| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00255/И |
| Дугаар | 155/ШШ2024/00348 |
| Огноо | 2024-04-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00348
Нэхэмжлэлийн шаардлагыг
хариуцагч биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***д байрлах, R ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, Лгийн Ц-ид холбогдох,
Ярианы төлбөрийн үлдэгдэл 118,036.67 төгрөг, алданги 59,018.34 төгрөг, нийт 177,055.01 (нэг зуун далан долоон мянга тавин тав) төгрөг 01 (нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 155/2024/00255/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч R ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Ц- нь 2021 оны 3 сарын 29-ний өдөр манай компанитай 3449031 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 98009984 дугаарыг дараа төлбөрт нөхцөлөөр авсан. Гэвч Л.Ц- нь тус дугаарын төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхэээс зайлсхийж 118,036.67 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд ярианы төлбөр 118,036.67 төгрөг, гэрээний 8.8-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувь алданги 59,018.34 төгрөг, нийт 177,055.01 төгрөгийг Л.Ц-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: R ХХК-н нэхэмжлэлтэй иргэн Л овогтой Ц-д холбогдуулан гэрээний үүгийн гүйцэтгэлд 177,055.01 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус иргэний хэрэгт хариуцагч Л.Ц- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч R ХХК нь хариуцагч Л.Ц-ид холбогдуулан ярианы төлбөрийн үлдэгдэл 118,036.67 төгрөг, алданги 59,018.34 төгрөг, нийт 177,055.01 (нэг зуун далан долоон мянга тавин тав) төгрөг 01 (нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Ц- нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага болох ярианы төлбөрийн үлдэгдэл 118,036.67 төгрөг, алданги 59,018.34 төгрөг, нийт 177,055.01 (нэг зуун далан долоон мянга тавин тав) төгрөг 01 (нэг) мөнгийг төлж биелүүлсэн тухай тайлбарыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч R ХХКйн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,962 (таван мянга есөн зуун жаран хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц-аас 177,055.01 (нэг зуун далан долоон мянга тавин тав) төгрөг 01 (нэг) мөнгөд тохирох улсын тэмдэгтийн хураамж 5,962 (таван мянга есөн зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь болох 2,981 (хоёр мянга есөн зуун наян нэг) төгрөгийг, улсын орлогоос 2,981 (хоёр мянга есөн зуун наян нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч R ХХКд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. R ХХКйн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Ц-ид холбогдох ярианы төлбөрийн үлдэгдэл 118,036.67 төгрөг, алданги 59,018.34 төгрөг, нийт 177,055.01 (нэг зуун далан долоон мянга тавин тав) төгрөг 01 (нэг) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,962 (таван мянга есөн зуун жаран хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц-аас 2,981 (хоёр мянга есөн зуун наян нэг) төгрөгийг, улсын орлогоос 2,981 (хоёр мянга есөн зуун наян нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч R ХХКд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН