| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00787/И |
| Дугаар | 103/ШШ2024/00655 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2024/00655
| 2024 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 103/ШШ2024/00655 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын 9/1 дүгээр байрны 8 давхарт байрлах, ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,153,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******-******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,153,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Манай байгууллага нь иргэн ******* *******- 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр БЗГ22-3279 тоот барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 504 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэн ******* *******- барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,153,024 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., хариуцагч Б.*******- нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,153,024 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд дараах хуваарийн дагуу:
- 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 384,341 төгрөг,
- 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 384,341 төгрөг,
- 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 384,342 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З., хариуцагч Б.*******- гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,153,024 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******- нь 1,153,024 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 384,341 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 384,341 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 384,342 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15,111 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******- улсын тэмдэгтийн хураамж 15,111 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ