Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г*******” ЗБН /РД:5865*******63/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, өмгөөлөгч Ч.У,

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Гуравдагч этгээд:

  • Хаад Б овогт Оын Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:

  • М овогт Цийн Б,
  • Б овогт Нгийн Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, өмгөөлөгч Э.Ж,
  • Б овогт Тын С,
  • Ц.Б, Н.Х, Т.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Ц.Ж,
  • Хиа овогт Үын О, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,
  • Яын Ч, өмгөөлөгч Б.Ч  ын хоорондын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй, болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, өмгөөлөгч Ч.У, гуравдагч этгээд Ү.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гуравдагч этгээд Н.Хгийн өмгөөлөгч Э.Ж, гуравдагч этгээд Н.Х, Ц.Б, Т.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны ийн бичгийн даргаар М.Номин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. *******0************** оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/ дүгээр захирамжаар “Г*******” ЗБН-д гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр, иргэн, аж ахуйн нэгжтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулах эрх олгосон.

1.*******. Хот байгуулалт, хөгжлийн газраас *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1, Г******* нөхөрлөлийн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан.

1.3. “Г*******” ЗБН-өөс *******0************** оны дугаар сарын 06-ны өдрийн 51 тоот албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан “... МЗХ*******0*******1/19-, МЗХ*******0**************/0, МЗХ*******0**************/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргасан байна.

1.4. Хот байгуулалт, хөгжлийн газраас *******0************** оны дугаар сарын 18-ны өдрийн /******* тоот албан бичгээр “... Дээрх даалгаврууд нь Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/4 дүгээр захирамж гарахаас өмнө батлагдсан байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн хариу өгчээ.

1.5. “Г*******” ЗБН-өөс *******0************** оны дүгээр сарын -ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-т холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан *******0************** оны МЗХ*******0*******1/19-, МЗХ*******0**************/0, МЗХ*******0**************/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

1.6. *******0*******4 оны 04 дүгээр сарын -ны өдөр гуравдагч этгээд Ц.Б, Н.Х, Т.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгаас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан ““Г*******” ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А” цогцолбор хороолол”-ын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлага гаргасан.

1.7. *******0*******4 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гуравдагч этгээд Ү.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц болон гуравдагч этгээд Я.Ч аас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан ““Г*******” ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А” цогцолбор хороолол”-ын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлага гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

*******.1. Нэхэмжлэгч “Г*******” ЗБН-өөс тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““Г*******” нөхөрлөл нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******016 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн дүгээр “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай” тогтоолоор Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр дэх 9,4 га газрыг шинэчлэн зохион байгуулахаар болж, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн удирдах хорооны *******016 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлээр “Г*******” нөхөрлөлтэй төслийн хүрээнд баригдах орон сууцны борлуулалтыг дэмжих гэрээ байгуулах ажлыг Нийслэлийн орон сууцны газарт үүрэг болгож шийдвэрлэсэн. Манай нөхөрлөл нь *******016 оны 0******* дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр, ГХ-БЗД-07 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9,4 га “3” хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны зохицуулах хороо гэх мэт төрийн байгууллагуудаас авах шаардлагатай техникийн нөхцөлүүдийг батлуулан авсан. Улмаар *******016 оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр ЕТ-06/*******016 дугаартай ажлын даалгавар батлуулж, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсны дагуу гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 5 блок 16 давхар барилгын ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******013 оны 7/*******9 дүгээр тогтоолоор “Орон сууцны 14 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гадаад, дотоодын бизнесийн байгууллагад танилцуулж, хамтран ажиллах”-ыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон бөгөөд “Г*******” төслийн талбар 9,4 газарт *******016 онд хотхоны загвар зураг /эскиз/-ийг баталсан байтал манай төслийн талбайд давхцуулан *******0************** онд МЗХ*******0*******1/19-, M3X*******0**************/0, M3Х*******0**************/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг баталсан нь Хот байгуулалтын тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-д “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно”, *******4.*******-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно” гэж заасныг зөрчжээ. Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас манай нөхөрлөлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй 9,4 га талбайд давхцуулан архитектур төлөвлөлтийн даалгавруудыг баталсан байгаа нь Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/4 дугаартай “Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх” тухай захирамжийг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.

Хот байгуулалт, хөгжлийн газраас *******0************** онд M3X*******0*******1/19-, M3X*******0**************/0, M3X*******0**************/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг баталсан байгаа талаар олж мэдсэн даруйд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.******* дахь хэсэгт зааснаар “Г*******” нөхөрлөлийн *******0************** оны дугаар сарын 06-ны өдрийн 51 тоот албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт, мөн өдрийн 5******* тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын зүгээс манай гаргасан гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй, харин Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0************** оны дугаар сарын 18-ны өдрийн /******* дугаар албан бичгээр “... иргэн О.Бийн 4ны *******, *******1*******, *******1*******а, *******13, *******14, ************** тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт *******0************** оны МЗХ*******0*******1/19- дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Я.Ч, Ү.О ын 4ны *******, *******98 тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт *******0************** оны МЗХ*******0**************/0 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Н.Х, Ц.Б ын 4ны *******, *******6, ******* тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт *******0************** оны МЗХ*******0**************/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан. хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэх хариу ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацаанд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх архитектур төлөвлөлтийн даалгавруудын улмаас манай нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үүгэжээ.

*******.*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Бийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах шаардлага хэвээр байгаа. О.Б өөрөө зөвшөөрч байгаа. Учир нь Нийслэлийн орон сууц бодлогын газарт *******0************** оны 01 дүгээр сарын *******8-ны өдөр хяналтын хорооны хурал болоод О.Бид тодорхой хэмжээний газрыг тасалж өгсөн. Үүний дагуу О.Бийн айлуудыг орон сууцаар хангахаар гэрээ хийгээд, нэхэмжлэгч талтай зөвшилцөөд барилга барьж байгаа” гэв.

*******.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ““Г*******” ЗБН нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд маргаан бүхий газрыг шинэчлэн зохион байгуулах болсон. Тухайн төсөл, хөтөлбөрт оролцоод Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******016 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн дугаартай газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай тогтоол болон Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн удирдах хорооны *******016 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 1 дугаартай тэмдэглэлээр “Г*******” ЗБН-ийг тухайн төсөлд шалгаруулаад Нийслэлийн орон сууцын газарт үүрэг болгосны дагуу гуравласан гэрээнүүдийг байгуулаад төсөл хөтөлбөрийн ажлаа эхлүүлэхээр болсон. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн удирдах хорооны тэмдэглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын зүгээс *******0************** онд батламж олгосон. Энэхүү батламж нь Баянзүрх дүүргийн 1, 9,4 га газар, 3 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан болохыг баталж батламжийг олгосон. Үүний дагуу *******016 оны 0******* дугаар сараас эхэлж тус 9,4 га газарт дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Эрчим хүчний яамны дэргэдэх бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны зохицуулах газар зэрэг тус тус төрийн байгууллагуудаас авах ёстой техникийн нөхцөлүүдийг батлуулан авсан. *******016 оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр ИТ-06/*******016 дугаартай ажлын даалгаврыг батлуулсан. Тус ажлын даалгавар батлуулж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг мөн авсан. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөөд, барилгажуулах төслийг ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 9.4 га хэсэгчилсэн 3 талбайд нийт 5 блок барилга 16 давхар хүртэл баригдаж байгаа буюу барилгын ажлын гүйцэтгэл нь 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа. 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар хангалттай нотлогдож байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******013 оны 07/*******9 дугаартай тогтоол гарсан. Тус тогтоол нь орон сууцын 14 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гадаад, дотоодын бизнесийн байгууллагад танилцуулаад хамтран ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгож байсан. Үүрэг болгосны дагуу “Г*******” ЗБН-ийн тухайн төсөл хэрэгжүүлэх 9,4 га газар 3 хэсэгчилсэн талбайд давхцуулж гуравдагч этгээд т архитектур төлөвлөлтийн даалгавруудыг баталсан. Өөрөөр хэлбэл, *******0************** оны МЗХ*******0*******1/19, МЗХ*******0**************/004, МЗХ*******0**************/017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг баталсан. Ийнхүү архитектур төлөвлөлтийн даалгавруудыг гэр хорооллын төсөл хэрэгжүүлж байгаа 9,4 га газартай давхцуулж баталсан нь Хот байгуулалтын тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.******* дахь заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно гээд Хот байгуулалтын тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-т “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн талбайд газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад бүх үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар зогсооно” гэж заасан. Хуулийн хориглосон зохицуулалтаас гадна Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/4 дугаартай захирамж гарсан. Энэхүү захирамжаар гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх тухай захирамж гарсан. Тухайн захирамжаар төсөл хэрэгжүүлэх гэж байгаа талбайд давхцуулаад ямар нэг байдлаар хот байгуулалтын үйл ажиллагаа явуулахгүй, зөвшөөрөл олгохгүй гээд хориглосон. Нийслэлийн Засаг даргын *******0************** оны А/4 дүгээр захирамж болон Хот байгуулалтын тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.******* дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Г*******” ЗБН-ийн зүгээс Хот байгуулалт, хотын стандартын газар болон Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шүүхэд гомдол гаргасан. Маргаан бүхий 3 архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах шаардлагаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.*******-т тус тус зааснаар гомдол гаргасан. “Г*******” ЗБН-ийн *******0************** оны дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай албан бичгээр Хот байгуулалт, хотын стандартын газарт мөн өдрийн 5******* тоот албан бичгийг Нийслэлийн Засаг даргад тус тус гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргын зүгээс манай гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй, 30 хоногийн хугацаа дууссан боловч Хот байгуулалт, хотын стандартын газрын *******0************** оны дугаар сарын 18-ны өдрийн /******* дугаартай албан бичгээр маргаан бүхий 3 архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн учраас шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.   

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наас нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******013 оны 7/*******9 дүгээр тогтоолоор “Орон сууцны XIY хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гадаад, дотоодын бизнесийн байгууллагад танилцуулж, хамтран ажиллах”-ыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******016 оны дүгээр тогтоолоор газар шинэчлэн зохион байгуулах “Г” төслийн талбар 9.4 га газрыг тогтоосон. Тус төслийн талбарт *******016 онд тухайн үеийн “Нийслэлийн Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын захиалгаар хийгдсэн “Г нөхөрлөл” хотхоны загвар зураг /эскиз/-ыг баталсан боловч *******0*******1 оныг хүртэл 5 жилийн хугацаанд ******* барилгын суурийн ажил эхлүүлсэн. Тухайн газарт барилга барих хүсэлтүүд ирүүлснийг газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжих эсэх талаарх тодорхойгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд дараах архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан болно. Үүнд:

Иргэн О.Бийн 4 дүгээр гудамжны *******, *******1*******, *******1*******a, *******13, *******14, ************** тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт *******0************** оны МЗХ*******0*******1/19- дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Я.Ч, Ү.О ын 4 дүгээр гудамжны *******, *******98 тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт *******0************** оны МЗХ*******0**************/0 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Н.Х, Ц.Б ын 4 дүгээр гудамжны *******, *******6, ******* тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт *******0************** оны МЗХ*******0**************/01 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус батлагдсан.

Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/ дүгээр захирамжаар “Г” ЗБН-д гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, иргэн аж ахуй нэгжтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулах эрх олгосноос хойш архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг хянан батлагдаагүй байна. Тус газраас нийт 4 удаагийн 3 талт албан уулзалтыг зохион байгуулж, Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн боловч харилцан зөвшилцсөний дараа хурлаар хэлэлцүүлэх санал гарсны дагуу хойшлуулсан. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Саас өгсөн үүрэг даалгаврын дагуу “Г*******” ЗБН, “Т” ХХК-аас ирүүлсэн барилгажилтын төсөл хянан батлуулах хүсэлтийг *******0************** оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Ерөнхий архитекторт танилцуулж зураг төслийг иргэн аж ахуй нэгжийн оролцоог хангуулж барилгажилтын төслийг хянан батлах үүрэг даалгавар өгсөн болно. Иргэн Н.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Нгаас *******0************** оны 05 дугаар сарын 19-ний өдөр нийслэлийн Орон сууцны бодлогын газраас гурван талт албан уулзалтыг зохион байгуулж зөвшилцөлд хүрсний дараа “Г*******” ЗБН, “Т” ХХК-тай холбоотой зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг асуудлууд дээр ямар нэг шийдвэр гаргахгүй байх тухай өргөдөл гомдол ирүүлээд байна. Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас *******0************** оны 05 дугаар сарын *******3-ны өдөр Орон сууцны бодлогын газрын дарга Г.Г*******, “Г*******” ЗБН Б.Н, иргэн Ё.Н ыг байлцуулан албан уулзалтыг зохион байгуулж харилцан зөвшилцсөний дараа эцэслэн шийдвэрлэх боломжтой тухай тайлбар өгсөн байна” гэжээ.

 

Дөрөв. Гуравдагч этгээд ын тайлбар.

4.1. Гуравдагч этгээд Н.Х, Ц.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр 1-1/13330/ бүслэлд, 1 хороонд, Дүүрэг-4 гудамжны *******, *******б, ******* тоот хаягт “Гэр бүлийн хэрэгцээний” зориулалтаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-**************0400, Γ-**************04003*******89, Г-**************040017*******7 дугаарт бүртгэж өмчилсөн, нэгж талбарын 1331*******80, 1331*******, 1331*******89 дугаартай 0.0484 га, 0.057 га, 0.0664 га газруудыг үндэслэн *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдрийн МЗХ*******0**************/01 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектур Н.Ноор иргэн Н.Х, Ц.Б батлуулан авсан байдаг

Нэхэмжлэгч “Г*******” ЗБН нь гуравдагч этгээд Н.Х, Ц.Б архитектурын төлөвлөлтийн даалгавар батлуулан авсны дараа төсөл хэрэгжүүлэх батламжийг *******0************** оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/ дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар авсан байна. Уг захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг иргэн Д.Г, Д.Н гаргасан байгаа. Гуравдагч этгээд болох Н.Х, Ц.Б ын батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгавар нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.*******. Гуравдагч этгээд Т.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй “Г” ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Т.Сын зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан *******0************** оны МЗХ*******0*******1/19-, M3X*******0**************/0, M3X*******0**************/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэг. Н.Х, Ц.Б т *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр М3Х*******0**************/01 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгохдоо тэдгээрийн өмчлөлийн Г-**************0400 /******* тоот, нэгж талбарын дугаар 1331*******80/, Г-**************04003*******89 /*******Б тоот, нэгж талбарын дугаар:1331*******/, Г-**************040017*******7 /******* тоот, нэгж талбарын дугаар 1331*******89/ газруудад олгосон. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/ дүгээр захирамж гарч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр, ГХ-БЗД-07 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9,4 га “3” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг “Г” ЗБН-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилжээ. Н.Х, Ц.Б т архитектур төлөвлөлтийн даалгавар олгосны дараа нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “*******016 оны 0******* дугаар сараас эхлэн ...төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байна” гэж худал тайлбар гаргасан байна.

Хоёр. Мөн нэхэмжлэлийн үндэслэлдээ “...манай нөхөрлөлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй 9,4 га талбайд давхцуулан архитектур төлөвлөлтийн даалгавруудыг баталсан байгаа нь Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/4 дүгээр “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх тухай” захирамжийг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй” гэсэн байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******016 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн дүгээр “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай” тогтоолын 1-д “Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд загвар төсөл болон хэрэгжих иргэдийн санаачлагад үндэслэн “Газар шинэчлэн зохион байгуулах” төслийн талбаруудыг дор дурьдсанаар тогтоосугай.” гээд 1.9-д “Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр дэх газар шинэчлэн зохион байгуулах “Г” төслийн талбар 9.4 га” гэж тогтоосон байдаг.

Дээрх тогтоосон төслийн талбайд О.Бийн *******0*******1 оны дүгээр сарын *******9-ний өдрийн М3Х*******0*******1/19- дугаартай 4 дүгээр гудамжны *******, *******1*******, *******13, *******14, ************** тоот хаягт байршилтай газрын архитектур төлөвлөлтийн даалгавар, Я.Ч, Ү.О ын *******0************** оны 03 дугаар сарын 0*******-ны өдрийн М3Х*******0**************/0 дугаартай 4 дүгээр гудамжны *******, *******98 тоот хаягт байршилтай газрын архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн Н.Х, Ц.Б бидний *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдрийн М3Х*******0**************/01 дугаартай 4 дүгээр гудамжны *******, *******б, ******* тоот хаягт байршилтай газрын архитектур төлөвлөлтийн даалгавруудыг тус тус баталсан.

Ийнхүү олгохдоо Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/4 дүгээр захирамж батлагдахаас өмнө дээрхи иргэдийн М3Х*******0*******1/19-, M3X*******0**************/0, M3X*******0**************/01 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврууд батлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, архитектур төлөвлөлтийн даалгаврууд батлагдсаны дараа А/4 дүгээр захирамж батлагдсан бөгөөд нэхэмжлэгчийн дурьдсан үндэслэл нь үндэслэлгүй байна.

Гурав. Гуравдагч этгээд Т.Сын хувьд Ц.Баас Г-**************0400 дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, дүүрэг 4 гудамжны ******* тоот бүхий 484 мкв талбайтай, 186473165******* нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газрыг *******0************** оны 08 дугаар сарын *******5-ны өдрийн 3440 дугаар “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний дагуу өмчлөлдөө шилжүүлсэн авсан. Гуравдагч этгээд Н.Х нь Г-**************04003*******89 дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, дүүрэг 4 гудамжны *******Б тоот бүхий 570 мкв талбайтай, 1864 нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газрыг *******0************** оны 08 дугаар сарын *******5-ны өдрийн 3441 дугаар “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний дагуу Т.Сд шилжүүлсэн. Мөн Н.Х нь Г-**************040017*******7 дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, дүүрэг 4 гудамжны ******* тоот бүхий 664.69 мкв талбайтай, 186473**** нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газрыг *******0************** оны 08 дугаар сарын *******5-ны өдрийн 344******* дугаар “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний дагуу Т.Сд шилжүүлсэн. Дээрх 3 газарт олгогдсон *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр МЗХ*******0**************/01 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар нь зохих журмын дагуу хүсэлтээ өгч, хуулийн дагуу олгогдсон.

Дөрөв. “Г*******” ЗБН-ийн зүгээс *******0************** оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1******* дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Ст “Гомдол шийдвэрлүүлэх тухай” албан бичиг хүргүүлсэн байна. Тус албан бичигт “...тус төслийн сонгосон талбай дээр давхардуулан *******0*******1 оны дүгээр сарын *******9-ний өдөр иргэн Бийн, *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр иргэн Н.Хгийн, *******0************** оны 03 дугаар сарын 0*******-ны өдөр иргэн Я.Ч, Ү.Оын нэр дээр тус тус архитектур төлөвлөлтийн даалгавар дугаар олгоод байна. Энэхүү мэдээллийг төслийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх хүсэлтийг *******0************** оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргахдаа мэдсэн болно" гэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий 3 архитектур төлөвлөлтийн даалгавруудыг батлагдсаныг *******0************** оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр мэдсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж, мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.*******-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зохицуулсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.3. Гуравдагч этгээд Ү.О, Я.Ч нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд “Г” ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Ү.О, Я.Ч ын зүгээс дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч “Г” ЗБН нь хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газрын даргын баталсан *******0************** оны МЗХ*******0*******1/19-, M3X*******0**************/0, M3X*******0*******1/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь гуравдагч этгээд Ү.О, Я.Ч т *******0************** оны 03 дугаар сарын 0*******-ны өдрийн МЗХ*******0**************/0 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгохдоо тэдгээрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-**************040080, Г-**************04007*******89 дугаарт бүртгэсэн, нэгж талбарын 1331300*******14, 1331300*******43 дугаартай 0.045 га, 0.05 га газруудад олгосон нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ *******016 оны 0******* дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр, ГХ-БЗД-07 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9.4 га “3” хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа гэх боловч Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.1, 14.7.*******.в-д зааснаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/ дугаартай захирамжаар батламжилсан байгаа нь нэхэмжлэгч *******016 оны 0******* дугаар сараас эхлэн төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа гэдэг тайлбар нь үгүйсгэгдэж байгаа юм.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зохицуулсан бөгөөд тодорхой үе шат бүхий харилцаа юм. Өөрөөр хэлбэл хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх саналыг иргэн, хуулийн этгээд холбогдох хууль, журмын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргах, тухайн шатны Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргах, хэрэв төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч хуулийн этгээдийн санал хүлээн авах, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа хамаардаг. Тийм ч үүднээс *******016 оноос гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх санал гаргаж байсныг төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байсан гэж тайлбарлах нь холбогдох хууль, журамд нийцэхгүй билээ. Учир нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “төсөл хэрэгжүүлэгч” гэж энэ хуулийн 4.1.-д заасан төслийг хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсан хуулийн этгээдийг гэж заасан бөгөөд гуравдагч этгээд Ү.О, Я.Ч т архитектур төлөвлөлтийн даалгавар олгох үед гурван талт гэрээ байгуулагдаагүй байсан учир тухайн үед нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэгч гэж үзэх боломжгүй юм. Тиймээс гуравдагч этгээд нь өөрийн өмчлөлийн газар дээр зохих хууль, журмын дагуу архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулан авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэж үзэхээргүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Г” ЗБН нь ямар нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа болон барилга барьж байсан гэдэг нь тогтоогдохгүй байдаг. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын захиалгаар *******016 оны 04 дүгээр сарын *******0-ны өдрийн ЕТ-06/*******016 дугаартай ажлын даалгавар батлагдсан, Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-ын захиалгаар хийгдсэн “Г нөхөрлөл” хотхоны загвар зураг /эскиз/-ыг баталсан, *******017 оны МЗХ*******017/ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь У.Э ын 14 хүний өмчлөлийн газрыг үндэслэн 5500 м.кв талбайд, 160 айлын орон сууцны барилга баригдахаар батлагдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн ажлыг эхлүүлсэн гэдэг нь баримтаар үгүйсгэгдэж байгаа болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ: “...Хот байгуулалт, хөгжлийн газраас манай нөхөрлөлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй 9.4 га талбайд давхцуулан архитектур төлөвлөлтийн даалгавруудыг баталсан байгаа Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/4 дугаартай “Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх” тухай захирамжийг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй...” гэжээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******016 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн дүгээр “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай” тогтоолын 1-д “Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд загвар төсөл болон хэрэгжих иргэдийн санаачлагад үндэслэн “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбаруудыг дор дурдснаар тогтоосугай”, 1.9-д “Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр дэх газар шинэчлэн зохион байгуулах “Г” төслийн талбар 9.4 га” гэж тогтоосон. Энэхүү тогтоосон төслийн талбар дээр Я.Ч, Ү.О ын *******0************** оны 03 дугаар сарын 0*******-ны өдөр МЗХ*******0**************/0 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/4 дугаартай “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд зөвшилцснөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх тухай” захирамж батлагдахаас өмнө гуравдагч этгээдийн МЗХ*******0**************/0 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан учир нэхэмжлэлд дурдсан Нийслэлийн Засаг даргын А/4 дугаартай захирамжийг зөрчсөн гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.4. Гуравдагч этгээд О.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Г*******” ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байна. “Г*******” нөхөрлөл нь *******0************** оны дүгээр сарын 0*******-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хот байгуулалт. хөгжлийн газрын даргын баталсан *******0************** оны М3Х*******0*******1/19-, M3X*******0**************/0. М3Х*******0**************/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах” шаардлагыг гаргажээ.

Тус нөхөрлөлөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан *******0*******1 оны МЗХ*******0*******1/19- дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн О.Бийн 4 дүгээр гудамжны *******, *******1*******, *******1*******a, *******13, *******14, ************** тоот хаягтай, өмчлөх эрхтэй газар дээр батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар мөн боловч манай компани "Г*******" нөхөрлөлтэй харилцан тохиролцож энэхүү архитектур төлөвлөлтийн даалгавраас зөрүүтэй хоёр барилгыг барьж байгаа, МЗХ*******0*******1/19- дугаартай даалгаврын хүчинтэй хугацаа дууссан бөгөөд зайлшгүй шинээр дахин батлуулах шаардлага үүссэн тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нөхөрлөлөөс гаргасан шаардлагын дагуу М3X*******0*******1/19- дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг ийнхүү хүчингүй болгосноор "С" компанийн үйл ажиллагаанд аливаа саад учрахгүй, бидний хууль ёсны ашиг сонирхол аливаа байдлаар зөрчигдөхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

4.5.Гуравдагч этгээд Ү.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тайлбарлахдаа манай хуулийн этгээд *******016 оны 1******* дугаар сараас эхлэн тус нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцуулах, төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан гэдэг үндэслэлийг заадаг. Гэтэл Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон тус хууль нийцүүлэн гаргасан журамд зааснаар ямар тохиолдолд, хэзээ төсөл хэрэгжүүлэгч болох талаар тодорхой заагаад, тусгаж өгсөн. Мөн тус хуулийн 14 дүгээр зүйлд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зохицуулсан, ямар шат дараалалтай явах талаар зааж өгсөн. Ийм шат дараалалтай ажиллагаа байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал *******016 оноос эхэлж төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад явж байгаа гэдэг боловч *******0************** оны 03 дугаар сард Нийслэлийн Засаг даргаас төсөл хэрэгжүүлэгчийн батламж олгосон байдаг. Тэр цаг хугацаанаас хойш төсөл хэрэгжүүлэгчээр шалгасан гэж ярихаас бус *******016 оноос төсөл хэрэгжүүлэгчээр шалгасан гэж ярих нь хууль, эдийн засгийн асуудал гэж тайлбарлаад, тухайн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэдэг асуудалтай холбогдуулж нэхэмжлэл гаргаж байна нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Г*******” ЗБН  барилгын үйл ажиллагаа явуулсан юм уу эсхүл төсөл хэрэгжүүлж байгаа юм уу гэдэг талаар нотолсон баримт байхгүй. Дурдвал Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын захиалгаар *******016 оны 04 дүгээр сарын -ны өдрийн ажлын даалгавар батлагдсан байдаг. Үүнийг өөрсдөө батлуулсан гэж тайлбарлаад байдаг. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар хийгдсэн эскиз зураг байдаг. Мөн МЗХ *******0176-16 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг н.Э ын 14 хүний өмчлөлийн газрыг үндэслээд 5500 мкв талбайд 160 айл орон сууцын барилга барихаар батлагдсан ерөнхий төлөвлөгөөний даалгавар байдаг. Үүнийг өөрсдөө батлуулсан мэт үндэслэлдээ зааж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4.6. Гуравдагч этгээд Н.Хгийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “3 архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болгуулъя гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч тал өөрсдийгөө иргэдийн төлөөллийн байгууллага, нөхөрлөл, иргэд дундаас байгуулсан нөхөрлөл, албан ёсны эрхтэй гэж тайлбарладаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******0******* оны 01 дүгээр сарын *******9-ний өдрийн *******3/0******* дугаартай тогтоолоор Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам гэж байгаа. Энэхүү төсөлд иргэдийн газар өмчлөгч иргэн иргэдийн төлөөллийн байгууллагын гишүүн байх эрхтэй байна гэдэг зохицуулалттай. Гэтэл “Г*******” ЗБН нь ах дүү, аав ээж, ах дүүгээс 3 гишүүнтэй нөхөрлөл байгаа. Дүрэм, журмыг харвал ямар ашиг сонирхолтой, яаж иргэдийн газрыг авч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэрээр өөрсдөдөө ашиг олох сонирхолтой байгаа талаар шүүх анхаарч үзэх нь зүйтэй байх.

Нэхэмжлэгч анх шүүхэд *******0************** оны дүгээр сарын **************-ны өдөр нэхэмжлэл гаргаад, бид архитектур төлөвлөлтийн даалгаврыг *******0************** оны дугаар сарын 06-ны өдрийн 51 тоот албан бичгээр Хот байгуулалт, хотын стандартын газарт урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргаад мэдлээ гэж тайлбарладаг. Гэтэл Хот байгуулалт, хотын стандартын газрыг хариуцагчаар татаад архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэл гаргаж байгаа бол дээд шатны захиргааны байгууллагууд буюу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргах ёстой. Гэтэл Хот байгуулалт, хотын стандартын газарт 51 дүгээр албан бичиг гээд урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргах тухай гэдэг бичигт бид хөөн хэлэлцэх хугацаагаа үүнээс тоолно гэж тайлбарладаг ч ******* дугаар хавтаст хэргийн 185 дугаар талд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хуулбар үнэн даруулж ирсэн баримтууд дунд *******0************** оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1******* тоот албан бичгээр гомдол шийдвэрлүүлэх тухай гээд энэхүү архитектур төлөвлөлтийн даалгаврууд зөрчөөд байна гэдэг талаар бичээд, хүчингүй болгуулах агуулгатай гомдлыг гаргасан байдаг. 7 сарын дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзэхгүй хэрэг үүсгэсэн нөхцөл байдал байна.

Бид *******0************** оны 03 дугаар сарын 0*******-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулъя гэж маргадаг. Нэхэмжлэгчийн зүгээс архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсанаас хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж тайлбарлаад байдаг, гэтэл өнөөдөр хүчинтэй байх хугацаанд нэхэмжлэл гаргаад, хугацаа нь дуусгавар болсон байхад нэхэмжлэлийн шаардлага нь хүчингүй болгуулах агуулгатай яваад байж болох эсэх асуудал зайлшгүй яригдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэх асуудлыг анхаарч үзэх нь зүйтэй.

Гуравдагч этгээдүүдийн зүгээс *******0************** оны А/4, А/ дүгээр захирамжуудын өөрсдийн газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. А/4 дүгээр захирамж гарснаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу бид үргэлжлээд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах гэхэд боломжгүй нөхцөл байдал үүссэн, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчинтэй байдал алдагдсан нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотой хүчингүй болгох архитектур төлөвлөлтийн даалгаврын хугацааг сунгуулъя, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудыг дурдаад явахад Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа материал байхгүй байгаа учраас түр хойшлуулж байна гэдэг агуулгаар яваад байдаг нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзсэн нь зүйтэй байх.

Нэхэмжлэл гаргах эрх яг хэзээ үүсдэг юм бэ? “Г*******” ЗБН гэдэг энэ нөхөрлөл хэзээ үүссэн юм бэ? гэдэг асуудал яригдана. *******0************** оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/ дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч ын зүгээс *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр энэхүү архитектур төлөвлөлтийн даалгаврууд батлагдсан. Дахин төлөвлөлт явуулъя, төслийн талбайг баталъя гэдэг шийдвэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан. Үүний дагуу төслийн талбар дахь газар өмчлөгч иргэн нь төслийн шаардлага болон бүтцийн ерөнхий төлөвлөгөөнд нийт орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж болно гэж заасны дагуу батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу энэхүү архитектур төлөвлөлтийн даалгаврууд батлагдсан. Бие даасан шаардлагад дурдаад байгаа А цогцолборыг төсөл хөтөлбөр баталснаас хойш буюу *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдөр үргэлжлүүлэн батлуулсан байгаа. Биднийг архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж байх үед төлөвлөгдчихсөн орон сууц, орон сууцын зориулалтаар төлөвлөөд явж байсан. Төсөл хөтөлбөрт нийцүүлээд Хот байгуулалт, хотын стандартын газраас архитектур төлөвлөлтийн даалгавруудыг авсан. Иймд эрх үүсээгүй байсан этгээд өмнө нь олгогдсон байсан нь хууль хүчин төгөлдөр байсан энэхүү акттай маргаад байгаа нь хууль ёсны хувьд зохимжгүй, хууль бус байна.

Нийт 9,4 га газар манай 3 газрыг уг нь 3 архитектур төлөвлөлтийн даалгавруудтай газрыг хассан байдлаар батлуулсан бол өнөөдөр маргах шаардлага байхгүй байна. Иймд давхцуулсан байдлаар төсөл хэрэгжүүлэгчийн шалгаруулсан батламжийг гаргаад үргэлжлүүлээд явсан нөхцөл байдал байгаа.

О.Бийн шүүхэд ирүүлсэн тайлбаруудтай холбоотой нийт төслийн 9,4 гад газартай давхацсан 3 архитектур төлөвлөлтийн даалгавар байдаг. Н.Х, Т.С тай холбоотой архитектур төлөвлөлтийн даалгавар, Ү.О, Я.Ч тай холбоотой архитектур төлөвлөлтийн даалгавар, Ц.Бт холбогдох архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэхэмжлэгч “Г*******” ЗБН буюу түүний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа хувьцаа эзэмшигч н.Нтай тохиролцсон, ашиглалтад оруулж байгаа барилгатай холбоотой талбай өгье гэх тохиролцоотой нөхцөл байдлын улмаас шаардлага өгөөд байгаа. Гуравдагч этгээд Ц.Бын хувьд гуравдагч этгээд Н.Хгийн газар луу үргэлжлээд барилгаа оруулаад барьсан, өөрт нь архитектур төлөвлөлтийн даалгавар байхгүй. Байхгүй бол ашиг сонирхлын хувьд өөрт нь илүү байгаа учраас ийм тайлбар юм өгч байгаа. Хэрэв нөхцөл байдлуудаас харвал нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх хэзээ үүссэн юм бэ? Эрх үүсээгүй байх үед өмнө хүчин төгөлдөр байсан актуудтай маргаад байгаа. Мөн 9,4 га газар өмчлөх эрх бүхий иргэдийн ашиг сонирхолд хөндөгдөж байгаа архитектур төлөвлөлтийн даалгавартай өмчлөх эрхтэй этгээдүүдийн өөрсдийн газарт өмч хөрөнгөө оролцуулаад орон сууц, барилгаа бариад явах боломжийг хайж байгаа, гэтэл бүх зүйлийн эзэн байх ёстой гэх байдлаар хандаж байгаа нөхцөл байдлыг анхаарах нь зүйтэй” гэв.

 

Тав. Бие даасан шаардлага, түүний үндэслэл

5.1. Гуравдагч этгээд Н.Х, Ц.Б, Т.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М бие даасан шаардлагын үндэслэлдээ: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******016 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн дүгээр “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай” тогтоолын 1-д “Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд загвар төсөл болон хэрэгжих иргэдийн санаачлагд үндэслэн “Газар шинэчлэн зохион байгуулах” төслийн талбаруудыг дор дурдсанаар тогтоосугай” гээд 1.9-д “Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр дэх газар шинэчлэн зохион байгуулах “Г” төслийн талбар 9.4 га” гэж тогтоосон байдаг. Ийнхүү дээрх тогтоолын дагуу Н.Х, Ц.Б нь *******0************** оны 0******* дугаар сарын 08-ны өдөр өөрсдийн өмчлөлийн Г-**************0400 дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, дүүрэг 4 гудамжны ******* тоот бүхий 484 м.кв талбайтай, 1864**** нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газар, Г-**************04003*******89 дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, дүүрэг 4 гудамжны *******5 тоот бүхий 570 мкв талбайтай, 186473***** нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газар, Г-**************040017*******7 дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, дүүрэг 4 гудамжны ******* тоот бүхий 664.69 м.кв талбайтай, 1864731**** нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газар дээр архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахаар Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт гаргасан байдаг.

Улмаар *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр МЗХ*******0**************/01 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгохдоо Н.Х, Ц.Б ын өмчлөлийн Г-**************0400 /******* тоот, одоогийн нэгж талбарын дугаар 1864731****, хуучнаар нэгж талбарын дугаар 1331*******80/, Г-**************04003*******89 /*******6 тоот, одоогийн нэгж талбарын дугаар 18647****, хуучнаар нэгж талбарын дугаар 1331*******/, Г-**************040017*******7 /******* тоот, одоогийн нэгж талбарын дугаар 186473****, хуучнаар нэгж талбарын дугаар 1331*******89/ газруудад олгосон. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******0******* оны 01 дүгээр сарын *******9-ний өдрийн *******3/0******* дугаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг батлах тухай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.4-д “Төслийн талбар дахь газар өмчлөгч иргэн төслийн шаардлага болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж болно” гэж заасны дагуу дээрх архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байдаг. Гэтэл архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсны дараа буюу *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас “Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1, “Г*******” ЗБН-ийн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан байх бөгөөд тус төсөлд гуравдагч этгээд Ц.Б, Ц.Х ын газрыг ногоон байгууламж байхаар төлөвлөсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас “Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1 “Г*******” ЗБН-ийн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төсөл нь илт хууль бус байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар зохицуулсан. Иймд “Г*******” ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

5.*******. Гуравдагч этгээд Н.Х, Ц.Б, Т.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М бие даасан шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Бие даасан шаардлагын хувьд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******016 оны дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн 1 нутаг дэвсгэрт газар шинжлэн зохион байгуулах “Г*******” ЗБН-ийн төслийн талбар 9,4 га гэж тогтоосон байдаг. Тус тогтоосон газарт Ц.Б, Н.Х *******0************** оны 0******* дугаар сарын 08-ны өдөр өөрсдийн өмчлөлийн Г**************04 дугаартай ******* тоот 484 мкв талбайтай өмчлөх эрхтэй газар, Г**************043*******89 дугаар бүхий *******Б тоот өмчлөх эрхтэй газар, Г**************0417*******7 дугаартай өмчлөх эрхийн дугаартай ******* тоот тус тус газарт архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахаар Хот байгуулалт, хотын стандартын газарт хүсэлт гаргасан.

*******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдрийн МЗХ*******0**************/017 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг Ц.Б, Н.Х ын өмчлөлийн тус газарт олгосон байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******0******* оны 01 дүгээр сарын *******9-ний өдрийн 3*******/0******* дугаартай Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмыг батлах тухай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар төслийн талбар дахь газар өмчлөгч иргэн төслийн шаардлага, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж болно гэж заасны дагуу архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байдаг. Гэтэл архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсны дараа *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдөр Хот байгуулалт, хотын стандартын газраас Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Г*******” ЗБН-ийн А цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан байх бөгөөд тус төсөлд гуравдагч этгээд Ц.Б, Н.Х ын газарт ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсны дараа “Г*******” ЗБН төслийн талбар батлуулсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасны дагуу *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн Хот байгуулалт, хотын стандартын газрын гаргасан А цогцолбор хорооллын барилгажилтын төсөл нь илт хууль бус байна гэж үзэж байна. Иймд “Г*******” ЗБН-ийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн А цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хотын стандартыг газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргаж байна” гэжээ.

5.3. Гуравдагч этгээд Ү.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц болон гуравдагч этгээд Я.Ч аас бие даасан шаардлагын үндэслэлдээ: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******016 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн дүгээр “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай” тогтоолын 1-д “Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд загвар төсөл болон хэрэгжих иргэдийн санаачлагд үндэслэн “Газар шинэчлэн зохион байгуулах” төслийн талбаруудыг дор дурдсанаар тогтоосугай” гээд 1.9-д “Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр дэх газар шинэчлэн зохион байгуулах “Г” төслийн талбар 9.4 га” гэж тогтоосон байдаг. Дээрх тогтоолын дагуу Я.Ч, Ү.О нь өөрсдийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-**************040080, Г-**************04007*******89 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 1331300*******14, 1331300*******43 дугаар бүхий өмчлөх эрхтэй газар дээр архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахаар Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт гаргасан байдаг. Улмаар дээрх хүсэлтийн дагуу *******0************** оны 03 дугаар сарын 0*******-ны өдөр МЗХ*******0**************/0 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******0******* оны 01 дүгээр сарын *******9-ний өдрийн *******3/0******* дугаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг батлах тухай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.4-д “Төслийн талбар дахь газар өмчлөгч иргэн төслийн шаардлага болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж болно” гэж заасны дагуу дээрх архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байдаг. Гэтэл архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсны дараа буюу *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас “Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1, “Г*******” ЗБН-ийн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан байх бөгөөд тус төсөлд гуравдагч этгээд Я.Ч, Ү.О ын газарт барилга байгууламж байхаар төлөвлөсөн байна. “Г*******” ЗБН-ийг Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/ дугаартай захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан байхад үүнээс урьд олгогдсон *******0************** оны 03 дугаар сарын 0*******-ны өдрийн М3Х*******0**************/0 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий гуравдагч этгээд ын газарт “Г*******” ЗБН-ийн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг давхцуулан баталсан нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас “Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1, “Г*******” ЗБН-ийн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төсөл нь илт хууль бус байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар зохицуулсан. Иймд “Газрын эзэн бая нзүрх” ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож өгнө γγ” гэжээ.

5.4. Гуравдагч этгээд Ү.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц бие даасан шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд Ү.О, Я.Ч дараахь бие даасан шаардлагыг гаргасан. “Г*******” ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн А цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хотын стандартын газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг ил хууль бус болгохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан. Тус шаардлагыг дараахь үндэслэлээр гаргаж байгаа. Ү.О, Я.Ч нь өөрсдийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г**************040080, Г**************047*******89 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхтэй газарт архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахаар Хот байгуулалт, хотын стандартын газарт хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу *******0************** оны 03 дугаар сарын 0*******-ны өдөр МЗХ*******0**************/004 дугаартай дахин төлөвлөлтийн даалгаврыг олгосон байдаг. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******0******* оны 01 дүгээр сарын *******9-ний өдрийн *******3/0******* дугаартай Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар төслийн талбар дахь газар өмчлөгч иргэн төслийн шаардлага болон хэсэгчилсэн мөрдөн хөдөлгөөнд нийцсэн орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж болно гэж заасныг үндэслэж архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргасан. Гэтэл тухайн архитектур төлөвлөлтийн даалгаварт давхцуулж “Г*******” ЗБН-ийн А цогцолбор хорооллын барилгачдын төслийг баталсан талбайд гуравдагч этгээд Ү.О, Я.Ч ын газарт барилга байгууламж барихаар төлөвлөсөн. Газраа өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой зөрчиж байгаа асуудал байна. Иймд барилгажилтын төслийг баталж байгаа нь ямар нэг хууль тогтоомж, эрх зүйн үндэслэлийг заагаагүй. Өмнө нь архитектур төлөлтийн даалгаврын дагуу олгосон талбайг дахин баталгаажуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 47  дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус байна гэж үзэж байгаа. Иймд “Г*******” ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн А цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хотын стандартын газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болгохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

Зургаа. Хариуцагчаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбар, татгалзал.

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наас гуравдагч этгээд ын бие даасан шаардлагад холбогдуулан бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ““Г нөхөрлөл”-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Ц.Б, Ц.Х, Т.С болон Я.Ч, Ү.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц ын гаргасан “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан тус газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******016 оны дүгээр тогтоолоор “Газар шинэчлэн зохион байгуулах “Г” төслийн талбар 9.4 га” газрыг тогтоосон. Тус төслийн талбарт *******016 онд тухайн үеийн “Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын захиалгаар хийгдсэн “Г нөхөрлөл” хотхоны загвар зураг /эскиз/-ыг баталсан боловч *******0*******1 оныг хүртэл 5 жилийн хугацаанд ******* барилгын суурийн ажил эхлүүлсэн. Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/ дүгээр захирамжаар “Г” ЗБН-д гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, иргэн аж ахуй нэгжтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулах эрх олгосноос хойш архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдаагүй байна. Тухайн газарт барилга барих хүсэлтүүд ирүүлсний дагуу *******0************** онд иргэн О.Бийн 4 дүгээр гудамжны *******, *******1*******, *******1*******a, *******13, *******14, ************** тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт *******0************** оны МЗХ*******0*******1/19- дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Я.Ч, Ү.О ын 4 дүгээр гудамжны *******, *******98 тоот хаягтай өмчлөх эрхтэй газарт *******0************** оны МЗХ*******0**************/0 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Н.Х, Ц.Б ын 4 дүгээр гудамжны *******, *******б, ******* тоот хаягтай өмчлөх эрхтэй газарт *******0************** оны МЗХ*******0**************/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг тус тус баталсан.

Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/4 дүгээр захирамжийн 1 дэх хэсэгт /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршилд төсөл хэрэгжүүлэгч эрх бүхий хуулийн этгээд болон түүнтэй зөвшилцсөнөөс бусад иргэн, хуулийн этгээдэд барилгын Архитектур, төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байх/ гэж заасан боловч гуравдагч этгээд болох иргэдэд олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврууд нь тус бүр дээрх захирамжуудаас цаг хугацааны хувьд өмнө батлагдсан байна. Нэхэмжлэгч ын өмчлөх эрхийн гэрчилгээтэй газарт архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь “Г” ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан тус газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.5.6-д заасан нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь Тодорхойгүй байх тул нэхэмжлэгч ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

 

Долоо. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд ын бие даасан шаардлагад гаргасан тайлбар.

7.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У гуравдагч этгээд ын бие даасан шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гуравдагч этгээдүүдийн гаргасан бие даасан шаардлагуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Гуравдагч этгээд *******0************** онд архитектур төлөвлөлтийн даалгавраа эхэлж батлуулсан байхад “Г*******” ЗБН нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлчихлээ гэдэг үндэслэлийг гаргаад байгаа. Тус үндэслэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг *******016 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/ дүгээр захирамж байгаа.

*******0*******1 оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн тус захирамжаар “Г*******” ЗБН-ийн тухайн Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэрт 9,4 га газар 3 хэсэгчилсэн талбай газрыг дахин төлөвлөн барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгчээр уламжилж шалгаруулсан Нийслэлийн Засаг даргын захирамж байгаа. Тухайн захирамжтай холбоотой гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсэж байсан нь тухайн захирамжийг хүчингүй болгуулах. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4668 дугаартай шүүгчийн захирамж болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******0*******3 оны 06 дугаар сарын **************-ны өдрийн 0560 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч иргэдийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдгийг баталсан ба тухайн Нийслэлийн Засаг даргын А/4*******9 дүгээр захирамж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээр байгаа.

“А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хотын стандартын газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус гэдгийг тогтоолгох гээд байгаа. *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн хүчингүй болгох гээд байгаа шийдвэр яг аль шийдвэр гэдэг нь тодорхойгүй. Тус барилгажилтын төсөлд Хот байгуулалт, хотын стандартын газрын баталсан гээд гарын үсэг зурж, тамга дарсан шийдвэрийг хүчингүй болгуулъя гээд байх шиг байна. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар тухайн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй тохиолдол буюу захиргааны акт, захиргааны гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг тус шүүхэд гаргах ёстой. Илт хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа барилгажилтын төслийг баталсан шийдвэр гээд байгааг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын төсөлд баталсан гэж гарын үсэг зурсан байгаа гарын үсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч иргэдэд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, мөн тухайн илт хууль болохыг тогтоолгох гээд байгаа шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжүүдийг агуулахгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, захирамжилсан буюу гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн захиргааны актын шинжүүдийг агуулаагүй байна. Иймд гуравдагч этгээдүүдийн гаргасан бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 1 дүгээр зүйлийн 1.*******-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоод, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Найм. Гуравдагч этгээд ын бие даасан шаардлагад гаргасан тайлбар,

8.1. Гуравдагч этгээд О.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б бие даасан шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Ц.Б, Н.Х, Т.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь энэхүү хэрэгт холбогдуулан “Г*******” ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

“Г*******” нөхөрлөл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлгөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн шийдвэрээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн “3” хэсэгчилсэн талбай болох төслийн 9.4 га талбарт төсөл хэрэгжүүлэгчээр *******016 онд хууль ёсоор батлагдсан. Энэхүү шийдвэрийн дагуу хууль, журмын дагуу манай байгууллага нь зөвшилцөж *******0************** оны 01 дүгээр сарын *******8-ны өдөр Хяналтын хорооны хурлаар энэхүү асуудлыг хэлэлцүүлж, харилцан тохиролцож барилгаа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгуулан хамтран ажиллаж байна. Хяналтын хорооны хурлын шийдвэрийг харилцан биелүүлж “Г*******” ЗБН нь *******0*******3 оны 03 дугаар сарын *******-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас батламж авсан, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, түүнийг дагаж гарсан дүрэм, журмуудад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд тул гуравдагч этгээд ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шаардлагад дурдсан “47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн эрх зүйн дүгнэлт буруу байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох иргэн Н.Х, Ц.Б ын нэр дээр *******0************** онд гарсан М3Х*******0**************/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий 4 дүгээр гудамжны *******, *******б, ******* тоот хаягтай өмчлөх эрхтэй газрууд нь манай компанийн барьсан барилгаас ******* хүрэхгүй метрээс эхэлж 60 орчим метр зайтай дуусаж байгаа тул тус газар дээр өндөр давхрын орон сууцны барилга баригдвал барилга хоорондын зайн норм дүрмийг зөрчих магадлалтай юм.

Түүнчлэн нөхөрлөлийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд бие даасан шаардлага гарсан этгээдүүд нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, түүнийг дагаж гарсан журамд нийцүүлэн манай байгууллага шиг тохиролцох бүрэн боломж бөгөөд “А” цогцолбор хорооллын төлөвлөлтөд барилгаа тусгуулах эрх нь тэдэнд нээлттэй байгаа гэж үзэж байна. “Г*******” нөхөрлөлийн “А” цогцолбор хорооллын төлөвлөлтөд “С” ХХК-ийн барьсан хоёр барилгыг геодезийн хэмжилтэд үндэслэн зүй ёсоор тусган баталсан нь манай компанийн ашиг сонирхолд нийцсэн байгаа бөгөөд энэхүү хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг цуцалснаар манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөр байгаа тул хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа “Г*******” ЗБН-ийн төслийг баталсан энэхүү шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлүүлэхийг хүсэж байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэжээ.

8.*******. Гуравдагч этгээд Ү.О, Я.Ч бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд “Г” ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Ц.Б, Ц.Х, Т.С ын гаргасан бие даасан шаардлагатай танилцаад гуравдагч этгээд Я.Чын зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Гуравдагч этгээд Ц.Б, Ц.Х, Т.С нь Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч, дэмжиж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******016 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн дүгээр “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай” тогтоолын 1-д “Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд загвар төсөл болон хэрэгжих иргэдийн санаачлагад үндэслэн “Газар шинэчлэн зохион байгуулах” төслийн талбаруудыг дор дурьдснаар тогтоосугай” гээд 1.9-д “Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр дэх газар шинэчлэн зохион байгуулах “Г” төслийн талбар 9.4 га” гэж тогтоосон.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******0******* оны 01 дүгээр сарын *******9-ний өдрийн *******3/0******* дугаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг батлах тухай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.4-т “Төслийн талбар дахь газар өмчлөгч иргэн төслийн шаардлага болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж болно” заасны дагуу гуравдагч этгээд Ү.О, Я.Ч бид өөрсдийн өмчлөлийн газарт орон сууц барихаар төлөвлөж улмаар Хот байгуулалт, хөгжлийн газарт архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу *******0************** оны 03 дугаар сарын 0*******-ны өдрийн МЗХ*******0**************/0 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. Гэтэл бидэнд олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсны дараа *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас “Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 1, “Г” ЗБН-ийн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан байна. Энэхүү батлагдсан барилгажилтын төсөлд гуравдагч этгээд Ү.О, Я.Ч ын өмчлөлийн газрыг ногоон байгууламж байхаар төлөвлөсөн байна. Энэ нь М Улсын Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул гуравдагч этгээд ын гаргасан бие даасан шаардлагыг дэмжиж байна. Иймд Ц.Б, Ц.Х, Т.С ын гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “Г*******” ЗБН-өөс “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан *******0************** оны МЗХ*******0*******1/19-, МЗХ*******0**************/0, МЗХ*******0**************/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- *******016 оноос хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа,

- Нийслэлийн засаг даргын *******0************** оны А/4 дугаартай захирамжийг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлан маргасан.

*******. Гуравдагч этгээд Ц.Б, Н.Х, Т.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгаас “Г*******” ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А” цогцолбор хороолол”-ын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ,

- Өөрийн өмчлөлийн газартаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******0******* оны 01 дүгээр сарын *******9-ний өдрийн *******3/0******* дугаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг батлах тухай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтыг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгавар авсан байхад уг газарт давхцуулан “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болно гэж,

3. Гуравдагч этгээд Ү.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц болон гуравдагч этгээд Я.Ч аас “Г*******” ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А” цогцолбор хороолол”-ын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ,

- Өөрийн өмчлөлийн газарт барилгажуулах хүсэлт гаргасныг хүлээн авч МЗХ*******0**************/0 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон атлаа уг газарт давхцуулан а хорооллын барилгажилтын төслийг баталсан нь өмчлөх эрхийг зөрчиж байгаа,

- Уг шийдвэрт ямар нэг хууль зүйн үндэслэлүүд заагаагүй тул илт хууль бус захиргааны акт болно гэх агуулгаар тайлбарлан маргасан.

4. Маргааны үйл баримтын тухайд:

4.1.      Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******016 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн дугаартай тогтоолын 1 дэх заалтад “нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд загвар төсөл болон хэрэгжих иргэдийн санаачлагад үндэслэн “Газар шинэчлэн зохион байгуулах” төслийн талбаруудыг доор дурьдсанаар тогтоосугай” гэсний 1.9-д “Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр дэх Газар шинэчлэн зохион байгуулах “Г” төслийн талбар, 9,4 га” гэжээ.

4.*******. Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргаас *******016 оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр “Г******* нөхөрлөл” төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын ЕТ-06/*******016 тоот даалгавар, хотхоны эскиз зургийг баталсан байна

4.3. *******016 оны 05 дугаар сарын -ны өдөр “Г*******” ЗБН /хуучнаар ББН/ нь “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-тай  16/01 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

4.4. Хот байгуулалт, хөгжлийн газраас Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэрт, 1-*******, бүсчлэлд

a. *******017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр МЗХ*******017/ тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг У.Э ын 5500 мкв газарт олгосон, ингэхдээ нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******016 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн дугаартай тогтоолыг иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах Г******* хотхоны төслийн 9,06 га газрыг үндэслэв гэсэн байх ба *******0************** оны 01 дүгээр сарын -ний өдөр 00*******54 тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ У.Э ын 14 иргэнд олгосон(1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх талд).

б. 1 хороолол, 14 дүгээр сургуулийн урд талд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрх бүхий нэгж талбарын 133*******, ,,, 133130041*******, дугаар бүхий газруудад МЗХ*******0*******1/19- дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг иргэн О.Бид,

в. Дүүрэг 4 дүгээр гудамжны *******, *******б, ******* тоот хаягт байрлах нэгж талбарын 1331*******80, 1331*******, 1331*******89 дугаартай газрын өмчлөх эрхийг үндэслэн *******0************** оны 0******* дугаар сарын **************-ны өдөр МЗХ*******0**************/01 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг иргэн Н.Х, Ц.Б т,

г. Дүүрэг 7 дугаар гудамжны *******, *******98 тоот хаягт байрлах нэгж талбарын 1331300*******14, 1331300*******43 дугаартай газрын өмчлөх эрхийг үндэслэн *******0************** оны 03 дугаар сарын 0*******-ны өдөр МЗХ*******0**************/0 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг иргэн Я.Ч, Ү.О т тус тус олгосон байна.

 

5. “Г*******” ЗБН-ийн хувьд,

а. Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/ дүгээр захирамжаар “Г*******” ЗБН-д гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр, иргэн, аж ахуйн нэгжтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулах эрх олгосон.

б. Хот байгуулалт, хөгжлийн газраас *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1, Г******* нөхөрлөлийн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталжээ.

в. “Г” ЗБН-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон талаар нэхэмжлэгч болон хариуцагчаас аливаа баримтыг гаргаж ирүүлээгүй.

 

6. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн “А” цогцолбор хорооллын төслийн талбай болон дээрх 4.4 дэх хэсэгт дурьдсан архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий талбай нь мөн дээрх 4.1 дэх хэсэгт дурьдсан газар шинэчлэн зохион байгуулах “Г төсөл”-ийн талбайд багтаж байгаа болох нь Хот байгуулалт, хөгжлийн газраас *******0*******3 оны 1******* дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн лавлагаа, хавсралт зургаар тогтоогдов(3 дугаар хавтаст хэргийн *******7-160 дэх талд)

7. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа дараах төрөлтэй байна”, 1*******.1.3-т “гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах”, 1*******.1.4-т “гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах” гэж, 17 дугаар зүйлийн 17.1-д “Гэр хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл болон газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэлгээг өсгөх зорилгоор инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихад зориулж иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газрыг дахин зохион байгуулна”, 17.*******-т Иргэн, хуулийн этгээд нь хувь нийлүүлсэн талбайг өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газраас хувь нийлүүлж бий болгоно”, 17.3-т “Өмчлөл, эзэмшлийн газраар хувь нийлүүлэх асуудлыг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна” гэж тус тус заажээ.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл, хариуцагч байгууллагаас гуравдагч этгээдүүдэд архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд гарсан хууль тогтоомжид нийцсэн акт гэж үзэхээр байна. Учир нь:

8.1. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах нь хууль зүйн хувьд ялгаатай ойлголтууд байх ба дээрх 4 дэх хэсэгт дурьдсан үйл баримтууд нь гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд, харин 5 дахь хэсэгт дурьдсан үйл баримтууд нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаанд хүрээнд хэрэгжсэн гэж үзэхээр байна.

8.*******. Харин гуравдагч этгээдүүдэд олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгаврууд нь тэдний өмчлөлийн газарт нэхэмжлэгч хуулийн этгээдийг *******0************** онд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдахаас өмнө олгогдсон байх тул маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавруудын улмаас нэхэмжлэгчийн хувьд зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.  

8.3. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын *******4-ний өдрийн А/ дүгээр захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг “… дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч”-ээр батламжилснаас хойш тус хуулийн этгээдийн төсөл хэрэгжүүлэгчийн эрх хэрэгжих тул энэхүү шийдвэрээс өмнө олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулахаар “төсөл хэрэгжих боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

9. Нэхэмжлэгч талаас “тухайн газарт дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрх манай нөхөрлөлд *******016 онд анх олгогдсон хэмээн тайлбарлах боловч,

9.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******016 оны 0******* дугаар сарны 08-ны өдрийн дугаартай тогтоолоор тогтоосон Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр дэх Газар шинэчлэн зохион байгуулах “Г төслийн талбар” нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлан төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах” гэж заасан иргэдийн хурлын эрх хэмжээний хүрээнд гарсан, зөвхөн төсөл хэрэгжих байршлыг тогтоосон агуулгатай болохоос бус нэхэмжлэгч хуулийн этгээдэд төсөл хэрэгжүүлэх эрх олгосон агуулгагүй байна.

9.*******. Мөн Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын *******016 оны 04 дүгээр сарын *******0-ны өдөр ЕТ-06/*******016 тоот Баянзүрх дүүргийн 1, Г******* нөхөрлөл төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгавар баталсан нь мөн нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар гэж үзэхээргүй байна(******* дугаар хавтаст хэргийн 79-80 дахь талд).

9.3. Учир нь, дээрх ажлын даалгаврын дагуу “Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын захиалгаар *******016 онд “М*******” ХХК-ийн гүйцэтгэсэн Г******* нөхөрлөл хотхоны эскиз зураг зурагдсан, эдгээр баримт бичгүүдэд “Г*******” ЗБН-ийг төсөл хэрэгжүүлэгчээр тодорхойлсон аливаа бичиглэл байхгүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээд нь төслийн нэртэй ижил нэртэй байгаа нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэрэгжүүлэгч гэж үзэх үндэслэл болохгүй.

9.4. Түүнчлэн

9.4.1. “Г төсөл”-ийн талбар тогтоогдох болон тус төслийн ажлын даалгавар, эскиз зураг батлагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *******0******* оны 01 дүгээр сарын *******9-ний өдрийн *******3/0******* дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ийн 1.3.1-т “Газар шинэчлэн зохион байгуулах гэж иргэн өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтцийн газрыг хувь  нийлүүлэн гаргаж хөрөнгө оруулах, хөрөнгө босгох нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоонд үндэслэн хэрэгжүүлэх төслийг” гэж, 1.3.4-т “Иргэдийн төлөөллийн байгууллага гэж газар шинэчлэн зохион байгуулах төслийн бэлтгэл болон төсөл боловсруулах үе шатанд Газар өмчлөгч, эзэмшигч иргэдийн түр зөвлөл хэлбэртэй, төсөл хэрэгжүүлэх болон төгсгөлийн үе шатанд хуулийн этгээдийн аль нэг хэлбэрээр ажиллах төслийн талбар дахь газар өмчлөгч, эзэмшигчийн төлөөллөөс бүрдсэн гишүүддээ үйлчлэх сайн дурын байгууллагыг”, 1.3.7-д “Төслийн талбар гэж газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон газрыг” гэж, 1.3.9-д “Төсөл хэрэгжүүлэгч гэж төслийг хэрэгжүүлэх иргэдийн төлөөллийн байгууллага, хөрөнгө оруулагч, бусад оролцогч талуудыг”, 3.1.1-д “Газар өмчлөгч бүр Иргэдийн төлөөллийн байгууллагын гишүүн байх ба саналын нэг эрхтэй” гэж тус тус зохицуулсан(3 дугаар хавтаст хэргийн 98-6 дахь талд),

9.4.*******   “Г*******” ЗБН /хуучнаар ББН/, “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ ын хооронд байгуулагдсан *******016 оны 05 дугаар сарын -ны өдрийн 16/01 дугаартай хамтран ажиллах гэрээний 4.1.3.1.3-т “Захиалагч нь ББН учраас иргэдийн оролцоог бүрэн хангаж ажиллах үүрэгтэй байх бөгөөд иргэд болон оршин суугчдыг идэвхжүүлэх, мэдлэг мэдээллээр хангах сургалтад хамруулах ажлыг нийслэлийн холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна” гэж заасан,

9.4.3. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх *******014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/ББН/-ийн хэлбэрээр байгуулагдсан боловч хуулийн этгээдийн хэлбэрийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/ЗБН/-ийн хэлбэрээр өөрчилсний төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан,

9.4.4. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0*******1 оны дүгээр сарын 17-ны өдрийн 03/3767 тоот албан бичигт “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн *******013 оны 7/*******9 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр тогтоосон. Мөн ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн *******0161 оны дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн 1ны нутаг дэвсгэр дэх газар шинэчлэх зохион байгуулах Г төслийн талбарыг гэр хорооллын дахин төлөвлөлт хийх талбартай давхцуулан тогтоосон. Иймд дээрх шийдвэрүүдэд хамаарах Баянзүрх дүүргийн 1ны гэр хорооллын хэсэгт газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжих эсэх болон гэр хорооллын дахин төлөвлөлт хийх төлөвлөгөө байгаа эсэх талаар тодруулгыг яаралтай ирүүлж хамтран ажиллана уу” гэсэн,

9.4.5. Орон сууцны дэд бүтцийн газрын *******0*******1 оны дүгээр сарын *******3-ны өдрийн *******/887 тоот албан бичигт “... “Г” нөхөрлөлөөс *******0*******1 оны дугаар сарын 1*******-ны өдрийн ************** тоот албан бичгээр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтол давхардсан талаар гомдол ирүүлсэн. Иймд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр болсон” гэсэн,

9.4.6. Мөн энэхүү шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.1, 4.*******-т заасан баримт бичгийг агуулгаас тус тус үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулахад газар эзэмшигч, өмчлөгч иргэдийн өөрсдийнх нь оролцоог хангах зорилгоор байгуулагдсан боловч энэ зорилго хангагдаагүй гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэхээр байна.

9.4.7. Улмаар нийслэлийн Засаг даргаас *******0************** оны 03 дугаар сарын *******4-ний А/ дүгээр захирамжаар хот суурин, газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны өөр нэг төрөл болох гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Г” ЗБН-ийг батламжилжээ.

 

. Нийслэлийн Засаг даргын *******0************** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/4 дүгээр захирамжаар “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршилд төсөл хэрэгжүүлэгч эрх бүхий хуулийн этгээд болон түүнтэй зөвшилцсөнөөс бусад иргэн, хуулийн этгээдэд барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрөл олгохгүй байх” гэж шийдвэрлэсэн байх ба энэ нь гуравдагч этгээдүүдэд маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаварууд олгогдсон болон дээрх 9.4.7-д дурьдсан шийдвэр гарахаас цаг хугацааны хувьд хойно байх тул нэхэмжлэгч талын “...А/4 дугаартай захирамжийг зөрчсөн” гэх тайлбар мөн үндэслэлгүй.

. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн Хот байгуулалт, хотын стандартын газар/хуучнаар Хот байгуулалт, хөгжлийн газар/-т холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан *******0************** оны МЗХ*******0*******1/19-, МЗХ*******0**************/0, МЗХ*******0**************/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

1*******. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Гэр хороололд инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, тохижилт хийх, эдийн засаг, нийгэм, байгаль орчны зохистой харьцааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулна”, 18.*******-т “Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ” гэж заасан.

13. Хариуцагч, Хот байгуулалт, хотын стандартын газар/хуучнаар Хот байгуулалт, хөгжлийн газар/ нь нэхэмжлэгч “Г” ЗБН-ийн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдөр батлахдаа дахин төлөвлөн барилгажуулахаар өмнө шийдвэрлэсэн буюу архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн газартай давхцуулсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд гуравдагч этгээдүүдэд олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон, цуцалсан аливаа шийдвэрийг хариуцагчаас гаргаагүй байна. 

14. Энэ тохиолдолд өмнө нэгэнт олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий талбайд нэхэмжлэгч хуулийн этгээдийн барилгажилтын төсөл хэрэгжих боломжгүй учраас уг төслийг баталсан шийдвэрийн давхцал бүхий хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт байх тул гуравдагч этгээдүүдийн “*******0******* оны 01 дүгээр сарын *******9-ний өдрийн *******3/0******* дугаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг батлах тухай тогтоолын 5.4-т “Төслийн талбар дахь газар өмчлөгч иргэн төслийн шаардлага олон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж болно” гэсэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн” гэх бие даасан шаардлага үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.*******, 6.3.13, 6.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.1.3, 1*******.1.4, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.*******, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Ц.Б, Н.Х, Т.С, Ү.О, Я.Ч аас Хот байгуулалт, хотын стандартын газар/хуучнаар Хот байгуулалт, хөгжлийн газар/-т холбогдуулан гаргасан бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, “Г*******” ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А” цогцолбор хороолол”-ын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын *******0************** оны 1******* дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийн гуравдагч этгээдүүдэд олгосон МЗХ*******0*******1/19-, МЗХ*******0**************/0, МЗХ*******0**************/01 архитектур төлөвлөлтийн даалгаврын талбайтай давхцал бүхий хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд Н.Х, Я.Ч аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70,*******00 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ