| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00261/И |
| Дугаар | 155/ШШ2024/00372 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/00372
2024 оны 04 сарын 12 өдөр Дугаар 155/ШШ2024/00372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***оршин суух, Ш Я-гийн Б
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний хүлээн авч, 155/2024/00261/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч Я.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Я-гийн Б нь Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 1964 онд Я-гийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд Цагааннуур сумын 4 жилийн дунд сургуульд суралцаж, 4 дүгээр анги төгссөн. Би 1982 онд цэргийн албанд татагдан 1985 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд үйлдвэр цехийн ажилчнаар 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн мод боловсруулах цехийн ажилчнаар 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан билээ.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн газарт ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас ажилд томилсон болон холбогдох бусад тушаал олдоогүй зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би улсаас 1992 оны 3 дугаар сараас 2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулсан.
Иймд Я.Б миний Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд үйлдвэр цехийн ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн мод боловсруулах цехэд 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Я.Б нь 1982 онд цэргийн албанд татагдан 1985 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд үйлдвэр цехийн ажилчнаар 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн мод боловсруулах цехийн ажилчнаар 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн газарт ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас ажилд томилсон болон холбогдох бусад тушаал олдоогүй зэргээс улсад ажиллаж байсан хугацаа нь тооцогдохгүйд хүрээд байгаа юм.
Иймд Я.Бийн Байгаль орчныг хамгаалах яамны харьяа ан агнуур, цаа бугын аж ахуйд 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд үйлдвэр цехийн ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн мод боловсруулах цехэд 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн захиргаанаас 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Я-гийн Бид нээж олгосон №161923 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Байгаль орчныг хамгаалах яамны харьяа Ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1989 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №88 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтад аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Байгаль орчныг хамгаалах яамны харьяа Ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №71 дугаартай Шагнал олгох тухай тушаал, хавсралтад аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Байгаль орчныг хамгаалах яамны харьяа Ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №31 дугаартай Зохион байгуулалт хийх тухай тушаал, хавсралтад аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №23 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1987 оны 7-12 дугаар сар, 1988 оны 1 дүгээр сар, 3-6 дугаар сар, 1989 оны 4-6 дугаар сар, 8 дугаар сар, 12 дугаар сар, 1990 оны 2-10 дугаар сар, 1991 оны 1-8 дугаар саруудад тус тус ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11/134 дугаартай албан тоот, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04/16 дугаартай албан тоот, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 40 дугаартай албан тоот, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтыг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаа, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Б.Сд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-48, 62 дугаар тал)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр П.Г, Ж.Д нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 69-72 дугаар тал)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Я.Бийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 21(А) маягтын паспорт авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт зэрэг баримтын архивын хуулбарыг гаргуулан авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 54-58 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Б нь Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд үйлдвэр цехийн ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн мод боловсруулах цехэд 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нэхэмжлэгчийн Байгаль орчныг хамгаалах яамны харьяа ан агнуур, цаа бугын аж ахуйд 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд үйлдвэр цехийн ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн мод боловсруулах цехэд 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж хүсэлтийн шаардлагыг тодруулсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Я.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Я.Б нь Байгаль орчныг хамгаалах яамны харьяа ан агнуур, цаа бугын аж ахуйд 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд үйлдвэр цехийн ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн мод боловсруулах цехэд 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Я- овогтой Бид Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн захиргаанаас 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нээж олгосон №161923 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Я-гийн Бийн 1987 оны 7-12 дугаар сар, 1988 оны 01 дүгээр сар, 3-6 дугаар сар, 1989 оны 4-6 дугаар сар, 8 дугаар сар, 12 дугаар сар, 1990 оны 2-10 дугаар сар, 1991 оны 1-8 дугаар саруудад Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ан агнуур цаа бугын аж ахуйд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 10-43 дугаар тал)
Байгаль орчныг хамгаалах, яамны харьяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1989 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтад Амрах хүмүүсийн нэрс гэх хэсэгт ...19. Я.Б, албан тушаал гэх хэсэгт ачигч, үндсэн амралтын хоног гэх хэсэгт 20, нэмэгдэл амралтын хоног 6, бүх амрах хоног 26.. гэх бичилт бүхий №88 дугаартай тушаал, хавсралтад Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 6 дугаар тал),
Байгаль орчныг хамгаалах, яамны харьяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Шагнал олгох тухай тушаалын хавсралтад 1000 цааны баяраар дурсгалын зүйл гардуулсан малчин болон сумын төвийн өрхийн нэрс ...88.Я.Б.... гэх бичилт бүхий №71 дугаартай тушаал, хавсралтад Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 7 дугаар тал),
Байгаль орчныг хамгаалах яамны харьяа ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хөдөлмөрчдийн санал, ажилчдын хурлын шийдвэрийг үндэслэн аж ахуйн салбаруудыг бие даалган ажиллуулах зорилгоор ТУШААХ нь:
1.Ан агнуур, цаа бугын аж ахуйн нэгдсэн захиргааны харъяалалд мод боловсруулах цех, мал аж ахуйн хэсэг, цаа-ангийн бригад, барилгын салбар гэсэн үндсэн салбартайгаар энэ оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн бие даасан тайлан тэнцэлтэй, орлогоороо зарлагаа нөхөж ажиллах зарчмыг удирдлага болгож ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Зохион байгуулалт хийх тухай тушаалын хавсралтад мод боловсруулах цехийн ажилчид ...11.Я.Б.... гэх бичилт бүхий №31 дугаартай тушаал, хавсралтад аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 8 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ...Я.Бийн 1992 оны 2-р сарын 15-аас мод боловсруулах цехийн ажилчнаас, ...чөлөөлж тус тус сумын захиргааны мэдэлд шилжүүлсүгэй. ... гэх бичилт бүхий №23 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 9 дүгээр тал),
Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Цагааннуур сумын Ан агнуур цаа бугын аж ахуй, Ажилд орсон он гэх хэсэгт 1985, цех, тасаг, бригад гэх хэсэгт загасны цех хэсэг, эрхэлдэг ажил гэх хэсэгт загасчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум район гэх хэсэгт Цагааннуур гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 55-р тал)
Гэрч П.Гын ... Я.Б нь 1985 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ан агнуур цаа бугын аж ахуйд орж 1991 он хүртэл тус цехийн ажилчнаар, 1991 онд Цагааннуур сумын цаа бугын аж ахуйн мод боловсруулах цехэд 1992 он хүртэл ажилчнаар тус тус ажилласан. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ан агнуур цаа бугын аж ахуйн цех болон барилгын бригадад ажилчин, барилгачнаар ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Дгийн ...Я.Б нь намайг 1984 онд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Цаа бугын аж ахуйд ажилд ороод ажиллаж байхад 1985 оны 11 дүгээр сард цэргээс халагдаж ирээд тус газар загасчнаар орж ажиллаад 1992 он хүртэл ажиллаж байсан. Цаа бугын аж ахуй нь дотроо олон цех, тасагтай улирлын чанартай ажилладаг учраас дунд нь мод боловсруулах цехэд бас ажилладаг байсан. Би тухайн үед Хөвсгөл аймгийн Цагаануурын Цаа бугын аж ахуйд цэвэрлэгчээр 1984-1992 он хүртэл ажилласан байсан. ... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 69-72-р тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Я.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэгчийн Байгаль орчныг хамгаалах яамны харьяа ан агнуур, цаа бугын аж ахуйд 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд үйлдвэр цехийн ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн мод боловсруулах цехэд 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг байдлыг тогтоов.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш Я-гийн Бийн Байгаль орчныг хамгаалах яамны харьяа ан агнуур, цаа бугын аж ахуйд 1985 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд үйлдвэр цехийн ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цагааннуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн мод боловсруулах цехэд 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Я.Бийг улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН