| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/08642/И |
| Дугаар | 184/ШШ2024/05671 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2024/05671
| 2024 11 15 | 184/ШШ2024/05671 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /рд: /-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.******* нь 2003 онд Б.тэй танилцаж улмаар 2005 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтийн 001890 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр охин , 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин нар төрсөн. Анх тэй гэр бүл болоод 1 сарын дараагаас архи ууж гэртээ ирэхээрээ янз бүрийн зан гаргаж доромжлон би Зүүн салаанд эмээгийндээ хэд хоноод нөхөр очиж ахиж тэгэхгүй гэж эргэж авчирч байсан. Тэр үед хүүдээ алдаад сэтгэл санаа тогтворгүй байхад хүнийг ойлгохгүй байдаг байсан. Цаашид засарна гэж энэ хүнтэй гэр бүл болсноос хойш 20 гаран жил хамт амьдарсан байна. Том охин нь жаахан байсан болохоор охиноо бодож уучилдаг байсан сүүлдээ бие махбодид халддаг болсон. Архины хэрэглээ улам нэмэгдэж гэртээ архи уудаг болсон. Сүүлдээ 2 охинтойгоо таарахгүй элдэв янзын зан гаргаж гар хүрдэг болсон. Миний бие ээлжийн 24 цагийн ажил хийдэг болохоор сэтгэл санаа тайван биш дарамттай хэцүү ажлаа хийж байгаа учир цаашид хамт амьдрах боломжгүй байгаа тул өргөдөл гаргаж охинтойгоо тайван амьдрахыг хүсэж байна. Хүүхдүүд маань олон удаа сэтгэл санаа болон бие махбодийн хүчирхийлэлд байсан. Миний бие 2 охиныгоо бүтэн амьдралтай, аавтай байлгах гэж маш их хичээсэн боловч цаашид энэ хүний дарамтад байж чадахгүй учраас энэ өргөдлийг бичиж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, бидний хамтран эзэмшдэг үл хөдлөх хөрөнгө тоот гэрчилгээтэй 2 өрөө байр, Приус 30 маркийн автомашиныг бид дөрөвт хуваарилан оногдуулж шийдэж өгөхийг хүсэж байна. гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б. нь өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа дутагдлаа ойлгож цаашид зан харьцаа дутагдалтай зуршлаасаа татгалзан гэр бүлийнхээ төлөө өөрийн чадах зүйлээ хийхийг хүсэж өөрөө уучлалт гуйж цаашид хамт амьдрах хүсэлтэй байгаа учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь хариуцагч Б.тэй эвлэрч, Б. нь өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа дутагдлаа ойлгож цаашид зан харьцаа, дутагдалтай зуршлаасаа татгалзан гэр бүлийнхээ төлөө өөрийн чадах зүйлээ хийхийг хүсэж уучлалт гуйсан, цаашид хамт амьдрах хүсэлтэй байгаа тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.эд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Гэр бүл, тэжээн тэтгэх харилцаатай холбогдуулан зохигчид шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР