| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/08817/И |
| Дугаар | 184/ШШ2024/05670 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2024/05670
2024 11 15 *******4/ШШ2024/05670
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* ******* хороолол, ******* ******* гудамж-*******, ******* барилга, давхар, 02 тоот хаягт байрлах, ББСБ ХХК /регистрийн дугаар:671081/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ГП5041510/-д холох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,80,117.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С. нь ББСБ ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, дугаартай цахим дэд зээлийн гэрээг тус тус байгуулан 4,70,000 төгрөгийн зээлийг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч С. нь анх зээл авсан өдрөөс хойш 202 оны 0 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 2,157,*******6.50 төгрөг, хүүгийн төлбөрт 1,14,8.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,1 төгрөг нийт ,51,778 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Иймд С.аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,262,56.28 төгрөг, хүү 461,417.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,11. төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холон гарсан зардал 14,000 төгрөг нийт 1,80,117.62 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ББСБ ХХК нь хариуцагч С.т холуулан 1,80,117.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч нь зээлийн төлбөрийг бүрэн хааж барагдуулсан тул нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч С.т холуулан зээлийн гэрээний үүрэгт 1,80,117.62 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний
дараа хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758.1, дугаар зүйлийн .1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.т холох зээлийн гэрээний үүрэгт 1,80,117.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,00 төгрөгөөс 21,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /1002000041/-аас 21,50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР