсан, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ....гэж зааснаар худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж төлбөрийг шилжүүлснээр хариуцагч Д.д эд хөрөнгө эзэмших эрх үүсэж, эд хөрөнгө эзэмших шударга эзэмшигч болсон байна./хх-ийн 43-45 дугаар хуудас/
Түүнээс хариуцагч Д. нь нэхэмжлэгч Л.*******ийг хуурч мэхлэх, хүч хэрэглэх замаар эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлж авсан үйл баримт тогтоогдохгүй байгаа бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй. ...гэж зааснаар нэхэмжлэгч Л.******* нь өөрийгөө Сэлэнгэ аймгийн *******ын ******* баг, , 101 тоотод байрлах гэрчилгээний № дугаартай, улсын бүртгэлийн № дугаарт бүртгэлтэй 63.4 га газрын шударга эзэмшигч, өөрийн эд хөрөнгийн эрхийг хууль бусаар бусдад шилжигдсэн гэж үзсэн бол 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 03 жилийн хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор өөрийн эд хөрөнгө эзэмших эрхээ хариуцагч Д.гээс буцаан авахаар шаардлага гаргах эрхтэй байсан боловч энэ хугацаанд ямар нэгэн байдлаар эрхээ сэргээлгэх талаар шаардлага гаргаагүй байна.
Тиймээс нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Д.гээс 63.4га газрыг чөлөөлүүлж өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ алдсан буюу эрхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэг,89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Сэлэнгэ аймгийн *******ын ******* баг, , 101 тоотод байрлах 63.4 га газрын эзэмшигчээр тогтоолгож, хариуцагч Д.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг сануулсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэг,89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******оос хариуцагч Н. олгосон 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сэлэнгэ аймгийн *******ын ******* баг, , 101 тоотод байрлах 63.4 га газрын эзэмшигчээр тогтоолгож, хариуцагч Д.гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ