Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 03

 

 

                                 

 

   2023          01           17                                      2023/ДШМ/03

 

 

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Батцоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/363 шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2136000000140 тай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төрийн банкны Ховд салбарт эдийн засагч ажилтай, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 26 од оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* ******* **************, *******: *******

 

            2. Шүүгдэгч ************** нь 2021 оны 6 сарын 17-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол нутаг дэвсгэр "Шүүжийн хотгор" хэмээх газар 61-41 УБЧ улсын тай "Toyota corolla fielder" маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч иргэн ******* амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Ховд аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх: Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад "... хохирогч нас барсан бол түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг... хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилсан тул энэ гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогч 3. Лаурагийн төрсөн эх *******ыг тогтоосон болно

 

5.2 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч ******* нараас гаргасан хүсэлтийг прокурор хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх боломжгүй харин хор уршиг нэхэмжлэх боломжтой бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өгсөн мэдүүлэг болон бичгээр гаргасан хүсэлтдээ "шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй" гэж тус тус дурдсан байдаг.

5.3 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын "...надад нэхэмжлэх зүйл алга байна..." гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас гаргасан ...нэхэмжлэх зүйлгүй..." гэх хүсэлт зэргийг нотлох баримтаар үнэлэн шүүгдэгч ************** нь энэ гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлж барагдуулсан гэж үзсэн, түүнчлэн шүүгдэгч ************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг харгалзан үзэж уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч **************т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 Дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, яллагдагч **************т оногдуулсан хорих ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус гаргаж, гаргасан саналыг шүүгдэгч **************т танилцуулахад, зөвшөөрсөн болно.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар прокуророос ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

5.4 Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй..." гэж заасан болохоос хуний амь нас хохирсон, эсхүл Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан заалт хуульд байхгүй болно

5.5 Гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон л бол тухайн иргэн, хуулийн этгээд заавал хор уршиг нэхэмжлэх ёстой гэж үзэх нь туйлын зөв ойлголт биш болно. Дээрх байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хор уршиг нэхэмжлээгүй тохиолдолд мөрдөгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг заавал хор уршиг нэхэмжлэх ёстой гэж тулгаж мэдүүлэг авч тэмдэглэл үйлдэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих тохиолдол болох тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэл зоригоо илэрхийлж хэлсэн үг, өгүүлбэрийг мэдүүлэг авсан тэмдэглэлд тусгах нь мөрдөгчийн үүрэг юм.

5.6 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь шүүгдэгчид хуулийн хүрээнд прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээгээр ял оногдуулах боломжийг олгож байгаа ойлголт байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хор уршиг нэхэмжлээгүй байна гэж үзэн хуулийн дээрх боломжийг шүүгдэгчийн оролцооноос эс хамаарах нөхцөл байдлын улмаас шүүгдэгчид эдлүүлэхгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нь хуульд нийцэхгүй.

5.7 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан нөхцөл нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн тохиолдолд уг хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн эсэх, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг шүүх хянах ойлголт юм. Хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс хохирогч шүүгдэгч болсон тохиолдолд богино хугацаанд учир зүйгээ олох, бие биеэсээ хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй байх тохиолдол практикт цөөнгүй гардаг тул тэдгээр хүмүүсийг хоорондоо эвлэрч болохгүй, учир зүйгээ олж болохгүй, бие биеэсээ хор уршиг нэхэмжлэхгүй байж болохгүй гэж тулган шаардах нь хууль зөрчсөн үйлдэл болох тул энэ тохиолдлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэл зоригоо илэрхийлсэн бодит байдлаар нь авч үзэх нь зүйтэй гэж дүгнэж байна.

5.8 Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдана" гэсэнд нийцээгүй буюу шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

5.9 Анхан шатны шүүхийн дээрх алдаа нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох тул анхан шатны шүүхийн "Хэргийг прокурорт буцаах" тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт "Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй" гэж заасан тул хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаах нь зүйтэй байна. Учир нь шүүхээс яллагдагч **************ийг шүүхэд шилжүүлж, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, прокурорт буцаасан болно.

5.10 Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 2022/Ш3/363 тай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1  Тухайн үед ар гэрийн гачигдлаар Улаанбаатар хотод очоод буцаж явж байхад золгүй явдал болсон. Бидний хувьд гэр бүлийн асуудал байхгүй. Аав нь охиноо багаас нь маш сайн анхаардаг байсан. Хүүхэд маань улсын олимпиадаас байр эзэлж, их сургуульд тэтгэлэгтэй суралцах боломжтой байсан. Аав нь охиноо СЭЗИС-д сургаж байсан. Гэр бүлийн зарчим маань хүүхдүүдээ сайн хүн болгож өсгөх байдаг. Улаанбаатар хотоос буцах замдаа гэнэтийн явдал болсон. Надад нөхрөөсөө нэхэмжлэх зүйл байхгүй, хүүхдүүд маань бага насны хүүхдүүд байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байгаа гэв.

7.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1 Анх бидний зүгээс прокурорт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Тухайн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн.

7.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 1.1, 1.2-т “... гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ...” гэж заасан. Дугуй хагарсны улмаас гэмт хэрэг гарсан. Мөн ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Учирсан хохирол төлүүлэх гэх асуудал байхгүй байсан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байсан.

7.3 Гэр бүлийн гишүүд хооронд нэг ч төгрөгийн хохирлын асуудал байхгүй, ослын улмаас гэр бүлд нь уй гашуу тохиолдсон. Үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Гэтэл хэрэгт бодит хохирол учирсан зүйл байхгүй. Энэ тохиолдолд хохирол төлбөрийн асуудал яригдахгүй. Хэргийг хялбаршуулах асуудал нь хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх байдаг.

7.4 Шүүгчийн захирамж нь шүүгдэгчийн болон хохирогчийн эрх ашгийг хөндөж байгаа. Хохирогч нь прокурортой уулзаж хохирол төлбөргүй гэдгээ ч илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд орохгүй гэсэн учир нь тэрээр прокурортой уулзахдаа хохирол төлбөргүй гэдгээ илэрхийлсэн байсан. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэсэн эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

9. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

10. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

11. Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 сарын 17-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол нутаг дэвсгэр “Шүүжийн хотгор” хэмээх газар  61-41 УБЧ улсын тай “Toyota corolla fielder” маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч иргэн З.Лаурагийн амь насыг хохироож, авто тээврийн осол гаргасны улмаас зорчигч иргэн З.Лаурагийн амь насыг хохироож, “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэж, иргэн З.Лаурагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

12. Ховд аймгийн прокурорын газраас *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, хэргийг шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

12. Прокурор эсэргүүцэлдээ “...хоорондоо гэр бүлийн хамааралтай хүмүүс хохирогч болон шүүгдэгч болсон тохиолдолд богино хугацаанд учир зүйгээ олох, бие биеэсээ хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй байх тохиолдолд хор уршиг нэхэмжлэхгүй байж болохгүй гэж тулган шаардах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу” гэжээ

12.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар хянахаар  заасан байна.

Гэвч шүүх дээр дурдсан хуулийн заалтыг хэрэгжүүлэхдээ зарим тохиолдолд хэлбэр талаас нь биш агуулга талаас нь хянаж, бодитой хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Тухайлбал шүүгдэгч ******* нь “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэж, уг гэмт хэргийн улмаас түүний төрсөн охин З.Лаурагийн амь нас хохирсон тул мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн эхнэр  *******ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 6 сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...нөхөр *******ийг архи тамхи хэрэглэдэггүй, төлөв даруу, нямбай хүн байгаа юм. Бид хоёрын дунд огт хэрүүл маргаан гардаггүй. ...Гомдол санал алга байна. Би нөхрөөсөө юу нэхэмжлэх бэ? тэр өдрийн гай таарсан юм шиг байна” гэж мэдүүлсэн,

Мөн тэрээр 2021 оны 8 сарын 03-ны өдөр “хохирогч ******* миний бие гомдолгүй, хохирол нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх агуулгатай хүсэлтийг прокурорт гаргаж байсан,

******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн нөхөр шүүгдэгч *******тэй хамтарч охин К.Лаурагийн цогцост задлан шинжилгээ хийлгэх хүсэлгүй байгаа тухайгаа илэрхийлж, 2021 оны 6 сарын 20-ны өдөр, 2021 оны 6 сарын 30-ны өдөр  тус тус хүсэлт гаргаж байсан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дахин мэдүүлэг өгөхдөө “гомдол санал байхгүй, миний хохирлыг барагдуулж өгсөн байгаа, би шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байна.

Гэтэл шүүх дээр дурдсан баримтуудыг “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар нь гэр бүлийн гишүүдээс гадна хоорондоо эвтэй байдаг, шүүдэгчээс хохирол мөнгө нэхэмжлэхгүй, миний хохирол мөнгийг барагдуулж өгсөн байгаа” гэх хохирогчийн мэдүүлэг, байр суурь нь  хөндлөнгийн ямар нэг нөлөөнд автаагүй эсэх талаар дүгнэлт хийж, хохирол төлөгдсөн байх хуулийн шаардлагыг агуулгын хувьд хангасан гэж дүгнэх боломжтой байхад “заавал хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар, түүнийг нь бодитой төлсөн эсэхийг тогтоох ёстой” гэх хэлбэр төдий шаардлага тавьж, хэргийг прокурорт буцаасан байна.

12.2 Нөгөө талаар шүүх хэдийгээр эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэж байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэдэн төгрөгийн хохирол, хор уршиг нэхэмжлэх, нэхэмжилсэн хохирлын зарим хэсгээс татгалзах эсхүл хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй байх хүсэл зоригийг шүүх хүндэтгэх ёстой.

Өөрөөр хэлбэл иргэний хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэдэг зарчим гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэхэд нэгэн адил үйлчлэх учиртай.

Иймд “шүүдэгчээс хохирол мөнгө нэхэмжлэхгүй, миний хохирол мөнгийг барагдуулж өгсөн байгаа” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг шүүх хянахдаа “заавал хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдгээ нотлох баримтаар ирүүл, бас түүнийг нь шүүгдэгч төлж өгсөн гэдгээ нотол гэх агуулгаар хэргийг прокурорт буцаах нь талуудын зарчим нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

12.3 Мөн шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байхад шүүх хуульд заасан хэлбэрийн шаардлага хангуулахаар хэргийг прокурорт буцаасан нь “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

13. Дээр дурдсан үндэслэлүүд нь “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хамаарч байна.

Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан бөгөөд энэхүү хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байна.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг “...хүчингүй болсонд тооцсон” бөгөөд  уг хууль нь 2022 оны 7 сарын 04-ний өдрөөс эхлэн даган мөрдөгдөж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй болсон хэдий ч мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хүчингүй болгох” эрх олгогдсоны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,  

 

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/363 шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх үед шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

           

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

                                                       ШҮҮГЧ                                        Д.КӨБЕШ

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР