Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 147/ШШ2024/00297    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, ******* 1-60 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11-р сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1982-1984, 1987-1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992-1995 оныг хүртэл Ургац ББХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан онуудын тушаал, цалингийн баримт олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 сарыг 20-ны өдрийг хүртэл Ургац ББХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11/235 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11/236 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, ******* овогтой ******* 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 сарыг 20-ны өдрийг хүртэл Ургац ББХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. ******* овогт ******* ******* нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 сарыг 20-ны өдрийг хүртэл Ургац ББХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11/235 дугаартай лавлагаа, (Х.******* 1987-1989 онуудад Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий), Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11/236 дугаартай лавлагаа, (тус архивын санд Салхитын тэжээлийн аж ахуйн 1989 оноос хойших онуудын цалингийн баримт шилжиж ирээгүй тул ******* *******д холбогдох баримт гараагүй болно гэх бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, (Салхитын тэжээлийн аж ахуй болон, Ургац ББХК-ийн  шимтгэл төлөлтийн тайлан), ******* овогтой ******* 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (Х.*******г 1987 оны 09 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаартай тушаалаар Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар томилсон бичилт бүхий, Х.*******г 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 46 дугаартай тушаалаар Салхитын тэжээлийн аж ахуй хувьчлагдсан тул ажлаас чөлөөлсөн бичилт бүхий, (Х.*******г 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаартай тушаалаар Ургац ББХК-д тракторчнаар томилсон бичилт бүхий, Х.*******г 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай тушаалаар Ургац ББХК-ийн тракторчин ажлаас чөлөөлсөн бичилт бүхий),

 

5. Гэрч шүүхэд өгсөн: “...******* нь 1982-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992-1995 оныг хүртэл Ургац ББХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан. Бид нэг хадлангийн бригадад хамт ажиллаж байсан. Манай бригадын даргыг , салаан даргыг гэдэг байсан. Би 1982-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992-1995 оныг хүртэл Ургац ББХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан. Бид нэг компанид хамт ажиллаж байсан.” гэх мэдүүлэг,

 

6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь 1982-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992-1995 оныг хүртэл Ургац ББХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан. Хадууртай 50 трактор барьдаг байсан. Салаан дарга нь гэж хүн байсан. Би 1982-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992-1995 оныг хүртэл Ургац ББХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан. Би трактор барьж тээвэр хийдэг байсан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор Х.******* ажиллаж байсан талаар сайн мэднэ.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 7. Иймд ******* овогт ******* *******г 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ургац ББХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Хатигин овогт ******* овогт ******* *******г 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Салхитын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ургац ББХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.БОЛОРМАА