Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2024/01412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2024/01616/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ******* ****** хэсэг, ****** , с тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас:*******, *******/-ийн хүсэлттэй

Шударга эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд :

...Иргэн миний бие *******ын ******* нь 2000 оны 08 сарын 22-ны өдөр ****** сумын ****** баг, ****** хороо, ****** байрны****** тоотод оршин суугч овогтой аас аман гэрээ байгуулж 950,000 төгрөгийг бэлнээр өгч тус байранд нүүн шилжиж амьдрах болсон. Тухайн үед байрны үл хөдлөхийн гэрчилгээг өгнө гэж хэлж байсан боловч хүлээлгэн өгөөгүй учир өөрөө оршин сууж байгаа болохоор анзааралгүй өнгөрүүлсэн. Ингээд 2014 оны 10 сарын 21-ний өдрийн 428 тоот шийдвэрээр Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон. Тиймээс уг Газар эзэмших гэрчилгээг үндэслэн тус газар дээр байгаа 65 м2 талбай бүхий 3 өрөө байрыг өөрийн эзэмшил дээр болгох хүсэлтэй байгаа тул орон сууц өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Сууж байгаа байрандаа одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. гэрчилгээгээ авсан. Хүүхдүүд том болоод өөрийн болгоё гэсэн хүсэл эрмэлзлээрээ ****** аймгийн ****** сум ****** дугаар баг ****** ****** тоотын шударга эзэмшигчээр тогтоолгох гээд хүсэлтээ гаргасан гэв.

 

            Хүсэлт гаргагчийн хүсэлттэй холбоотой дараах нотлох баримт хэрэгт авагдсан байна. Үүнд: Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, хувийн сууцны план зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан, Дархан Ус сувагт төлбөр хийсэн талаар баримт, ****** сумын ****** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээ- 4 хүний өмч, улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Хүсэлт гаргагч Б.******* нь ****** аймаг, ****** сум, ****** баг, ******* ****** хэсэг, ****** байр, ****** тоот, 3 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Б.******* нь дээрх орон сууцыг 2000 онд худалдан авч түүнээс хойш одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан Дархан Ус суваг ХК-ийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Дархан сүлжээ ХК-ийн 2024 оны 09 сарын 16-ны өдрийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, ******* овогтой ******* хувийн сууцны план зургийн хуулбар, Иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээний хуулбар, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2024 оны 08 сарын 09-ний өдрийн дугаартай гэрээний хуулбар, ****** аймаг, ****** сум, ***** баг, ******* ****** хэсэг, ****** , ****** тоот ****** өрөө орон сууцны кадастрийн зургийн хуулбар, Дархан сүлжээ ХК-ийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Дархан Ус суваг ХК-ийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 багийн Засаг даргын 2024 оны 10 сарын 09-ний өдрийн дугаартай тодорхойлолт, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн ын газрын нэгж талбарын кадастрын зургийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 4-13, 26-40, 56-57 дахь тал/

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар дээрх орон сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдээгүй болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн дугаартай “...****** аймгийн ****** дугаар баг, ****** дугаар хэсэг, ****** байр, ****** тоот хаягаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүртгэлтэй байх бөгөөд уг хаягаар орон сууц бүртгэгдэж гэрчилгээ олгоогүй байна” гэх албан тоотоор тогтоогдож байна. /хх 55 дахь тал/

4. Иймд Б.******* нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа тул шударга эзэмшигч бөгөөд мөн хуулийн 94 дүгээр зүйлийн  94.2-т зааснаар эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон эрхийн үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна гэсний дагуу өөрийн эзэмшилд байлгаж, орон сууцтай холбоотой төлбөрийг зохих байгууллагатай гэрээний дагуу төлж байсан байна.

5. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна гэж заажээ.

Иймд хүсэлт гаргагч Б.*******ийг ****** аймаг, ****** сум, ****** баг, ******* ****** хэсэг, ****** байр, ****** тоот, 3 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 105 дугаар зүйлийн 105.1-д тус тус заасныг баримтлан, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******ийг ****** аймаг,****** сум, ****** баг, ******* ****** хэсэг, ****** байр, ****** тоот, 3 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУЯА