Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 00344

 

 

 

 

 

 

 

 

 

 

Давж заалдах гомдлоосоо

татгалзсан тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/01667 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “Т” ХХК-д холбогдох, цахилгаан шатнуудыг угсарч дуусган, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт магадлал хийлгэх хүсэлт гаргаж, лифтнүүдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бүртгүүлэхийг хариуцагчид даалгах, цахилгаан шатнуудын бичиг баримт хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, цахилгаан шатыг хариуцан ажиллах лифтчинг томилохыг хариуцагчид даалгах, хариуцагчаас 150 189 758 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн гэрээний дагуу 18 253 206,95 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/01667 дугаар шийдвэрт 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/01667 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа давж заалдах гомдлоосоо татгалзсан байх тул давж заалдах гомдол гаргаагүйд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 164 дүгээр зүйлийн 164.1, 164.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/01667 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 699 551 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Зохигч энэ тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                                 ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Б.НАРМАНДАХ