Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00371

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр Дугаар 155/ШШ2024/00371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***д оршин суух, Х Хгийн Л

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны хүлээн авч, 155/2024/00239/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Нэхэмжлэгч хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Хгийн Л нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1963 онд Хгийн 3 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуульд суралцаж, 4 дүгээр ангийг төгссөн. Би Хатгал дахь Ноос угаах үйлдвэрт 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд зуухан тасагт түлээ зөөгчөөр ажилласан.

Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт болон ажилд орсон, гарсан тушаал байгаа хэдий ч холбогдох тушаалд миний овгийг хойд аав Ааар овоглож бичсэний улмаас улсад ажилласан жил тооцогдохгүйд хүрээд байна.

Иймд Х.Л миний Хөвсгөл аймгийн Хатгал дахь ноос угаах үйлдвэрийн зуухан тасагт 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд түлээ зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Х Хгийн Лгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ноос угаах үйлдвэрийн захиргаанаас Хгийн Лд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х Хгийн Лгийн 1993 оны 6-8 дугаар сар, 1995 оны 1-3 дугаар сар, 6-9 дүгээр сар, 1996-2000 онуудад иргэн (даатгуулагч)-ий ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон №1901000698 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны НҮН-ийн Харьяа Хатгал дахь Ноос угаах үйлдвэрийн даргын 1979 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №165 дугаартай Ажилд томилох тухай тушаалд аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны НҮН-ийн харьяа Хатгал дахь Ноос угаах үйлдвэрийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Ажилд өөрчлөн томилох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Ноосны үйлдвэрийн нэгдлийн Хатгалын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Социалист Хөдөлмөрийн Ноос угаах үйлдвэрийн даргын 1981 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн №93 дугаартай Ажлаас чөлөөлж гэнэт халагдсаны мөнгө олгох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/187 дугаартай албан тоот, Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч С.Аын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Х Хгийн Лгийн 1993 оны 6-8 дугаар сар, 1995 оны 1-3 дугаар сар, 6-9 дүгээр сар, 1996-2000 онуудад иргэн (даатгуулагч)-ий ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон №1901000698 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбарт Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбарт Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-16, 43, 49-56 дугаар тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.О, Б.Э нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 38-41 дүгээр тал)

Шүүх Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Х.Лгийн Хөвсгөл аймгийн Хатгал дахь ноос угаах үйлдвэрт 1979-1981 оны хооронд ажиллаж байсантай холбоотой тушаал, шийдвэр, цалингийн баримт бий эсэх талаарх лавлагаа, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын архивт хадгалагдаж буй Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаартай хэргээс Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Х.Лгийн цэргийн албанд татагдсан болон халагдсан үеийн анкетын хуулбарыг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х.Лгийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл-49, Х.Лгийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтын архивын хуулбарыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 20-26, 32-33, 44 дүгээр тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Л нь Хөвсгөл аймгийн Хатгал дахь ноос угаах үйлдвэрийн зуухан тасагт 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд түлээ зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Х.Л нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Х.Лг Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Хатгал дахь ноос угаах үйлдвэрт ажилд томилж, чөлөөлсөн тушаалд түүний овгийг А (хойд эцэг) гэж бичигдсэн, иргэний улсын бүртгэлд Аийн Л гэх бүртгэл байхгүй, тэрээр иргэний улсын бүртгэлд Хгийн Л (төрүүлсэн эх Хгөөр овоглосон) нэрээр бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан овог: Х, эцэг /эх/-ийн нэр: Х, өөрийн нэр: Л, хүйс эрэгтэй, төрсөн он, сар, өдөр: 1963-10-30, Бүртгэсэн газар: Хөвсгөл, мөрөн, бүртгэлийн дугаар: 359, бүртгэсэн он, сар, өдөр: 1963-11-12, эхийн: овог:, эцэг/эх/-ийн нэр: Т, өөрийн нэр: Х гэх бичилт бүхий CVL2467010001002111 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дугаар тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ...Аийн Л /дю63103077/ нь улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэл бүртгэгдээгүй байна. гэх бичилт бүхий 1/349 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн 20-р тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х.Лгийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт зэрэг баримтад бичигдсэн регисрийн дугаар: дю63103077, овог нэр: Х Л, төрсөн аймаг: Хөвсгөл, сум: Мөрөн хот ... гэх бичилтүүд хоорондоо зөрүүгүй, (хавтаст хэргийн 21-24-р тал)

Х Лгийн 1981 онд цэргийн албанд татагдах үеийн анкетад ...Гэрийн дотор ам бүл хэд, таны юу болох хэн, хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт ам бүл 10, Ах А 47 настай, Хатгал ноосны үйлдвэрт, ээж Х ажилгүй, ах Нямжав 25 настай, Говь-Алтай аймгийн Усны аж ахуйд ажилтай, эгч *** яслид цэвэрлэгч, бусад 5 дүү сургуульд гэх ...гэх бичилт бүхий хуулбар баримтад Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 33-р тал)

Гэрч Б.Эгийн ...Х гэдэг нь Лгийн ээж нь, А гэдэг нь ээжтэй нь сүүлд суусан хүн буюу хойд аав нь байгаа юм. Ажиллаж байх үедээ хойд ааваар нь тушаал ном нь гарснаас баримтууд нь зөрсөн юм гэсэн. ... гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Огийн ...Х гэдэг нь Лгийн ээж нь, А гэдэг нь ээжтэй нь сүүлд суусан хүн буюу хойд аав нь байгаа юм. Ажиллаж байх үедээ хойд ааваар нь тушаал ном нь гарснаас баримтууд нь зөрсөн юм гэсэн. А, Х нар нь гэр бүл болоод дундаасаа 3 хүүхэдтэй юм. ... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул А овогтой Л нэрээр бичигдсэн Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны НҮН-ийн харьяа Хатгал дахь ноос угаах үйлдвэрийн даргын 1979 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаартай Ажилд авах тухай, А.Л нэрээр бичигдсэн Ноосны үйлдвэрийн нэгдлийн Хатгалын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист Хөдөлмөрийн Ноос угаах үйлдвэрийн даргын 1981 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаартай Ажлаас чөлөөлж гэнэт халагдсаны мөнгө олгох тухай тушаалуудын архивын хуулбарыг тус тус Х овогтой Лд холбогдох баримт мөн гэж дүгнэн нотлох баримтад үнэлэв. (хавтаст хэргийн 5-7-р тал)

Нэхэмжлэгч Х.Л нь Хөвсгөл аймгийн Хатгал дахь ноос угаах үйлдвэрийн зуухан тасагт 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд түлээ зөөгчөөр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хатгал дахь ноос угаах үйлдвэрийн захиргаанаас 19... оны 12 дугаар сарын 27-ны өдөр Х овогтой Лд нээж олгосон цээж зургийг нааж, олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3 дугаар тал)

Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны НҮН-ийн харьяа Хатгал дахь ноос угаах үйлдвэрийн даргын 1979 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А овогтой Лг 10-р сарын 5-наас зуухан тасагт түлээ зөөгчөөртомилон ажиллуулсугай гэх бичилт бүхий №165 дугаартай Ажилд авах тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар,

Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны НҮН-ийн харьяа Хатгал дахь ноос угаах үйлдвэрийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А.Лг саж ачигчаар 1-р сарын 15-наас өөрчлөн томилсугай гэх бичилт бүхий Ажилд өөрчлөн томил5ох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар,

Ноосны үйлдвэрийн Нэгдлийн Хатгалын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт социалист хөдөлмөрийн Ноос угаах үйлдвэрийн даргын 1981 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Ардын цэргийн албанд татагдаж тэнцсэн зарим ажилчдыг ажлаас нь чөлөөлөх тухай тушаах нь: 1саж ачиг Аийн Лнарыг 6-р сарын 23-наас тус тусын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэх бичилт бүхий №93 дугаартай Ажлаас чөлөөлж гэнэт халагдсаны мөнгө олгох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын архивт хадгалагдаж буй 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаартай хэргээс хуулбарлан гаргаж ирүүлсэн Хөвсгөл /Хатгал/ аймаг, хот райноос 1981 онд цэргийн албанд тэнцэгчдийн 436342 дугаар цэргийн батлахтай Х овогтой Лгийн цэргийн албанд татагдах үеийн анкетын овог нэр гэх хэсэгт Х Л, төрсөн он, сар, өдөр, нас гэх хэсэгт 1963-12-11 /18, нийгмийн байдал (ажилчин, малчин, сэхээтэн) гэх хэсэгт ажилчин, яс үндэс гэх хэсэгт дархад, үндсэн захиргаа гэх хэсэгт Хөвсгөл аймаг, Хатгал хотын ОСГ-ын 2-р хороо, 7-р гудамж, хаалга №1, юуны гишүүн гэх хэсэгт гишүүн бус, хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан гэх хэсэгт 1979 оноос Ноосны үйлдвэрт ачигч гэх бичвэртэй анкетын хуулбарт Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын архивы хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтас хэргийн 32-33 дугаар тал),

Гэрч Ж.Огийн ...Х.Л нь Хөвсгөл аймгийн Хатгал дахь Ноос угаах үйлдвэрт 1979 онд анх ажилд орж 1981 он хүртэл зуухан тасагт түлээ зөөгчөөр ажиллаж байгаад 1981 оны 5 дугаар сард цэргийн албанд татагдаж байсан. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Хатгал дахь ноос угаах үйлдвэрт 1979-1994 оны хооронд Угаах тасагт хатаагч, зөөгчөөр ажиллаж байсан. Х гэдэг нь Лгийн ээж нь А гэдэг нь ээжтэй нь сүүлд суусан хүн буюу хойд аав нь байгаа юм. Ажиллаж байх үедээ хойд ааваараа нь тушаал ном нь гарснаас баримтууд нь зөрсөн юм гэсэн. А, Х нар нь гэр бүл болоод дундаасаа 3 хүүхэдтэй юм...гэх мэдүүлэг,

Гэрч Б.Эгийн ...Х.Л нь Хөвсгөл аймгийн Хатгал дахь Ноос угаах үйлдвэрт 1979 онд анх ажилд орж 1981 он хүртэл зуухан тасагт түлээ зөөгчөөр ажиллаж байгаад 1981 оны 5 дугаар сард цэргийн албанд татагдаж байсан. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Хатгал дахь ноос угаах үйлдвэрт 1979-1994 оны хооронд Угаах тасагт хатаагч, зөөгчөөр ажиллаж байсан. Х гэдэг нь Лгийн ээж нь А гэдэг нь ээжтэй нь сүүлд суусан хүн буюу хойд аав нь байгаа юм. Ажиллаж байх үедээ хойд ааваараа нь тушаал ном нь гарснаас баримтууд нь зөрсөн юм гэсэн. А, Х нар нь гэр бүл болоод дундаасаа 3 хүүхэдтэй юм...гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 38-41 дүгээр тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Х.Л нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Хатгал дахь ноос угаах үйлдвэрийн зуухан тасагт 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд түлээ зөөгчөөр ажиллаж байсан байдлыг байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч Х.Л нь 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 8-9-р тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х Хгийн Лгийн Хөвсгөл аймгийн Хатгал дахь ноос угаах үйлдвэрийн зуухан тасагт 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд түлээ зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН