| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00283/И |
| Дугаар | 155/ШШ2024/00363 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/00363
2024 04 15 155/ШШ2024/00363
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ***ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч:*** оршин суух, Б овогт Сгийн Цт холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр 8,319,943.84 (найман сая гурван зуун арван есөн мянга есөн зуун дөчин гурав) төгрөг 48 (дөчин найм) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 2,110,306.09 (хоёр сая нэг зуун арван мянга гурван зуун зургаа) төгрөг 09 (ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 115,543.49 (нэг зуун арван таван мянга таван зуун дөчин гурав) төгрөг 49 (дөчин ес) мөнгө, нийт 10,545,793.42 (арван сая таван зуун дөчин таван мянга долоон зуун ерэн гурав) төгрөг, 42 (дөчин хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 155/2024/00283/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Ц нь нэхэмжлэгч Г ХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ/48949715 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/49378184 тоот зээлийн гэрээгээр 4,862,743.84 зээлийн үлдэгдэл дээр нэмж, 3,257,000 төгрөгийг нэмж нийт 8,119,743.84 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/49438892 тоот зээлийн гэрээгээр 8,119,743.84 төгрөгийн зээлийн үлдэгдэл нэмж 700,000 төгрөгийг нэмж нийт 8,819,743.84 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан.
Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнүүдэд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.
2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр БГХ/48949715 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БГХ/49378184 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БГХ/49438892 тоот тус тус барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна.
Зээлдэгч нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 637,056.16 төгрөг, зээлийн хүүд 75,756.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 712,812.84 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 451 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 8,319,943.84 төгрөг, зээлийн хүү 2,110,306.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,543.49 төгрөг, нийт 10,545,793.42 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус тус төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчаас ЗГ/48949715 тоот, ЗГ/49378184 тоот, ЗГ/49438892 тоот тус тус онлайн цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн гэрээний үүрэгт:
А/ Үндсэн зээл-8,319,943.84 төгрөг
Б/ Зээлийнхүү-2,110,306.09 төгрөг
В/ Нэмэгдүүлсэн хүү-115,543.49 төгрөг
Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын үйлчилгээний төлбөр нийт 10,545,793.42 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн Хөвсгөл салбар нь хариуцагч С.Цаас үндсэн зээлийн төлбөр 8,319,943.84 (найман сая гурван зуун арван есөн мянга есөн зуун дөчин гурав) төгрөг 84 (наян дөрөв) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 2,110,306.09 (хоёр сая нэг зуун арван мянга гурван зуун зургаа) төгрөг 09 (ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 115,543.49 (нэг зуун арван таван мянга таван зуун дөчин гурав) төгрөг 49 (дөчин ес) мөнгө, нийт 10,545,793.42 (арван сая таван зуун дөчин таван мянга долоон зуун ерэн гурав) төгрөг, 42 (дөчин хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ц нь үндсэн зээлийн төлбөр 8,319,943.84 (найман сая гурван зуун арван есөн мянга есөн зуун дөчин гурав) төгрөг 84 (наян дөрөв) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 2,110,306.09 (хоёр сая нэг зуун арван мянга гурван зуун зургаа) төгрөг 09 (ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 115,543.49 (нэг зуун арван таван мянга таван зуун дөчин гурав) төгрөг 49 (дөчин ес) мөнгө, нийт 10,545,793.42 (арван сая таван зуун дөчин таван мянга долоон зуун ерэн гурав) төгрөг, 42 (дөчин хоёр) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183,682.69 (нэг зуун наян гурван мянга зургаан зуун наян хоёр) төгрөг, 69 (жаран ес) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цаас 91,841.35 (ерэн нэгэн мянга найман зуун дөчин нэг) төгрөг 35 (гучин тав) мөнгийг, улсын орлогоос 91,841.35 (ерэн нэгэн мянга найман зуун дөчин нэг) төгрөг 35 (гучин тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Цт холбогдох үндсэн зээлийн төлбөр 8,319,943.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,110,306.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,543.49 төгрөг, нийт 10,545,793.42 (арван сая таван зуун дөчин таван мянга долоон зуун ерэн гурав) төгрөг, 42 (дөчин хоёр) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага 10,545,793.42 (арван сая таван зуун дөчин таван мянга долоон зуун ерэн гурав) төгрөг, 42 (дөчин хоёр) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,682.69 (нэг зуун наян гурван мянга зургаан зуун наян хоёр) төгрөг, 69 (жаран ес) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цаас 91,841.35 (ерэн нэгэн мянга найман зуун дөчин нэг) төгрөг 35 (гучин тав) мөнгийг, улсын орлогоос 91,841.35 (ерэн нэгэн мянга найман зуун дөчин нэг) төгрөг 35 (гучин тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
|
|