| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01435/и |
| Дугаар | 135/ШШ2024/01364 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2024/01364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 1352024/01435/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хэсэг, ****** гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /утас: *******/-ийн хүсэлттэй,
“Хамтын амьдралтай байсан болон эцэг мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд :
“...Миний бие нь 2010 онд талийгаач нөхөр *******тэй танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд 2012.12.26-нд хүү ******* төрсөн, мөн 2016.09.18-нд охин ******* төрсөн. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хадам эгчийндээ амьдарч байсан. Гэтэл 2024.09.03-нд нөхөр маань зуурдаар нас барсан учир талийгаачийн төрсөн ах, эгч нарыг гэрчээр асууж хамтын амьдралтай байсныг болон хүү *******, охин ******* нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлттэй холбоотой дараах нотлох баримт хэрэгт авагдсан байна. Үүнд: Хүсэлт гаргагч, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, 2024 оны 09 дүгээр сарын 05-нд хамтран амьдрагчийн нас барсны гэрчилгээ, охин 2016-9-18 төрсний гэрчилгээ, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, гэрэл зураг, гэрч мэдүүлэг, төрөл садангийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар, гэрч Мартсайханы мэдүүлэг, шүүхийн баримтууд зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд Т.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох, мөн хүү О.*******, охин О.******* нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
2. Т.******* нь 42 настайдаа буюу 2024 оны 09 сарын 05-ны өдөр нас барсныг нас барсны бүртгэлийн 0394 дугаарт бүртгэсэн байна. /хавтаст хэргийн 6 дахь тал/
3. Хүсэлт гаргагч Ц.*******, талийгаач Т.******* нар 2010 оноос эхлэн хамтран амьдарч, улмаар тэдний дундаас 2012 оны 12 сарын 26-ны өдөр хүү О.*******, 2016 оны 09 сарын 18-ны өдөр охин О.******* нар төрсөн болох нь хүсэлт гаргагчийн өөрийн тайлбар, гэрэл зурган үзүүлэлт /хавтаст хэргийн 1, 19 дэх тал/,
Гэрч ийн “...Миний ээжийг овогтой , миний аавыг овогтой гэдэг байсан. Би энэ хоёр хүний дундаас айлын 3 дахь хүүхэд болон 1976 онд Дархан-Уул аймагт мэндэлсэн. Бид аав, ээжээс ах дүү долуулаа байсан. Одоо бол ах дүү тавуулаа үлдсэн байсан миний төрсөн дүү н ******* 2024 оны 09 сарын 05-ны өдөр амиа хорлож нас барсан. Талийгаач н ******* миний доод талын дүү болох н ын дараагийнх нь бөгөөд айлын 5 дахь хүүхэд юм. Талийгаач Т.******* нь 1982 онд Дархан-Уул аймагт айлын 5 дахь хүүхэд болж мэндэлсэн. Т.******* дүү маань 2010 оны 10 сард ээжтэй хамт амьдардаг байхдаа *******ийн *******ийг анх танилцуулсан. Ингээд 2010 оноос гэр бүлийн харилцаатай, нэг гэрт амьдарч байсан. Энэ хоёрын дундаас том хүү ******* нь 2012 онд, охин ******* нь 2016 онд тус тус төрсөн. Дүү Т.*******, Ц.******* нар нь өнөөдрийг хүртэл манай гэртээ ойр, хамар хашаанд маш ойр амьдарч байсан. Ингээд дүү маань 2024 оны 09 сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан” гэх мэдүүлэг,
Гэрч ы “...Миний аавыг гийн , миний ээжийг ийн гэдэг. Би айлын 6 дахь хүүхэд нь болж 1976 оны 03 сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн. Миний ээж ийн эхээс хоёулаа, дээрээ ганц төрсөн ахтай байсан. Түүнийг нь ийн ******* гэдэг байсан. ийн ******* нь Цэцэнхүүгийн Алтанцэцэг гэж хүнтэй суугаад 4 хүүхэдтэй болсон. Ц.******* Б.*******ийн 3 дахь хүүхэд нь байгаа юм. Би Ц.*******тэй төрөл садангийн холбоотой, ах дүүсийн хүүхдүүд болохоор холбоотой байдаг. Тэмдэглэлт баяруудаар л холбоотой байдаг. Ц.******* нь н ******* гэж хүнтэй суугаад хоёр хүүхэд төрүүлсэн. Эдгээр хүмүүс гэр бүл болоод толгойтод амьдарч байсан. 2024 оны 09 сарын 06-ны өдөр дүү Ц.******* нь над руу утсаар залгаад “Нөхөр Т.******* нь нас барсан” талаар хэлсэн. Тэгээд би ээж, ах, эгч нартай, мөн Ц.*******ийн төрсөн ах *******ийн Төрхүүг гаас дуудаад хамт гэрт нь очиж байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Би эдгээр хүмүүсийг 13-14 жил хамт амьдарчихаад өнөөдрийг хүртэл яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан дундаасаа хоёр хүүхэдтэй, бага хүүхдээ төрүүлж байхад нь би бас төрж байсан болохоор мэдээд байгаа юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 21-28 дахь тал/
4. Иймд хүсэлтийг хангаж ******* овгийн *******ийн *******, овгийн гийн ******* хамтын амьдралтай байсныг, 2012 оны 12 сарын 26-ны өдөр хүү О.*******, 2016 оны 09 сарын 18-ны өдөр охин О.******* нарын төрсөн эцэг нь овгийн гийн ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар регистрийн дугаартай ******* овгийн *******ийн *******, регистрийн дугаартай овгийн гийн ******* хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар , 2012 оны 12 сарын 26-ны өдөр хүү О.******* /РД:/, 2016 оны 09 сарын 18-ны өдөр охин О.******* /РД:/ нарын төрсөн эцэг нь овгийн гийн ******* мөн болохыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА