Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00402

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр Дугаар 155/ШШ2024/00402

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг

хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: ***т байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, Б-гийн Эд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 434,780 (дөрвөн зуун гучин дөрвөн мянга долоон зуун ная) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 155/2024/00362/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь "М ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 05 сарын 23-ны өдөр 1400000760351 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.Э нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 сарын 07-ны өдөр сарын 3,1 хувийн хүүтэй 420,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Б.Эг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2024 оны 01 сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Б.Эгийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 252,555 төгрөг, зээлийн хүү 181,460 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 765 төгрөг нийт 434,780 төгрөг гаргуулахаар байна.

М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 434,780 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М ББСБ ХХК нь хариуцагч Б-гийн Э /ХХ00000000/-аас зээлийн гэрээний үүрэгт 434,780 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 434,780 төгрөгийг М ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 500000000 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-и нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 434,780 (дөрвөн зуун гучин дөрвөн мянга долоон зуун ная) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 434,780 (дөрвөн зуун гучин дөрвөн мянга долоон зуун ная) төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,693 (арван гурван мянга зургаан зуун ерэн гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эгаас 6,846.5 (зургаан мянга найман зуун дөчин зургаа) төгрөг, 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 6,846.5 (зургаан мянга найман зуун дөчин зургаа) төгрөг, 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-ид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 434,780 (дөрвөн зуун гучин дөрвөн мянга долоон зуун ная) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,693 (арван гурван мянга зургаан зуун ерэн гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эгаас 6,846.5 (зургаан мянга найман зуун дөчин зургаа) төгрөг, 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 6,846.5 (зургаан мянга найман зуун дөчин зургаа) төгрөг, 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН