| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00327И |
| Дугаар | 147/ШШ2024/00295 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 147/ШШ2024/00295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8-р багт оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11-р сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1980 оны 06 сараас 1981 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байгаад 1981 оны 01 сараас 1981 оны 6 дугаар сарыг хүртэл Улаанбаатар хотод тракторын курст сууж, тракторын жолооч болсон. Төгсөж ирээд тус нэгдэлдээ туслах ажилчин хийж байгаад 1982 оны 06 дугаар сард цэргийн албанд явсан. Цэргийн албанаас 1985 оны 06 дугаар сард ирээд, тус нэгдэлдээ тракторчнаар 1990 оныг хүртэл ажилласан. Жаргалын зам нэгдлийн архив шатсаны улмаас тухайн үеийн тушаал шийдвэрүүд устсан. Иймд намайг 1980-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Жаргалын зам нэгдэлд тракторчнаар, 1992-1995 оныг хүртэл Жаргалын зам ХК-д тракторчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.******* 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Г.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Г.******* 241320 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд тракторчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл Эрдэнэцагаан сумын Жаргалын зам ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. ******* овогт ******* ******* нь 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оныг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд тракторчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл Эрдэнэцагаан сумын Жаргалын зам ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, ******* овогтой ******* 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (*******ийг 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн механик бригадад ажилчнаар томилсон, 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд тракторчнаар томилсон, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай тушаалаар Эрдэнэцагаан ХХК-ийн тракторчнаар томилсон бичилтүүд бүхий, (1981-1990 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий), ******* овогтой ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (1991-1994 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий),
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* нь 1980-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Жаргалын зам нэгдэлд тракторчнаар, 1992-1995 оныг хүртэл Жаргалын зам ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан. Голдуу усны трактор барьж, ус зөөдөг байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн ерөнхий инженерээр 1974-1994 оныг хүртэл ажиллаж байсан болохоор Г.******* ажиллаж байсан байдлыг мэднэ. Миний удирдлаган дор ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч *******ы шүүхэд өгсөн: “...******* бид хоёр 1-8-р анги хүртлээ нэг ангид хамт суралцаж төгссөн. Төгсөөд илгээлт авч, би Жаргалын зам нэгдэлд малчин, ******* нь Жаргалын зам нэгдлийн механик бригадад тракторчин болсон. ******* нь 1980-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Жаргалын зам нэгдэлд тракторчнаар, 1992-1995 оныг хүртэл Жаргалын зам ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан. Энэ хугацаанд 1982-1985 онуудад цэргийн алба хаасан, бусад үед нь тасралтгүй нэгдэлд ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд 1980-1991 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсныг мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7. Иймд ******* овогт ******* ******* 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оныг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд тракторчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл Эрдэнэцагаан сумын Жаргалын зам ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оныг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд тракторчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл Эрдэнэцагаан сумын Жаргалын зам ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА