| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/08623/И |
| Дугаар | 184/ШШ2024/05679 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2024/05679
2024 ******* 15 184/ШШ2024/056*******9
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, ******* ******* ******* байр, *******8 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ФА900*******2*******42/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ИУ98082*******/-т холбогдох,
ийн гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө. болон түүний эхнэр нарт 2022 онд 600,000 төгрөгийг зээлүүлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй ба утсаар холбогдоход худал хэлэн утсаа тасалсаар өдийг хүрсэн. Иймд Ө.аас үндсэн зээлийн гэрээний үүрэгт 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ө. миний бие 2024 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн дотор 600,000 төгрөгийг нэхэмжлэгч М.*******т төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ө.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн дотор 600,000 төгрөгийг нэхэмжлэгч М.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******58.1-д зааснаар М.*******ын зээлийн гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ө. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн дотор 600,000 төгрөгийг нэхэмжлэгч М.*******т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /1002009009/ тоот данснаас 9,325 төгрөг, хариуцагч Ө.аас 9,325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР