| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00335И |
| Дугаар | 147/ШШ2024/00299 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 147/ШШ2024/00299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 4-р хороо, ******* 3-1 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11-р сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар ажилд орж 1992 оныг дуустал ажилласан. Дараа нь 1992-1994 оныг хүртэл Сүхбаатар аймаг дахь Хөдөө аж ахуйн даатгалын салбарт аж ахуйн сахиулаар ажиллаж байсан. Хөдөө аж ахуй даатгалын компанийн хашаа нь хуучин Мал эмнэлгийн хойд талд нь байсан. Тухайн хашаанд манаачаар ажиллаж байсан. Тухайн хашааны агуулахад өвс, бордоо зэрэг байдаг байсан. Компани нь төвдөө байдаг байсан. Би 1985-1988 онуудад цэргийн алба хаасан. Тухайн үеийн тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг 1988-1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар, 1992-1994 оныг хүртэл Сүхбаатар аймаг дахь Хөдөө аж ахуйн даатгалын салбарт аж ахуйн сахиулаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай “Тээвэрчдийн дунд зарласан уралдааны болзол дүгнэх тухай” тогтоол, тогтоолын хавсралт, Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, тушаалын хавсралт, 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн Т.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/256 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/257 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/258 дугаартай лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар, 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ХАА-н даатгалын компанийн Сүхбаатар аймгийн салбарын аж ахуйн сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. ******* овогт ******* ******* нь 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар, 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ХАА-н даатгалын компанийн Сүхбаатар аймгийн салбарын аж ахуйн сахиулаар тус тус ажиллаж болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, тушаалын хавсралт, (Хавсралтын 13-т *******ыг засварчнаар томилсон бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай “тээвэрчдийн дунд зарласан уралдааны болзол дүгнэх тухай” тогтоол, (Болзолт уралдааны 2-р байрт ******* гэх бичилт бүхий), тогтоолын хавсралт, (Хавсралтын 12-т *******ыг 75 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнасан бичилт бүхий), 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн Т.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (*******ыг 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар томилсон, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн, 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай тушаалаар ХАА-н даатгалын компанийн Сүхбаатар аймгийн салбарын аж ахуйн сахиулаар ажилд томилсон, Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/256 дугаартай лавлагаа, (тус архивын санд Нэгдэл дундын үйлдвэрийн 1989 оноос хойших онуудын цалингийн баримт шилжиж ирээгүй тул ******* *******т холбогдох баримт гараагүй болно гэх бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/257 дугаартай лавлагаа, (Т.******* 1994 онд Нефть баазад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий), Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/258 дугаартай лавлагаа, (тус архивын санд Нэгдэл дундын үйлдвэрийн 1990-1992 онуудын тушаалын баримтыг шүүн үзэхэд ******* *******т холбогдох баримт гараагүй болно гэх бичилт бүхий),
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* нь 1988-1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар, 1992-1994 оныг дуустал Сүхбаатар аймаг дахь Хөдөө аж ахуйн даатгалын салбарт аж ахуйн сахиулаар тус тус ажиллаж байсан. Нэгдэл дундын үйлдвэрээс Эрдэнэцагаан суманд шилжиж ирж ажилласан юм. Хөдөө аж ахуйн даатгалын салбарт сахиулаар ажиллаж байгаад тэндээсээ гарч Нефть баазад жолооч болсон. Би Т.******* ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь 1988-1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар, 1992-1994 оныг хүртэл Сүхбаатар аймаг дахь Хөдөө аж ахуйн даатгалын салбарт аж ахуйн сахиулаар, 1994-2004 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нефть хангамжийн баазад жолоочоор тус тус ажиллаж байсан. Би 1988-2000 оныг хүртэл нэгдэл дундын үйлдвэрийн даргын жолоочоор, 2000-2004 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нефть хангамжийн баазад жолоочоор тус тус ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар, 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ХАА-н даатгалын компанийн Сүхбаатар аймгийн салбарын аж ахуйн сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Хатигин овогт ******* овогт ******* ******* 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар, 1992 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ХАА-н даатгалын компанийн Сүхбаатар аймгийн салбарын аж ахуйн сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА