Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 19

 

      

 

 

                                                                          

 

 

 

 

2018       01          10                               19

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

******* аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Б-д холбогдох эрүүгийн 1721002010141  дугаартай хэргийг 2017 оны 12  дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 198******* оны 0******* дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, *******5 настай, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, аав, ээжийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг Бумбатын 4-06 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд нь ******* аймгийн ******* сумын шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан. ******* аймгийн ******* сумын шүүхийн 2002 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн *******6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12******* дугаар зүйлийн 12*******.******* дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 201******* оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 201******* оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарынэ 17-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сар 26 хоногийн  хорих ял оногдуулж шийдвэрлэсэн гэх, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Н.Б гэв.  

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин даавууны үйлдвэрийн урд талын хашаанд оршин суух иргэн И.Н-ийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрсэн,

- 2017 оны 09 дүгээр сарын  2*******-ны өдөр  ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг Өлзийтийн 4-04 тоотод оршин суух Д.А-н байшингийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдсан,

Мөн 2017 оны  09 дүгээр сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг Зүтгүүрийн 2-01 тоотод оршин суух иргэн Ч.Б-гийн  гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, зургийн аппарат 1 ширхэг, шаргал өнгийн бугуйвч, Сваровский шитгээтэй хүзүүний зүүлт, хос ээмэг, хүзүүний нарийн мөнгөн зүүлт, 4 ширхэг мөнгөн бөгж, эмэгтэй хүний 1 хос мөнгөн ээмэг, ээмэгний ижил мөнгөн бөгж, шар өнгийн гоёлын ээмэг,  хар өнгийн шигтгээтэй 1 хос ээмэг, цэнхэр өнгийн гоёлын ээмэг зэрэг эд зүйлийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зах дээр архи ууж байгаад Төмөр зам руу хүнтэй уулзахаар явсан. Буцахдаа эзэнгүй айл байхаар нь эхний айлаар орсон. Зурагийн аппарат болон, ээмэг бөгж, хүзүүний зүүлт, бугуйвч зэргийг авч халаасандаа хийчихээд шалан дээр нь утаад өгсөн байсан. Гэнэт эрэгтэй, эмэгтэй хүмүүс орж ирээд цагдаа дуудсан байсан. Гэрийн эзэнд нь байсан....би даавууны үйлвэрийн урд талын айлаас бэлэн мөнгө авах санаатай ороод бэлэн мөнгө байхгүй байхаар нь эргэж гарсан... би тухайн үед байшингийн урд талын цонхыг хагалж орсон... Өлзийтийн хорооллын 4-4 тоот хашаанд байрлах байшингаас бэлэн мөнгө авах санаатай ороод гадаа хүн дуугарч байгаа юм шиг байхаар нь гараад гүйсэн. Урд талын цонхыг хагалаад орсон. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад мөнгөний хэрэг гараад ийм асуудалд орсон... гэв. /хх-ийн 81-87тал/

 

            -Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчимд ажлаа тараад замаараа айлаар ороод иртэл том өрөөний шалан дээр нэг танихгүй хүн унтаж байсан. Гэр доторх сервантны шургуулгуудыг уудалж доторх хэсэг эмх замбараагүй байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удаагүй цагдаа нар ирээд тэр хүнийг барьж авсан, гэр доторх эд зүйлийг бүртгээд гоо сайханы саванд байсан ээмэг бөгж байхгүй болсон байсан, шүүгэнд байсан зургийн аппарат байхгүй байсан. Тэгтэл тэр эд зүйлс тэр унтаж байсан танихгүй хүний халааснаас гарсан... дээрх манайд унтаж байсан хүнийг огт танихгүй. Манай гэрээс Олипик гэж бичиг бүхий зургын аппарат алдагдсан, уг аппаратыг зах зээлийн хашаар, металл бугуйвсийг *******0.000 төгрөг, сваровский шигтгээтэй хүзүүний зүүлт, хос ээмгийг 120.000 төгрөгөөр, хүзүүний мөнгөн зүүлт 25000 төгрөг, 4 ширхэг шар өнгийн шигтээтэй 1 хос мөнгөн ээмэг, мөнгөн бөгжтэй нь 40.000 төгрөгөөр шар өнгийн гоёлын ээмгийг 20.000 төгрөгөөр, хар өнгийн шигтгээтэй 1 хос ээмгийг 20.000 төгрөгөөр цэнхэр өнгийн гоёлын ээмэг, мөн 20.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Мөн манай гэрийн цонхны шилийг хагалсан байсан. 1*******0х120 см хэмжээтэй дан шил байсан. Зах зээлийн ханшаар нь үнэлсэн. Алдагдсан эд зүйлийг бүгдийг хүлээн авсан байгаа...гэжээ.../хх-ийн 54-55тал/

 

            -Хохирогч И.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ...2017 оны 09 дүгээр сарын 2*******-ны өглөө 09 цагийн орчимд гэрээсээ ажил руу явах санаатай гарсан. Тэгээд ажил дээрээ байж байхад /цагийг нь санахгүй байна гэх/ манай хажуу айлын ах Магнай / бүтэн нэрийг мэдэхгүй гэх/ манай ажил руу ирээд танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлэхээр нь удалгүй би 16 цагийн орчимд гэр рүүгээ ороход телевизорын доод талын шургуулга онгорхой байдалтай дотор байсан эд зүйлсийг гаргасан хаалганы цоож эвдсэн байсан... Манай гэрээс алдагдсан эд зүйл байхгүй. Харин манай гэрийн зүүн талын цонхыг хагалсан. Би цонхны шилээ нэхэмжилж байна...гэжээ./хх-ийн 57-58тал/

 

            Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ... Манай хүү Нямхүү 2017 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр залгаад “ гэрт хулгай ороод цонх хагалсан, эд зүйл алдагдаагүй” гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм уу, таньдаг хүн юм уу гэсэн чинь манай хүү тэр хүнийг огт танихгүй гэж хэлсэн. Тэгээд би хэрэг болсоноос 4 хоногийн дараа ******* аймагт гэртээ ирсэн... Манай гэрээс алдагдсан эд зүйл байхгүй... надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэжээ./хх-ийн 60-тал/

 

            Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ...2017 оны  09 дүгээр сарын 2*******-ны 14 цагийн үед гэрээсээ гараад гадуур тоглож байгаад 16 цаг өнгөрч байх үед гэрийнхээ ойролцоо явж байхад манай хашааны арын хаалгаар огт танихгүй хүн орж байгаа харагдахаар араас нь дагаад ороход манай байшингийн урд талын том цонхийг хагалчихсан зогсож байхаар нь хөөё гээд бахирсан чинь хашаа даваад урагшаа гараад тэр хүн гүйчихсэн. Тэгэхээр нь араас  нь хөөгөөд явж байгаад хүнсний саяг дэлгүүрийн хойд талд очоод зогсож байхад нь цагдаа дуудсан юм. Манай гэрээс алдагдсан зүйл байхгүй...гэжээ. /хх-ийн 66 тал/

 

            -Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 22-24 тал/

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25, 28-29, *******2-************** тал/

            -Гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 26-27, *******0-*******1, *******4-*******5 тал/

            -Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн *******8-41 тал/

            -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42 тал/

            -Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 49-51 тал/

            -Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 52, 88, 125 дугаар тал/  

            ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Н.Б ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн.....тал/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-124 тал / зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 2*******-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин даавууны үйлдвэрийн урд талын хашаанд оршин суух хохирогч И.Н-д  эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрсэн,

 

- 2017 оны 09 дүгээр сарын  2*******-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг Өлзийтийн 4-04 тоотод оршин суух хохирогч Д.А-н байшингийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдсан,

 

Мөн 2017 оны  09 дүгээр сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг Зүтгүүрийн 2-01 тоотод оршин суух хохирогч Ч.Б-н  гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, зургийн аппарат 1 ширхэг, шаргал өнгийн бугуйвч, Сваровский шитгээтэй хүзүүний зүүлт, хос ээмэг, хүзүүний нарийн мөнгөн зүүлт, 4 ширхэг мөнгөн бөгж, эмэгтэй хүний 1 хос мөнгөн ээмэг, ээмэгний ижил мөнгөн бөгж, шар өнгийн гоёлын ээмэг, хар өнгийн шигтгээтэй 1 хос ээмэг, цэнхэр өнгийн гоёлын ээмэг зэрэг эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55тал/, хохирогч И.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58тал/, хохирогч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 60тал/, гэрч А.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 22-24 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25, 28-29, *******2-************** тал/, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 26-27, *******0-*******1, *******4-*******5 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн *******8-41 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, ******* аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Б цонхны шилний 12000 төгрөг, хохирогч И.Н вакум цонхны жижиг шил 20.000 төгрөг тус тус төлөөгүй болно.

 

Энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖН8*******0*******1671 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Б эзэмшлээс улсын бүртгэлийн Г0614008507 дугаартай ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Хиймор 8-р гудамж *******2 тоотод гэр бүлийн хэрэгцээний зариулалттай газрыг бүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч  Н.Б ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1-4,  *******6.5, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Н.Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Бг 2 / хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.  

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-с гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 12.000/ /арван хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Б-д, 20.000 /хорь мянга/ төгрөг гаргуулж хохирогч И.Н-т тус тус олгосугай.

 

 5. Шүүгдэгч Н.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Н.Б эзэмшлээс улсын бүртгэлийн Г06140085... дугаартай ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Хиймор 8-р гудамж *******2 тоотод гэр бүлийн хэрэгцээний зариулалттай газрыг /1м2 *******400 төгрөгийн үнэлгээтэй/ бүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн /.............../ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ