Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/40

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                           Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн өмгөөлөгч Р.Шүрхүү

Шүүгдэгч Т.Чинзоригийн өмгөөлөгч Т.Оюунчимэг                                    

                Шүүгдэгч Б.Даваасүрэн

                                                            Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарын гаргасан гомдлоор Т.Чинзориг, Б.Даваасүрэн нарт холбогдох эрүүгийн 2126001870296 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, /РД: ЙЮ82022277/,

 Монгол Улсын иргэн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ЙД87062711/.

Бат-Оршихын Б.Даваасүрэн нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдон, албан тушаалын тодорхойлолтод заасан “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр “Богдын буян”ХХК-ийг сонгон шалгаруулсны хариуд тус компанийн захирал Т.Чинзоригоос Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.Долгорсүрэнгийн Хаан банк дахь харилцах 5564049482 дугаарын дансаар шилжүүлэн авч нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан,

Түмэнжаргалын Чинзориг нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн 100 хувь эзэмшдэг “Богдын буян” ХХК-ийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дарга, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, Соёл спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон Б.Даваасүрэнд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан  тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус иргэн Д.Долгорсүрэнгийн Хаан банк дахь харилцах 5564049482 дугаарын дансаар шилжүүлэн өгч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын орлогч прокуророос: үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Маньдаа овогт Түмэнжаргалын Чинзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .... нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Маньдаа овогт Түмэнжаргалын Чинзоригийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бат-Оршихын Даваасүрэнг  нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000  /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Маньдаа овогт Түмэнжаргалын Чинзоригийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж  гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.0000.000  /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Даваасүрэнд оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар, шүүгдэгч Т.Чинзоригт оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасүрэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Т.Чинзоригт  оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус ял оногдуулсан үеэс  тоолж эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Т.Чинзоригийн хувьд ногдох хөрөнгө орлогоос 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн өмгөөлөгч Р.Шүрхүү давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт холбогдсон Боржигон овогт Бат-Оршихын Даваасүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд ... нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож зохих ял шийтгэл оногдуулсан. Үүнд “...Албан үүргээ хэрэгжүүлсний хариуд...” гэсэн нь Б.Даваасүрэнгийн үйлдэл хөтөлбөргүй тогтоогдоогүй байна. Тухайлбал Б.Даваасүрэн нь 2020 оны 04 дүгээр сард Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж “улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх Боловсрол, Соёл спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хуралдаан болж үүнд 5-н хүний бүрэлдэхүүнтэй асуудлыг хэлэлцсэн байдаг. Уг хуралдаанаар хэд хэдэн байгууллагын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулсны дотор “Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг 21.000.000 төгрөгөөр, Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 45.500.000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр Т.Чинзориг захиралтай “Богдын буян” ХХК-ийг сонгон шалгаруулсан байна.

Энэ нь хамтын шийдвэрээр шийдсэн үнэлгээний хорооны дарга давуу эрх эдлээгүй, нөлөөлөөгүй гэдгийг уг бүрэлдэхүүнд оролцсон гишүүд гэрчээр асуугдахдаа мэдүүлсэн. Хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үүнийг хөндлөнгийн баримтаар тогтоох шаардлага зайлшгүй харагддаг. Үүнд тухайн тендрийн үйл ажиллагаа зохих дүрэм журмын дагуу хийгдсэн эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.

Т.Чинзориг 3.000.000 төгрөгийг Б.Даваасүрэнгийн эгч Д.Долгорсүрэнгийн дансаар дамжуулж өгсөн асуудал яригддаг. Үүнийг Т.Чинзориг “...би Даваасүрэнгийн эгч М.Долгорсүрэнгээс банз авах гэж мөнгө шилжүүлсэн” гэж тайлбарладаг ба мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр асуугдахдаа дарамт шахалтын улмаас худал мэдүүлэг өгсөн” ...ийнхүү худал мэдүүлэг өгсөндөө хариуцлага хүлээхэд гомдох зүйл байхгүй гэдэг. Иймд М.Долгорсүрэнг гэрчээр асуух зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Дээр дурьдсан ажиллагааг хийлгэх хүсэлтийг удаа дараа гаргасныг шүүх хүлээж аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар заалтыг хангаагүй гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход шаардагдах баримт мэдээллийг тал бүрээс нь үнэн бодитой шалгаж нарийвчлан тогтоох хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай болон хангалттай хэмжээний нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийх баталгааг шүүх хангаж хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй гэж хуульчилсныг анхаарч үзсэнгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр хэрэгт авагдсан баримт материал, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр Б.Даваасүрэнгийн гэм буруутай нь хангалттай хөтөлбөргүй тогтоогдоогүй байх тул

1. Монгол улсын сангийн яамны худалдан авах ажиллагаа хариуцсан нэгжид хандаж, шинжээч томилуулан тухайн тендер шалгаруулалт зохих журмьн дагуу явагдсан эсэх, энэ ажиллагаанд Б.Даваасүрэн нөлөөлсөн эсэхийг тогтоолгох,

2. Т.Чинзориг Б.Даваасүрэнгийн эгч гэх М.Долгорсүрэнтэй банз худалдан авах талаар ярьж тохирсон эсэх /хэдэн төгрөгөөр хичнээн ширхэг банз/,

3. Т.Чинзориг мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр хууль сануулж байцаалт өгөхдөө худал мэдүүлсэн гэдэг. Үүнд нь хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлүүлэх,

Эдгээр ажиллагааг хийлгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 2-д заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаалгах хүсэлт гаргаж байна.

Б.Даваасүрэн ганцаараа ямар нэгэн үйлдлээр Т.Чинзоригт ашигтай байдал үүсгээгүй. Прокуророос Сангийн яамнаас шинжээч томилуулах шаардлагагүй гэж байна. Хууль бус ажиллагаа явагдсан нь нотлогдсон, давуу байдал бий болгоогүй, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй гэдэг нь хэрэгт авагдсанаар тогтоогдсон учир шинжээч томилуулах шаардлагагүй гэж тайлбарлалаа. Тэгэхээр үүнээс харахад Б.Даваасүрэн нэг зүйл дээр л эргэлзээ төрүүлж байгаа юм. Т.Чинзоригийн данснаас Б.Долгорсүрэн гэх хүний данс руу 3000000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ тэр мөнгийг Б.Даваасүрэн цааш нь авсан гэдэг нь тодорхойгүй, хэрэгт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өөрөөр тайлбарласан. Т.Чинзориг би гомдол гаргаад явсан, намайг ингээд дарамтлаад байсан болохоор тэгж хэлсэн гэдэг. Т.Чинзориг шүүх хуралдаанд би Б.Даваасүрэнтэй таараад банз хэрэгтэй байгаа талаараа хэлэхэд “манай эгч банз зарна. Чи тэрийг авч болно чи мөнгөө шилжүүлчих” гэж хэлсэн. Тэрнээс биш намайг тендерт ямар нэгэн байдлаар ялуулаад өгөөч би 3 сая төгрөг өгье гэж ярьсан зүйл байхгүй. Тэр эгчийнх нь дансанд Т.Чинзоригоос 3 сая төгрөг шилжигдэж ирсэн нь эргэлзээ л гэж хэлэх болохоос биш хахууль авчихсан, энэ нь нотлогдсон зүйл байхгүй.

Прокуророос заавал Сангийн яамнаас шинжээч томилуулах шаардлагагүй гэж байгаа учир хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Б.Даваасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байна гэж үзэж байна  гэв.

Шүүгдэгч Б.Даваасүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бат-Орших овогтой Даваасүрэн намайг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Анхан шатны шүүхээс торгуулийн ял оногдуулсан. Тус холбогдсон хэрэгт миний бие “Богдын буян” ХХК-ийн захирлыг тендерт ялуулах давуу байдал олгуулах яриа хийж хариуд нь мөнгө авсан зүйл байхгүй. Чинзориг банз зарах хүн байна уу? гэж асуухад нь өөрийн төрсөн эгч М.Долгорсүрэнгийн зарах банзыг борлуулахаар холбож өгсөн. Сүүлд нь мөнгө шилжүүлэх гэсэн юм гэхэд нь аймагт байдаг Д.Долгорсүрэн эгчийн дансыг өгсөн. Тэгээд дансыг нь авч өгсөн өөрөөр ямар нэгэн байдлаар холбогдсон зүйл байхгүй байхад уг хэрэгт холбогдуулан ялласан явдалд гомдолтой байна. Тухайн тендерт давуу байдал олгосон гэж үзэж байгаа тул тухайн тендер үнэн зөв явагдсан эсэхийг Сангийн яамны худалдан авах ажиллагаа хариуцсан нэгжид хандаж шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, банзны наймаа хийсэн М.Долгорсүрэн эгчээс мэдүүлэг авч эдгээр зүйлийг тодруулсны дараа миний гэм буруутайг хэлэлцэж өгнө үү.

Мөн тухайн тендерийн үйл явц нь дан ганц миний шийдвэр гарахгүй. Үнэлгээний хорооны бүх гишүүдийн олонхын саналаар шийдвэр гардаг тухай удаа дараа хэлж тайлбарлаж байгаа. Үнэлгээний холбооны гишүүд 4-н мэдүүлэг тайлбартаа нөлөөлөл ороогүй гэж тайлбарлан мэдүүлсэн байдаг. Ийм байхад намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Долгорсүрэн эгчтэй банзны наймаа хийх нь хийсэн гэхдээ мөнгө төгрөг нь хэний дансаар яаж орсон гарсныг би огт мэдэхгүй. Банзны наймаанд холбож өгсөн, дансыг нь өгсөн. Би хоёр Долгорсүрэн гэдэг эгчтэй тэр хоёроос мэдүүлэг аваад өгөөч ээ гэж удаа дараа хүсэлт тавьж байсан боловч хангалгүйгээр хэргийг шийдчихсэн. Надад ямар ч хамааралгүй. Намайг анх тендерт давуу эрх олгосон гэж яллачихаад тэр одоо хамааралгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Би гэм буруугүй. Т.Чинзоригтой тендерт шалгаруулах талаар яриа огт хийгээгүй гэв.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан байх тул шүүгдэгч Б.Даваасүрэн болон түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.Чинзоригийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Шүрхүү өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг дэмжиж оролцож байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн прокурорын газрын орлогч прокуророос Б.Даваасүрэнг нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн  Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдон, албан тушаалын тодорхойлолтод заасан “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр “Богдын буян” ХХК-ийг сонгон шалгаруулсны хариуд тус компанийн захирал Т.Чинзоригоос Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эгч Д.Долгорсүрэнгийн Хаан банк дахь харилцах 5564049482 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэж үзэж, түүний үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр,

Т.Чинзоригийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн 100 хувь хувь эзэмшдэг “Богдын буян” ХХК-г Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21,000,000 төгрөгөөр, мөн аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49,500,000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дарга, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Боловсрол, соёл, спортын салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл /Өвөрхангай, Арвайхээр, Тарагт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар томилогдсон Б.Даваасүрэнд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн Д.Долгорсүрэнгийн хаан банк дахь харилцах 5564049482 дугаарын дансаар шилжүүлэн өгсөн гэж үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Даваасүрэнг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд  хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Чинзоригийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх ба шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өвөрхангай аймгийн Өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Даваасүрэн нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендерт сонгон шалгаруулалтанд оролцож байгаа компанийн захирлуудаас тендерт  ялалт байгуулахад нь дэмжлэг үзүүлнэ гэж бусдаар дамжуулан хахууль авсан гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан атлаа зөвхөн Т.Чинзоригт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, бусад компани буюу Гуа-Орд ХХК /Г.Наранбат/, Гүнчимэгтэй ХХК /Э.Басхүү/, Ц.Ганхуяг нарт холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаагаагүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, орхигдуулжээ.

 “Богдын буян” ХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг 21000000 төгрөгөөр, мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Мэргэд цогцолбор сургуулийн тоног төхөөрөмжийг 49500000 төгрөгөөр тус тус нийлүүлэх худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтанд гүйцэтгэгчээр оролцсон байхад Богдын буян ХХК-нийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй тус компаний захирал Т.Чинзоригт холбогдуулан  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Б.Даваасүрэн, Т.Чинзориг нарт холбогдох 2126001870296 тоот эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Даваасүрэн, Т.Чинзориг нарт холбогдох эрүүгийн 2126001870296 тоот хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Даваасүрэн, Т.Чинзориг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.