Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/00364

 

 

 

2024 оны 04 сарын 11 өдөр Дугаар 155/ШШ2024/00364

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** оршин суух, Б З-гийн А

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны хүлээн авч, 155/2024/00229/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгч З.А хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Үүнд: Миний бие З.А нь 1984 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад илгээлтээр гарч хонь маллаж эхэлсэн. 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 1989 оны 10 дугаар сард халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдралд нэгдэлд малчнаар ажилласан. Миний бие 55 нас хүрээд малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэрт орох гэсэн боловч шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлтээ гаргасан.

Иймд миний Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал мөн 1989 оны 11 дүгээр сарын 01ий өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1985 оны 1-4 дүгээр сар, 6 дугаар сар, 1986 оны 1-6 дугаар сар, 9-12 дугаар сар, 1987 оны 7 дугаар, 1989 оны 11-12 дугаар саруудад тус тус ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11/153 дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б З-гийн Аийн №0779622 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10585 дугаартай цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №47 дугаартай төрөлтийн түүхэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1985 оны 1-4 дүгээр сар, 6 дугаар сар, 1986 оны 1-6 дугаар сар, 9-12 дугаар сар, 1987 оны 7 дугаар, 1989 оны 11-12 дугаар саруудад тус тус ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн З- овогтой А нь 1984 онд тус сургуулийн Ж.Оюунчимэг багштай 8б ангид суралцаж төгсөж суурь боловсрол эзэмшин хөдөө аж ахуйд мал маллахаар гарсан нь үнэн болно. Боловсролын үнэмлэхийн дугаар 171365. Төгсөлтийн дэвтэр үндэслэв гэх бичилт бүхий 43 дугаартай албан тоотын хуулбар, 1984 онд Цэцэрлэг 8 жилийн сургуулийн VIII анги төгсөгчдөд гэрчилгээ олгосон бүртгэл гэх бичилттэй гар бүртгэлийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-9, 14-18, 36-43 дугаар тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.П-, Т.Б- нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 27-30 дугаар тал)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс З.Аийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт зэрэг баримтын архивын хуулбарыг гаргуулан авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 19-22 дугаар тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.А нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мөн 1989 оны 11 дүгээр сарын 01ий өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч З.А нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч З.А нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мөн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

З-гийн Аийн 1985 оны 1-4 дүгээр сар, 6 дугаар сар, 1986 оны 1-6 дугаар сар, 9-12 дугаар сар, 1987 оны 7 дугаар, 1989 оны 11-12 дугаар саруудад Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд хоньчноор ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсийг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалингийн түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 3-7 дугаар тал)

Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт 6-р баг, Ажилд орсон он гэх хэсэгт 1988, цех, тасаг, бригад гэх хэсэгт МАА, эрхэлдэг ажил гэх хэсэгт малчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум район гэх хэсэгт Цэцэрлэг гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 20-р тал)

Гэрч Н.П-гийн... З.А нь 1985 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад малчнаар орж ажиллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдаж 1989 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад малчнаар тасралтгүй ажилласан.. ...гэх мэдүүлэг,

Гэрч Т.Б-гийн ...З.А нь 1984 онд 8 дугаар анги төгсөөд 1985 оноос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад малчнаар орж ажиллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдаж 1989 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад малын эмчээр ажиллаж байсан.. ...гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 27-30 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 11/153 дугаартай Тус аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын 1985-1989 оны тушаал шүүж үзэхэд З.Аийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй албан тоот зэрэг нотлох баримтуудыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч З.А өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мөн 1989 оны 11 дүгээр сарын 01ий өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч З.А нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 17-р тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б З-гийн Аийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 6 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН