| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01254/и |
| Дугаар | 135/ШШ2024/01414 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 135/ШШ2024/01414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2024/01254/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас: *******/-ын хүсэлттэй,
Эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Жавхлан оролцов.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...Миний хүү ******* нь аавынхаа машиныг танил *******ад бариулж яваад 14 баг, Байгаль орчны уулзвар дээр “*******”/*******/ машины урдуур орж хүний болон манай машинуудад хохирол учруулсан. “*******”/*******/ машины жолооч үнэлгээ хийлгэн мөнгө нэхэмжилсэн боловч өгөх мөнгө байхгүй, манай хүүхийн барьж байсан iphone pro max-14 утсыг 2,400,000 төгрөгөөр зарж хохирлыг барагдуулсан. Мөн манай машиныг засварын газарт өгөөд утсаа салгаад хэл сураггүй болсон тул аргагүйн эрхэнд 1,200,000 төгрөг төлөн машинаа авсан. Үүнээс хойш сураггүй, утсаа авахгүй, аав, ээж, эгчтэй нь холбогдсон боловч авч хэлэлцээгүй. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч хайж олж өгч тусална уу гэжээ.
2.Шүүхээс Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Цахим үнэмлэхийн хуулбар, Иргэний хэрэг үүсгэж албажуулсан, У.*******ын талаарх мэдээлэл, сумын засаг даргын тодорхойлолт зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.******* нь У.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Хас банк ХК нь хүсэлтийнхээ үндэслэлийг “...Миний хүү ******* нь аавынхаа машиныг танил *******ад бариулж яваад 14 баг, Байгаль орчны уулзвар дээр “*******”/*******/ машины урдуур орж хүний болон манай машинуудад хохирол учруулсан. “*******”/*******/ машины жолооч үнэлгээ хийлгэн мөнгө нэхэмжилсэн боловч өгөх мөнгө байхгүй, манай хүүхийн барьж байсан iphone pro max-14 утсыг 2,400,000 төгрөгөөр зарж хохирлыг барагдуулсан. Мөн манай машиныг засварын газарт өгөөд утсаа салгаад хэл сураггүй болсон тул аргагүйн эрхэнд 1,200,000 төгрөг төлөн машинаа авсан. Үүнээс хойш сураггүй, утсаа авахгүй” гэж тайлбарлаж байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж, 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.
4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн тойргийн нотариатч ын 2024 оны 08 сарын 21-ний өдрийн дугаартай итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 08 сарын 21-ний өдрийн дугаартай дансны хуулгын хуулбар, гэрэл зурган үзүүлэлт, түүний тайлбар, ГХОХХК-ийн 2024 оны 09 сарын 26-ны өдрийн дугаартай албан тоот, аймгийн сумын 01 багийн Засаг даргын 2024 оны 11 сарын 08-ны өдрийн №521 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтаар Ц.******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд түүний хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдож байна. /хх 15-19, 39-40, 56 дахь тал/
5. Иймд У.*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
6. Хүсэлт гаргагч Ж.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаартай, овогтой *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар У.*******ыг оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч Ж.******* /РД:, утас: *******/ мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. У.******* нь аймаг, сум, 01 баг, 34 точик ногоо гэх хаягт оршин суух бүртгэлтэй, , , , гэх дугаартай байсныг тус тус дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА