| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01466/и |
| Дугаар | 135/ШШ2024/01411 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 135/ШШ2024/01411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2024/01466/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ******* ******* *******ын гудамж, ******* *******ны төв байр, ******* ******* ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******/-ийн хүсэлттэй,
Эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Иргэн овогтой нь ******* *******тай 2023 оны 06 сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 26,500,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 06 сарын 21-ний өдөр зээлдэгчийн ******* ******* дахь дансанд 26,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээ байгуулж зээл авсанаас 2024 оны 06 сараас эхэлж хугацаа хэтэрч эхэлсэн бөгөөд 2024 оны 05 сараас хойш огт төлөлт хийгээгүй 94 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тухайн үедээ ****** аймаг, сум, ****** баг, ****** гудамж, ****** тоотод амьдарч байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир овогтой ийг эрэн сурвалжилж хаяг тогтоож өгнө үү гэжээ.
2.Шүүхээс Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг баримт, итгэмжлэл, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулбар, ******* *******ны захирлын тушаал, Ц.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, зээлийн өргөдөл, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, ****** сумын 03 дугаар багийн тодорхойлолт, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь Ц.ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь хүсэлтийнхээ үндэслэлийг “...******* *******тай 2023 оны 06 сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 26,500,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 06 сарын 21-ний өдөр зээлдэгчийн ******* ******* дахь дансанд 26,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээ байгуулж зээл авсанаас 2024 оны 06 сараас эхэлж хугацаа хэтэрч эхэлсэн бөгөөд 2024 оны 05 сараас хойш огт төлөлт хийгээгүй 94 хоног хугацаа хэтрүүлээд байна. ****** аймаг, сум, ****** баг, ****** гудамж, ****** тоотод амьдарч байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа” гэж тайлбарлаж байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж, 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.
4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 06 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, ******* ******* ХК-ийн дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* ХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлын 2023 оны 10 сарын 28-ны өдрийн , гүйцэтгэх захирлын 2021 оны 04 сарын 06-ны өдрийн дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* ХК-ийн 2023 оны 06 сарын 21-ний өдрөөс 2024 оны 09 сарын 03-ны өдөр хүртэл хугацааны дансны хуулга, Ц.ийн зээлийн өргөдлийн хуулбар, Ц.ийн цээж зургийн хуулбар, ****** аймгийн сумын ****** багийн Засаг даргын 2024 оны 10 сарын 04-ний өдрийн дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн дугаартай албан тоот, 2024 оны 11 сарын 05-ны өдрийн дугаартай Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 2024 оны 11 сарын 05-ны өдрийн дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа, аймгийн ****** багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн ****** дугаартай лавлагааны хуулбар зэргийг шинжлэн судлав.
Иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц. нь 2023 оны 6 сарын 21-ний өдөр ******* *******наас хэрэглээний зээл авах үедээ аймаг Мандал сум 3 дугаар багт оршин суудаг гэж тэмдэглүүлсэн боловч уг хаягтаа бүртгэлтэй бөгөөд амьдардаггүй болохыг тус багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтээс оршин суугаа газрын лавлагааг авахад овгийн н ийн байнга оршин суугаа газрыг ****** аймаг, ****** сум ****** баг ****** гудамж ****** тоот гэж ирүүлжээ. Гэвч дээрх хаягт оршин суудаггүй талаар ****** аймаг, ****** сумын багийн засаг даргаас тодорхойлолт ирүүлсэн байна.
Иймд Ц. нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд түүний хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдож байна. /хх 6-16, 26, 37-39, 41 дэх тал/
5. Иймд Ц.ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
6. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаартай, овгийн гийн ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Ц.ийг оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч ******* ******* ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Ц. нь ****** аймаг, ****** сум, ******* баг, ****** гудамж, ****** тоотод оршин суух үндсэн хаягтай, ****** аймаг, сум, ****** баг, ****** гудамж, ****** тоотод түр оршин суудаг, , , гэх дугаартай байсныг тус тус дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА