Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 118/ШШ2024/0054

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                                батлах тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “Ардчилсан намын Завхан аймгийн хороог бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ардчилсан намын Завхан аймгийн хороог Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Алдархаан сум дахь дахин сонгуульд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий Завхан аймгийн Ардчилсан намын хороог төлөөлж А.*******ы гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... Цаашид уг хэргийг хянан шийдвэрлүүлэх шаардлагагүй нөхцөл байдал үүссэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.******* нь Ардчилсан намын Завхан аймгийн хороог бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ардчилсан намын Завхан аймгийн хороог Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Алдархаан сум дахь дахин сонгуульд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж болохоор заасан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцааж олгохооргүй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ардчилсан намын Завхан аймгийн хороог төлөөлж А.*******ы гаргасан “Ардчилсан намын Завхан аймгийн хороог бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ардчилсан намын Завхан аймгийн хороог Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Алдархаан сум дахь дахин сонгуульд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

                          ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД-ОЧИР