Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 140/ШШ2024/00440

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ........ өргөн чөлөө ........ тоотод үйл ажиллагаа явуулж буй ........... ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн .......... тоотод оршин суух ..............д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,475,611.80 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .......... ХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа: ....иргэн ........2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цахимаар хүсэлт илгээн, .......... дугаартай зээлийн гэрээ байгуулан 11,500,000 /Арван нэгэн сая таван зуун мянган төгрөгийг 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлдэгч ......... тоот дансанд 11,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 333,333.33 /Гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө/төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 295,792.95 /Хоёр зуун ерэн таван мянга долоон зуун ерэн хоёр төгрөг, ерэн таван мөнгө төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 373.72 /Гурван зуун далан гурван төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг, нийт 679,500 /Зургаан зуун далан есөн мянга таван зуун/ төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь .......байгуулсан ....... дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 183 хоног хугацаа хэтрүүлээд байна. ...... нь Зээлдэгчтэй утсаар холбогдож, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг амаар шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ....... дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 11,116,666.67 /Арван нэгэн сая нэг зуун арван зургаан мянга зургаан зуун жаран зургаан төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх хүү 1,331,350.17 /нэг сая гурван зуун гучин нэгэн мянга гурван зуун тавин төгрөг арван долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,594.96 /хорин долоон мянга таван зуун ерэн дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөг, нийт 12,475,611,80 /Арван хоёр сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун арван нэгэн төгрөг наян мөнгө/ төгрөгийг хариуцагч .......... гаргуулж өгнө гэжээ.

Хариуцагч ............. нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нь ..........наас нийт 12,476,611 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тус 12,475,611 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч ........ холбогдуулан Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр ний 12,475,611.80 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ........... нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...миний бие нь ............наас авсан 12,475,611 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

Нэхэмжлэгч ............нь хариуцагч ...........д холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 12,475,611.80 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ........... нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ..........ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,560 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........ 107,280 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 107,280 төгрөг тус тус гаргуулж, нийт 214,560 төгрөгийг нэхэмжлэгч ............. олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч .......... нэхэмжлэлтэй ......... холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 12,475,611.80 төгрөгийг хариуцагч .......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .............. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,560 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........... 107,280 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 107,280 төгрөг тус тус гаргуулж, нийт 214,560 төгрөгийг нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ............. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ