Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2023/0606/З |
Дугаар | 128/ШШ2024/0557 |
Огноо | 2024-07-02 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2024/0557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.,
“” ТӨХК,
Нэхэмжлэгч “” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э., Х., Ч.,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б., Л.,
Гуравдагч этгээд: Д.т, Н.,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.,
Маргааны төрөл: Д.т, Н. нарт газар эзэмшүүлсэн нь үндэслэлтэй эсэх тухай газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л., түүний өмгөөлөгч Д.Н*******, нэхэмжлэгч “” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., Б., гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Миний бие Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Яргайтад зуслангийн газар эзэмшдэг ба өөрийн эзэмшлийн газрын хуучин төмөр хашааг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буулгаж бусдад хөлс өгч шинээр төмөр хашаа худалдан авч хашаалсан.
Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Н. нь өөрийн нөхөр, хүүхдийн хамт өөрсдийн газарт хашаа барьсан гэж миний барьсан хашааг буулгаж эвдэлсэн. Тухайн өдөр очиж уулзахад Н. нар нь миний эзэмшлийн газрын зүүн талд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр газар худалдаж авсан гэх ба уг газарт урьд өмнө ямар нэгэн хашаа, байгууламж байхгүй, манай хашааны орох гарах гарц, машины зам байсан болно.
Энэ тухай Чингэлтэй дүүргийн Засаг даргад 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хандахад *******, ******* нэгж талбарын дугаартай газар нь орц, гарц хаасан гэж үзэх боломжгүй талаар илт хууль бус хариуг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн.
Миний эзэмшиж байгаа газрын хашааг дур мэдэн нурааж миний өмчид халдсан, төв засмал замаас баруун зүг салсан машин болон явганаар орох, гарах гарцыг хааж газар олголт хийгдсэн нь миний газраа чөлөөтэй ашиглах, эзэмших эрхийг зөрчиж түргэн тусламж, онцгой байдлын тусламж авах боломжийг хязгаарласан, захиргааны акт гаргах ажиллагаа зохих журмын дагуу явагдаагүй, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гараагүй гэж үзэж байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны дугаартай захирамжийн Н.д ******* нэгж талбарын дугаартай 15 жилийн хугацаатай, 700 м.кв, Д.тад ******* нэгж талбарын дугаартай 15 жилийн хугацаатай, 700 м.кв газар эзэмшүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн Н. нь зохих албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр миний эзэмшлийн зуслангийн газрын зүүн талд өндөр хүчдэлийн 10квт, 35 квт цахилгаан шугам дамжуулах хамгаалалтын зурвас бүхий газарт байгалийн унаган төрхийг нь эвдэж жалга гарган техникээр ухсан. Энэ талаар Экологийн цагдаагийн албанд тухайн үед би гомдол гаргасан. Экологийн цагдаагийн албанаас энэ асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийн материалтай танилцсан. Газар эзэмших гэрээг зөрчиж, зохих албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр эзэмшиж буй газарт газар шорооны ажил хийсэн. “” ТӨХК, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Н., Д.т нарын эзэмшиж байгаа газар нь 10 квт-ын Шадивлан фидерийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур 2-4-ийн хооронд болон 35 квт-ын Яргайт, А, Б фидерийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур 58-59-ийн хооронд хамгаалалтын зурваст байршилтай байна гэсэн хариу албан бичгийг хэргийн материалтай танилцах явцад мэдсэн.
2005 онд тухайн газарт 2 удаа байшингийн суурь цутгасан. Тэр үед Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнууд тус газар цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон учраас байшин бариулахгүй гэж үйл ажиллагааг нь зогсоож байсан. Шүүхийн үзлэгээр тухайн газар дээр байшингийн суурь байгаа нь нотлогддог. Манай хашааны зүүн талд өндөр хүчдэлийн цахилгааны шугам байдаг учраас иргэдэд олгож болохгүй. Би ч мөн хашаагаа сунгаж авах боломжгүй гэсэн ойлголттой байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар уг газар Б.О*******, Б. нарт газар олгосон байсныг тухайн үед мэдсэн. Улмаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дугаартай захирамжаар Д*******ын , Н*******ын нарт газрын эрхийг шилжүүлж эзэмшүүлсэн. Манай газрын орц гарцыг хааж хашаа барьсан. Манайх 1989 оноос хойш амьдарч байгаа бөгөөд ойр орчны айлууд хэрхэн орж гардаг талаар бүгд мэднэ. Газрыг хууль бусаар олгосон гэж би үзэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг мөн Засгийн газрын эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулах, хүн оршин суух гэр, хашаа барихыг хориглоно гэснийг зөрчиж олгогдсон тул 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тоот захирамжийн Д.т, Н. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Дээрх захирамжаар олгогдсон газрууд нь манай “УБЦТС” ТӨХК-ийн өмчлөлийн “Шадивлан” цахилгаан дамжуулах агаарын шугамын фидерийн тулгуур №3, №3-№4 хооронд ашиглалтын 10 кв, өндөр хүчдэлийн 35 кв-ын шугамнуудын чанх доор олгогдсон байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасын зөвшөөрөгдөх зай хэмжээ”-г зөрчиж олгогдсон, мөн хамгаалалтын зурваст иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар олгож гэр, орон сууц барьж амьдран суух, барилга байгууламж барин үйл ажиллагаа эрхлэн явуулах нь тухайн газар эзэмшигч иргэн болон цаашлаад тус агаарын шугамнуудаас цахилгаан хэрэглэгч нийт иргэд, аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хор хөнөөлийн талаар тодорхой дүгнэлтийг Монгол Улсын Эрчим хүчний яамнаас 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 7/967 тоот албан бичгээр өгсөн байна. Мөн шүүхийн ажиллагаагаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “” ТӨХК-ийн өмчлөлийн “Шадивлан” цахилгаан дамжуулах агаарын шугамын фидерийн тулгуур №3, №3-№4 хооронд хамгаалалтын зурвасын зай хэмжээг баталгаажуулсан эсэх талаар тодруулахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 18-ны 01-09/1510 тоот албан бичгээр хамгаалалтын зурвасын зай хэмжээг баталгаажуулсан мэдээллийг үйл ажиллагаандаа ашигладаг болохыг дурдсан байна.
Дээрх албан бичгүүдээс үзэхэд хариуцагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тоот захирамжийг гаргах Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасын зөвшөөрөгдөх зай хэмжээ”, Монгол Улсын Эрчим Хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.” гэх заалтуудтай зөрчилдөх болохыг мэдсэн хэрнээ Захиргааны Ерөнхий Хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” байхад илт хууль бус иргэд болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан илт хууль бус захирамж гаргасан байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тоот захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” дугаар захирамжаар иргэн Б.д тус дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв гарыг гэр бүлийн зуслангийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрчилгээ олгогдсон.
- Мөн дээрх захирамжаар иргэн Б.тэд тус дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын нутаг дэвсгэрт байрлах 600 м.кв гарыг гэр бүлийн зуслангийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрчилгээ тус тус олгогдсон байна.
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугааp захирамжаар иргэн Б.с иргэн Д.тад, иргэн Б.ээс иргэн Н.д холбогдох хууль тогтоомжийг баримтлан хуульд заасан зохих журмын дагуу хууль ёсоор шилжүүлсэн.
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжаар Л.т тус дүүргийн 24 дүгээр хорооны Яргайтын нутаг дэвсгэрт 455 м.кв газрыг зуслангийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.
- Чингэлтэй дүүргийн Засаг даргад иргэн Л.аас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2023 оны дугаар захирамжаар эзэмшиж буй газрын орц, гарцны маргаан бүхий асуудлаар гомдол ирүүлсэн бөгөөд судлан холбогдох хариуг хүргүүлсэн.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай захирамжаар иргэн "Д.т, Н. нарт газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнд:
Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлт байдалд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-47.1.7-д заасан алдааны аль нэгийг агуулж байгаа эсэхийг тогтооно.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоол, Эрчим хүчний тухай хуулиудыг зөрчсөн тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт одоогийн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй хэмээн тодорхойлсон байна.
Тус маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахдаа эрх зүйт төрийн хуульд үндэслэх, хууль дээдлэх зарчмуудыг зөрчөөгүй, хуульд заагаагүй үндэслэлээр хэн нэгний иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдсан, хууль зүйн ямар үр дагавар үүсгэсэн нь ойлгомжгүй зэрэг шинжийг агуулаагүй тул тус захиргааны актыг илт хууль бусад тооцуулах үндэслэл бүрдэхгүй болно.
Иймд, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
“” ТӨХК-ийн нэхэмжлэлийн тухайд тайлбар хэлье. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна гэж заасан байдаг. Гэтэл нийслэл, дүүргийн Засаг даргаас энэ шугамыг баталгаажуулсан эсэхийг лавлахад нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн гэж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас баталгаажуулах байгууллага нь манайх биш гэсэн хариу өгсөн. Энэ шугам сүлжээ баталгаажаагүй учраас Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хуулийн 33.1-т газар эзэмшүүлж болохгүй гэсэн ойлголт байхгүй. Гэр орон сууц барих, барилга байгууламж барихыг хориглоно гэсэн. Тус газар дээр одоогийн байдлаар барилга бариагүй байгаа. Яагаад энэ 2 хүний газрыг хүчингүй болгох гэж нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Шугам сүлжээний хамгаалалтын бүсийг зөрчсөн айлуудын материал, захирамжийг бүхэлд гаргаж өгсөн байхад зөвхөн энэ 2 айлын газрыг хүчингүй болгуулах гэж байгаа нь Газрын тухай хуулийн үндсэн зарчим болох шударга ёс, тэгш байдлыг хангахгүй байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Үүний дагуу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.т би дээрх газрын эзэмших эрхийг иргэн Б.гоос “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлэн авсан ба 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг надад олгосон нь хууль эрх зүйн ямар ч зөрчилгүй болно.
Гэтэл хажуу хашааны өмчлөгч Л. нь миний эзэмшиж буй газар дээр дур мэдэн хашаа барьсан байсан тул хууль бус эзэмшлээс газар чөлөөлж өгөх талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй элдэв шалтаг шалтгаан тоочиж гомдол, нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Миний эзэмшиж буй газар нь Л.ын өмчлөлийн газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зүйл огт байхгүй бөгөөд түүний газар өмчлөх эрхийг зөрчөөгүй, газарт нэвтрэх орц, гарц нь өмнө нь ямар байсан яг хэвээрээ байгаа болно.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь газар эзэмших эрхийг бусдад олгохдоо ямар ч хууль зөрчөөгүй бусдын өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Үүний дагуу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н. би дээрх газрын эзэмших эрхийг иргэн Б.ээс гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан ба 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг надад олгосон нь хууль эрх зүйн ямар ч зөрчилгүй болно.
Гэтэл хажуу хашааны өмчлөгч Л. нь миний эзэмшиж буй газар дээр дур мэдэн хашаа барьсан байсан тул хууль бус эзэмшлээс газар чөлөөлж өгөх талаар шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй учир хашааг нь буулгаж байтал өөрийн биеэр ирж уулзаж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өөрийн өмч хашааг эвдсэн гэх агуулгатай гомдол гаргаж одоогийн байдлаар гомдол шийдэгдээгүй байна.
Миний эзэмшиж буй газар нь Л.ын өмчлөлийн газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зүйл огт байхгүй бөгөөд түүний газар өмчлөх эрхийг зөрчөөгүй, газар нэвтрэх орц, гарц нь өмнө нь ямар байсан яг хэвээрээ байгаа болно.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг Дарга нь газар эзэмших эрхийг бусдад олгохдоо ямар ч хууль зөрчөөгүй бусдын өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
18. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Д.т, Н. нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд байрлах 700м2 талбайтай газрыг гэр орон сууцын газрын зориулалттайгаар иргэн Б.д 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын дугаартай захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байрлах 600м2 талбайтай газрыг гэр орон сууцны зориулалтаар иргэн Б.О*******т 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон. Кадастрын зураг болон ямар нэгэн эрхийн зөрчилгүй газрыг гэрээний үндсэн дээр Д.т, Н. нар нь худалдаж авсан. Хашаагаа барих гэтэл иргэн Л.тай маргалдсан.
Л.ын нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Уг газар олгосон үйлдэл нь нэхэмжлэгчийн орох, гарах эрхийг хязгаарлалаа гэдэг агуулгыг хэлж байна. Л.ын хувьд 2023 оны захирамжаар өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр гарсан байдаг. Өмнөх орц гарцын тэмдэглэгээ, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталгаажуулсан байдлыг үзэхэд ертөнцийн зүгээр зүүн тийш биш, урд зүгт чөлөөтэй орох, гарах тэмдэглэгээ хийгдсэн байгаа. Орц гарцыг хязгаарласан зүйл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. “” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тайлбар хэлье. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын дугаартай захирамжийн иргэн Н., Д. нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Илт хууль бус болох шалтгаан, хууль зүйн үндэслэл дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй. Өнөөдөр ч мөн тайлбар хэлсэнгүй. Уг захирамж нь илт хууль бус байх захиргааны актын аль ч шинжид нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж тус тус заажээ.
Улмаар дээрх газар эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Б.с иргэн Д.тад, иргэн Б.ээс иргэн Н.д тус тус шилжүүлжээ.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн захирамжийн улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй гэж үзлээ.
Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.“Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.”, 7.3.“Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна.”, 33 дугаар зүйлийн 33.1.“Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” … 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.“Дэд станц, хуваарилах байгууламж, ой, тариа, ногооны талбайд байрших тохиолдолд түүний эргэн тойрон 25 м газарт ой байлгах, үр тариа, төмс, хүнсний ногоо тариалахыг хориглоно.” гэж тус тус заажээ.
Иймд Чингэлтэй дүүргийн засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай захирамжийн Д.т, Н. нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ