Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2024/01278

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2024/01287/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч З.Тунгалагмаа, шүүгч М.******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум,****** баг, ****** брак байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, Их сургуулийн ****** гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас: *******/-д холбогдох

2,628,508 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

...2024.05.29-ний өдөр Од сургуулийн 106 тоотод хичээлийн цагаар цүнх санаатайгаар, өс хонзонгийн санаатайгаар шидэж миний охин болох ий биед гэмтэл учруулсан. Бие, сэтгэл санаа, цаг хугацаа, зуны амралтаа, хичээлийн шалгалт, дүнгийн хохиролтой, гомдолтой, зардал мөнгөний хохиролтой. Нэхэмжлэгч О.******* би Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагын зөвлөснөөр урьдчилан тохиролцох үүднээс хариуцагч Б.*******тай 1 удаа уулзсан. Тус сургуулийн нийгмийн ажилтан Алтансүх уулзалтад байлцсан. Хариуцагч Б.*******д зардал мөнгө гарсан, хүүхэд гэмтсэн байгаа зардал мөнгө барагдуулах талаар ярилцсан. Хүүхэд гэмтээсэн зардал хохирлыг барагдуулах талаар Б.******* 1 хоногийн хугацаа өгөхийг нэхэмжлэгч надаас хүссэн. Би хугацаа 2 хоног өгсөн. Б.******* нь 2 хоног болоод хариу өгөөгүй. Тиймээс Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гомдол өгсний дагуу Цагдаа шалгасан, мөрдсөн. Хавтаст материал бүрдээд Дархан-Уул аймгийн ын газарт шилжсэн. Хяналтын прокурор насанд хүрээгүй хүүхэд цүнх шидсэн тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Мөн прокурор тайлбарлахдаа Наранмөнх цүнх дамжуулсан, тоглосон гэх боловч 14 настай хүүхэд юм. Цүнх шидэхэд хэн нэгэн цохигдож, бэртэж гэмтэнэ гэдгийг бие физиологи, оюун тархины хувьд мэддэг болсон тул, нас тул энэ бол санаатай үйлдэл хэмээн хэлсэн. зардал мөнгийг тохирон барагдуулах талаар Б.*******д мэдэгдсэн. Хариуцагч Б.******* нь мөн адил хариу өгөөгүй. Охин ийг нийт 8 их эмчид үзүүлсэн. 8 эмчид үзүүлсэн оношийн 2 дүгнэлтэд гарын үсэг нэхэмжлэгч би зурсан. 6 эмчийн бичсэн 6 оношийн дагуу эмчилгээ хийсэн. Хариуцагч Б.*******аас охин ий биед учруулсан гэмтэл болон эмчилгээ хийлгэсэн зардал, баримттай зардлууд болох 2,628,508 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

...Нэхэмжлэгч ий ээж болох О.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг шүүхэд өгч байна. Хариуцагч Б.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас бүрэн татгалзаж байна. Учир нь:

Нэгдүгээрт: Нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө хуулийн шаардлага хангаагүй миний бие нь өнөөдрийг хүртэл О.******* гэх хүнд ямар ч өр төлбөр төлөх үндэслэл байхгүй. Харин бидний хүүхэд болох , нартай холбоотой 2024 оны 05 сарын 29-ний өдөр сургууль дээр болсон маргаан нь даамжирч өнөөдрийг хүрсэн нь үнэн. Гэтэл нэхэмжлэлд шууд надаас өр авлага нэхсэн нь буруу байна.

Хоёрдугаарт: 2024 оны 05 сарын 29-нд хүүхдүүд хоорондоо цүнх дамжуулан шидэх явцад өртсөн нь үнэн. Маргаан даамжирч цагдаа прокурорт хүрсэн. Цагдаагийн мөрдөн байцаагч иргэн О.*******ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаад 2024 оны 06 сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай санал хяналтын прокурорт ирүүлсэн саналыг хянаад Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 336 дугаар тогтоолоор иргэн О.*******ээс гаргасан бүртгэлийн 694 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан, энэ хэргийг аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Г.Уянга гэх хүн хэргийг хянан тогтоолоо гаргасан.

Мөн удаа дараагийн эмч нарын дүгнэлтээр миний хүү ийн шидсэн цүнхнээс болж ийм гэмтэл тодорч байна гэсэн ямар ч дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй. Харин энэ цагдаа прокурорын маргаанаас болж миний бие ажлаа ч хийх боломжгүй, шүүх цагдаад дуудагдаж хүү маань ч сургууль соёлдоо явах боломжгүй болтол дарамтанд орж байна. Үнэхээр энэ охин гэмтээд асуудал үүссэн бол би олон хүүхдийн эх ээж хүний хувь хохирлыг барагдуулна гэтэл иргэн О.******* нь үндэслэлгүй хий хоосон баахан төлбөр үүсгэж нэхэж хүүг маань хүртэл сургуульд явах боломжгүй болтол дарамталж, шүүх цагдаагаар айлгаж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа тул дээр нэхсэн 2,628,508 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарууд, бэлэн мөнгөний орлогын баримт, тун ХХК, , , Нил фарм, ХХК,  ХХК, салбар, Дархан ХХК-уудаас эм авч үйлчлүүлсэн баримтууд, нэхэмжлэлийн задаргаа, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбарууд, нуруу нугасны зураг авахуулсан гэрэл зургийн хуулбарууд, Дархан-Уул аймаг клиникийн эмнэлэг дүрс оношилгооны тасаг, рентген оношилгоо, мед эмнэлэг компьютерт томографийн шинжилгээ, эмчийн үзлэгийн хуудас, согог ын төвийн эмчийн үзлэг, энгийн эмийн жор, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргийг /хх 5-25 хуудас/,

 

4. Хариуцагч талаас хариу тайлбар, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2024 оны 7 сарын 08-ны өдрийн 336 дугаартай прокурорын тогтоол, Дархан-Уул аймаг, клиникийн эмнэлэг, дүрс оношилгооны тасаг, рентген оношилгоо, Дархан-Уул аймаг Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ. /хх 45-47 хуудас/

 

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан ий эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,628,508 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлийг ... нь хичээлийн цагаар санаатайгаар, өс хонзонгийн сэдэлттэйгээр цүнх шидэж миний охин ий биед гэмтэл учруулсан. Үүнээс болж бие, сэтгэл санаа, цаг хугацаа, зуны амралтын хичээлийн шалгалт дүнгийн хохиролтой, зардал мөнгөний хохиролтой болсон тул гомдолтой байна. ...Охин ийг 8 их эмчид үзүүлсэн, 2 дүгнэлт гарсан. Би эмчийн бичсэн жорын дагуу эмчилгээ хийсэн. хот руу 3 удаа явахдаа 2 удаад нь би өөрөө болон түүний дүү Нарандаваагийн хамт такси болон автобусаар явж буудалд хонож, гэмтэл ын эмчид үзүүлж, бичсэн жорын дагуу эм тариа авч хэрэглэсэн. Гэтэл жижиг буудалд нь ямар нэгэн төлбөр төлсөн тасалбар өгөөгүй бид 270,000 төгрөг төлж байсан, мөн хот дотор такси унаагаар үйлчлүүлсэн боловч тасалбар өгөөгүй. Иймд би бүх л холбоотой зардлаа прокурорын байгууллагад өгснөө хуулбарлан гаргаж өгсөн, баримтгүй ч гэсэн буудлын хөлс, дотор үйлчлүүлсэн таксины төлбөр нийт 2,628,508 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

Хариуцагч нь иргэн О.*******ээс гаргасан гомдлыг шалгаад Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 336 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, эмч нарын дүгнэлтээр миний хүү ийн шидсэн цүнхнээс болж ийм гэмтэл үүссэн гэсэн ямарч дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй, энэ байдлаас болж нь 2024-2025 оны хичээлийн жилд Ирээдүй сургуульд суралцах болсон талаар тайлбар гаргаж нотлох баримтаар Дархан-Уул аймаг Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн байна. /хх 45-47 хуудас/

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 336 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол зэрэг нотолгооны хэрэгслүүдээр 8-р ангийн сурагч, 14 настай нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Од сургуулийн 106 тоотод хичээл дээрээ байхдаа 2024 оны ,5 дугаар сарын 29-ний өдөр ангийн хүүхэд болох О.Билэгт рүү цүнх шидэх гэж андуурч 14 настай рүү цүнх шидэж түүний нурууг онож эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна гэж зааснаар 14 настай, нь өөрт учирсан гэм хорыг хохирлыг бие даан шаардах эрхгүй байх ба түүнийг төлөөлөн эх овгийн *******ийн ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан нь эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь уг асуудлыг прокурорын байгууллага шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан гэж татгалзлын үндэслэлийг тайлбарлаж байгаа боловч Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 336 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан боловч 14 настай ийг 14 настай рүү цүнх шидэж түүний нурууг онож эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь ий эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Б.*******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж шийдвэрлэсэн байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч талаас ийн үйлдлийн улмаас ий өвчүү ясанд байдаг метал бэхэлгээ тасарсан үндэслэлээр Дархан-Уул аймгийн клиникийн эмнэлэгийн дүрс оношилгооны тасгийн рентген оношилгоо хийлгэсэн талаар баримтууд, хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарууд, бэлэн мөнгөний орлогын баримт, тун ХХК, , , Нил фарм, ХХК,  ХХК, салбар, Дархан ХХК-уудаас эм авч үйлчлүүлсэн баримтууд, нэхэмжлэлийн задаргаа, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбарууд, нуруу нугасны зураг авахуулсан гэрэл зургийн хуулбарууд, мед эмнэлэг компьютерт томографийн шинжилгэээ, эмчийн үзлэгийн хуудас, согог ын төвийн эмчийн үзлэг, энгийн эмийн жор, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргийг ирүүлсэнтэй хариуцагч болон түүний төлөөлөгч танилцаж, нотлох баримтуудын дийлэнх нь шаардлага хангаагүй байгаагаас гадна эмчийн заавраар эм тариа авч хэрэглэсэн байдал тогтоогдохгүй байна. Харин нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг хариуцах боломжтой гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.******* нь ий эрүүл мэндэд учирсан хохиролыг барагдуулах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, 43.1.2-т өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх эрхтэй, 43.2.7-д эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах үүрэгтэй гэж заасан эрхийнхээ дагуу эмнэлгийн үйлчилгээ авч эмчийн бичсэн жорын дагуу эм тариаг хэрэглэсэн болох нь уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас эх хувиар нь шинжлэн судлуулсан амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичигдсэн гэмтлийн эмчийн үзлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тэмдэглэл, согог ын үндэсний төвийн эмчийн үзлэг болон 2024 оны 06 сарын 01-ний өдрийн мед эмнэлэгт цээжний зураг авахуулахад төлсөн 130,000 төгрөг, тус ХХК-ний эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 44,803.21 төгрөг, ХХК-ны тун эмийн сангийн 32,045 төгрөг, ХХК-ны салбарын 10,000 төгрөг, Нил фарм гэмтлийн салбарын 82,500 төгрөг, Рашаан таун ХХК-ны салбарын 27,800 төгрөг, ХХК-ны 35,000 төгрөг, эмнэлэгийн үзлэг, үйлчилгээ авсан 60,000 төгрөг, 30,000 төгрөг, салбар 10,000 төгрөг, 2,300 төгрөг, тун 21,200 төгрөг, Дархан ХХК-ны 8,600 төгрөг, салбарын 87,200 төгрөг, Нил фармын 67,600 төгрөг, 67,600 төгрөг, тун 35,000 төгрөг, 87,760 төгрөг, салбарын 14,300 төгрөг, 58,600 төгрөг, Нил фармын 272,100 төгрөг, Тэрмэстийн өгөөж ХХК-ны Энхжаргалан 1 салбарын 75,000 төгрөг нийт 1,259,408.21 төгрөгийн баримтаар /хх 5-25 хуудас/,

нэхэмжлэгч нь 2024 оны 06 сарын 01, 03, 18, 25-ны өдрүүдэд гэмтлийн эмнэлэгт үзүүлэх зорилгоор хот руу явахдаа нийтийн тээврийн үйлчилгээ авсны төлбөрийг О.*******, нарт олгосон тасалбарын үнээр тооцож 120,000 төгрөг / 2024 оны 06 сарын 1-3/, 20,600х 2 = 41,200 төгрөг, 60,000 төгрөг /2024 оны 06 сарын 18/, 20,600х2 =41,200+ 41,200 төгрөг / 2024 оны 06 сарын 25/, О.*******ийн эм тариа авахаар 2024 оны 06 сарын 26-ны өдөр хотод ирж очсоны зардал 41,200 төгрөг нийт 344,800 төгрөгийн баримтаар тус тус тогтоогдож байна.

Харин д давхардуулан олгосон тасалбарын үнэ, Нарандаваа, ******* нарт олгосон тасалбарын үнэ нь гэм хорын хохиролд хамаарахгүй үндэслэлээр, зочид буудлын төлбөр, дүүргээс , ын төв рүү хүргүүлсэн таксины төлбөр, Дархан-Уул аймаг дотор үйлчлүүлсэн таксины төлбөрийн талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнө байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж зааснаар хариуцагч Б.*******аас 1,604,208.21 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгож, үлдэх 1,024,299.79 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах үүргийн дагуу ...иргэн О.*******ийн нэхэмжлэлийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирсон үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохиролын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1-д тус тус зааснаар хариуцагч Б.*******аас 1,604,208.21 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******т олгож, үлдэх 1,024,299.79 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн урьдчилан төлсөн 57006 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40617 гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АЛТАНТУЯА

                                        ШҮҮГЧ                                            З.ТУНГАЛАГМАА

                                                                                                М.ОЮУНЦЭЦЭГ