Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/00366

 

 

2024 оны 04 сарын 11 өдөр Дугаар 155/ШШ2024/00366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од оршин суух, У овогт Д-ийн Б

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны хүлээн авч, 155/2024/00294/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд барилгын бригадын ахлагчаар, 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгын техникчээр тус тус Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн талаар тушаал архиваас гарч ирэхгүй байгаа тул улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд барилгын бригадын ахлагчаар, 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: У овогт Д-ийн Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн захиргаанаас 1988 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Д- овогтой Б нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11/192 дугаартай албан бичиг, Д-ийн Бын Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 10-12 дугаар сар, 1987 оны 01 дүгээр сар, 3-7 дугаар сар, 10 дугаар сар, 1988 оны 01 дүгээр сар, 4-9 дүгээр сар, 11-12 дугаар сар, 1989 оны 01-11 дүгээр сар, 1990 оны 4-11 дүгээр сар, 1991 оны 3-12 дугаар сар, 1992 оны 01 дүгээр сар, 3-10 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №14 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай 1989 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №15 дугаартай Ажилд томилох тухай 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №09 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд тус тус аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, №1700006972 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төлбөрийн даалгавар үүсгэсэн тухай баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл, хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтыг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гаргаж ирүүлсэн Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Д.Б 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгосон гэрчилгээ, 1995 оны 5 дугаар сарын 20-ны өдөр олгосон дурсамж, 1987 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр олгосон баярын бичиг, 1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр олгосон баярын бичиг, 1984 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон сайшаалын үнэмлэх, 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгосон баярын бичиг, 1995 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр олгосон баярын бичиг (эх хувиараа 7 ширхэг) зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-18, 40 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.М, З.Ч нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 32-35 дугаар тал)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Бын ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 23-27 дугаар тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд барилгын бригадын ахлагчаар, 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын техникчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд барилгын бригадын ахлагчаар, 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын техникчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн захиргаанаас 1988 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Д- овогтой Б нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3 дугаар тал)

Д-ийн Бын Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрт 1985 оны 10-12 дугаар сар, 1987 оны 01 дүгээр сар, 3-7 дугаар сар, 10 дугаар сар, 1988 оны 01 дүгээр сар, 4-9 дүгээр сар, 11-12 дугаар сар, 1989 оны 01-11 дүгээр сар, 1990 оны 4-11 дүгээр сар, 1991 оны 3-12 дугаар сар, 1992 оны 01 дүгээр сар, 3-10 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5-12 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Уурын зуухны галч Б.П.....барилгачин Д.Б нарыг 1988 оны 4-р сарын 20-ноос эхлэн ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс ... Д.Быг барилгын бригадын ахлагчаар түр томилсугай... гэх бичилт бүхий №14 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 13 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Барилгын техникч Д.О-ын жирэмсний амралтын хугацаанд Д- овогтой Быг барилгын техникчээр 3-р сарын 20-ны өдрөөс эхлэн томилсугай... гэх бичилт бүхий №15 дугаартай Ажилд томилох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 14 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ...барилгын техникч Д.О-ын жирэмсний амралтын хугацаанд Д.Быг барилгын техникчээр түр....томилсугай... гэх бичилт бүхий №09 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 15 дугаар тал)

Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Ялалт нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1985, цех, тасаг, бригад гэх хэсэгт барилгын, эрхэлдэг ажил гэх хэсэгт барилгачин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум район гэх хэсэгт Түнэл гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 24-р тал)

Түнэл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1984 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Д- овогтой Б олгосон 1980 оны байгалийн хадлан бэлтгэх ажилд амжилт гаргаж социалист уралдааны болзолын үзүүлэлтийг хангаж ажилласан учир 5 газрын сайшаалын үнэмлэх 10 төгрөг үнэ бүхий зүйлээр шагнав гэх бичилт бүхий Сайшаалын үнэмлэх,

Ялалт нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Д.Б олгосон Барилгачин Д.Б танд барилгын байгууллагын 60 жилийн ойг тохиолдуулан баярын бичгээр шагнаж дурсгав гэх бичилттэй Баярын бичиг,

Түнэл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Ялалт нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Д- овогтой Б олгосон 1987-1988 оны мал өвөлжүүлж, хаваржуулах бэлтгэл ажлыг хангахад хүч хөдөлмөрөө дайчлан, арвин их тэжээл бэлтгэсэн танд талархаж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр дурсгав. Нэгдлийнхээ 50 жилийн ой угтаж үйлдвэрлэлийн үр ашиг, чанарыг дээшлүүлж, хариуцсан ажилдаа амжилт гаргана гэдэгт найдаж байна гэх бичилттэй Баярын бичиг,

Түнэл сумын Ялалт нэгдлийн зөвлөлөөс 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Б олгосон Социалист хоршооллын байгууллагыг үүсгэн хөгжүүлж, бэхжүүлэхэд таны оруулсан бүтээлч үйлсийг өндөр үнэлж, БНМАУ-д нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30 жилийн ойгоор баярын бичиг, мөнгөн шагналаар шагнав. МАХН-ын Төв хорооны V бүгд хурлын шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж, хамт олныхоо өмнө тавигдсан зорилтыг биелүүлэхэд хошуучлан ажиллана гэдэгт танд итгэж байна гэх бичилттэй Баярын бичиг,

Гэрч Б.М-ийн ...Д.Б нь намайг 1988 онд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн барилгын бригадад ажил ороход ажилладаг байсан. Түүнээс хойш 1992 он хүртэл тасралтгүй хамт ажилласан. Д.Б нь бригадын ахлагч, техникч, бригадын даргаар ажиллаж байсан. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн барилгын бригадад 1988-1992 оны хооронд ажилтнаар ажиллаж байсан ...гэх мэдүүлэг,

Гэрч З.Чын ...Д.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар 1985-1990 он хүртэл барилгын ахлагч, техникчээр ажиллаж байсан. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар 1985-1990 он хүртэл ажиллаж байсан.... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 32-35 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд барилгын бригадын ахлагчаар, 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч Д.Б нь 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 40-р тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У Д-ийн Бын Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд барилгын бригадын ахлагчаар, 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын техникчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН