Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/03968

 

 

 

 

 

 

 

 

2024 09 27 182/ШШ2024/03968

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоотод байрлах МНКК ХХК /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  байрлах ОБ ХХК /РД: ****/,

 

Хариуцагч: тоотод оршин суух Дгийн ДА /РД: ***/,

 

Хариуцагч:  тоотод оршин суух Дгийн Э /РД: *****/,

 

Хариуцагч: тоотод оршин суух Сын Г /РД: ***/,

 

Хариуцагч: тоотод оршин суух Дгийн Б /РД: ***/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Д.Б, Д.ДА нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХАГ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох; 

хариуцагч Д.Б, Д.Э нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХАГ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох;

хариуцагч Д.Б, С.Г нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХАГ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох;

ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Хувьцаа худалдах, түүнд хамаарах эрх шилжүүлэх тухай 1 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох;

ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай 2тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

ОБ ХХК-ийн 2023.06.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №3 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

ОБ ХХК-ийн 2023.06.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, даргыг сонгох тухай 4 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

МНКК ХХК-д ногдох ОБ ХХК-ийн 10.43 хувийн хувьцааг худалдахыг хариуцагч Д.ДА, Д.Э, С.Г, Д.Б нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Н.Э,

Хариуцагч ОБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.ЦБ,

Хариуцагч Д.Э, Д.ДА, С.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Хариуцагч Д.Э, Д.ДА, С.Г нарын өмгөөлөгч Т.С,

Хариуцагч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч МНКК ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Хариуцагч "ОБ" ХХК нь нийт 5 хувьцаа эзэмшигчтэй байсан буюу Д.Э 15%, Д.ДА 15%, С.Г 15%, Д.Б 27.5%, нэхэмжлэгч болох МНКК ХХК 27.5% -ийн хувьцааг тус тус эзэмшдэг байсан. 

Гэтэл хувьцаа эзэмшигч Д.Б нь өөрийн эзэмшлийн 27.5%-ийн хувьцааг бусад гурван хувьцаа эзэмшигч болох Д.Э, Д.ДА, С.Г нартай хуйвалдан бидэнд огт мэдэгдэлгүйгээр үгсэн тохирч өөрийн эзэмшлийн хувьцаагаа тэдэнд хуваан зарж борлуулсан. 

Ийнхүү бидэнд огт мэдэгдэлгүйгээр хувьцаагаа нэгэнт зарж борлуулан, худалдах хувьцааны тоо хэмжээ, үнийн дүнгээ тохирч, гэрээ хэлцлээ хийж, нотариатаар баталгаажуулж, мөнгө төлбөрөө авч, бүх зүйл болоод дууссаны дараа манай компанид дүр үзүүлсэн шинжтэй мэдэгдэл бүхий бичгийг шууданд хийж илгээсэн байдаг. Манай компанид энэ талаар огт мэдэгдээгүй шалтгаанаа тайлбарлахдаа хаягийг нь мэдэхгүй тул бүртгэлтэй хаягаар нь шуудангаар мэдэгдлийг илгээсэн гэх тайлбар хэлдэг боловч Хувьцаа ХХАГгээ хийж, нотариатаар баталгаажуулж дууссаны дараа илгээсэн байдаг. 

Хувьцаа эзэмшигч Д.Б нь өөрийн 27.5%-ийн хувьцаагаа бусад гурван хувьцаа эзэмшигчдэд хувааж худалдсанаар манай компанийн тэргүүн ээлжид хувьцаа худалдан авах давуу эрх буюу хуулиар баталгаажсан эрх зөрчигдсөн. ХХХАГнүүд болон Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Тус хувьцааг арилжааны банканд шилжүүлэхээр шийдвэрлэгдсэн байсан тухай: Мөн Д.Б нь ОБ ХХК-ийн 27.5%-ийн хувьцаагаа бусад 3 хувьцаа эзэмшигч нарт зарахын өмнө ХХБанд бүхэлд нь өр төлбөртөө 27.5%-ийн хувьцааг шилжүүлэх талаар эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхээр баталгаажуулан, шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байсан байдаг. Энэхүү үйл баримт нь 1 хувьцааг давхардуулан худалдах, эрхийн доголдолтой хувьцааг худалдах, худалдахаар санал болгосон болохыг нотолж байгаа юм. Үүнд: 

СүхБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай *****дугаар захирамжаар Д.Б нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа бүхэлд нь арилжааны банк /ХХБ/-нд төлөх өр төлбөртөө шилжүүлэх шийдвэр гарсан байсан. 

Д.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр буюу тус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй явагдаж байхад арилжааны банканд шилжүүлсэн хувьцаагаа давхардуулан зарсан. Тодруулбал, бусад 3 хувьцаа эзэмшигч /Д.ДА, Д.Э, С.Г/ нартай яг нэг ижил нөхцөл, заалттай ХХХАГ-нүүд байгуулж нотариатаар баталгаажуулсан. 

ОБ ХХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр МНКК" ХХК- д Мэдэгдэл хүргүүлэх тухай ____ тоот албан бичгээр хувьцаагаа бусдад шилжүүлэх гэрээ байгуулсныхаа дараа, хувьцаа зарах саналыг бидэнд хугацаа хоцорч, дүр үзүүлэн шууданд хийсэн боловч шуудангаас тус бичгийг ОБ№ ХХК-д буцааж өгсөн байдаг. Тус мэдэгдэлд хувьцаа эзэмшигч Д.Б нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа Д.Э, С.Г, Д.ДА нарт худалдахаар тохиролцсон, үүнтэй холбоотойгоор МНКК" ХХК-ийг Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан эрхээ хэрэгжүүлж хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй талаар дурдсан байсан. Нэхэмжлэгч нь тэргүүн ээлжид өөрт ногдох хувьцааг худалдан авах давуу эрхээ хэрэгжүүлэх талаар удаа дараа хандсан боловч бусад хувьцаа эзэмшигчид хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр шийдвэрлүүлэх талаар хариу өгсөн. 

2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хувьцаа ХХАГнүүд байгуулагдаж, манай компанид хожим 3 хоногийн дараа дүр үзүүлсэн мэдэгдэл илгээсэн тухайн цаг хугацаанд Д.Б нь өөрийн эзэмшлийн ОБ ХХК-ийн энгийн эрхийн 27.5 хувийн хувьцаагаа арилжааны банкнаас авсан зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ байгуулагдсан, эвлэрлийг Шүүгчийн захирамжаар баталгаажуулсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байжээ. Өөрөөр хэлбэл, нэгэнт банканд шилжихээр шийдвэрлэсэн хувьцааг бидэнд давхардуулан зарах боломжгүй байсан. 

1.1.1 ХХХАГнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1- д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухайд 

А. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан эрх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гол нөхцөл зөрчигдсөн тухайд 

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй гэж заасан тул Нэхэмжлэгч нь тус хувьцаанаас өөрт ногдох хэсгийг тэргүүн ээлжид худалдан авах эрх-тэй билээ. 

ОБ ХХК-ийн хуучин дүрмээр /2023.04.07-нд хувьцаа ХХАГ байгуулах үеийн/ хувьцаа худалдан авах давуу эрх, худалдах процессыг зохицуулаагүй тул Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан зохицуулалт хэрэгжинэ. Гэтэл энэ хуулийг зөрчиж, нэг хувьцаа эзэмшигчийг ялгаварлан орхигдуулж, бусад гурван хувьцаа эзэмшигчид худалдсан. 

Мөн худалдахаар санал болгож буй хувьцаа нь эрхийн зөрчилгүй буюу доголдолгүй байх ёстой билээ. Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж, 260 дугаар зүйлийн 260.1-д Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авахад эд хөрөнгө ХХАГний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж, мөн 260.3-д Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан. 

Гэтэл (1) Д.Б нь өөрийн эзэмшлийн ОБ ХХК-ийн энгийн эрхийн 27.5 хувийн хувьцаагаа арилжааны банканд өр төлбөртөө тооцон шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулаад, шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байхад тухайн хувьцаагаа давхардуулан зарж, гэрээ байгуулсан нь эрхийн доголдолгүй буюу зөрчилгүй хөрөнгө худалдах Иргэний хуулийн дээрх зохицуулалтууд болон ХХАГний гол нөхцөлийг зөрчжээ. 

Манай компанид хувьцаа худалдан авах давуу эрх олгосон мэтээр гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 3 хоногийн дараа хууль зөрчсөн мэдэгдэл ОБ ХХК-аас илгээж Компанийн тухай хуульд заасан эрх, журмыг зохих байдлаар хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн байна. Зүй нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө Манай компанид мэдэгдэх ёстой байсан. 

Б. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9-д заасан журам зөрчигдсөн тухайд 

Компанийн тухай хуулийн 5.4-д Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ гэж заасан; 

Д.Б нь өөрийн эзэмшлийн эрхийн зөрчилгүй хувьцааг худалдах эрхтэй. Ийнхүү худалдахдаа (1) нэн тэргүүнд хувьцаа худалдах саналаа компанид мэдэгдэх, (2) энэ тухай саналыг компани бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх талаар журмыг хуульд заасан. Гэтэл компани саналыг хувьцаа эзэмшигч нарт адил тэнцүүгээр ижил цаг хугацаанд мэдэгдээгүй, тэгш боломж олгоогүй болох нь Хувьцаа ХХАГ байгуулсан /2023.04.07/ болон ОБ ХХК-аас дан ганц манай компанид хаяглаж мэдэгдэл ирүүлсэн /2023.04.10/ цаг хугацаанаас тодорхой байна. 

Хариуцагч нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХАГ-нүүдийн 3.2 дахь хэсэгт Компанийн бусад хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид хувьцаа худалдан авах давуу эрхээ хэрэгжүүлсэн тохиолдол гээд Компанийн нийт гаргасан болон эргэлтэд байгаа хувьцааны 27.5%-ийн хувьцааг эзэмшигч МНКК ХХК нь Худалдаж буй хувьцааг тэргүүн ээлжид хувь тэнцүүлэн худалдан авах эрхээ хэрэгжүүлсний улмаас Худалдаж буй хувьцааны тоо хэмжээ багассан тохиолдолд худалдаж авсан хувьцааны тоо хэмжээгээр энэхүү гэрээний 3.1-т заасан хувьцааны үнэ өөрчлөгдөж болно гэж заасан нь Компанийн тухай хуульд заасан дээрх журмыг шууд зөрчсөн болохыг нотлох нөхцөл байх бөгөөд нэгэнт гэрээ байгуулчхаад дараа нь хэлбэрийн төдий дүр үзүүлсэн мэдэгдэл ирүүлж буй нь хууль тогтоомжтой нийцэхгүй юм. 

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д Энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжид худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байна гэж заасан. 

Манай компанид 2023.04.10-ны өдөр ОБ ХХК-аас илгээсэн гэх Мэдэгдэл хүргүүлэх тухай ____ тоот албан бичгээс үзвэл, тус мэдэгдэл нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан мэдэгдэл биш байна. Учир нь тус мэдэгдлийг хувьцаа эзэмшигч Д.Баас ирүүлсэн санал /худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжид худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журам/-ыг Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан журмын дагуу мэдэгдэж байна гэж үзэх боломжгүй. 

Зүй нь хувьцаа худалдах санал гаргаж буй хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдэд бүгдэд нь ижил тэнцүү эрхтэйгээр, 1 цаг хугацаанд хэрэгжих санал тогтоох, компани саналыг хувьцаа эзэмшигч нарт дамжуулан мэдэгдэх учиртай. Харин компани, түүний гүйцэтгэх удирдлага тус хугацааг тогтоох, бусад этгээд эхэлж гэрээ байгуулах эрхгүй болно. Мөн Ажлын 5 хоногийн хугацаанд хоёр тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх хэлцлийн шийдвэр гаргана гэдэг нь хэт шударга бус богино хугацаа билээ. 

Хэрэв хувьцаа худалдах талын саналд худалдан авах хугацаа тодорхой бус тохиолдолд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан эрхийг хэрэгжүүлэх хүрээнд гарч буй санал /мэдэгдэл/ тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д Хувьцаа эзэмшигч тэргүүн ээлжид худалдан авах эрхээр хувьцааг худалдан авах тухай саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 30 өдрийн дотор ирүүлнэ гэж заасны дагуу худалдах санал гарснаас хойш ажлын 30 хоногийн худалдан авах боломжит хугацаа олгогдох ёстой. 

Гэтэл бодит байдалд мэдэгдэл нь анхнаасаа хууль зөрчсөнөөс гадна, худалдан авах боломжит хугацаа тогтоогоогүй нь манай компанид ногдох хувьцааг бидэнд худалдах хүсэл зориг анхнаасаа агуулаагүй болохыг илэрхийлж байна. 

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ гэж; мөн хуулийн 5.7-д Энэ хуулийн 5.6-д заасан мэдэгдэлд хувьцаа худалдан авагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, худалдан авах хувьцааны тоо зэргийг зааж, төлбөр хийсэн баримтыг хавсаргасан байна гэж; 

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг энэ хуулийн 5.3-т заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрхтэй гэж тус тус заасан. 

Хариуцагч Д.ДА, Д.Э, С.Г нарын хувьд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.10-д заасан ...гуравдагч этгээд..." биш, харин худалдах гэж буй хувьцааны эрхээр удирдлага нь хэрэгжиж буй ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч тул Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.8-д заасны дагуу өөр нэг хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцааг ижил тэнцүү эрхтэйгээр тэргүүн ээлжид худалдан авах эрх зөвхөн хэрэгжинэ. Гэтэл хууль бус давуу эрх өөрсдөдөө тогтоон эдэлж, хуульд заасан журам хэрэгжилгүйгээр хувьцаа худалдан авсан. 

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.3-т заасан эрхийг хувьцаа эзэмшигч тогтоосон хугацаанд бүрэн хэрэгжүүлээгүй тохиолдолд уг эрх компанид шилжих бөгөөд компани нь энэхүү эрхийг хэрэгжүүлэх эсэх тухай шийдвэрээ энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд заасан хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор гаргана гэж заасан. Хувьцаа эзэмшигчид нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.8-д заасан эрхийн зарим эрхийг хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлээгүй татгалзсан тохиолдолд ОБ ХХК-д татгалзсан хэмжээнд давуу эрхээр хувьцаа худалдан авах эрх шилжиж, хувьцааг худалдан авах эсэх шийдвэр гаргана. 

Гэтэл манай компанид дүр үзүүлсэн, хэрэгжих боломжгүй хууль бус мэдэгдэл ирүүлэн давуу эрхээс татгалзсан гэж дур мэдэн, хууль зөрчиж тогтоосон атлаа Компани өөрийн хувьцаа худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх шийдвэр гаргах ажиллагаа аль ч хувьцааны хувьд хийгдээгүй хууль зөрчигдсөн байна. 

1.1.2 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тухай 

Нэхэмжлэлийн үндэслэлийн 1 дэх хэсэгт дурдсанчлан, хувьцаа ХХАГнүүд нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.8, 5.9-д тус тус заасан журмын дагуу хийгдээгүй, Хувьцаа ХХАГ-г 2023.04.07-ны өдөр байгуулахаас өмнө манай компаниас Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.8-д заасан эрхээ хэрэгжүүлэх эсэх зөвшөөрөл аваагүй болно. 

Түүнчлэн, гэрээний зүйл болох хувьцаа нь гуравдагч арилжааны банкны хүчин төгөлдөр шаардах эрхээр бусдад шилжүүлэх эрх нь хязгаарлагдаж байхад шаардах эрхтэй этгээдээс ч мөн зөвшөөрөл аваагүй, ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар асуудлыг хэлэлцүүлэлгүйгээр дур мэдэн худалдсан нь хууль зөрчсөн байна. 

Иймээс маргаан бүхий 2023.04.07-ны өдрийн ХХХАГнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаас гадна 56.1.8-д заасан шинжийг давхар агуулсан хууль зөрчсөн бөгөөд зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцлүүд байна. 

1.2. Хүчин төгөлдөр бус хэлцлийг баталгаажуулж гарсан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 23/01, 23/02 тоот тогтоолууд хүчин төгөлдөр бус болох тухайд 

Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг баталгаажуулж гарсан 2023.04.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 23/01, 23/02 тоот тогтоолууд нь хүчин төгөлдөр бус болно. 

Учир нь эдгээр тогтоолуудаар хүчин төгөлдөр бус гэрээнүүдийг хэлэлцэн баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д ... хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд тогтоолуудыг хүчингүй болгох нь хэлцлийн үр дагаврыг арилгах арга хэмжээнд мөн хамаарч байна. 

Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлох болон зар хүргүүлэх процесс нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр аагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 10-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна гэж, мөн хуулийн 60.4-д Компани энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн эвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцээгүй. 

Манай компанид хурлын зарыг шуудангаар илгээсэн гэдэг боловч өмнө 2023.04.10-ны мэдэгдэл шуудангаас буцаагдсан, хаягтаа байдаггүй болохыг мэдсээр байж, шууданд өгсөн баримт бичгийг шуудангаас удаа дараа буцааж өгсөөр байтал илгээж буй нь манай компанид мэдэгдсэн дүр үзүүлэх шинжтэй болохыг мөн нотлох юм. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж, 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд , уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Д.Б нь өөрийн хувьцаагаа бусад 3 хувьцаа эмшигчид шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсоноор авсан, сөн хувьцааны эрх, мөнгөө харилцан буцаах, улмаар хэрэв Д.Б нь хувьцаагаа худалдах л Компанийн тухай хуульд заасан зохих журмын дагуу худалдах, худалдан авах эрх хэрэгжих дагавартай байна. 

1.3. ОБ ХХК-ийн 2023.06.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №3 тоот тогтоол, мөн өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, даргыг сонгох тухай 4 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох; 

Гэтэл дээрх хүчин төгөлдөр бус гэрээнүүд болон тогтоолуудын үр дагаварт хариуцагч Компанийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №3 тоот тогтоолоор ОБ ХХК-ийн 2022 оны санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайланг баталж, компанийн хувьцааг 100-д хувааж,компанийн хаяг өөрчилж, компанийн гүйцэтгэх захирлаас ДЭ.Гг чөлөөлж гүйцэтгэх захирлаар О.Быг томилж Компанийн дүрмийг шинэчлэн баталжээ. 

Мөн 2023.06.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, даргыг сонгох тухай 4 тоот тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлгүй байсан компанийг ТУЗ-тэй байхаар тогтоож, хариуцагч хувьцаа эзэмшигч Д.Э, Д.ДА, С.Г нар нь өөрсдийгөө ТУЗ-ийн гишүүдээр сонгосон, хувьцаа эзэмшигч Д.Э нь өөрийгөө ТУЗ-ийн даргаар томилсон байна. 

Эдгээр тогтоолуудыг хувьцаа эзэмшигч Д.Э, Д.ДА, С.Г нар нь баталсан бөгөөд 2023.04.07-ны өдрийн ХХХАГнүүд болон 2023.04.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолуудаар эдгээр хувьцаа эзэмшигчдийн хувьцааны тоо хэмжээ, саналын эрх нэмэгдсэнээр 2023.06.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №3, 23/04 тоот тогтоолуудыг нэхэмжлэгч МНКК№ ХХК-ийн оролцоогүйгээр батлах нөхцөл бүрдсэн. 

Иймээс Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2023.06.28-ны өдрийн №3, 4 тоот тогтоолууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл-д хамаарах бөгөөд маргаан бүхий 2023.04.07-ны өдрийн ХХХАГ-нүүд, мөн 2023.04.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 1, 2тоот хүчин төгөлдөр бус тогтоол, хэлцлийн үндсэн дээр батлагдсан тогтоолууд болно. 

Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд: 

Нэхэмжлэгч нь Компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх эрхтэй боловч Компанийн тухай хуульд заасан асуудлаар хувьцааг хуваах, компанийн дүрэм шинэчлэн батлах зэрэг асуудлаар саналын эрх эдэлж чадаагүй эрх зөрчигдсөн. 

Компанийн гүйцэтгэх захирал чөлөөлөх, шинээр томилох, ТУЗ-ын гишүүд сонгох нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой чухал асуудал боловч хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн төлөөллийн хүнээ Компанийн гүйцэтгэх удирдлагын багт ажиллуулах, гүйцэтгэх захирал санал болгох, ТУЗ-д хувьцааны саналын эрхтэйгээ дүйцэхүйц гишүүн томилуулж чадаагүй, оролцоо хангаагүй болно. 

Улмаар бусад хувьцаа эзэмшигчид нь бидний төлөөллийг компанийн удирдлагын баг, ТУЗ-д оруулах боломж олгоогүйгээс гадна өөрөө өөрсдийгөө Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн үр дагаварт тус тогтоолуудыг баталсан нь хууль зөрчиж, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой хөндөж байгаа болно. 

Иймд ОБ ХХК-ийн 2023.06.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №3 тоот тогтоол, Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, даргыг сонгох тухай 4 тоот тогтоолыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

1.4 ОБ ХХК-ийн хариуцагч хувьцаа эзэмшигч нарын хооронд 2023.04.07-ны өдөр байгуулагдсан хүчин төгөлдөр бус "Хувьцаа ХХАГ- нүүдийн үр дагаврыг арилгаж "МНКК" ХХК-д ногдох "ОБ" ХХК-ийн 10.43 хувийн хувьцааг МНКК ХХК-д худалдахыг хариуцагч Д.ДА, Д.Э, С.Г, Д.Б нарт даалгах шаардлагын тухайд

Иргэний хуулийн 56.1-д заасан хэлцлүүд нь байгуулсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлдэггүй, хэлцлийн талуудад анхнаасаа эрх, үүрэг үүсгэдэггүй тул Иргэний хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн үр дагаврыг харилцан буцааж өгөхөөр хуульчилсан.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56.4-д Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж зааснаар өөрийн зөрчигдсөн эрхийн хувьд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулах эрхтэй юм. Энэ хүрээнд хууль бус Хувьцаа ХХАГнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улмаар хариуцагч Д.Баас бусад 3 хувьцаа эзэмшигчид худалдсан ОБ" ХХК-ийн 27.47 хувийн хувьцаанаас Компанийн тухай хуулийн 5.3-д заасан хуулиар олгосон эрхийн хувьд өөрт ногдох компанийн 10.43 хувийн хувьцааг худалдахыг даалган хэлцлийн үр дагаврыг арилгуулахыг шаардаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй болно.

Хүчин төгөлдөр бус хэлцэл болох Хувьцаа ХХАГ тус бүрийн хувьд "ОБ" ХХК-ийн хувьцааны 3.48 хувь /хуучин дүрмээр 860.8 ширхэг, 2023.06.28- ны өдрийн ХЭХ-ийн №3 тоот тогтоолоор шинээр баталсан дүрмээр 86,080 ширхэг/, нийт 10.43 хувийн /хуучин дүрмээр 2,582.41 ширхэг, 2023.06.28-ны өдрийн ХЭХ-ийн №3 тоот тогтоолоор шинээр баталсан дүрмээр 258,241 ширхэг/ хувьцааг №МНКК ХХК нь Д.Баас бусад хувьцаа эзэмшигчид худалдсан үнээр худалдан авах эрхтэй.

Иймд энэхүү ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж МНКК ХХК-д ногдох ОБ ХХК-ийн 10.43 хувийн хувьцааг худалдахыг хариуцагч Д.ДА, Д.Э, С.Г, Д.Б нарт даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ОБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Нэхэмжлэгч нь нийт 5 хариуцагч дуудаж, 5 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд эдгээр 5 шаардлагаас аль аль хэсэг нь ОБ ХХК-д хамааралтай талаар тодорхой нарийвчлан дурдаагүй байгаа тул нэхэмжлэлийн ерөнхий агуулгын хүрээнд уг тайлбарыг гаргаж байна. 

Нэхэмжлэлтэй танилцахад, иргэн Д.Бын хувьцааг ХХБ авч байсан, шүүхийн шийдвэрийн дагуу ХХБанд шилжсэн буюу эрхийн зөрчилтэй хувьцааг бусдад давхардуулан зарсан нь хууль бус, Хувьцаа ХХАГ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгчид давуу эрхийн дагуу өөрт оногдох хувьцаагаа авах эсэх талаар мэдэгдэл хүргүүлсэн нь буруу, гэрээ хийгдэхээс өмнө мэдэгдэл хүргүүлж урьдчилан зөвшөөрөл авч байж гэрээ хийх ёстой байсан, Хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг хууль зөрчиж тогтоосон, мэдэгдэл нь дүр үзүүлсэн, хууль бус байсан гэсэн агуулгуудыг нэхэмжлэлдээ бичжээ. 

Эдгээр нь бүхэлдээ үндэслэлгүй юм. Эрхийн зөрчилтэй буюу ХХБанд шилжсэн хувьцаа гэх асуудлын тухайд, ОБ ХХК-ийн 1 хувьцаа эзэмшигч Д.Б болон тус компанид хамааралгүй иргэн Ж.Б, БК-уудаас ХХБ нь Зээлийн гэрээ-ний дагуу төлбөр нэхэмжилж, улмаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийг төлөхөөр эвлэрсэн байдаг бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд үл хөдлөх хөрөнгүүд, мөн Д.Бын эзэмшлийн ОБ" ХХК-ийн 27,5 хувийн хувьцааг тавьсан байсан. СүхБ дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Эвлэрлийн гэрээ-г баталсан шүүгчийн захирамж 2023 оны 2 сарын 3-нд гарч, улмаар ХХБны зүгээс тус захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б болон бусад төлбөр төлөгч нар нь Эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамжаар тогтоосон төлбөрийг мөнгөн хэлбэрээр шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлж, өр төлбөргүй болсон байдаг.  

Өөрөөр хэлбэл иргэний шүүхээр төлөхөөр тогтоогдсон мөнгөн төлбөр мөнгөн хэлбэрээрээ бүрэн төлөгдөж дууссан, төлбөр авагч ХХБ төлбөрөө бүрэн авсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангагдах шаардлага гараагүй, нөхцөл байдал үүсээгүй байна. 

Эвлэрлийн гэрээнд зааснаар хэрэв төлбөр төлөгч нар нь төлбөрөө мөнгөн хэлбэрээр төлж чадаагүй тохиолдолд барьцааны зүйлүүд, цаашлаад хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тусдаа ажиллагаа явагдах байсан биз ээ. 

Хэдийгээр үүргийн гүйцэтгэлийг хувьцаа шилжүүлэх замаар хангуулах ажиллагаа хийгдээгүй, төлбөр нь мөнгөөр төлөгдөж ажиллагаа дуусгавар болсон боловч СүхБ дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ОБ ХХК-ийн 1 хувьцаа эзэмшигч Д.Б болон тус компанид хамааралгүй иргэн Ж.Б, БК - ХХБ гэсэн талуудын хооронд үүссэн зээлийн өр төлбөр бүхий маргаан дээр эвлэрэл батлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэг буюу Эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байх үндсэн зарчмыг илтэд зөрчсөн, үүнтэй холбоотой холбогдох гомдлыг СүхБ дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсныг мөн дурдах нь зүйтэй.

Хэлцлүүд хийхээсээ өмнө давуу эрх хэрэгжүүлэх эсэх мэдэгдлээ явуулах байсан, гэрээ хийсний дараа мэдэгдэл хүргүүлж байгаа нь хууль бус болон МНКК ХХКаас зөвшөөрөл урьдчилан авч байж гэрээ байгуулах эрхтэй болох байсан гэх тухайд, Компанийн хувьцаа нь Иргэний хуульд зааснаар эдийн бус хөрөнгө юм. Эдийн бус хөрөнгийг өмчлөгч буюу хувьцааг эзэмшигч нь түүнийгээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах буюу бусдад худалдах, шилжүүлэх, бэлэглэх эрхтэй байдаг. Энэхүү эрхийн хүрээнд хувьцаа эзэмшигч нь хувьцааг нь худалдаж авахаар тохиролцсон талтай хэдийд ч хувьцаа ХХАГ, хэлцлийг байгуулж болох, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу тус гэрээнд аливаа урьдчилсан нөхцөл, болзол тавих, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг тусгах эрхтэй. 

Түүнээс биш бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авсны дараа л гэрээ хийх, байгуулах эрхтэй болно гэсэн шаардлага хуульд байхгүй. 

Гэхдээ Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэв хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдахаар санал гаргасан, тохиролцсон, гэрээ байгуулсан эсэхээс үл хамаарч бусад хувьцаа эзэмшигч нар нь уг хувьцааг тэргүүн ээлжид худалдаж авах эрхтэй байхаар хуульчилсан байдаг. 

Харин уг эрхийг бусад хувьцаа эзэмшигч нар нь, энэ тохиолдолд нэхэмжлэгч болох МНКК ХХК нь хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхээс татгалзах эсэхийг урьдчилж таамаглах боломжгүй. Иймд хувьцаа ХХАГг нөхцөл, болзол тавьж байгуулж болох бөгөөд Б.Бын эзэмшиж байсан хувьцааг ХХАГнүүд нь мөн Компанийн тухай хуулийн дээрх заалт, бусад хувьцаа эзэмшигчийн эрхийг зайлшгүй хүндэтгэж, болзол, нөхцөл тавьж хийгдсэн хэлцэл байсан. 

Хувьцаа ХХАГний 3-р зүйлд хэрэв бусад хувьцаа эзэмшигч нар нь, тэр дундаа нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч нь тэргүүн ээлжид худалдаж авах эрхээ хэрэгжүүлсэн тохиолдолд худалдах хувьцааны тоо, төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхөөр тусгагдсан бөгөөд уг гэрээ байгуулагдсаны дараа Б.Б нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу саналаа ОБ ХХК-д хүргүүлсэн. 

Хэрэв нэхэмжлэгч тал давуу эрхээ эдэлж, хэрэгжүүлсэн бол Хувьцаа ХХАГ-нд заагдсан болзол нөхцөлийн дагуу шилжих хувьцааны тоо хэмжээ, төлбөр зэрэг өөрчлөгдөхөөр байсан. 

"МНКК" ХХК-д хувь тэнцүүлэн хувьцаа авах эрхийг нь эдлүүлэхээс зайлсхийж байгаа тохиолдолд гэрээнд тус болзлыг оруулах ямар ч шаардлагагүй. Энэхүү болзол тавьж хийсэн хэлцэл, түүний талаар компанид мэдэгдсэн, компаниас нэхэмжлэгчид мэдэгдэхээр хэрэгжүүлсэн арга хэмжээ зэрэг нь ямар ч хуулийн зөрчилгүй байсан болно. 

Мөн аль нэг хувьцаа эзэмшигч нь Хувьцаа ХХАГ байгуулахдаа нөгөө хувьцаа эзэмшигчээсээ зөвшөөрөл авах ямарваа үүрэг байдаггүй. Гагцхүү нөгөө хувьцаа эзэмшигч нь өөрийн хувьцааны хувь хэмжээнд харгалзах байдлаар давуу эрхийн дагуу тэргүүн ээлжид шилжүүлэн авах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг эдлүүлэх, эдлэх нь өөр агуулга бүхий харилцаа болно. 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг хууль зөрчиж тогтоосон, мэдэгдэл нь дүр үзүүлсэн, хууль бус гэх тухайд, Компанийн тухай хуульд зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хурал нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна. Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 60-р зүйл буюу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын талаарх зохицуулалтыг нэхэмжлэлдээ бичиж, түүнд заасан хугацаануудыг зөрчсөн гэжээ. 

Гэхдээ ОБ ХХК-ийн 2023.04.28-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал юм. 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах журмыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд тусгайлан зохицуулж өгсөн бөгөөд тус зүйлийн 61.9 дэх хэсэгт "Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь энэ хуулийн 61.4-т заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан тохиолдолд санал, шаардлага хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор тухайн хурлыг хуралдуулна" гэж заасан байдаг. 

Өөрөөр хэлбэл хуулиар ээлжит бус хурал зарлах хугацааг хурал хуралдуулах шийдвэр гарснаас хойш 45 хоногийн дотор гэж тодорхой заасан ба хурлын товыг тогтооход хууль зөрчсөн гэх нь хуулийг буруу ойлгосон асуудал болжээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Хаягтаа байдаггүйг мэдсээр байж тэр хаяг руу мэдэгдэл явуулсан нь дүр үзүүлсэн, хууль бус байсан" гэж бичсэн байна. 

"ОБ" ХХК-аас мэдэгдэл бүхий бичгийг хувьцаа эзэмшигч "МНКК" ХХК руу тус компанийн ОБ" ХХК-д байгаа, мөн бусад байдлаар мэдэх боломжтой бүх хаяг, холбоотой гэж үзсэн хүн лүү албан ёсоор явуулсан. Тухайлбал, "ОБ" ХХК-ийн хувийн хэрэг дэх УБ хот, СүхБ дүүрэг, Жамъяан гүний гудамж, Армонгол Травел 307 тоот гэсэн хаяг руу баталгаат шуудангаар, Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд байгаа УБ хот, ...... хаяг руу баталгаат шуудангаар; 

Жич: шүүхүүдэд нэхэмжлэл өгөхдөө өөрийн хаяг хэсэгтээ уг хаягийг бичдэг, гэхдээ энэхүү нэхэмжлэлд "хаягтаа байдаггүйг мэдсээр байж гэсэн нь ойлгомжгүй) 

2023 оны 3-р сарын 3-нд ХХБны Гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г нь "МНКК" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж өөрийгөө танилцуулж, улмаар компаниас авсан итгэмжлэлийг үзүүлэн "ОБ" ХХК-ийн тухайн үеийн Гүйцэтгэх захирал Д.Э болон өмгөөлөгчтэй ХХБны төв байранд өөрийн өрөөндөө уулзсан. Дараа нь Ц.Г нь компанийн оффис дээр ч ирж уулзалт хийж байсан тул Ц.Г руу ч мэдэгдэл баталгаат шуудангаар; тус тус явуулсан болно. Иймд мэдэгдэл нь дүр үзүүлсэн, хууль бус гэх нь мөн үндэслэлгүй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

3. Хариуцагч Д.Э, Д.ДА, С.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Иргэн С.Г, Д.Э, Д.ДА нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд "МНКК" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. 

Нэхэмжлэгч компани нь дээрх иргэдийн Д.Бтай байгуулсан Хувьцаа ХХАГ"-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ОБ ХХК- ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэлээс үзвэл хариуцагч нарын иргэн Д.Бтай байгуулсан Хувьцаа ХХАГ"-г дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэсэн байна. Үүнд: 

1. Гэрээний зүйл болох хувьцаа нь эрхийн зөрчилтэй байсан буюу өмнө нь ХХБны өр төлбөрт шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан байсан тул тухайн иргэд гэрээ байгуулах боломжгүй байсан, манай компани ч энэ эрхийн зөрчилтэй хувьцааг авах боломжгүй, бидэнд хувьцааг иргэн Д.Б нь шилжүүлэн өгөх боломжгүй байсан ба Иргэний хуулийн 243-р зүйлийн гол нөхцөл зөрчигдсөн,

2. Гэхдээ манай компанийн давуу эрхээр авах боломжийг эдлүүлээгүй нь Компанийн тухай хуулийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56.1.1 болон 56.1.8-уудын дагуу хүчин төгөлдөр бус гэсэн байна.

Нэгдүгээр үндэслэлийн тухайд, иргэн Д.Б нар нь ХХБны нэхэмжлэл бүхий хэрэгт хариуцагчаар оролцож, зээлийн гэрээний тодорхой үүргийг гүйцэтгэхээр харилцан тохирч Эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. 

Үүгээр банканд төлбөр төлөх, төлбөр төлж чадаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхой үл хөдлөх хөрөнгүүд болон "ОБ" ХХК-ийн хувьцааг барьцаалсан байдаг. Гэхдээ "Эвлэрлийн гэрээ, түүнийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу төлбөрөө мөнгөн хэлбэрээр бүрэн төлж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж, дуусгавар болгосон. Эдгээр үйл баримт тодорхой, ойлгомжтой, ямарваа эргэлзээгүй, маргалдаад байх шаардлагагүй болов уу. 

Нэхэмжлэгч нар ямар учраас үүрэг гүйцэтгэх үндсэн арга хэлбэр болох мөнгөөр төлбөр төлчихсөн байхад хувьцааг мөн банканд шилжих ёстой байсан, банканд шилжсэн байх хувьцааг бусдад худалдсан нь хууль бус гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч өөрсдөө ч энэ хувьцааг шилжүүлэн авах боломжгүй гэж нэхэмжлэлдээ бичсэн боловч бидэнд ирэх хувьцаа ирсэнгүй гээд байгаа нь мөн логикийн хувьд зөрчилтэй байр суурь юм.

Хоёрдугаар үндэслэлийн тухайд, хувьцаагаа зарсан Д.Б нь хариуцагч 3 иргэнтэй багагүй хугацаанд хэлэлцээр хийж хувьцааг зарах үнэ болон бусад асуудлаар тохиролцоонд хүрч, улмаар гэрээ байгуулсан. Компанийн тухай хуульд гэрээ хэзээ байгуулах талаар нарийвчлан заагаагүй, заах ч шаардлагагүй. Харин давуу эрхээр хувьцаа авах эрхийг эдлүүлэх, хэрэгжүүлэх талаар тодорхой заасан байдаг. 

Д.Б ч тэр, түүний хувьцааг авч байгаа иргэд ч ялгаагүй Компанийн тухай хуульд байгаа шаардлагуудыг биелүүлэх, ямарваа хуулийн зөрчил үүсгэхгүй байх тал дээр санал нэгдсэн. 

Иймд адилхан төслөөр хийгдсэн гэрээ бүрт хэрэв бусад хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэл гаргасан МНКК ХХК нь Д.Бын хувьцаанаас тэргүүн ээлжид худалдаж авах эрхээ хэрэгжүүлсэн тохиолдолд худалдах хувьцааны тоо, төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхөөр тусгагдсан бөгөөд уг гэрээ байгуулагдсаны дараа Б.Б нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу саналаа ОБ ХХК-д хүргүүлсэн. 

Гэрээ нь нэгэнт болзол бүхий гэрээ тул "МНКК ХХК-ийн үйлдлээс шалтгаалж шилжих хувьцааны тоо, төлөх төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орж болохыг талууд эргэлзээгүй зөвшөөрсөн. 

Компаниас 2023 оны 4-р сарын 10-нд нэхэмжлэгч талд энэ талаар мэдэгдлийг явуулсан байдаг. "МНКК" ХХК нь хувьцаа эзэмшигч боловч компанийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй, хаана ямар хаягт байдгийг нь мэдэхгүй учир боломжит бүх хаяг руу гаа албан ёсоор шуудангаар явуулсан. Тухайлбал, "ОБ" ХХК-ийн хувийн хэрэг дэх УБ хот, ...тоот гэсэн хаяг руу, 

Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд байгаа УБ хот, ...... хаяг руу; 

(Жич: шүүхэд нэхэмжлэл өгөхдөө өөрийн хаяг хэсэгтээ уг хаягийг бичдэг) "МНКК" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж өөрийгөө танилцуулсан ХХБны Гүйцэтгэх захирлын орлогч Ц.Г тус тус хүргүүлсэн. 

Мэдэгдэлд Д.Бын хувьцаанаас авах бол ямар арга хэмжээ авах талаар, хувьцааны төлбөрийг хэрхэн төлөх талаар гээд маш тодорхой дурдсан. Эдгээр үйл баримтын хүрээнд компани хууль зөрчсөн, гэрээ байгуулахдаа хууль зөрчсөн, эсвэл гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаагүй, бусад этгээдээс зөвшөөрөл авах журам зөрчсөн зэрэг нь үндэслэлгүй юм. 

Гэрээ байгуулагдлаа гээд аливаа хувьцаа эзэмшигчийн Компанийн тухай хууль дахь давуу эрхээр тухайн хувьцааг авах боломжийг үгүй хийж байгаа хэрэг биш бөгөөд ялангуяа энэ тохиолдолд тус эрхийг нь гэрээндээ болзол болгон бататган оруулсан. 

Нөгөө талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл хангагдсанаар тодорхой үр дагавар үүсэж, түүний зөрчигдсөн эрх, ашиг сонирхол нь сэргэх учиртай байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болоод түүний үндэслэл, агуулгаас харахад түүний хүссэн үр дагавар нь давуу эрхээ эдэлж, хувьцааныхаа хувь хэмжээг нэмэгдүүлэх гэж ойлгож байна. Харин нэхэмжлэлийг шүүх ханган шийдвэрлэж хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор тус үр дагавар үүсэхгүй, нэхэмжлэгчийн хүсэл зориг биелэхгүй юм. 

Маргааны гол зүйл нь нэхэмжлэгчид давуу эрхээ эдлэх боломжийг олгосон уу, тус процессыг хуулийн дагуу явуулсан уу гэдэг л асуудал болно. Хариуцагчийн зүгээс "МНКК" ХХК-д давуу эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг хуулийн дагуу олгосон ба тус компани уг эрхээ эдлээгүй, хэрэгжүүлээгүйд хариуцагч нарын буруутай, хууль бус үйлдэл, үйл ажиллагаа огт байхгүй гэж үзэж байна. 

ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолуудыг хүчингүй болгох шаардлагын тухайд, хариуцагч нар нь Д.Бтай хууль тогтоомжийн хүрээнд гэрээ байгуулсан бөгөөд давуу эрхээр хувьцаа авах эрхийг нь хөндсөн, хууль зөрчиж гэрээ байгуулсан асуудал байхгүй. 

Нэхэмжлэгч талд хуульд заасан журмын дагуу ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын товийг удаа дараа хүргүүлсэн байхад хуралдаа сайн дураараа ирж оролцоогүй, давуу эрхээр хувьцаа авах асуудлаар санал гаргаагүй нь хариуцагч нарыг буруутгах үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

4. Хариуцагч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Тус шүүхэд МНКК ХХК-ийн нэхэмжлэлтэй, ОБ ХХК, иргэн Д.ДА, иргэн Д.Э, иргэн С.Г, иргэн Д.Б нарт холбогдох иргэний маргаан хянагдаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад хариуцагч Д.Баас эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэдгээ нотолсон баримтаа өгөөгүй байна. Уг тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар буцаадаг.

2. ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б би өөрийн эзэмшлийн 27.5%-ийн хувьцааг худалдахаар хуульд заасны дагуу саналаа ОБ ХХК-д мэдэгдсэн. ОБ ХХК-аас хуульд зааснаар саналыг компанид бүртгэлтэй хаягаар хүргүүлнэ. Нэхэмжлэгчид мэдэгдсэн учраас тухайн хариу мэдэгдэх үүрэгтэй байтал хариу ирүүлээгүй.

3. Хувьцаа эзэмшигч Д.Б миний эзэмшлийн хувьцааг арилжааны банканд /ХХБ/ шилжүүлэх тухай шүүхийн шийдвэр гараагүй. Нэхэмжлэлд дурдагдсан СүхБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй. Нэхэмжлэлд дурдагдсан СүхБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн *****дугаартай захирамжаар тийм шийдвэр гараагүй.

4. ХХАГг гэрээг хүчингүй болгохыг дэмжиж байгаа. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар төлбөр нь ХХБанд төлөгдсөн байгаа. Худалдах худалдан авах гэрээг хүчингүй болговол хувьцаа нь сэргэчихнэ. Тэр өр төлбөрийн асуудлыг банк тусдаа нэхнэ. Энэ хэрэгт ерөөсөө огт хамаагүй. Тэгэхээр энэ нь өөрөө ойлгомжгүй байна гэв.

 

5. Хэргийн оролцогчдоос шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн:

 

5.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-10, хх-121-122, хх2-67/, МНКК ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-11/, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24/02 дугаартай Итгэмжлэл /хх-12/, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23/11 дугаар Хуулийн этгээдийн хувийн хэргээс баримт бичгийн хуулбар гаргуулах хүсэлт гаргах тухай /хх-28/, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-29-30/, Дгийн ДА (худалдан авагч) болог Дгийн Б (худалдагч) нарын хооронд байгуулсан ОБ ХХК-ийн хувьцааг ХХАГ /хх-31-39/, Дгийн Э (худалдан авагч) болог Дгийн Б (худалдагч) нарын хооронд байгуулсан ОБ ХХК-ийн хувьцааг ХХАГ /хх-40-48/, Сын Г (худалдан авагч) болог Дгийн Б (худалдагч) нарын хооронд байгуулсан ОБ ХХК-ийн хувьцааг ХХАГ /хх-49-57/, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23/04/19-01 дугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлох тухай гүйцэтгэх захирлын шийдвэр /хх-58/, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дугаар ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол /хх-59-60/, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2дугаар ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол /хх-61/, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл /хх-62-65/, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /хх-66-67/, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 23/02 тоот тогтоолоор баталсан ОБ ХХК-ийн дүрэм /хх-68-76/, ОБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-77/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар захирамж /хх-78-81/, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №23/09 дугаар түрээсийн гэрээ /хх-82-83/, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 3 тогтоолоор баталсан ОБ ХХК-ийн дүрэм /хх-84-93/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар захирамж /хх-94-102/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-103/, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №3 дугаар ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол /хх-123-124/, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4 дугаар ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол /хх-125-130/, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар /хх-131/, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн сонин /хх-132/, дугтуй /хх-133/, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 3 тоот тогтоолоор баталсан ОБ ХХК-ийн дүрэм /хх-134-143/, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих нэмэлт тайлбар гаргах тухай /хх2-16-21/, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №23/26 дугаар уулзалт товлох тухай албан бичиг /хх2-47/, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №23/27 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай албан бичиг /хх2-48/, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №23/28 дугаар Итгэмжлэл олгох тухай албан бичиг /хх2-49/, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №23/32 дугаар Мэдээлэл, баримт гаргуулах тухай /хх2-50-51/

 

5.2. Хариуцагч ОБ ХХК-аас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-108/, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24/03 тоот Итгэмжлэл /хх-109/, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хариу тайлбар /хх-146-149/, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ОБ ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай /хх-182/, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23/0____ МНКК ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай /хх-183-184/, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл /хх-185-188/, СүхБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах тухай /хх-189-190/, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №23-04-06-02 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг /хх-191-192/, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/51 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-193/, СүхБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/06745 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж /хх-194-198/, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ____ дугаар МНКК ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-199-200/, дугтуй /хх-201-202/, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ____ дугаар МНКК ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-203-204/, дугтуй /хх-205/, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ____ дугаар МНКК ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-206-207/, дугтуй /хх-208/, иргэн Ц.Гын мэдээлэл хүргүүлэх тухай /хх-209/

 

5.3. Хариуцагч Д.ДА, Д.Э, С.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримтаар: 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0409 дугаар Итгэмжлэл /хх-114/, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0410 дугаар Итгэмжлэл /хх-115/, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0070 дугаар Итгэмжлэл /хх-161/, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хариу тайлбар /хх-177-179/, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн **** төгрөг шилжүүлсэн баримт /хх-239/, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1,453,957,229.26 төгрөг шилжүүлсэн баримт /хх-240/, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,453,957,229.26 төгрөг шилжүүлсэн баримт /хх-241/, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр **** төгрөг шилжүүлсэн баримт /хх-242/, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,453,937,229.26 төгрөг шилжүүлсэн баримт /хх-243/, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр **** төгрөг шилжүүлсэн баримт /хх-244/,

 

5.4. Хариуцагч Д.Баас нотлох баримтаар: 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0015 дугаар Итгэмжлэл /хх-152-153/, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хару тайлбар /хх-154/, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Шүүх, эрх бүхий байгууллагад төлөөлөх Итгэмжлэл /хх2-9/, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0015 дугаар Итгэмжлэл /хх2-10-11/,

 

Шүүхээс: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,

СүхБ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас СүхБ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн *****дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-225-228/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-229-230/

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулж, хариуцагч Д.Б, Д.ДА нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХАГ, хариуцагч Д.Б, Д.Э нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХАГ, хариуцагч Д.Б, С.Г нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХАГ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох; ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Хувьцаа худалдах, түүнд хамаарах эрх шилжүүлэх тухай 1 тоот тогтоол, ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай 2тоот тогтоол, ОБ ХХК-ийн 2023.06.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №3 тоот тогтоол, ОБ ХХК-ийн 2023.06.28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, даргыг сонгох тухай 4 тоот тогтоолыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, МНКК ХХК-д ногдох ОБ ХХК-ийн 10.43 хувийн хувьцааг худалдахыг хариуцагч Д.ДА, Д.Э, С.Г, Д.Б нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Нэхэмжлэгч МНКК ХХК нь ОБ ХХК-ийн хувьцааны 27,5 хувийн эзэмшдэг ба Д.Б нь өөрийн эзэмшлийн 27,5 хувийн хувьцааг 2023.04.07-ны өдөр хариуцагч нарын хооронд хувьцаа ХХАГ байгуулж, Д.Бын эзэмшлийн хувьцааг тэнцүү хэмжээгээр шилжүүлж авсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасан зохих зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Мөн, Иргэний хууль болон татварын хууль тогтоомжуудыг тус тус зөрчсөн.

ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 1, 2тоот тогтоолууд нь хүчин төгөлдөр бус ХХАГг үндэслэж гарсан, хурлын товыг нэхэмжлэгчид хуульд зааснаар мэдэгдээгүй тул ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолууд нь хүчин төгөлдөр бус тул ОБ ХХК-ийн 2023.06.28-ны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №3, 4 тоот тогтоолууд мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагаар дагуу энэ хэлцлийн үр дагаврууд бол арилах өгнө үү гэж тайлбарлаж байна гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч Д.ДА, Д.Э, С.Г нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Д.Б нар нь ХХБны нэхэмжлэл бүхий хэрэгт хариуцагчаар оролцож, зээлийн гэрээний тодорхой үүргийг гүйцэтгэхээр харилцан тохирч Эвлэрлийн гэрээ байгуулсан байсан. Шүүгчийн захирамжийн дагуу төлбөрөө мөнгөн хэлбэрээр бүрэн төлж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж, дуусгавар болгосон. Б.Б нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу саналаа ОБ ХХК-д хүргүүлсэн. Компаниас 2023 оны 4 дүгээр сарын 10-нд нэхэмжлэгч талд энэ талаар мэдэгдлийг явуулсан байдаг. "МНКК" ХХК нь хувьцаа эзэмшигч боловч компанийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй, хаана ямар хаягт байдгийг нь мэдэхгүй учир боломжит бүх хаяг руу албан ёсоор шуудангаар явуулсан. Манай 3 үйлчлүүлэгчийн зүгээс нэхэмжлэгчид хувьцаагаа авсан үнээр нь зарж болно гэдэг ч өөрөө авдаггүй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Д.Б нь ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б би өөрийн эзэмшлийн 27.5%-ийн хувьцааг худалдахаар хуульд заасны дагуу саналаа ОБ ХХК-д мэдэгдсэн. ОБ ХХК-аас хуульд зааснаар саналыг компанид бүртгэлтэй хаягаар хүргүүлнэ. Нэхэмжлэгчид мэдэгдсэн ч хариу ирүүлээгүй. ХХАГг хүчингүй болгохыг дэмжиж байгаа. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар төлбөр нь ХХБанд төлөгдсөн байгаа. Худалдах худалдан авах гэрээг хүчингүй болговол хувьцаа нь сэргэчихнэ. Тэр өр төлбөрийн асуудлыг банк тусдаа нэхнэ. Энэ хэрэгт ерөөсөө огт хамаагүй гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч ОБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг Хувьцаа эзэмшигч нь хувьцааг нь худалдаж авахаар тохиролцсон талтай хэдийд ч хувьцаа ХХАГ, хэлцлийг байгуулж болох, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу тус гэрээнд аливаа урьдчилсан нөхцөл, болзол тавих, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг тусгах эрхтэй. Түүнээс биш бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авсны дараа л гэрээ хийх, байгуулах эрхтэй болно гэсэн шаардлага хуульд байхгүй. Мөн ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал юм. Өөрөөр хэлбэл хуулиар ээлжит бус хурал зарлах хугацааг хурал хуралдуулах шийдвэр гарснаас хойш 45 хоногийн дотор гэж тодорхой заасан ба хурлын товыг тогтооход хууль зөрчсөн гэх үндэслэл нь хуулийг буруу ойлгосон асуудал гэж тайлбарласан байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Д.Б, Д.ДА нар 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ХХХАГ-г байгуулж, Д.Б нь ОБ ХХК-ийн хувьцаанаас өөрийн эзэмшдэг 9,17 хувьтай тэнцэх нийт 2,269,39 ширхэг энгийн хувьцааг худалдах, Д.ДА нь хувьцааны үнэ нийт **** төгрөг төлөх,

Д.Б, Д.Э нар 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХАГ-г байгуулж, Д.Б нь ОБ ХХК-ийн хувьцаанаас өөрийн эзэмшдэг 9,17 хувьтай тэнцэх нийт 2,269,39 ширхэг энгийн хувьцааг худалдах, Д.Э нь хувьцааны үнэ нийт **** төгрөг төлөх,

Д.Б, С.Г нар 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХАГ-г байгуулж, Д.Б нь ОБ ХХК-ийн хувьцаанаас өөрийн эзэмшдэг 9,17 хувьтай тэнцэх нийт 2,269,39 ширхэг энгийн хувьцааг худалдах, С.Г нь хувьцааны үнэ нийт **** төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

5.2 Хариуцагч Д.ДА, Д.Э, С.Г нар нь Хувьцаа ХХАГний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр болгож тус бүр 1,453,957,229.26 төгрөг, мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус бүр **** төгрөгийг шилжүүлсэн.

 

5.3 ОБ ХХК-ийн нийт хувьцааны 27,5 хувийг МНКК ХХК, 27,5 хувийг хувьцаа эзэмшигч Д.Б, 15 хувийг хувьцаа эзэмшигч Д.ДА, 15 хувийг хувьцаа эзэмшигч Д.Э, 15 хувийг хувьцаа эзэмшигч С.Г нар тус тус эзэмшдэг болох нь тогтоогдов.

 

6. Хувьцаа ХХАГг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд

 

6.1 Нэхэмжлэгч МНКК ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа сонирхогч этгээд гэж үзэх тул хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардах эрхтэй байна.

 

6.2. Маргаан бүхий хувьцаа ХХАГг Д.Б болон хариуцагч Д.ДА, Д.Э, С.Г нар нь гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчмаар гэрээ байгуулжээ.

 

Хувьцаа нь иргэний эрх зүйн харилцааны объект болохын хувьд Иргэний хууль болон Компанийн тухай хуулиар компанийн хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн боловч компанийн хэлбэрээс шалтгаалан хувьцааг худалдах журмыг Компанийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан.

 

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй., 5.4 дэх хэсэгт Хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Д.Б нь хувьцаа худалдах тухай мэдэгдлийг ОБ ХХК-д хүргүүлснээр хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхийг хангасан гэж үзнэ.

 

Хариуцагч Д.Б нь ОБ ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн тус компанид эзэмшдэг 6,808,175 ширхэг, 27,5 хувийн энгийн хувьцааг худалдах мэдэгдэл хүргүүлж, ОБ ХХК-аас МНККн ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 10-ны ____ тоот Мэдэгдлийг хүргүүлжээ.

 

Дээрх мэдэгдэл нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д Энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжид худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байна гэж заасан шаардлагад нийцсэн байна.

 

Хариуцагч ОБ ХХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны ____ тоот Мэдэгдлийг нэхэмжлэгч МНКК ХХК-ийн ОБ ХХК дахь хувийн хэрэгт бүртгэлтэй УлаанБ хот, СүхБ дүүрэг, Жамъяан гүний гудамж, Армонгол Травел 307 тоот, болон Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд байгаа УлаанБ хот, СүхБ дүүрэг, 19 дүгээр хороо, санзай, 182 тоот хаяг руу тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарлах бөгөөд шуудангийн баримтыг баримтаар ирүүлжээ. /хх-201,202,203/

 

Нэхэмжлэгч нь тус хаягт үйл ажиллагаа явуулдаггүйг мэдсээр байж хүргүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр СүхБ дүүрэг, 19 дүгээр хороо, санзай, 182 тоот хаягийг шинээр бүртгүүлж, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх хаягийг мэдүүлжээ.

 

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар хариуцагч ОБ ХХК-ийг Д.Бын хувьцаа худалдах тухай мэдэгдлийг хүргүүлсэн гэж тооцох нь зүйтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар оршин байгаа газартаа байхгүй байгаа нь хариуцагч Д.Быг хувьцаа худалдах эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй тул хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан хуулийн хэм хэмжээ зөрчсөн эсхүл хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.3. Хувьцааны эрхийн доголдолтой холбоотой шаардлагыг гэрээний талууд гаргах бөгөөд гэрээний тал бус нэхэмжлэгч байгууллага нь эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдах талаар маргах, шаардлага гаргах эрхгүй.

 

6.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ...ажиллагаа хийж хориг тавьсан байсан гэсэн үндэслэл нь хариуцагч нарт хамааралгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх талаар гомдлыг хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан гаргах ба хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шаардлага байх тул уг маргаанд хамааралгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, Татварын тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх нь уг маргаанд хамааралгүй бөгөөд хуулиар тогтоосон албан татвар төлүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага болон эрх бүхий байгууллагын харьяалан шийдвэрлэх асуудал тул татварын хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудал нь гэрээний талуудын тохиролцоо болон гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

 

6.5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

 

Энэ тохиолдолд талууд хэлцлийн үр дагавар, учир холбогдлыг ойлгож байсан тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

 

6.6. Дээрх үндэслэлүүдээр Д.Бын Д.ДА, Д.Э, С.Г тус бүртэй 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хувьцаа ХХАГг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн, шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагавар үүсэхгүй болно.

 

7. ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Хувьцаа худалдах, түүнд хамаарах эрх шилжүүлэх тухай 1 тоот тогтоол, ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай 2тоот тогтоол, ОБ ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №3 тоот тогтоол, ОБ ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, даргыг сонгох тухай 4 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

7.1 ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23/04-19-01 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлох тухай гүйцэтгэх захирлын шийдвэрээр ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагт товлож, хурлыг ... тоот хаягт хуралдуулахаар, Компанийн хувьцаа эзэмшигч Д.Б өөрийн эзэмшил хувьцаа дагалдах эрхүүдээ худалдаж буйг баталгаажуулах, холбогдох тогтоол гарах болон компанийн дүрмийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэхээр, хурлын зарыг утсаар эсвэл биечилж мэдэгдэх, боломжгүй бол Компанийн дүрэм болон улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд бүртгэлтэй хаягаар зар хүргэхээр шийдвэрлэжээ.

 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...Хувьцаа эзэмшигч Монголиан нэшнл корпорэйшн ХХК-д хурлын зарыг ОБ ХХК-ийн дүрэмд бичигдсэн хаягаар, мөн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэн хаягаар тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн болно. Тус хувьцаа эзэмшигч хуулийн этгээд нь өөрийн хаяг өөрчлөгдсөн эсэх талаар ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй. Хурлын зар хүргэгдсэн баримтыг танилцуулав гэжээ.

 

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т Компани энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

 

Хариуцагч ОБ ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын товыг нэхэмжлэгчид баталгаат шуудангаар мэдэгдсэн гэх боловч мэдэгдсэн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч ОБ ХХК нь хурлын товыг нэхэмжлэгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т зааснаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй бөгөөд хувьцаа эзэмшигч МНКК ХХК-ийн хуралд орох, мөн саналаа илэрхийлэх эрхийг нь зөрчжээ.

 

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэх хуулийн зохицуулалт нь хурлын шийдвэр хүчин төгөлдөр байх зохицуулалт бөгөөд цөөн тооны хувьцаа эзэмшигчдийг хуралд орох эрхийг хязгаарласан зохицуулалт биш юм.

 

Иймд, хариуцагч ОБ ХХК-ийг Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүй болгож, тус хурлаас гарсан ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Хувьцаа худалдах, түүнд хамаарах эрх шилжүүлэх тухай 1 тоот тогтоол, ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай 2тоот тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

7.2 Мөн ОБ ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар-д ОБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 УлаанБ хот 14251, ........ тоот байранд хуралдуулахаар, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар мэдээлэл, дүгнэлттэй танилцах, хэлэлцэх, компанийн хувьцааны нэрлэсэн үнийг өөрчлөх, компанийн хаягийг солих, ТУС байгуулах, ТУЗ-ийн дарга, гишүүд томилох, Гүйцэтгэх захирал чөлөөлөх, томилох, компанийн дүрмийг шинэчлэх, бусад асуудлыг хэлэлцэхээр, хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 8005-1126 дугаараас, эсвэл ажлын өдрүүдийн 10:00-17:00 цагийн хооронд ... компанийн оффисоос хүрэлцэн ирж авах боломжтой гэж зарлаж, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өдрийн сонинд хэвлэн нийтлүүлжээ.

 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...Хувьцаа эзэмшигч Монголиан нэшнл корпорэйшн ХХК-д хурлын зарыг ОБ ХХК-ийн дүрэмд бичигдсэн хаягаар, мөн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэн хаягаар тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн болно. Мөн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өдрийн сонинд энэхүү хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг нийтлүүлсэн болно. Хурлын зар хүргэсэн баримтуудыг танилцуулав гэжээ.

 

Дээрх хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №3 тоот тогтоол, мөн өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, даргыг сонгох тухай 4 тоот тогтоолыг тус тус баталжээ.

 

Шүүхээс ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүй болгож, тус хурлаас гарсан ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Хувьцаа худалдах, түүнд хамаарах эрх шилжүүлэх тухай 1 тоот тогтоол, ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай 2тоот тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул эдгээр шийдвэрийг үндэслэж гарсан ОБ ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №3 тоот тогтоол, ОБ ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, даргыг сонгох тухай 4 тоот тогтоол нь хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,891,950.18 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОБ ХХК-аас 280,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Хувьцаа худалдах, түүнд хамаарах эрх шилжүүлэх тухай 1 тоот тогтоол, ОБ ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай 2тоот тогтоол, ОБ ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №3 тоот тогтоол, ОБ ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, даргыг сонгох тухай 4 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Б, Д.ДА нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХАГ, хариуцагч Д.Б, Д.Э нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХАГ, хариуцагч Д.Б, С.Г нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХХАГ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох МНКК ХХК-д ногдох ОБ ХХК-ийн 10.43 хувийн хувьцааг худалдахыг хариуцагч Д.ДА, Д.Э, С.Г, Д.Б нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,891,950.18 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОБ ХХК-аас 280,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА