Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/36

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                               Прокурор Б.Эрхэмбаатар

                                               Шүүгдэгч *******                                              

                                               Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2226000000091 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/228 дугаартай шийтгэх тогтоолоор 150000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овгийн ******* *******, *******,

******* ******* нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “*******” гэх газар адууны бэлчээр дээрээс иргэн ******* 1 тооны хязаалан гүүг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: ******* овгийн ******* *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овгийн ******* *******т холбогдох 2226000000091 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцааж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: *******ыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн "*******" гэх газар адууны бэлчээр дээрээс иргэн ******* 1 тооны гүүг /адууг/ хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай тооцуулахаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/шт/280 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр прокурорт буцаан шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжыг хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх заалтын талаар:

Шүүгч хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл заасан боловч шийдвэртээ хийгдвэл зохих ажиллагааг огт дурдаагүй хэт ерөнхий дүгнэж бичсэн учраас чухам ямар ажиллагааг хийлгэх гэж байгаа түүний үндэслэл, агуулгыг нягтлан шалгах бололцоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* нь гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон дараах баримтууд авагдсан.

Хохирогч ******* "...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын "*******" гэх газар адууныхаа бэлчээр дээрээс өөрийн 1 тооны гүүг хулгайд алдсан. Тэгээд уг адууг хэд хоног хайгаад олоогүй. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* гэх айлын адуунд харсан юм. Тэр айлын адуунд манай алдсан хүрэн зээрд зүсмийн онгитой шоргоолж тамгаар тамгалсан хязаалан байдас байсан. Удалгүй 6 дугаар сарын эхээр ******* гэдэг хүн өөрийн адуундаа манай алдсан гүүг хамт аваад нүүгээд явчихсан байсан. Би хүүтэйгээ 6 дугаар сарын сүүлээр манай саахалт байж байгаад 25 км орчим зайд нүүсэн ******* гэх айлд очоод адуунд нь байсан зээрд зүсмийн гүүгээ хэлээд авах гэтэл байхгүй, алга болчихсон гэж надад хэлсэн. Тэгтэл манай хүү сураглаж байгаад гаас алдсан гүүгээ асуутал манай зээрд гүүг ******* нь өөрийн хүү Жавхаатай хамт ирээд Уянга сумын Таац 2-р багийн малчин гэх хүнтэй адуугаар сольсон гэж надад хэлж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч ******* "...Манайх 2019 оны 05 сарын эхээр хүрэн зээрд зүсмийн онгитой шоргоолж тамгатай хязаалан гүүгээ алдсан ба 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *******ын адуунд харсан. Тэр айлын адуунд байсан гүү манай алдсан гүү мөн байсан ....Тэгтэл 6 дугаар сарын сүүлээр би аав гийн хамт манай саахалт байж байгаад 25 км орчим зайд нүүсэн байсан ******* гэдэг айлд очоод адуунд нь байсан зээрд зүсмийн гүүгээ хэлээд авах гэтэл байхгүй алга болчихсон гэж хэлсэн.

Би тай архи уугаад сууж байхдаа алдсан гүүгээ асуутал тэр гүүг *******, Жавхаа нар ирээд адуугаар сольсон гэж надад хэлсэн. Тэгээд би энэ талаар аав д хэлтэл аав ******* гэх хүнээс асуухад гэх хүнд зарсан гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг,

******* өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн "...2019 оны 05 дугаар сард манайх Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газар нутаглаж байсан. Тэгэхэд манай буурал азаргатай адуунд хүрэн байдас азарга хураачихсан байсан. Тухайн байдас хэнийх гэдгийг нь мэдээгүй, тамга тэмдгийг нь мэдэхгүй байна. Тэр адууг гэх хүнтэй ижил насны байдсаар сольчихсон юм. гаас удамтай гээд сартай зээрд байдас авч байсан. ...гийнх гэдгийг сүүлд сольсон хойноо л мэдсэн. Манайх биш гэдгийг бол мэдэж байсан. 2019 оны 05 сард манайхаас 5 км орчим зайтай байсан, малын бэлчээр бол нэг байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримт авагдсан баримтуудыг шүүгч үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно... гэх заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгч дээрх баримтуудыг үнэлээгүй атлаа шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах хийлгэх нь тодорхой бус үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан захирамж нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжаар ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа түүний үндэслэл, тухайн ажиллагааг хийснээр шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргаж болохуйц эсэх нь тодорхойгүй шүүгчийн шийдвэрийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй байна.

Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилгыг нотолж тогтооно" гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын бусдын малыг хулгайлсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтанд тулгуурлан прокурор өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх эрх үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах атал шүүгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж буй нь үндэслэлгүй болжээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцлээ бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хурдан хэргээ шийдүүлмээр байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн прокуророос ******* *******ыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн ******* гэх газар адууны бэлчээр дээрээс иргэн ******* 1 тооны хязаалан гүүг хулгайлсан гэж үзэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс гэрч ******* ”...Манайх 2019 оны 05 сарын эхээр хүрэн зээрд зүсмийн онгитой шоргоолж тамгатай хязаалан гүүгээ алдсан ба 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *******ын адуунд харсан. Тэр айлын адуунд байсан гүү манай алдсан гүү мөн байсан. Хүрэн зээрд зүсмийн, тамга нь гэвэл онгитой шоргоолж тамгаар тамгалсан хязаалан гүү мөн байсан. Тэгээд тухайн эзэнд нь хэлэлгүй завтай үедээ авна гэж манай аав хэлсэн. Тэгтэл 6 дугаар сарын сүүлээр би аав н хамт манай саахалт байж байгаад 25 км орчим зайд нүүсэн байсан ******* гэдэг айлд очоод адуунд нь байсан зээрд зүсмийн гүүгээ хэлээд авах гэтэл байхгүй алга болчихсон гэж хэлсэн. ...******* гэдэг айлд байгааг мэдэж байсан ч очиж авах зав гарахгүй байсаар байгаад авч чадаагүй. ******* ахад танай адуунд манай адуу байна гэж аав бид хоёр ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 23-ны үед очиж гүүгээ авах гэтэл байхгүй байсан” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч ******* нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг бүрэн гүйцэд шалгаагүй.  Шүүгдэгч *******ын бусдын малыг хулгайлсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэсэн нөхцөл байдлыг хангаагүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоосон байна.

Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа ба анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Мөн шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн уг хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, *******т холбогдох эрүүгийн 2226000000091 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.