Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00370

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр Дугаар 155/ШШ2024/00370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***д оршин суух, Т овогт Д-гийн Б

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны хүлээн авч, 155/2024/00239/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгч нь хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1969 төрсөн. Бага насаа эцэг эхийн асрамжид өсөж бойжин, бүрэн бус дунд боловсрол эзэмшиж, 1985-1989 онд Түнэл сумын Ялалт нэгдэлд малчнаар, 1989-1991 онд Хилийн цэргийн 0184 дүгээр ангид цэргийн алба хааж, 1996-2000 онуудад Гурил тэжээл ХХК-д ажиллаж байсан. Аймгийн архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн, зарим тушаал гарч ирээд, зарим ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд гарч ирээгүй. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу бичигдсэн зэрэг шалтгааны улмаас миний дээрх байгууллагад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.

Иймд Д.Б намайг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үхэрчнээр, Хөвсгөл аймгийн Гурил тэжээл ХХК-д 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Т овогт Д-гийн Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар бригадад ажиллаж байсан Д-гийн Бгийн 1985 оны 9-12 дугаар сар, 1986 оны 4-12 дугаар сар, 1987-1988 он, 1989 оны 2-12 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11/191 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №31 дугаартай Ажилд томилох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн захиргаанаас 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Д- овогтой Бд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1997 онд Д- овогтой Бд нээж олгосон №523353 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т Д-гийн Бгийн 1991 оны 10-12 дугаар сар, 1992-1995 он, 1996 оны 01-6 дугаар сар, 12 дугаар саруудыг иргэн (даатгуулагч)-ий ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай №1700002842 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын ерөнхий газар тусгай архивын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08/602 дугаартай архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар бригадад ажиллаж байсан Д-гийн Бгийн 1986 оны 4-12 дугаар сар, 1987 он, 1989 оны 2-12 дугаар саруудад үхэрчнээр ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавалгаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-12, 34, 46-49 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.З, Д.С нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 29-32 дугаар тал)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Бгийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт зэрэг баримтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Гурил тэжээл ХХК нь хуулийн этгээдээр бүртгэлтэй эсэх, 1996-2001 оны хооронд тус компанийн нэр, нэршил өөрчлөгдсөн эсэх талаарх лавлагааг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Д.Б нь 1996-2001 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаарх лавлагааг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Д.Бгийн Хөвсгөл аймгийн Гурил тэжээл ХХК-д 1996-2001 оны хооронд ажиллаж байсантай холбоотой тушаал, шийдвэр, цалингийн баримт бий эсэх талаарх лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 17-20, 34, 35-41 дүгээр тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр, Хөвсгөл аймгийн Гурил тэжээл ХХК-д 1996 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд тэрээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн захиргаанаас 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Д- овогтой Бд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 6-7 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын архиваас 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан Д- овогтой Бгийн 1985 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар, 1986 оны 4 дүгээр сараас 12 дугаар сар, 1987 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 1988 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 1989 оны 02 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад үхэрчнээр ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарууд (хавтаст хэргийн 3, 46-49 дүгээр тал)

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1. Д-н Б, Д.А...нарыг 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн 2 дугаар бригадын малчнаар томилсугай... гэх бичилт бүхий №31 дугаартай Ажилд томилох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5 дугаар тал)

Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Түнэл сумын Ялалт нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1985, цех, тасаг, бригад гэх хэсэгт Бийж, эрхэлдэг ажил гэх хэсэгт үхэрчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум район гэх хэсэгт Түнэл сум гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 18-р тал)

Гэрч Д.Сын ...Д.Б нь 1985 онд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад илгээлтээр гарч 1989 он хүртэл үхэрчнээр ажиллаж байсан. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан ...гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч Д.Бгийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч Д.Б нь 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 11-р тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т Д-гийн Бгийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН