| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/09675/И |
| Дугаар | 184/ШШ2024/06069 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/06069
2024 12 02 184/ШШ2024/06069
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: *****-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****-д холбогдох
47,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ******* миний бие *******тай 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай тус тус зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр барааны төлбөр 1,870,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 23,400,000 төгрөг хүүгүй, 7 хоногийн хугацаатай бэлнээр зээлдүүлж зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Эхний зээлийн төлбөрт 7,600,00 төгрөг, хоёр дахь тооцоонд 1,870,000 төгрөг, хоёр дахь зээлийн төлбөрт 7,400,000 төгрөг, гурав дахь зээлийн төлбөрт 7,210,000 төгрөг, дөрөв дэх зээлийн төлбөрт 23,400,000 төгрөгийн тооцоо гарсан. Иймд хариуцагч *******гаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 38,400,000 төгрөг, зэлийн хүүнд 7,210,000 төгрөг, барааны үнэд 1,870,000 төгрөг нийт 47,480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: ******* нь *******ын нэхэмжилсэн 47,480,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 7,480,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 47,480,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ын нэхэмжилсэн 47,480,000 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 7,480,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох 47,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 7,480,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гаас 197,675 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,350 төгрөгөөс 197,675 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан *******д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ *****