| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00268/И |
| Дугаар | 155/ШШ2024/00365 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/00365
2024 оны 04 сарын 11 өдөр Дугаар 155/ШШ2024/00365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***д оршин суух, Ш Ягийн С
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний хүлээн авч, 155/2024/00268/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Анагаах ухааны дунд сургуулийг 1986-1989 оны хооронд суралцаж сувилагчийн мэргэжлээр төгссөн. 1989 онд сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт сувилагчаар 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл би дотрын тасагт сувилагчаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл тухайн байгууллагад ажиллаж байсан талаар Хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүйгээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Я.С миний Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Ш Ягийн Сийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сувилагчийн дунд сургуулийн захиргаанаас Ягийн Ст нээж олгосон №290399 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №38 дугаартай Ажилд томилох тухай тушаал, хавсралтад аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №32 дугаартай Тэтгэмжтэй тэтгэмжгүй чөлөө олгох тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Ш Ягийн Сийн №1700005654 дугаартай иргэн (даатгуулагч)-ий ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1995 оны 01-10 дугаар сар, 1996 оны 8-9 дүгээр сар, 1997 оны 01 дүгээр сар, 3-12 дугаар сар, 1998-2000 онуудад нөхөн тооцсон тухай бичилттэй нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар, Мөрөн төрөх тасагт 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн тухай №51 дугаартай төрөлтийн түүх болон нярай хүүхдийн өсөлтийн түүхэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-12 дугаар тал)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Ө, Г.Б нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 30-31, 33-34 дүгээр тал)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Я.Сийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт зэрэг баримтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс Я.Сийн 1989-1994 оны хооронд Дотрын тасагт ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгт зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 16-19, 22-25 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.С нь шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Я.С нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Я.С нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Я овогтой Ст Сувилагчийн дунд сургуулийн захиргаанаас 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн архиваас 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан Я овогтой Сийн 1990 оны 01-12 дугаар сар, 1991 оны 01 дүгээр сар, 3-6 дугаар сар, 1993 оны 4-5 дугаар сар, 10-11 дүгээр саруудад Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт сувилагчаар ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгтэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 22-25 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай тушаалын хавсралтад ...67. Я.С-Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар... гэх бичилт бүхий №38 дугаартай тушаал, хавсралтад аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 4-5 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ...Дотрын тасгийн сувилагч Я.С нь 1994.01.04-нд төрсөн, гэрчилгээ №102, чөлөөг 1994.3.1-нээс 1995.3.1 хүртэл ... гэх бичилт бүхий №32 дугаартай Тэтгэмжтэй тэтгэмжгүй чөлөө олгох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 6-р тал)
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 23 цаг 30 минутад төрсөн. Овог нэр, хэсэгт Я С, нас-28, яс үндэс- халх, Боловсрол: дунд, ....Мэргэжил, албан тушаал гэх хэсэгт сувилагч дотор гэх бичилттэй №51 дугаартай төрөлтийн болон нярай хүүхдийн өсөлтийн түүхэд Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 8-10 дугаар тал)
Гэрч Г.Өгийн ...Я.С нь намайг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байхад 1989 онд төгсөж ирээд тус тасагт ээлжийн сувилагчаар орж ирж ажиллаж байсан. Түүнээс хойш 1995 он хүртэл бид хамт ажилласан. Би Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт ээлжийн сувилагчаар 1987 оноос 2023 он хүртэл тасралтгүй 37 жил ажилласан ... гэх мэдүүлэг,
Гэрч Г.Бгийн ...Я.С нь намайг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасагт ажиллаж байхад 1989 онд ээлжийн сувилагчаар орж ирж ажиллаж байсан. Түүнээс хойш 1994 он хүртэл ажилласан. Би Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт ээлжийн асрагчаар 1986 оноос 2022 он хүртэл тасралтгүй 36 жил ажилласан. ...гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 30-31, 33-34 дүгээр тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Я.С нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлыг байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш Ягийн Сийн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН